Өнөөдөр /2026.11.20/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09:30 цагт: "Улсын төсвийн жил эхлэх хугацааг 10 сарын 1-ээс эхлүүлж 09 сарын 30-ны өдөр дуусгах өөрчлөлтийн эрх зүйн боломж уялдаа холбооны талаарх" хэлэлцүүлэг Засгийн газрын ордны Сүхбаатар танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11:00 цагт: УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамга хүлээлгэн өгнө.
11:40 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн үдэх ёслол Д.Сүхбаатарын талбайд болно.
14:00–17:00 цагт: Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын “Мэйнстрийм” холбоотой хамтран Түгээмэл хөгжил ТББ-аас хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийн хаалтын ажиллагаа болно. Блю Скай зочид буудал, 2 давхар, "Jade Hall" танхим.
14:30 цагт: “Дулаан гэр – Эрүүл ирээдүй” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.
15:00 цагт: Хөх хотод болсон олон улсын уралдаанд амжилттай оролцсон сурагчдын зургийн үзэсгэлэн, нээлттэй олимпиадын шагнал гардуулах ёслол Монголын уран зургийн галерейд болно.
3,605.46



















































Нэргүй 2026-11-20 66.181.184.130
хүндэтгэн үдэх биш хөөж явуулах л ёстой
Нэргүй 2026-11-20 66.181.179.212
Энэ монголчууд тэнэгрэх өвчтэй хүмүүс болсон юм бишүү хулгайчийг үдэж өгнө гэх шиг эсвэл хам хэрэгтнүүд үдэж өгөөд байгаа юмуу
Нэргүй 2026-11-20 188.162.248.96
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч луйварчидад хундэтгэл узуулдэг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!
Зочин 2026-11-20 95.188.194.231
Улсын хамаг мөнгийг идчихээд үдүүлээд байх даа яахав дээ
Батбаяр 2026-11-20 122.201.21.64
Авлигад холбогдоод ажлаа өгсөн ерөнхийлөгчөө төв талбайдаа үдэн гаргадаг тэнэг ард түмэн шүү. Уг нь чулуу шидэх ёстой юм даа. Ертөнцийн булай пялдага хүмүүсийн шоу даа
Нэргүй 2026-11-20 202.126.90.120
Амралтын өдөр болгож жил бүр бөх барилдуул
Хөхөө 2026-11-20 202.179.18.137
Сайн дураараа ажлаа хаяад зугтаасан хүнийг үднэ гэж Учрал солиорч байна
Нэргүй 2026-11-20 66.181.187.32
эрх мэдэлтнүүдийн талаар шүүмжилсэн үг хэлэх эрхгүй гэсэн утгатай үг хэлсэн үү. АН ялж ардчилал, хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангаарай. Тэр бидон Ганбаа бол худлаа юм билээ шүү
Зочин 2026-11-20 103.57.93.161
Солонгосчуудад дуулгамаар юм байна. Тэд нар үдэх ёслол хийгээгүй баривчилсан ш дээ.
Иргэн 2026-11-20 66.181.181.28
Огцорсон хүнийг үдэж өгөх ёслол??? Тэнэгтэхэд хязгаар баймаарсан