УИХ-ын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
–Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг. Энэ зохицуулалт анх удаа хэрэгжиж, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхээр болж байна. Үндсэндээ дараагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард иргэдийн саналаар сонгож, УИХ-аар баталгаажуулах үйл явц өрнөнө.
Сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулах ёстой. Энэ хугацаанд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхээр боллоо.
Монгол Улсын төрийн тэргүүн буюу Ерөнхийлөгч нь үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхаас гадна Монгол Улсыг төлөөлдөг. Мөн Үндсэн хуульд заасан бүрэн эрхтэй. Харин өнөөдрийн нөхцөл байдал анх удаа үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллана. Юуны түрүүнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэх, ард түмний амгалан тайван байдлыг хангах, улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалах асуудалд анхаарна. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд бусад үед хэрэгжүүлэхгүй байх зарчмыг баримтална.
Энэ асуудал анх удаа үүсэж байгаа учраас хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай зүйлүүд бий. Цаашид холбогдох хуулиудыг нарийвчлан судалж, Ерөнхийлөгчийн үүргийг хэрхэн гүйцэтгэхээ тодорхой болгоно.
Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн 22 бүрэн эрхийг заасан байдаг. Мөн бусад дагалдах хуулиар нийт 45 бүрэн эрхтэй. Тиймээс эдгээрийг нарийвчлан судалж, өөрийн үндсэн ажилтай хэрхэн хавсран гүйцэтгэхийг тодорхой болгоно.
Миний бие өнөөдөр 11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг гардан авсан. УИХ-ын Тамгын газар шаардлагатай хуулийн зохицуулалтыг хэрхэн хийх боломжтойг судалж байна. Энэ хүрээнд хууль санаачлах эрх бүхий УИХ-ын 126 гишүүн болон Засгийн газар хууль санаачлан ажиллах боломжтой.
Миний бие 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын даргад нэр дэвшиж байхдаа тодорхой илэрхийлсэн.
Тэр байр суурь хэвээрээ байгаа. Өнөөдөр Монгол Улсад улс төржилт, талцал, хуваагдал үүсгэхгүйгээр ард иргэдээ амгалан тайван амьдруулахын төлөө ажиллах нь чухал байна. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ УИХ-ын даргын албыг хашиж байгаа. Тиймээс маш хариуцлагатай, хүнд ачаа үүрч байна. Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард иргэдийн амгалан тайван байдлыг эрхэмлэх нь чухал. Тиймээс 2027 оны сонгуульд нэр дэвших эсэх асуудал одоогоор чухал биш.
Монгол Улсын Ерөнхийлөгч огцорсон, чөлөөлөгдсөн болон нас барсан гэсэн гурван тохиолдолд дөрвөн сарын дотор дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна гэж Үндсэн хуульд заасан байдаг.
Үндсэн хуулийг Монгол Улсын иргэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Харин уг хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээнэ. Тиймээс дөрвөн сарын дотор Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж дууссан байх ёстой. Энэ бол хуулиар тогтоосон эцсийн хугацаа юм. Монгол Улсын дараагийн Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, улс төрийн талцал, хуваагдлыг дэвэргэдэггүй, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалж ажиллаж чаддаг хүн байх ёстой. Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх нь хамгийн чухал.
3,605.46





















































Zochin 10 цагийн өмнө 202.9.47.112
EK d devshih baitugai idoo ch Uchral gj huviin surguuli tugssen mangar batsaan ta 2 hereggui.hurdan zailaasai.ochij 2 ene nuher bhda yadgiim
иргэн 2026-11-20 66.181.183.77
Худлаа шүү наадах чинь цагаа тулахаар нам, дэмжигчид шахсан гээ л ороод ирнэ, ичих нүүргүй, цайцан гар юм биш үү хүмүүсийн ярих нь?
Нэргүй 2026-11-20 162.4.128.188
Devsheed garahguim chin dee
Энэ улс....ба МАН 2026-11-20 202.126.91.10
ПОПУЛИЗМ, АВИЛГАЛ хоёроосоо Хэзээ Ангижрнааа энэ улс ?????
Зочин 2026-11-20 73.202.96.183
Тэр нь дээр дээ. Улс орны эдийн засаг өөдлөхгүй байна. Гадаад айлчлал хийж бадар барьж хангалттай л явцгаалаа. Одоо нүүргүй болсон байхаа.
Хахаха 2026-11-20 202.9.47.16
Энэ балин хамарт журнаак чинь Цэргийн дээд төгссөн. Хэзээ ч СЭЗДС-т байгаагүй!
Хууль хэрэгтэй 2026-11-20 202.9.46.51
УИХ ын даргад нэр дэвшихдээ намаасаа түдгэлзэнэ гэж байсан ч тэгээгүй. Аливаад хувь хүний амлалт хууль биш болохоор ингээд л замхардаг. Одоо Үндсэн хууль дахь " УИХ ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмын тухай" хуульд дараах 2 заалт орох ёстой: 1)….Үүрэг гүйцэтгэх хугацаа намын гишүүнчлэлээсээ түдгэлзэнэ. 2) Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл УИХ ын даргаасаа чөлөөлөгдөж, шинээр сонгогдсон УИХ ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хэрэгжүүлнэ.
ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-11-20 66.181.176.12
6/Сүүлийн хэдэн жил яригдаж байгаа авилгын асуудлууд бүгд ТӨҮГ-тай, элдэв сангуудтай холбогдох юм. Иймээс ТӨҮГ, элдэв сангуудаа зоригтойхон шинэчилж авилгын үүд хаалгыг хаах биш үү.
ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-11-20 66.181.176.12
. 5/60 тэрбумын хэрэг, Ганхуягийн “би шоронд та нар тамгатайгаа үлдэхгүй шүү” гэсэн мэдүүлэг, Амарбаясгалангийн Хүрэлсүхэд намын санхүүжилтийн талаар цухуйлгасан үг, Амундрагийн Содбаатарт өгсөн гээд байгаа мөнгө, энэ бүгд чинь МАН-ыг санхүүжүүлэх гэсэн нэг цэгт уулзаад байгаа юм биш үү.Намуудын санхүүжилтийг шилэн болгох хэрэгтэй биш үү
ҮРГЭЛЖЛЭЛ 2026-11-20 66.181.176.12
3/Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр зам, оффтек гэрээг дахин нарийвчлан хянан шалгах Номтойбаярын саналыг МАН-ын хуучин гишүүдээс нэг нь ч дэмжихгүй байгийн шалтгаан.4/ Авилгын мэдээг тоотой нь, эзэнтэй нь хэлээд, би хамтарч ажиллая гээд байгаа Амундраас мэдүүлэг аваагүй байж АТГ мөнгө бэлнээр тараасан нь үндэслэлгүй байна гэж яагаад яаран дүгнэв.
ХУД-ийн сонгогч Ш.Раднаа 2026-11-20 66.181.176.12
Хариултгүй асуултууд: 1/ Авилгын мэдээг тоотой нь, эзэнтэй нь, байрлалтай нь мөнгө хүргэхэд ашигласан машины дугаартай нь хэлээд, би мөнгийг нь зөөсөн, очоод мэдүүлэг өгье гээд байгаа Амундраг авчрахгүй байгаагийн шалтгаан. 2/Нямбаатар зөвхөн Амундрагийн өгсөн мэдээллийг дамжуулж байна.Гэтэл Хүрэлсүх яагаад түүнийг өөрийг нь гүтгэлээ гэв. Мэдээ худал бол Нямбаатар биш, Амундра түүнийг гүтгэсэн болж таарна.Ингэж Амундраг тойроод байгаагийн шалгаан
Нэргүй 2026-11-20 66.181.181.239
90оноос хойш энэ нь монголдоо монголчууддаа ачтай тустай хэрэгтэй байж гэх хүн байсангүй дээ цаашид дараагийнх нь ч Хар бараан байх төлөвтэй яана даа монгол минь монголчууд минь
Нэргүй 2026-11-20 64.119.19.47
Дэвшсэн ч нүүр царайгаар тэнцэхгүй!!!
Нэргүй 2026-11-20 203.98.76.30
Ene buzar devshsen ch garahgui. hun muutai buzar bgaan