niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:44 UTC Эх: https://news.mn/r/2900497/ 64bba1d57f9c1e77… ← niitlelch.mn руу буцах

Шатахууны үнэ буурсан ч дэлгүүрийн лангуун дээрх үнэ хөдөлдөггүй!

Шатахууны үнэ буурсан ч дэлгүүрийн лангуун дээрх үнэ хөдөлдөггүй!

Шатахууны үнэ буурсан ч дэлгүүрийн лангуун дээрх үнэ хөдөлдөггүй!

Засгийн газраас шатахууны үнийг тодорхой хувиар бууруулах үүргийг Шатахууны шуурхай штабт хүргүүлсэн. Тодруулбал, АИ-92 автобензиний үнийг литр тутамд 150 төгрөгөөр, Евро-92 автобензиний үнийг литр тутамд 1,000 төгрөгөөр бууруулах үүрэг даалгаврыг аж ахуйн нэгжүүдэд хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд нийслэл болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 280 гаруй шатахуун түгээх станц энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн үнээ бууруулсан байна.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээний 97 хувийг гаднаас хангадаг. Тодруулж хэлбэл, ОХУ-аас 90 гаруй хувийг хангадаг байсан бол сүүлийн жилүүдэд Ойрхи Дорнодод үүссэн дайны нөхцөл байдалтай уялдуулан нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр хайж, БНХАУ болон БНСУ-аас тодорхой хувийг татан авч эхэлсэн. Ингэснээр БНХАУ-аас 10 хүрэхгүй хувь, БНСУ-аас мөн адил 10 хүрэхгүй хувийг татан авч байгаа юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас сар бүрийн 20-ны орчимд газрын тосны бүтээгдэхүүний урьдчилсан захиалгыг хийж, баталгаажуулдаг. Нэг удаагийн татан авалтаар 60-70 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн авдаг талаар өмнө нь мэдээлж байсан. Харин сүүлийн саруудад Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээ нэмэгдсэн талаар салбарын дэд сайд Б.Мөнхтамир удаа дараа мэдэгдэж байв.

Энэ долоо хоногоос эхлэн шатахууны үнэ тодорхой хувиар буурч байгаа ч эрэлт, нийлүүлэлтийн байдал төдийлөн сайжрахгүй байна. Харин ч олон улсад энгийн АИ-92 автобензинээс татгалзаж байгаа энэ үед Монгол Улс, Кыргызстан хоёр л уг төрлийн автобензинийг хэрэглэсээр байгаа талаар дурдсан. Өөрөөр хэлбэл, энгийн АИ-92 автобензиний үнэ сараас сард нэмэгдэж байхад Евро-92 автобензиний үнэ харьцангуй тогтвортой байгаагаас гадна нийлүүлэлт нь ч тогтвортой байдаг талаар мэргэжилтнүүд дурдсан байв. Үүнээс харахад цаагуураа Евро-92 автобензинийг хэрэглэ гэсэн сануулга яваад ч байгаа юм шиг.

"2026 ОНД ШАТАХУУНЫ ҮНЭ 4, 7, 8 БОЛОН 10 ДУГААР САРУУДАД НЭМЭГДСЭН БАЙНА"

Дөрөвдүгээр сард: Энгийн АИ-92 автобензиний үнийг хил үнээр тогтворжуулж барьсан ч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлснээр АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ нэмэгдсэн.

Долдугаар сард: Наадмын өмнө Евро-5 төрлийн шатахууны үнэ 300 төгрөгөөр, улмаар долдугаар сарын 15-16-ны өдрүүдэд энгийн АИ-92 шатахууны үнэ литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдэж 2,840 төгрөг болсон.

Наймдугаар сард: Энгийн АИ-92 шатахууны үнэ дахин 200 төгрөгөөр өсөж 3,040 төгрөгт хүрсэн бол Евро ангиллын АИ-92 бензин сарын сүүлээр огцом нэмэгдэж 4,970 төгрөг орчимд хүрсэн.

Аравдугаар сард: ОХУ-аас нийлүүлэх импортын үнэ өссөнтэй холбоотойгоор аравдугаар сарын 12-нд АИ-92 шатахууны үнэ 550-560 төгрөгөөр нэмэгдэж, Улаанбаатар хотод 3,600 төгрөгт хүрсэн.

Тэгвэл 2026 оны арваннэгдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Засгийн газрын шийдвэрээр энгийн АИ-92 автобензиний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулж, 3,440-3,450 төгрөг болгосон бол Евро-92 болон Евро-95 автобензиний үнийг литр тутамд 1,000 төгрөгөөр тус тус бууруулжээ.

Шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага зах зээлд ажиглагддаг. Нэгэнт нэмэгдсэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буурахдаа тун хойрго байдгийг хэн хүнгүй мэднэ. Өнгөрсөн борооны араас цув нөмрөх гэгчээр шатахууны үнэ буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буураагүй, харин ч өндөр хэвээр байгаа нь Үндэсний статистикийн хорооноос танилцуулдаг долоо хоногийн үнийн тоймоос тодорхой харагдаж байна.

Мөн шатахууны үнийн өсөлтийг дагасан инфляц хоёр оронтой тоонд хүрч, аравдугаар сарын байдлаар 13.4 хувь болсон нь өмнөх оны мөн үеэс 4.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт юм. Ийнхүү шатахууны үнэ литр тутамд 150 төгрөгөөр буурсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ буураагүй хэвээр байгаа юм.

Гэхдээ шатахууны үнэ буурсан энэ үзүүлэлт оны эцэс хүртэл хадгалагдах эсэх нь тодорхойгүй. Учир нь газрын тосны бүтээгдэхүүнийхээ 97 хувийг импортоор хангадаг Монгол Улсын хувьд экспортлогч тал үнээ нэмэх нөхцөл үүсвэл дотоодын зах зээлд ч шатахууны үнэ дагаад өсөх эрсдэлтэй. Иймээс энэхүү шийдвэрийг зөвхөн өнөө маргаашийн нөхцөл байдлыг аргацаасан алхам гэж иргэд шүүмжлэлтэй хандаж болзошгүйг дурдах нь зүйтэй.

Засгийн газраас шатахууны хангамжийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр удаа дараа арга хэмжээ авч, салбарын сайдад тодорхой үүрэг, даалгавар өгч, гадаад томилолтуудыг эрчимжүүлж байв. Харин Г.Дамдинням сайд 25 удаагийн гадаад томилолтын уулзалт бүр амжилттай болж байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайдад мэдэгдэж байсан нь үнэн. Гэвч дээрхээс харахад үнэ бууралгүй харин ч нэмэгдэж байсан нь илт харагдаж байна. Харин 2026 онд хамгийн анхны бөгөөд эцсийн удаа шатахууны үнэ буурч байгаа үзэгдэл энэ юм.

Шатахууны үнийн дүнг барьж, тогтворжуулж чадахгүй байгаа бол аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлтэй зээлийг сайн олгож, нөөцийг хангалттай түвшинд бүрдүүлэх арга бидэнд үлдсэн юм шиг. Өнөөдрөөс эхлэн зарим нөөцийн савыг ашиглаж эхэлсэн бол үлдсэн байгууламжийг  ирэх 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-20 120.19.106.64

Энэ чинь л Монгол байхгүй юу. Нэг өсгөөд авсан бол үнээ хэзээ ч буулгана гэж байхгүй.

Avatar

Нэргүй 2026-11-20 77.119.190.223

АИ-92 бензиний үнэ буурсан ч ачаа тээвэр, хөдөө аж ахуй, барилгын салбар нь голчлон дизель түлшээр ажилладаг тул дизель түлшний өндөр үнэ тээврийн зардлыг өсгөж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулахгүй барьсаар байна.

Avatar

Нэргүй 2026-11-20 103.229.121.150

Нэг удаа цэнэглүүлээд гархад зогсоолын төлбөр нь 3000 төгрөг. Өөрөөр хэлвэл 1 кв 1100 төгрөг бинзен авсанаас ялгаагүй болгож байна. Цахилгаан машинтай хүмүүс нэгдээрэй. Шуналтай хулгайчууд арга ийм балай шүү

Avatar

Нэргүй 2026-11-20 103.229.121.150

Царилгаан цэнэглэгчийнхээ үнийг буулгаачээ. Нэг кв 1000 төгрөг арай юу. Тав дахин нугалж болохгүй шүү. Орос Хятад хоёрт нэг кв манай мөнгөөр 600 төгрөг байна. Арай шуналтай байна шүү. Тэр бүү хэл Улан Удэд үнэгүй цэнэглэг станцууд байна. Мёд дэлгүүр гадаа үнэгүй цэнэглэгч байна. Эохүүд бас хэд хэдэн үнэгүй цэнэглэгч байна шүү.

Avatar

Мөнхтөр 2026-11-20 202.133.76.104

яг үнэндээ бензин түлшний үнээс үл хамаарч төрийн татаас халамжаар угжигдсан махны үнэ л эдийн засгыг ёстой нэг сарьсалж байнадаа дэлхий байхгүй үнэтэй давхиж байхад ерөнхий сайд бас эргүүтэн халамжын шинэ цагын малчин архины төсөл эхлүүлэх нь төгрөг унаж иргэд модоо бариндаа бэлэн хоол сайн нөөцлөөрэй өлсгөлөн болох вий

Avatar

Зочин 2026-11-20 64.119.25.191

… ширэнгийн ардчилал ба шагийн эдийн засагтай манай улсад тийм ойлголт байдаггүй!

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2026-11-20 103.229.122.94

Үнэ буурдаггүй,хямдараг.

Avatar

Зочин 2026-11-20 46.124.206.120

яагаад тэмцэхгүй байгаа юм бэ Ард түмээн

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.161

юу ч битгий ав бантан хийж идээд л хэвтээд бай наадуул чинь зарагдахгүй муудахаар нь хаяг

Avatar

Нэргүй 2026-11-20 59.153.112.99

Ингээд ард түмнээрээ тоглоод цөөхөн хэдэн хүмүүс нь хожоод л үлдэж бгаа юм даа. Ард түмэн улам л ядуурна. Бензин дахиад өсөхөд юмны үнэ дахиад л өснө. ЗГ буулгана гэж ярихгүй арга хэмжээ авахгүй бгаа биз дээ

Avatar

Зочин 2026-11-20 202.179.18.237

Махэыхаа үнийг хямдруулаачээ ХАА сайдаа.

Avatar

Зочин 2026-11-20 103.57.92.191

УКРАЙНЫ БОНДОР, АЗОВ НАЦИСТТЕРРОРИТУУДААС БОЛЖ ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСЛӨӨ. ХУРДАН УСТГАЖ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж