niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:43 UTC Эх: https://news.mn/r/2900740/ 8f408920967c1b2f… ← niitlelch.mn руу буцах

Монголд “Рио Тинто” группийн баг ирнэ

Монголд “Рио Тинто” группийн баг ирнэ

Монголд “Рио Тинто” группийн баг ирнэ

Сангийн сайд З.Мэндсайханы мэдээлснээр Монголд "Рио Тинто" группийн хэлэлцээрийн баг 2026 оны арванхоёрдугаар сарын 25-нд ирж, гурван их наяд төгрөгийн ногдол ашгийн асуудлаар хэлэлцээ хийнэ.

Энэ талаар тэрбээр хамтарсан байнгын хорооны хурлын үеэр /2026.11.12/ УИХ-ын гишүүдийн асуултад хариулахдаа, Оюу толгойн ногдол ашиг олгох хугацааг 2027 онд болгож наашлуулсан, ирэх онд 3 их наяд ногдол ашиг манай талд олгохоор хэлэлцсэн гэлээ. Энэ талаар “Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлснийг Сангийн сайд уншиж танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд "Оюу Толгой" ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдэдээ эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд "Оюу Толгой" ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь тус компанийн ирэх онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад хураамжаас гадна төлөх дүн байх юм” гэж захидалд тэмдэглэжээ.

Мөн Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, "Оюу Толгой" ХХК-ийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгохоо илэрхийлжээ. Хэлэлцээрийн баг удахгүй ирнэ гэсэн мэдээллийг Сангийн сайд өгсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 64.119.16.116

Риогийн бүх гүйлгээ МБ-аар дамжих хэрэгтэй. Гарч байгаа бүх ууттай баяжмалаас хил дээрх Нейтраль лаборатори дээж авах ёстой.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 103.212.163.177

олигтойхон орчжжлагс аваарай хөөмөн иантуу минв

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.118

Үнэхээр мөнгө өгдөг л юм бол Өмнөговьд байгаа хийн ордоо хөдөлгөх хэрэгтэй дээ. Алийн болгон нефть хийгээр гадны хараат байх вэ. Нийт монголчууд хувь эзэмшдэг LLC байгуулаад яаралтай горимоор үйлдвэрээ байгуулчихвал ч

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.190.46

Эх орон, ард түмэндээ ашигтай гэрээ хийж чадахгүй бол цуцлах хэрэгтэй. Эзэн мэт аашлана шүү.

Avatar

Хамгаалагч нао нь унаад ирэхээр 10 цагийн өмнө 64.119.17.114

Энэ Рио тинто бушуухан ирж дараагийнхаа учираа олохгүй бол гээд яарч сандран ирэх гэж байх шиг бна

Avatar

Зочин 2026-11-21 59.153.115.185

Төрд гарсан дампуу шуналын туламнууд олигтой хэлэлцээр хийж, Эзэн хүн шиг,ухаан гаргаж чадах болов уу?Карманд орох мөнгө бодож хэлэлцээр хийдгээ болих хэрэгтэй. Батнайрамдал, С,Ганбаатар 2 хэлэлцээр хийх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-11-21 103.229.120.46

ха ха өлөнгүүд өлөнтөж яаж пялдага царайлах бол

Avatar

Нэргүй 2026-11-21 103.57.94.227

Одоогоор Монголын талын анх тавьсан өр 3 тэрбум $ ….энэ өрийн хүү 17 тэрбум $ хүрээд байна. Рио Тинтотой яаралтай хэлэлцээ эхлүүлж энийг л цуцлах хэрэгтэй

Avatar

сонгогч 2026-11-21 202.9.46.241

ОЮУТОЛГОЙН БҮХ ГҮЙЛГЭЭГ ЗӨВХӨН МОНГОЛ БАНКААР ДАМЖУУЛДАГ БОЛНО ГЭСЭН ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬ.. ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ХӨӨГӨӨД ЯВУУЛ…… ЭЗЭН НЬ БАЯЛАГТАА ХЯНАТАА ТАВИХ ЁСТОЙ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-11-21 103.80.211.38

Ирээд дахиад хойшлуулна гэх вий дээ. Гадаадыхны санааг барж идэхгүй , хэцүү шүү. Жаахан эх оронч уулзалт хийгээрэй дээ.

Avatar

Нэргүй 2026-11-21 64.119.19.52

XYJAATAI SEXSEER VAWALDI80955877

Avatar

Нэргүй 2026-11-21 202.126.91.10

Монголчууд 100+ жилдээ Гадаадууутай Ойлголцох потенциалтай болоо болов уу ингэхэд ?

Avatar

Нэргүй 2026-11-21 64.119.19.52

SAWN VANXANDI SADARTLA XUCHINDUULEED BOOW XXI BOOB DOLOOX ALNI SEXSDEED ANUSDAAD80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж