niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 12:45 UTC Quelle: https://news.mn/r/2900499/ 4825ceacd67a176d… ← zurück zu niitlelch.mn

Г.Лувсанжамц: Өвлийн хүйтэнд насанд хүрсэн хүнээр морио унуулаад уралдуул

LiveГ.Лувсанжамц: Өвлийн хүйтэнд насанд хүрсэн хүнээр морио унуулаад уралдуул

Г.Лувсанжамц: Өвлийн хүйтэнд насанд хүрсэн хүнээр морио унуулаад уралдуул

 

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
17 : 51
2026-11-20

УИХ: 2027 онд баримтлах Мөнгөний бодлогыг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 60 гаруй хувийн саналаар дэмжин баталлаа. 

Үдээс өмнөх хуралдаанаар тус бодлогыг хэлэлцээд санал хураах гэсэн ч гишүүдийн ирц хангалтгүйгээс 17:00 цаг болгон хойшлуулаад байсан юм. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хураллдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд санал хураах байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

УИХ-аас энэхүү хуулийн төслийг баталбал сар шинийн дараагаас эхлэн Монгол орны өнцөг булан бүрт хурдан морины уралдаан зохион байгуулах боломжтой болох юм.

Засгийн газраас дээрх хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн үзэж, Ерөнхий сайд өнөөдөр байр сууриа илэрхийлсэн. Учир нь хаврын морин уралдаан зохион байгуулах нь НҮБ ын Хүүхдийн эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Хөдөлмөр эрхлэлтийн талаар мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчиж байгаагийн зэрэгцээ Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй тул дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлээд байгаа.

Статистик мэдээгээр өнгөрсөн есөн жилийн хугацаанд хурдан морины уралдааны үеэр 3400 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртсэн байдаг. Бэртэж гэмтсэн хүүхдийн 55 хувь нь дээд мөчөө, 22 хувь нь тархины гэмтэл авсан. Мөн 47 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бий.

17 : 23
2026-11-20

Г.Лувсанжамц: Өвлийн хүйтэнд насанд хүрсэн хүнээр морио унуулаад уралдуул

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Өвлийн хүйтэн, хаврын хавсарганаар жаахан хүүхдээр хурдан морь унуулахыг дэмжихгүй. Хүүхэд 14 нас хүрлээ гээд хүйтэнд мориноос унаж бэртэх, амь нас нь хохирох эрсдэл арилахгүй. Үндсэн хууль зөрчсөн төслийг чуулганаар хэлэлцээд суух нь хэр зохистой юм бэ. Арваннэгдүгээр сарын 20-н бол Дэлхийн хүүхдийн өдөр. Уламжлалыг тээж, өвлүүлж авч явах нь бидний үр хойч. Тэднийхээ боловсрол, эрүүл мэндэд анхаарч улсын бодлого хууль тогтоолыг батлаад тэргүүн эгнээнд хүүхдийн эрхийг хамгаалах ёстой хүмүүс нь Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүд та бид. Хүүхдийн эрхийн тухай хуульд “төр иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг энэ тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах ёстой гэдэг хууль баталсан, мөрдөгдөөд явж байгаа.

Энэ өргөн барьсан хуулиар арилжааны уяачдын зугааг хангахын тулд хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах гэж байна.

Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Гэтэл өнөөдөр Боловсролын сайд нь хаврын морин уралдааныг хичээлийн амралттай зохицуулж болно гээд яриад зогсож байх. Хүүхдэд ямар ээлгүй юм бэ. Багш хүрэлцэхгүй, сургууль нь хүрэлцэхгүй байхад хурдан морь уралдуулна гээд сайд нь яриад явах. Зарчим хаана байна вэ. УИХ-ын Тамгын газраас асууя. Яагаад ийм хуулийн төсөл УИХ-д ороод ирэв. Засгийн газрын тэмдэглэл дээр байна, НҮБ ын Хүүхдийн эрхийн конвенци Үндсэн хууль, Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрх, Хөдөлмөр эрхлэлтийн талар мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Улсын дээд шүүхийн шийдвэртэй нийцэхгүй гээд тодорхой бичсэн байна. Гэтэл яагаад УИХ-ын босго даваад ороод ирэв.

Энэ хуульд зааснаар хурдан морины уралдаан өвөл, хавар болох нь. Хүүхдийн амь нас эндвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Учач хүлээх үү, эцэг эх үү, морины эзэн үү, төсөл санаачлагч хариулна уу.

УИХ-ын Тамгын газар:

-УИХ-ын Тамгын газар хууль санаачлагчаас ирүүлсэн төслийг агуулгын хувьд хянадаггүй болно.

УИХ-ын гишүүн, хуулийн төслийг санаачлагч У.Отгонбаяр:

-Хуулийн төслийг боловсруулахдаа хүүхэд хамгааллын асудлыг тэргүүнд тавьсан. Хэдийгээр манайд тодорхой саруудад хурдан морины уралдааныг хориглосон боловч 330 гаруй сумад хаврын морин уралдааныг хийдэг. Морин ураллааныг харчихаад хараагүй юм шиг яваад байж болохгүй байна.

Өвөл хавартаа хүүхдийг ӨвөрМонгол руу аваачиж морь уралдуулж, тэнд хүүхэд амь насаа эрсдүүлж байна, хүүхэд бэртэж гэмтэж байна. Тийм учраас хуулийн зохицуулалттай болох шаардлага байна гэж үзэн хуулийн төсөл санаачилсан.

Утасны сүлжээгүй, гуу жалганд аваачиж уралдааныг хийдэг. Тийм учраас хуулийн зохицуулалттай болгох шаардлага бий гэж үззсэн.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-14, 15 настай хүүхэд бага шүү дээ. Арилжааны уяачид боломжгүй айлын хүүхдүүдээр эрлийз морь унуулж, уралдуулдаг. Хурдан морины уралдааны үеэр хүүхэд бэртэж гэмтэж, эндвэл хариуцлагыг хэн үүрэх вэ?

УИХ-ын гишүүн, хуулийн төслийг санаачлагч У.Отгонбаяр:

-Хуулийн зохицуулалтаар хоёр талаас хариуцлагын гэрээ хийгдэнэ. Хууль тогтоомжийн дагуу шийдэгдээд явах байх. Морь унадаг хүүхэд бүр энддэг гэж болохгүй.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Өнгөрсөн есөн жилийн хугацаанд хурдан морины уралдааны үеэр 3400 гаруй хүүхэд мориноосоо унаж бэртсэн. Бэртэж гэмтсэн хүүхдийн 55 хувь нь дээд мөчөө, 22 хувь нь тархины гэмтэл авсан. Сүүлийн жилүүдэд 47 хүүхэд мориноос унаж амь насаа алдсан. Боловсролын хувьд ч хэцүү байна.

Төв аймгийн нэг суманд хурдан морины уралдаан болсон өдөр тухайн сургуулийн 58 хүүхэд хичээлдээ ирээгүй. Хичээлээс нь чирч аваачаад морь унуулдаг.  

Хүүхдийн амь нас эрүүл мэндээр дэнчин тавьж, хадгалж үлдэх өв соёл бидэнд хэрэггүй. Монгол үндэсний өв соёл зан аншлыг үр хүүхдүүд маань тээж өвлүүлж явна.

Өвлийн хүйтнээр хүүхдээр морь унуулаагүй гээд устаж үгүй болдог хэврэг ёс заншил уламжлал байхгүй. Өвлийн хүйтнээр хурдан морины уралдаан хийх бол насанд хүрсэн хүнээр морио унуулъя.

16 : 22
2026-11-20

УИХ: Хоёрдугаар сард хурдан морины уралдаан зохион байгуулах тухай хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ.

Уг төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний  доторх аль нэг өдөр  цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан  зохион байгуулж болохоор тусгасан байна. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор заажээ.

Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насныхан унахаар заасан байна.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Даваасүрэн нарын 20 гаруй гишүүд санаачилжээ.

 

14 : 06
2026-11-20

Ц.Баатархүү: Цалин, тэтгэвэр нэмэгдэхээр ББСБ-ынхан баярлаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Эдийн засгийн өсөлтийг дэмждэг тогтолцоог бий болгож чадсангүй.  ААН, иргэд өр зээлийн гинжин хэлхээнд орсон эдийн засгийн тогтолцоог бий болгосон. Сүүлийн хоёр жил зээлтэй иргэдийн тоо гурав дахин нэмэгдлээ. Өр зээлийн гинжин хэлхээ бий болгосоны буруутан нь Засгийн газар, Монголбанк. Энэ алдаагаа засах ёстой.

Тэтгэвэр цалин, тэтгэвэр нэмэгдэхээр, буухаар ахмадууд баярлахгүй байна, өр зээлээ дамжуулдаг өдөр л  болж байна. Хэн баярладаг вэ, гэхээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн эдийн засагч нар баяраладаг.

Манай ашиг нэмэгдэх нь,  манай орлого нэмэгдэх нь гэж ярьдаг боллоо. Энэ гажуудсан тогтолцоог яаралтай засах ёстой.

Монголбанк Засгийн газрын нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан бий болж байгаа үнийн өсөлтийг хязгаарлаж чадах уу. Өр зээлийн дарамтыг буруулж чадах уу.  Инфляц 13-14 хувьтай байна. Ажил хийгээд мөнгөө хадгалъя гэхээр хадгаламжийн хүү 11 хувь, бодит өгөөж байхгүй хасах. Инфляц буюу далд татвар хасах болгож байна. Энэ далд татварыг үе үеийн Засгийн газрын сонгууль угтсан төсөв бий болгож байна. Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их зарлагатай, хамгийн их алдагдалтай төсвийг баталлаа.  41 их наядын зарлагатай,  эдийн засгийн системээ эвдэх төсвийг баталсан.

Өнгөрсөн жилийн 2.5 сая төгрөг энэ жилийн 2.9 их наяд төгрөгтэй тэнцэж байна. 200 мянган төгрөгийг далд татварт төлж байна. Тэтгэвэр цалин нэмэгдэж байгаа ч бодит худалдан авах чадвар буурсан.

Ноцтой зүйлийг хэлье. Монголбанк анхараагүйн алдаа. Өр зээлийн дарамт. Санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 10 хувийг эзэмшиж байгаа ББСБ-ууд нийт ашгийн 40 хувийг эзэмшиж байна. Арилжааны банкууд групп компаниараа дамжуулан ББСБ байгуулсан. Арилжааны банкны өрсөлдөөнөөс зээлийн хүү буурах ёстой байтал өрсөлдөх сонирхолгүй болгоод нэг цонх уутыг нь нээгээд өгсөн. энэ бол ББСБ. Одоо ББСБ, банк ямар зохицуулалтаар явах юм бэ?

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Мөнгөний бодлого маань энийг зогсооё, дунд хугацаанд гажуудлыг цэгцэлье гэж зорьж байна.

Бүтээмжид суурилаагүй илүүдэл мөнгөний нийлүүлэлт, баялгаар баталгаажаагүй илүүдэл мөнгөний нийлүүлэлт  мөнгө хүүлэх сонирхол, мөнгө хүүлэлтийг дэмжих суурийг тавьж өгөөд байгаа.

Энэ өөрөө томордог тогтолцоог бий болгочихоод байгаа, энийг зогсооё гэдэг үндсэн агуулга Мөнгөний бодлогод туссан. Тэгэхгүй бол энэ нь цаашлаад манай макро эдийн засгийн суурь бүтцэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээдэг биш хэрэглээ, зээлийг мөнгө хүүлэлт рүү чирээд явж байгаа.

Банк бус салбарын зохицуулалт Монголбанкнаас тусдаа явж байгаа гэдгийг та мэднэ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын хэрэгсэл нийцтэй байх хэрэгтэй. Банк бусын хувьд эрх зүй болоод зохицуулалтын хувьд сайжруулах зүйлүүд байна. Бодлого нэгтгэдэг механизм бол Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл /СТБЗ/.

СТБЗ дээр салбарын асуудал яригдаж байгаа. Мөнгөний бодлогод энэ хоёр салбарын бодлогын хэрэгсэл нийцтэй явах ёстой гэдэг чухал заалт туссан. Тэгэхгүй бол манайх танай банкуудаас өөр, бид нар онцлогтой учраас өөр явах ёстой гэсэн аргумент гаргаж ирдэг, энэ нь буцаад хэрэглэгчид өрийн дарамтад орох бололцоог нээгээд байгаа юм.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Валютын нөөц 8.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн. Валютын нөөцийн гол зорилго ханшийг барих байдаг. Мөнгөний хатуу бодлого хэрэгжих гээд байна. Жижиг, дунд бизнес байхгүй болж байна. Зах зээлдээ мөнгө оруулах талдаа байж болохгүй юм уу. Шатахууны асуудалд Засгийн газар арга мухардаад байгаа. Шатахууны үнийн өсөлт бүх юмны үнэд нөлөөлдөг. Засгийн газар импортоор орж ирж байгаа үнээр нь заруулдаг. Сая ААН-д нэлээд сайн тулгалт хийж байж, литр тутамд нь 150-1000 төгрөгөөр буулгалаа.

Дэлхий нийтэд өмнө байгаагүй шинэ үзэгдэл, маш бэрхшээлтэй цаг үе тохиож байгаа. Дан ганц Засгийн газар, сайд буруутай юм шиг яваад байдаг, хангамжийг нь гайгүй болгоод үнийг нь буулгах тал дээр Монголбанк санаачлагатай ажилламаар байна.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. Дэлхийн зах зээлд эрчим хүч, түлш шатахууны хямрал яваад байгаа. Ийм үед иргэдийнхээ амьжиргааг бодож Монголбанкны арга хэрэгслийг хэрэгжүүлмээр байна. Юуг нь харамлаад байдаг юм бэ.

Хөгжлийн банкны 7 хувийн хөнгөлөлттэй зээл өгөөд тэрийг нь ААН -үүд эх үүсвэр болгож ашиглах гарц хийлээ. Татаас өгсөн ч яадаг юм, үнийг нь дахиад буулгамаар байгаа. Засгийн газрын хувьд ямар ч боломж алга, төсөвт мөнгө алга. Монголбанк ханшийг барих ёстой, тогтвортой байлгах үүргийнхээ хүрээнд хөтөлбөр гаргаж болохгүй юу. Өм нө нь Монголбанк журам гаргаад шийдээд явж л байсан юм билээ ш дээ. Монголбанкны үзүүлэлт сайхан харагдахаар ард түмний амьдрал сайхан байгаад байна гэж байхгүй ш дээ. Ханшаа тогтвортой байлгахын тулд бүх талынхаа хэрэгслийг ашигламаар байна.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Тодорхой цогц бодлого хэрэгжсэний дүнд гадаад нөхцөл байдал хэцүү байгаа ч Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд түвшинд хүрснээр ханш тогтвортой байна. Өнгөрсөн оны үетэй харьцуулахад валютын ханш нэг хувиар суларсан.

Нийлүүлэлтийн шокийг ойлгож байгаа. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор өнгөрсөн жилээс 60 хувиас илүү гадаад төлбөр хийгдэж байгаа. Энийг хийхэд саадгүй явуулах боломжоор хангаж өгч байгаа, шатахуун импортлогч компаниудыг. Энэ  том дэмжлэг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж болдоггүй.

Ард иргэд өнөөдөр “цалин, тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна, төсвийн зарлага их боллоо” гэдэг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж,  зах зээлийн эсрэг төв банк ажиллах гэж оролдсоны горыг амсаж байгаа.

Харин гадаад зах зээлээс  эх үүсвэр татаж, нөөцийн сав бүрдүүлэх зэрэг чиглэлд зохицуулалтын арга хэмжээг бүх талаар дэмжих бодлого Төв банк барина. Эх үүсвэр нэмж мөнгө хэвлэж үнэ тогтворжуулна гэж байхгүй. Сонгуулийн өмнө үнийг жаахан буулгаад, дараа нь нийт ард иргэдээрээ түүнээсээ хэд дахин үнэ төлж, хохирол амсаж байгаа. Мөнгөний үнэ цэнэ уналаа, амьдрал доройтлоо гэдэг бухимдал асар их байгаа. Зах зээлийн эсрэг үйл ажиллагаа. Шатахууны салбарыг либералчлалгүй олон жил  хүчээр барьж явсны горыг амсаж байгаа. Татварын ямар ч гупергүй болсон, тулахаараа та төв банкийг шахаж болохгүй. Шатахууны салбар дээр үнийг бага байлгах, ханшийн дарамтад оруулахгүй байх бүх бодлогыг хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-ОХУ, БНСУ, Япон, Хятад улс шатахууны үнэ дээр татаас өгч байгаа. Дэлхийн түүхэнд байгаагүй нөхцөл байдалтай байгаа учраас. Хууль өөрчилж болдог. Хүнд цаг үеийг стандарт бус арга хэмжээ авч байж зөөллөж давна. Дараачийн асуудал бол төлбөр тооцооны асуудал байна.

ОХУ-аас худалдан авч байгаа шатахууны 50 хумийг шилжүүлэх зөвшөөрлийг Төв банкнаас авдаг. Үлдсэн 50 хувийн зөвшөөрөл авах тал дээр танайх ямар арга хэмжээ авч байна вэ. Шатах тослох материал, тэсэрч дэлбэрэх бодисын төлбөрөө хийж чадахгүй нөхцөл байдалтай байна

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Зарим орон татаас өгч байгаа нь үнэн. Төсөв дээрээ ил тавиад төсвийн зардал дээр суулгаад, татаас өгч байгаа. Төсвийн боломжтой улс орнууд ийм арга хэмжээ авч байгаа. Төв банкнаасаа мөнгө үүсгэж, төв банкны бланс дээр биш төсөв дээрээ ил тавиад явбал асуудалгүй. Төсвийн боломж ямар хязгаарлагдмал нөхцөл рүү орсон билээ. Ихэнх орнууд татварынхаа гуперээр явж байгаа, стратегийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах сантай байдаг. Тэр сангаа ашигладаг, тэр арга хэрэгслийг улс орнууд хэрэглэж байгаа болов уу.

Төв банкнаас Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа орон байхгүй.

Төлбөр тооцоо хүнд байгаа нь үнэн. Бид нар анхаарал тавьж ажиллаж байна. Валютын сан, Дэлхийн банкны жилийн уулзалтыг энэнд зориулж, хамгийн том холбогдох албан тушаалтантай нухацтай ярьсан. Манай талаас долоо хоног бүр энэ асуудлаар  ярьж байна. Олгогдсон лиценз манай шаардлагад хүндрэл учруулж байна, тоог нэмэгдүүлэх ёстой, цар хүрээг нэмэгдүүлэх ёстой гэдэг асуудал тавьж, ажиллаж байна. Гадаад яам дипломат шугамаар дэмжлэг үзүүлж ажиллах ёстой, Төв банк өөрийн зүгээс хамаарах бүх ажлыг хийж байна.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа, тогтоолыг дэмжиж байгаа эсэх асуудлаар санал хураалтыг 17:00 цагт хийнэ. 

11 : 41
2026-11-20

Салхитын мөнгөний орд дампуурч 850 тэрбумын өр төлөгдөөгүй байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хүрээнд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-2019 онд ахмадын зээлийг тэглэсэн, 422 мянган ахмад хамрагдсан. 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх, зээлгүй ахмадад 1 сая төгрөг өгөх, 1 сая төгрөгөөс доош зээлтэй ахмадуудад 1 сая хүртэлх мөнгө олгосон. Мэдээлэлгүй байсан ахмадуудад хохиролтой, маш их ялгаварлал бий болгосон, гадуурхагдсан. Ахамдууд дахиад ийм бодлого гараасай гэж тэтгэврийн зээлийг нэмэгдүүлж авдаг.  

Салхитын мөнгөний ордыг төрд хураан авч түүгээрээ тэтгэврийн зээлийн өр дарна гэсэн ч дампуурсан. Мөнгө ч байхгүй Монголбанкин дээр өр болоод үлдсэн. Монголбанкны өрөнд Салхиын мөнгөний орд хэдэн хувийг эзэлж байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Эрдэнэс бондтой холбоотой авлага 850 тэрбум. Засгийн газраас Төв банк хоёрын хооронд өглөг авлагын тооцоо 1.5 их наяд төгрөг орчим байгаа. Энэний 50 иас илүү хувь 850 тэрбум нь Эрдэнэс бондынх.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Орон сууцны ипотекийн бодлогыг Засгийн газрын хэрэгжүүлэх ёстой. Төв банк ипотек хэрэгжүүлснээр хэчнээн хэмжээний өр үүссэн бэ. Цаашдаа яах вэ, ипотекийн бодлогыг Засгийн газарт хэрэгжүүлэхгүй юм уу?

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Ипотекийн зээлийг өнгөрсөн хугацаанд Төв банк санхүүжүүлж ирсэн. 2024 оноос Хуримтлалын сангийн тодорхой эх үүсвэрээр санхүүжүүлж ирсэн. Энэ жилийн хувьд төсвийн шинжтэй үйл ажиллаганаас болж, тоцоо хийж бонд гаргахаар шийдвэрлэсэн нь сайн хэрэг. Ийм төрлийн төсвийн шинжтэй хөтөлбөрийг санхүүжүүлдэг тогтолцоог зогсооно гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Ипотекийн хөтөлбөрийг цаашдаа Засгийн газарт шилжүүлнэ. 4 их наядын ипотекоор баталгаажсан үнэт цаас Монголбанкин дээр байгаа. Энэ асуудал болоод Орон сууцны төрөлжсөн банкны тухай хууль хэрхэн батлагдах зэрэгэтэй уялдуулж бэлтгэл ажлыг 2027 онд хийж, 2028 онд ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт бүрэн шилжүүлэхээр тогтоолд оруулсан.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Олон хөтөлбөрүүд нь инфляцыг бууруулах гэж оролдсон , бодит үр дүн гараагүй. УИХ өөрсдөө асуудал үүсгэдэг. УИХ-аас баталсан ямар хууль тогтоол Монголбанкийг санхүүгийн хувьд бие даасан байдлыг хангахгүй болгох гээд байна вэ. УИХ-аас  өмнө нь Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүлэлтийг дэмжих тухай гээд хууль баталсан. Засгийн газрыг дөнгөж хазаарлаж эхэлж байтал энэ хуулийг баталсан. Засгийн газар их зальтай, байнгын хороогоор оруулаад УИХ руу оруулж ирдэг.  Үүн шиг УИХ-ын ямар тогтоол байна вэ.

Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт:

-Нийлүүлэлтийн сүлжээтэй холбоотой чухал асуудал хөндлөө. Ноднин жил алдаа нэлээд гарсан, маржин дээр нь зохицуулалт байхгүй явж ирсэн. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зөв тогтолцоог бүрдүүлэх. Ил тод явах ёстой.  Хэн хэдий хэмжээний нөөцийг ямар үнээр бүрдүүлэв, дараа нь и баримтаар жижиглэнгийн худалдаан дээр хэдэн хувийн ашиг нэмэгдэв гээд Засгийн газар маржингийн зохицуулалт хийгээд тэрэндээ явж байна уу, үгүй юу гэдэг хяналт сайжраад ил тод байх юм бол компаниуд дур дураараа үнэ нэмж, зах зээл дээр гажуудал үүсэхгүй болно.  

Төв банкны хуулийг 22 удаа өөрчилсөн, дагалдах хууль гаргах болгондоо нэмж заалт оруулж өгдөг. Энэ нь төсвийн шинжтэй үйл ажиллагааг явуулах үүд хаалга нээж өгдөг.

Р.Сэддорж гишүүний өргөн мэдүүлж байгаа хуульд Төв банкны хуулийг бусад хуулиар өөрчилдөгийг хаах зохицуулалт туссан.

 

10 : 47
2026-11-20

УИХ: 2027 оны Мөнгөний бодлого хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.11.20/ нэгдсэн хуралдаан эхлээд байна.

Чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаацамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 55 хувь нь дэмжиж, баталлаа.

Үүний дараа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна.

Мөнгөний бодлогын талаар Төв банкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцуулга хийлээ.

Энэхүү төслийг боловсруулахдаа сүүлийн 15 жилд төрөөс баримталж ирсэн мөнгөний бодлогын үр дүнг үндэслэсэн гэдгийг онцлов. Монголбанкны төлөөллийн танилцуулснаар бол Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой. Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрснийг анхааралдаа авч, цаашид төв банканд төсвийн шинжтэй асуудлыг хариуцуулахгүй байх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай байна. Ингэхдээ орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газарт бүрэн шилжүүлэх, төв банкны хараат бус, бие даасан байдлыг бүрэн дүүрэн хангаж, тогтолцоог үндсээр өөрчлөх асуудал тулгамдаж буйг илтгэсэн юм.

Танилцуулгад дурдсанаар, төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх төсвийн дүрмийг хэрэгжүүлж эхэлснээс хойш уг хязгаараас давсан алдагдлын хуримтлагдсан хэмжээ 12.6 их наяд төгрөгт хүрсэн байна. Монголбанкны 2027 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд төв банкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газрын урт хугацаат тусгай үнэт цаас гаргах саналыг тусгажээ. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд инфляцыг өдөөж буй зургаан үндсэн сувгийг хаах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөсөн. Үүнд төсөв болон мөнгөний бодлогын уялдааг хуульчлах, төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, банкны салбарын засаглал, санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх шаардлагатай хэмээн танилцууллаа.

Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Банкны тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль, Валютын зохицуулалтын тухай хууль, Актив удирдлагын компанийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шаардлагатай гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.189.199

Алдарт уяач гэдэг элдэв тэмдэгээ больчвол морь уяах гэж хотоос хүмүүс хошуурахаа болино яг л 60 70 аад он шиг

Avatar

Нэргүй 2026-11-20 114.72.153.117

Хот мэддэг нь хотынхоо ажлыг, замын түгжрээ, дугуйн зам гээд өчнөөн ажил байхад хийхгүй, өөр мэдэхгүй юм руугаа орж савлаад, өөрийгөө л муулаад байх юм.

Avatar

Нэргүй 2026-11-20 103.212.162.45

Шөтөхууны мафынхан түүний гар хөл бологчид шатахууны үнээ хөөрөгдаж 1000 төгрөгөөр нэмж дарамталчихаад хэдхэн хоногийн дараа 150 төгрөгөөр бууруулахаар молиго үмхэж үхтлээ баярладаг тэнэг ард түмэн бол Монголчууд. Ийм тэмцэлгүй ноомой мохоо амин хувиа бодсон өрчаагүй ард түмэн үеийн үед луйварчид урвагчидын өлмий дор сөгдөж боолчлогдсоор байх болно.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 2026-11-20 66.181.176.12

Нэг хүн УИХ-ын 126 гишүүнээс ганцхан Нара шударга байдлын шалгуурт тэнцлээ. Бусад 125 нь хуурамч Дамбийжаанууд байна гэхэд хажууд нь байсан өөр нэг хүн Нара-г Ерөнхийлөгч болговол яадаг бол гэхэд гуравдахь хүн нь болохгүй, хамаагүй бураад дипломат ёс алдана гэсэн юм байх.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2026-11-20 66.181.176.12

.АН-ын зарим гишүүд Цогтгэрэл дарга л огцор энэ тэр гэж дэмий юм ярьснаас болоод Хүрэлсүхэд дагуулаад тонгоруулчихлаа. Хүрэлсүх намын дарга болоод ирэх хоёр сонгуульд ялаад туг тойроод дэвж байж мэдэхээр боллоо. Цогтгэрэлийг намын даргаас огцруулна гээд сэм ярьж байна гэнэ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2026-11-20 66.181.176.12

Бас нэг хоржинтой яриа гарсан нь өмнөх Ерөнхийлөгч нар төрийн тамгаа өгөөд чимээгүй явдаг бол Хүрэлсүх УИХ-ын гишүүдээр нижигнэтэл алга ташуулаад, Сүхбаатарын талбайд цэрэг цагдаагийн сүрт жагсаал хийлгээд үдүүлсэнийг харсан уригдаж ирсэн гадны зочид Монголын Ерөнхийлөгч авилгын хэрэгт холбогдоод огцорч байна гэсэн чинь худлаа юм байна гэцгээсэн гэнэ.

Avatar

Нэргүй 2026-11-20 66.181.176.12

Ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ алба буусантай холбогдуулан шогч хүмүүс янз бүрийн зүйл зохиож ярьж байна гэнэ. Хүрэлсүх албаа өгснөөс хамгийн хүнд цохилт авсан хүн бол Алтанхуяг гэнэ. Намайг Ерөнхийлөгч болгохгүй гээд байна гэж гомдоллох хүнгүй боллоо гэсэн юм байх.Хүрэлсүх ажлаа өгснөөс болоод Зэлтэрийн гацаанд ороод байгаа бас нэг хүн бол Нямбаатар гэнэ.Хүрэлсүхийг ажлаа өгөхгүй гэж бодоод түүний ажлаас өгсөн өдөр Монголдоо очно гэж ам алдсан нь гай боллоо гэсэн гэнэ.

Avatar

Болд 2026-11-20 202.126.90.192

Энх-амгалан боловсролын сайд байж Засгийн газрынхаа гаргасан шийдвэрийн эсрэг зүйл ярьж, монголын бяцхан үрсийг хөхөө өвлийн хүйтэнд хурдан морь унуулахыг дэмжиж, тэр бүү хэл сурагчдын амралтыг хүртэл өвөл хаврын морин уралдаанд тохируулж болно гэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Avatar

Зочин 2026-11-20 103.168.34.200

Хурдан морьны эзэн нь л тод манлай уяач цол авдаг учраас тэр хүн л өөрөө морио сойж, өөрөө унаж уралддаг хууль байсан нь зөв байх аа. Баян хүн нэг мундаг хурдан иорь үнэ зодож аваад , ердийн адуучин уяач хүнээр сойлгоод , ядарсан айлыг нялх хүүхдээр унуулж уралдуулаад өөрөө тод манлай уяач цол авдаг юм шиг ээ.

Avatar

Zochin 2026-11-20 202.72.245.209

Ergej buchdag , oortoo dandaa aschig honjoo chardag Enchamgalan butechgui . Chun bur chuuchdiig chairlach estoi.

Avatar

Zochin 2026-11-20 202.72.245.209

Setgegdel yaachivaa !

Avatar

Zochin 2026-11-20 202.72.245.209

Chuuchdee chairlana ,zaaval chairlana .

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.93.138

“47 хүүхэд амь насаа алдсан”гэж ярьж байгаагаа Та нотлох хэрэгтэй шүү, ЭРХЭМ гишүүн гуай !!!

Avatar

Нэргүй 2026-11-20 202.126.89.135

1 huuhed nas barsan l bol tegeed hangalttai notilgoo

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.93.138

Нэр чинь хүртэл төвөд
Нээрээ та монгол хүн үү ?
Морь унаж мэдэхгүй
Модон илжигний хөтөч үү ?

Avatar

Иргэн 2026-11-20 202.21.103.226

Угаасаа нөөц гэхээр юм үлдээгүй ордыг сүр дуулиантай очиж улсад авлаа, олсон мөнгөөр нь ахмадын тэтгэвэр тэгэллээ энэ тэр шоу байсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-11-20 66.181.181.95

Энэ Дамдиннямд эдийн засгийн ойлголт алга. Урьдын адил Төв банк руу дайрч валютын нөөцөө хоослох зүйл ярив. Төсөв дээрээ татаасаа тусгаад яваачээ. 41 их наядаас мөнгө татаас гарга

Avatar

иргэн 2026-11-20 43.228.130.115

Улсад авсан юм ийм л байдаг. Хоноцын сэтгэлтэй. Хувийн компани арай өөр менежменттэй байх байсан. үнэхээрийн аймшигтай идэж уух юмаа.

Avatar

Нэргүй 2026-11-20 202.180.218.222

15 say togrogiin zeelee haalgasan ahmaduuddaa l heleh bhda

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.93.138

Төрд авлаа гэх нэрийн дор Женко л шаачихаж, кх кх кх

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.93.138

Салхитын мөнгөний ордын мөнгийг Женк Баттулга идчихсэн ш дээ !
Төрөөс мөнгө гаргуулж тэтгэвэрийн зээл тэглээд Салхитын хүдрийн мөнгийг улсад өгөлгүй өөрөө гусчихсан, цайчихсан луй варчин !
Путины гар хөлийн үзүүрийн зарц энэ но вшид халдах хүн Монголд өнөөхөндөө төрөөгүй л бна даа !!!

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SAEI80955877

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.47

Занданшатар дурак тээр жил тусгай албаны цэрэг дагуулан очиж гэгээн цагаан өдөр дээрэм яаж хийхийг үзүүлж, Монголын төр хөрөнгө руулалгчийг хэрхэн дэмждэгийг дэлхий нийтэд харуулсан, эцэстээ ийм л үр дүнд хүрдэг тавилантай!!! Усан тэнэг удирдагч ингэж л "цэнгэлийн манлайд" хүргэдэг юм даа!!!

Avatar

Нэргүй 2026-11-20 188.162.248.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.95.151

bond gargaj tetgeveriin zeel teglesen gedeg. gehdee yamar ch eruul uhaantai hun iim bond avahguishdee. denduu teneg hun mongolbankiig udirdaj baisan um bish uu.

Avatar

Нэргүй 2026-11-20 202.180.218.222

Jenco og geed l ogson shuu dee tegej bj ardchilsan nam songuulid yalsan odoo har l da

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SAWI VANXANDAAD BIEE UNELLEED DYYDLGN SEXSYG BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAAD ALNI SEKSEER UILCHLGE VBN SHAALGAAD TOMSGN DOLOOX80955877

Avatar

Нэргүй 2026-11-20 202.133.76.104

малчин гээд баахан хэрэггүй төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд тэнд нь төв банк холилдоод үр дүн нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж