niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 12:45 UTC Quelle: https://news.mn/r/2900350/ 4e305943392781ec… ← zurück zu niitlelch.mn

Төр давамгайлсан эдийн засаг Төв банкийг алдагдалд оруулж байна

Төр давамгайлсан эдийн засаг Төв банкийг алдагдалд оруулж байна

Төр давамгайлсан эдийн засаг Төв банкийг алдагдалд оруулж байна

Монголбанкны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрч, 4.8 их наяд төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөхөөр Засгийн газар жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний тусгай үнэт цаас гаргах саналыг 2027 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд тусгасан. Тэгвэл энэ асуудлыг УИХ-ын дарга С.Бямбацогтын захирамжаар байгуулсан 15 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг судалж, төрийн мөнгө, төсвийн бодлогыг уялдуулж, цаашид төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанкнаас санхүүжүүлэхгүй байх, Төв банкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалах чиглэл нэмсэн байна. Зорилго нь төрийн мөнгөн хөрөнгийг оновчтой удирдаж, эдийн засаг дахь илүүдэл төгрөгийг багасган, улмаар Төв банкны үнэт цаасны хэрэгцээ болон хүүгийн зардлыг бууруулах бөгөөд Ажлын хэсгийн нэмсэн зүйл одоогоор чиглэл бөгөөд эцэслэн батлагдаагүй.

Тодруулбал, Сангийн яамнаас 2027 оны улсын төсвийг баталсан учраас 2028 оноос Засгийн газар жил бүр нэг их наяд төгрөгийн тусгай бонд гаргахаар болсон байна. Үүнээс гадна төрийн мөнгөн хөрөнгийн нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанаас тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэх гэдэг заалтыг төсөлд нэмж оруулсан нь багагүй шүүмжлэл дагууллаа.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт тайлбарлахдаа "Төрийн мөнгөн хөрөнгө гэдэг нь төсвийн болон ТӨК, орон нутгийн өмчит компаниудын арилжааны банкууд дээр байгаа харилцах хадгаламжийн нийт дүн бол 8 их наяд төгрөг. Үүнээс ТӨК болон орон нутгийн өмчит компаниудынх 5.8 их наяд төгрөгийн хөрөнгө байна. Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнөөдөр 15.5 их наяд төгрөг бөгөөд үүний гуравны нэгээс илүү хэмжээтэй байна гэсэн үг.

Тэгэхээр энэ мөнгийг Төв банкны нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанаас тусгаарлах системийг бий болгохгүй бол төр давамгайлсан эдийн засаг санхүүгийн салбарт бий болж, Монголбанкыг алдагдалд оруулах шалтгаан болж байна" гэдгийг хэлсэн юм.

Учир нь өнөөдөр Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл 15.5 их наяд төгрөг, 2012-2025 оны хуримтлагдсан алдагдал 6.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь сүүлийн 14 жилийн хугацаанд ипотекийн зээл, үнэ тогтворжуулах, бусад хөтөлбөр зэрэг төсвийн шинжтэй санхүүжилтэд 15.8 их наяд төгрөг зарцуулсан зэрэг шалтгаантай холбоотой гэдгийг албаныхан хэлж байв. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар өчигдөр /2026.11.19/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн. Мөн Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал ярихдаа "Сангийн яаман дээр төрийн сан гэж бий. Энэ сан бол төсвийг хэрэгжүүлэх касс биш. Монголын төр гэж байгаа бол төрийн өмчит компани, бүх байгууллагыг санхүүгийн нэгдсэн журмаар хэрэгжүүлдэг төрийн санхүүгийн систем тусдаа байх ёстой. Төсвийг санхүүжүүлдэг төрийн сангийн гүйлгээ нь бас тусдаа байх ёстой.

Тэгэхээр төрийн санхүү гэж үзэж байгаа бол Монголбанк дээр байрладаг төрийн сангийн дансан дээрээ төвлөрүүлдэг байх нь зүйтэй.

Арилжааны банкууд дээр чөлөөт үлдэгдэл нь байхаар банкуудын хэрэгсэл болж, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлтийг үүсгэх гэх мэт бодлогын нөлөөлөлд орж байгаа учраас Монголбанкин дахь төрийн сангийн дансан дээр ТӨК-иудын дансыг байлгах нь зүйтэй юм гэсэн агуулгаар ажлын хэсэг тогтоолын төслийн найруулгыг оруулж ирж, байнгын хорооны хурлаар дэмжсэн" гэж тайлбарласан юм.

Харин ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд "Төв банк 2012-2026 оны хугацаанд 6.9 их наяд төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай байна. Энэ хуримтлагдсан алдагдлын 4 их наяд төгрөг нь шууд төсвийн шинжтэй арга хэмжээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой гэдэг дүгнэлт гарсан. Монголбанк төсвийн шинжтэй арга хэмжээ, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас үнэт цаас гаргаж, тэрэндээ хүүгийн зардал төлдөг. Тэр хүүгийн зардал нь алдагдал үүсэхэд нөлөөлж байна. Өнөөдрийн байдлаар Монголбанкны үнэт цаасны үлдэгдэл ойролцоогоор 15 их наяд төгрөг байгаагийн гуравны нэг нь төрийн өмчит компаниуд болон төсөвт байгууллагуудын арилжааны банкин дээр байгаа харилцах хадгаламжийн үлдэгдэл байна. Арилжааны банкууд тэр харилцах хадгаламжийн үлдэгдлийг Төв банкны үнэт цаасанд байршуулах замаар хүүгийн орлого олдог.

Монголбанкны үнэт цаасны гуравны нэг нь төрийн өөрийн хөрөнгө бөгөөд тэрэнд мөнгө төлж байгаа асуудал үүссэн.

Тийм учраас Төв банкны хуримтлагдсан алдагдал, үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулахын тулд төрийн мөнгөн хөрөнгийг илүү оновчтой удирдах зорилготой заалт орж ирж байгаа. Төв банкны тухай хуульд нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэж бий. Төв банк өөрийн Мөнгөний бодлогоо хэрэгжүүлэх зорилгоор үнэт цаас гарган Засгийн газрын үнэт цаасыг худалдах, худалдаж авах зэргийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаа гэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой асуудлыг тусгасан юм.

Төрийн мөнгөн хөрөнгийг нээлттэй зах зээлийн үйл ажиллагаанд оролцож байгааг тодорхой хэмжээгээр тусгаарлана гэдэг чинь ТӨК-иудын мөнгөн хөрөнгүүдийг төсвийн данстай хольж хутгах тухай асуудал огт байхгүй. Өөрөөр хэлбэл, цалин тэтгэвэр олгодог төсвийн данстай холбож, ТӨК-иудыг хязгаарлах юм биш гэж болгоомжилж байх шиг байна. Тийм асуудал байхгүй" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.20.14

Монголбанкны дилерүүдийг халцгаа! Монголбанкны орон тоог 300 болтол нь бууруул! Монголбанкны 567 ажилтан бүр нь 50 саяын орон сууцны урамшууллыг авбал талийж өгнө. Бусад төрийн байгууллагуудын албан хаагчид ийм урамшуулал авдаггүй юм

Avatar

Нэргүй 2026-11-20 103.57.95.151

bodlogiin huug odoo buuruulah tsag bolson. 1 huvi buuruulahad ch mash sain alham bolno. harin dollar hudaldaj avaad baigaagaa zogsoo. odoo hangalttai tuvshind hursen bna lee. uneheer dollar ni zah zeeld iluudeed baigaa um bol. mongoloos gargasan gadaad bonduudaa hudaldaj avaad nootsoo zohitsuulj bolno.

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.47

МАН цүнх баригч нараа тэжээхийн тулд төрийн өмчийн олон компани байлшаж, асар их алдагдалтай ч байлгасаар байдаг!!! Улс орон хохирох нь МАН-д падгүй, гагцхүү төрийн эрхэнд байж хувалз маягаар амьдрах нь гол зорилго!!!

Avatar

Зочин 2026-11-20 103.57.92.191

АВИЛГАЧДЫН ТАВИУЛ МОНГОЛБАНКНЫ СУУДЛЫН БӨГЛӨӨСНҮҮДИЙН БУРУУГААС АЛДАГДАЛД ОРСОН БАЙНА… БҮГД ХАРИЛЦАХ ДАНСНЫ ҮЛДЭГДЛЭЭ МОНГОЛБАНКИНД БАЙРШУУЛЖ ТЭРНЭЭС НЬ МОНГОЛБАНК АШИГ ОЛДОГ БАЙСАН БАЙНА…

Avatar

Нэргүй 2026-11-20 202.131.241.193

Хэн ямар Ерөнхийлөгч хэдэн төгрөгөөр төсвийн үйл ажиллагаа явуулсаныг он оноор нь гаргаж тавь

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.29.3

УИХ-ЫН ДАРГА УИХ-ЫН БҮРЭН ЭРХИЙГ ӨМНӨӨС НЬ ХЭРЭГЖҮҮЛЭЭД БАЙНА УУ?
Өнөөдөр Монголбанк, СЗХ-нд УИХ-ын даргын хувиар хугацаатай үүрэг өгч байгаа бол маргааш шүүх, прокурор, АТГ-д үүрэг өгөхөд хэн хориг тавих вэ?
Монгол Улсын Их Хурал төрийн эрх барих дээд байгууллагын хувьд Үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхээ хуульд тогтоосон журмын дагуу хэрэгжүүлэх ёстой. УИХ тодорхой асуудлаар төрийн байгууллагад үүрэг, чиглэл өгөх шаардлагатай гэж үзвэл түүнийгээ парламентын бүрэн эрхийн хүрээнд,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж