Хаврын морин уралдааныг сэргээх ёстой, ёсгүй гэсэн мэдээлэл олон нийтийг хоёр талцуулаад байгаа билээ. Тэгвэл энэ асуудлаар баруун бүсийн уяачдын зөвлөгөөнд УИХ-ын дарга С.Бямбацогтын илгээлтийг дахин бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид оо
Эрэмгий хурдан хүлгийн эзэд, эрдэмт уяачид, адуучин түмэн минь ээ!
Алтайн сүрлэг уулс, арвин баялаг домог түүхийн өлгий, алтан туурт хүлгийн хийморь шингэсэн Говь-Алтай аймагт хуран чуулж буй баруун бүсийн уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, өв соёлоо дээдлэгч та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье. Монгол хүн, монгол адуу хоёр нутаг амьтай. Монголчууд бидний түүхийг мориноос, морийг монгол хүнээс салгаж ойлгохын аргагүй.
Морь бол монгол хүний хийморь, монгол төрийн сүр хүч, монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл билээ. Дээлтэй хөх өвгөд минь дэлхийг хурааж явахдаа ч морьтойгоо л байсан. Эх орон, тусгаар тогтнолоо хамгаалж, эрслэн тэмцэхдээ ч морин эрдэнэтэйгээ хамт явсан.
Өвөг дээдэс маань “Морь уях төрийн хэрэг” хэмээн сургаж ирсэн нь гүн утга агуулгатай. Морь уях гэдэг зөвхөн хурд сорихын нэр биш. Энэ бол адуугаа таних эрдэм, байгаль дэлхийгээ шинжих ухаан, тэсвэр хатуужил, хөдөлмөр зүтгэл, үеэс үед өвлөгдөх монгол соёлын үнэт өв юм. Уяачид Та бүхэн бол хурдан хүлгийн эзэн төдийгүй монгол ахуй, малч ухаан, нүүдлийн соёл иргэншлийн өвийг дэлгэрүүлэн тээгчид билээ. Өнөөдөр хөдөө нутагт залуу малчдаа тогтоон барьж, монгол адуугаа хайрлан өсгөж, уудам нутгаа эзэнтэй байлгахад хурдан морины өв соёл, уяачдын маань хөдөлмөр зүтгэл үнэтэй хувь нэмэр оруулж байна. Алтай, Хангай, говь хосолсон баруун Монголын уудам нутагт адууны туурайн төвөргөөн тасрахгүй, уяачдын гал голомт бөхөхгүй байгаа нь монгол өв соёлын дархлаа, монгол нутаг маань үеийн үед, үрийн үрд эзэнтэй байхын нэгэн том дархлаа юм. Тиймээс төрийнхөө сүлдэнд мөнхөлсөн морин эрдэнээ дээдэлж, монгол адууны гайхамшгийг дэлхийд таниулж яваа уяачид та бүхнийхээ хөдөлмөр зүтгэл, гавьяат үйлсийг төр засаг үнэлж, бодлогоор дэмжих учиртай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өнөө жилээс эхлэн манай эх оронд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх болсон нь монгол адууны үнэ цэн, адуу дагасан өв соёл, уламжлалаа олон улсад сурталчлан таниулах түүхэн чухал үйл хэрэг юм.
Эрдэм төгс уяачид аа!
Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд хаврын морин уралдааны харилцааг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн бариад байна. Хаврын морин уралдааныг хориглосноор асуудал шийдэгдэхгүй гэдгийг уяачид Та бүхэн төдийгүй улсаараа харж мэдэрлээ. Харин уралдааныг ил тод, зохион байгуулалттай, хариуцах эзэнтэй болгож, орон нутгийн захиргаа, хүүхэд хамгаалал, эрүүл мэнд, мал эмнэлэг, цагдаагийн байгууллагуудын хяналт, оролцоог хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал юм. Бидний зорилго бол морин уралдааныг хяналтгүй болгох бус, хариуцлагатай болгох. Уяачдынхаа хөдөлмөрийг хүндэтгэхийн зэрэгцээ унаач хүүхдүүдийнхээ амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах явдал юм. Энэ бол уяачдаа дэмжсэн, ирээдүй болсон үр хүүхдүүдээ хамгаалсан, үндэсний өв соёлоо өвлүүлэн үлдээхэд чиглэсэн монгол төрийн бодлогын чухал асуудал билээ. Хурдан морины уралдаан хүүхдийн инээд баясал, уяачдын бахархал, монгол түмний эв нэгдэл, өв соёлын их баяр байх учиртай.
Эрхэм хүндэт уяачид аа!
Монгол адууны хийморь өөдөө байвал монгол хүний сүлд өөдөө байна. Уяачдын гал голомт бадарч байвал монгол өв соёлын алтан аргамж хэзээ ч тасрахгүй ээ. Монгол сайхан эх оронд минь туурайн төвөргөөн цуурайтаж байвал хөдөө нутаг минь эзэнтэй, монгол ахуй маань мөнхөд бат байна.
Тиймээс өвөг дээдсээс өвлөсөн морь уях эрдэм ухаанаа үр хүүхэд, хойч үедээ өвлүүлж, хурдан хүлгээ хайрлан хамгаалж, уяачдынхаа эв нэгдэл, ёс жудаг, хариуцлагыг эрхэмлэн дээдэлж явахыг та бүхэндээ уриалж байна.
Морин эрдэнээ шүтсэн монгол түмний минь сүлд хийморь үеийн үед бадарч, эрдэм төгс уяачид Та бүхний маань алтан туурт хүлгийн тань давхил эрмэг хурдан байж, ардын төрийн наадам, аймаг бүсийн уралдаанд айраг түрүү олныг хүртэх болтугай!
3,605.46





















































Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.138
Хурдан морьны уралдааныг эсэргүүцээд байгаа хүмүүс бол зах зээлийн бололцоог ашиглаж өөртөө өмч босгож авч чадалгү й хоосон хоцорсон нөхөд бөгөөд багтаж ядсан атаа хорсол,уур хилэнгээ уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдалд санаа зовсон дүрээр тэчьяадан гадагшлуулж, жаахан ч гэсэн тайвширч бгаа…. солиотнууд.юм доо !
Нэргүй 7 цагийн өмнө 59.153.114.118
Өвөл уралдуулж байсан түүх байгаа юм уу. Тунгалаг тамир романд хэдэн насан хүрсэн хүмүүс бооцоо тавьж хоорондоо л уралдаж байсан тухай гардагаас хүүхэд унуулаад албан ёсорр зохион байгуулж уралдсан юм харагддаггүй л санагдах юм. Ху үед ч өвөл хавар нэг их уралдаж байгаагүй шүү. Ганц нэгхэн уралдаан болж л байсан ч тэр нь хууль дүрмээр зөвшөөрөгдөж олныг хамарсан юм бол байгаагүй дээ.
Нэргүй 4 цагийн өмнө 103.57.93.138
Тэнд чинь хүүхэд унасаныг нь тодорхой дүрсэлсэн байдагиймаа !
Нэргүй 9 цагийн өмнө 59.153.115.247
Ганцхан Адуу ярихаараа л хийморь лундаатай брлчих уу даа,? Эрхтэн эрхэмүүд нь шунал, хулгай, луйврын сэдлүүдээ л зогсоочих
Хүүхэд хамгаалагч 2026-11-20 64.119.23.36
энэ хүн сая халагддагаас хэдэн 10 дахин харгис,мулгуу,удирдагч байж чадахааргүй адуунаасаа ч дор тэнэг байна
Нэргүй 2026-11-20 64.119.23.29
гахай
Нэргүй 2026-11-20 202.21.107.78
ХҮҮХЭД МОРИНООС УНАЖ ГЭМТЭХЭД УЯАЧИД МОРИНЫ ЭЗЭНД 10-С ДЭЭШ ЖИЛИЙН ЯЛ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ӨГӨХ ХУУЛЬД ТУСГАЧИХ ДАА
чааваас даа 2026-11-20 202.9.41.88
Ийм хүйтэн цэвдэг сэтгэлтнүүд төр удирдаж, Монгол Улсыг сүйрүүлж бна, үтэр түргэн зайл.
Нэргүй 2026-11-20 66.181.181.95
Харин тийм. Естой л пялдага юм
Нэргүй 2026-11-20 178.174.229.45
HUUHED UNAAD UHVEL BAZGAR PISDAA OROND N AMIA UGCH CHADAH UUU