Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдлөө.
“Бодь интернэшнл” компанийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг тендергүйгээр гүйцэтгэхийн тулд улсын нууцад оруулж, У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий албан тушаалтнуудад 110 сая ам.долларыг авлигад нь өгсөн гэж Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. Үүнээс үүдэж, ажлаа өгөөд байгаа.
Авлигын дуулиантай холбоотойгоор Ардчилсан нам “Төрийн тэргүүнээсээ эхлээд авлигад холбогдсон албан тушаалтнууд огцорч шалгуул. 2019 оноос хойших оффтейк гэрээг Засгийн газар ил болго. Шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчид импичмент зарлаж, Засгийн газрыг огцруулан, Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамтран гудамжинд гарч тэмцэл эхлүүлэх болно” гэж мэдэгдсэн байв.
Сөрөг хүчний удаах шаардлага нь Засгийн газар 2019 оны "Бодь"-той холбогдох оффтейк гэрээг ил болгохыг шаардаж эхэлсэн.
“Бодь интернэшнл” компанийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг нууцад авах зөвлөмжийг тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гаргасан байдаг.
Улмаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төлбөрийг нүүрсээр тооцох нөхцөлтэй гэрээний дагуу гүйцэтгэсэн юм.
“Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих гэрээг 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан бол нэмж 80 км төмөр зам барих гэрээг 2020 онд хийсэн. Төслийг нууцад авах шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн. Нууцад авах том шалтгаан нь шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэж нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой дуулиан дэгдэхэд тайлбар хийж байв.
Харин нүүрсний сонсголын үеэр Шадар сайд Т.Доржханд “Хэн танд төмөр зам барих санал тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч юм уу, Засгийн газар юм уу” гэж асуухад “Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Гашуунсухайт эхэлдэггүй, энэ саналыг Засгийн газар тавьсан. 2013 оны батлагдсан төсвөөр ажлыг дуусга гэдэг үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. 2019 онд Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан. Энэ төслийг зайлшгүй 30 сарын дотор дуусгах цэргийн даалгавар шиг л юм ярьж байсан. Тийм учраас бид хугацаанд нь барьж дуусгасан” гэсэн нь бий.
“Бодь интернэшнл” компани нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км төмөр замыг барьсан юм. Төслийн нийт өртөг 1,005.6 сая ам.доллар болсон. Үүнд зургаан багц ажил багтсан. Үүнээс төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг километр нь 1.46 сая ам.долларын өртөгтэй. Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам гэж гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэж байв. Харин нүүрсний сонсголын үеэр асуудлыг хөндөх үед шинжээч болон олон нийтийн зүгээс “хэт өндөр өртөг” гэж үзсэн юм.
Гэвч “Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Бид анхнаасаа нүүрсний бизнес хийдэггүй. Одоо Засгаас мөнгөө авчихмаар байна. Бидний мөнгийг өгчихвөл зүгээр байна. Нүүрс мүүрстэй чинь зууралдах ямар ч сонирхол алга. Төсөлд заасан мөнгөө өгчих” гэх асуудлыг тавьсан нь бий.
Түүнээс хойш “Бодь”-ийн оффтейк гэрээг ил болгох ёстой гэх асуудал хөндөгдсөөр дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзээд байна.
Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн жил “Бодь”-той байгуулсан оффтейк гэрээгээр УИХ дээр Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдсэн ч УИХ-ын гишүүд дэмжихгүй байснаас энэхүү сонсгол саатсан. Саяхнаас 110 сая ам.долларын авлигын асуудал дахин хөндөгдөж, улс төрд бужигнаан үүссэнээр 32 гишүүний гарын үсэг цуглараад байна.
Анх 2022 онд Бодийн оффтейк гэрээтэй холбоотой хардлагыг нэгмөр болгох зорилгоор УИХ дээр Б.Энхбаяраар ахлуулсан Түр хороо байгуулан, нүүрсний сонсгол зохион байгуулсан. Гэвч нүүрсний сонсголын зорилго нь өөрчлөгдөж Бортээг болон хувирснаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нүүрсний хамгийн том хулгайчаар тодорсон юм. Хожим нь энэ асуудлаар Д.Амарбаясгалан гишүүн дахин ороогдож, УИХ-ын даргаасаа буусан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодиос авлига авсан, мөн сонгуульдаа хэрэглээрэй гэж бэлнээр их хэмжээний доллар авсан гэх Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаасаа чөлөөлөгдөөд байна. Мөн авлига авсан гэх асуудалд нэр холбогдсоноос Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ч чөлөөлөгдсөн. Тэд “Х.Нямбаатар гүтгэж байна” гэж мэдэгдсэн ч сөрөг хүчний зүгээс хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр буй.
Шадар сайд Н.Номтойбаяр “Бодийн оффтейк гэрээтэй холбоотой зөвлөмж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарахад тухай үед Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Дээр нь Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар ч шалгуулах ёстой” гэх байр суурь илэрхийлээд байна.
Харин Ерөнхий сайд Н.Учрал “Бодь" группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой” гэж мэдэгдсэн юм.
Гол нь хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж тогтоож чадах уу гэдэгт эргэлзэх хүн олон байгаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдаваа ажиллаж байгаа цагт энэ хэрэг нохойн замаар орно. Үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Маш олон материал Авлигатай тэмцэх газарт очиж байхад юу ч хийгээгүй. Энгийн иргэн материалыг нь олоод гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гээд тараагаад явж байхад шалгах ёстой" гэх асуудал хөндсөн.
Нохой засуулсан хүндээ янаг гэгчээр хуулийн байгууллагынхан томилсон томчуудынхаа талд ороод хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй байх эрсдэл бас өндөр болохыг ч сануулж байгаа юм.
Дээр нь гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах ёстойг ч хууль тогтоогчид хэлж байгаа. Тухайлбал, 110 сая ам.долларын авлигын хэргийг “сэвсэн” “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар, нүүрсний хэргээр ял эдэлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан , нүүрсний хэргийн дуулиан мандах сургаар хил даван зугатсан “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал нарыг төрийн хамгаалалтад авахгүйгээр энэхүү дуулиант хэргийн үнэн мөнийг олж, мухарлаж чадахгүй гэж үзэх хэсэг ч бий.
Хэрэв хуулийнхан "Бодь"-той холбогдох оффтейк гэрээнээс үүдэлтэй дуулиант хэргийг мухарлаж чадахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын биенээ намнах, өрсөлдөгчөө унагах хэрэгсэл болон ашиглагдахыг ч үгүйсгэх аргагүй.
Г.ХОРОЛ
3,605.46



















































zochin 2026-11-20 66.181.186.46
Harinch zob yum hiisen bna tegeegui bol tuuniig iim hurdan barihgui hoishilsoor bur ortog osoh bj tsergiin humuus zub hiijee
Дорж 2026-11-20 103.29.144.170
Анх 600 сая долларын өртөгтэй төмөр замын ажлыг улсын нууцад оруулж,өртгийг нь 1.3 тэрбум доллар болгож Бодийн Баясгалан гэдэг луйварчинд өгнө гэхээр юу гэсэн үг вэ.Монголчууд бод бод.700 сая доллар хулгайн замаар марш
Ард 2026-11-20 49.0.139.73
Энэ хорлол монгол арчаагүй төрийн тухай "сайхан" бичдэг юм. Бие биерүүгээ нулимахад "өнөө үеийн манлайлагч" гэх шагнал байдаг бол өгөхгүй юу??? энэ хэвлэлийнхэн хараамуутай юуны ч байдаг юм баатар болгомооор……..
Зохиолч Л. Пүрэвдорж 2026-11-20 103.229.122.94
Ямар учир начиртайг сайн шалгаж, хэрэв буруу баясан ахул гурвуулаа л хариуцлага хүлээх ёстой байх аа. Энэ гурав чинь гурвуулаа санал нийлж байж зөвлөмж баталдаг шүү.
Нэргүй 2026-11-20 64.119.20.14
Бодь компанид тараах 110 сая ам. доллар байхгүй, өчүүхэн жижиг компани хуурамч мэдээ цацаад өөрсдийгөө сурталчилсан юм. Маркетингийн арга нь бүр улс төрөөр хийгдэж байна. Бодь компанийн эзэн Д. Баясгалан галзуу өвчтэй, түүний захиалгаар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой
Б 2026-11-20 103.57.94.195
ямар муухай хүмүүс вэээ
Зочин 2026-11-20 122.201.22.115
Төр барьж байгаа МАН ч хулгайч тендэрчин авлигач гээд л цувраад өглөө дөө харин сөрөг хүчин АН ч гэсэн ялгаагүй хэн нь их бага гэдгээрээ л хэмжигдэнэ энэ хоёр намаас бусад нь үмх талх олдох болов уу гээд шүлсээ залгин хүлээж байгаа жоомнууд Монголд аль нам байгаад ялгаа алга нэг тэрэгний өрөөсөн дугуйнууд
зочин 2026-11-20 103.229.122.201
Жирэмсэн эмийн таавчиг дөрөөлж төрийн сэнтийд заларсан мордохын хазгай ингээд халтирсан баасаа цэвэрлээд явж байх заяанд төрж дээ.
Нэргүй 2026-11-20 64.119.19.52
SAWI80955877
Нэргүй 2026-11-20 66.181.176.12
Авилгын мэдээг тоотой нь, эзэнтэй нь, байрлалтай нь мөнгө хүргэхэд ашигласан машины дугаартай нь хэлээд, би очоод мэдүүлэг өгье гээд байгаа Амундраг авчрахгүй байгаа нь жирийн иргэдэд маш их сэжиг төрүүлээд байна шүү.Үүнээс чинь болоод МАН засагт байгаа цагт энэ хэрэг шийдэгдэхгүй юм байна.Хуулийн байгууллагуудын хөдөлж өгөхгүй байгаа дарга нарыг солихоос нааш энэ хэрэг илрэхгүй юм байна гээд АН-ынхан яриад эхэллээ.
Нэргүй 2026-11-20 64.119.19.52
ER XUNTEI TSAG XUCHIN XNE SEKSY BOOL VANXANI DEWSGER DYRTAI XAMTRAGCH BOLI80955877
Нэргүй 2026-11-20 64.119.19.52
SERELN SEXSEER XANTAL TAALLAAR ER XUI SEKSY VANXANI OWORTN SHAALGYYLAAD80955877
Нэргүй 2026-11-20 64.119.19.52
SEKSEER XUCHIDUULEED VANAG GOE BOOW XXN BOOW DOLOON VANXANI TSAG SHAALGAAD ZYGAATSI ANUSDI ALNI SEKSEER80955877
Zochin 2026-11-20 202.72.245.209
Chagaan suvarga ! , yasan be ! , tor buchaaj avach l estoi. Ger buleeree surgeeree cbun ruu dairaachaa bolioochee . Ajliin chiilgeechee Dundgovi aimgii zasag darga zavgui ajiltai chun.
ИРГЭН 2026-11-20 66.181.177.77
Гашуун сухайт, Цагаан суваргаа Төр буцааж авах хэрэгтэй,,,,,Байгалийн баялаг Ард түмний өмч болохоос Ганц нэг Гэр бүл Хувь хүний Хувийн өмч биш,,,,,,
Нэргүй 2026-11-20 66.181.176.12
НЯМБААТАР САЙД БАЙХДАА ЗУГТААД БАЙСАН БАДАМЖУНАЙГ АВЧИРЧ БАЙСАН. иРЬЕ ГЭЭД БАЫГАА АМУНДРАГ АВЧРАХАД ХЯЛБАР БИЗ
Нэргүй 2026-11-20 66.181.176.12
МАНАЙ ХУУЛИЙНХАН АМНДРАГ АВЧРААД МЭДҮҮЛЭГ АВААД ҮНЭН ХУДЛЫГ ТОГТООМООР ЮМ. АМУНДРА НЬ ХАМГААЛАЛТАД АВБАЛ ИРЖ ХАМТРАН АЖИЛЛАЯ ГЭЭД БАЙГАА ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ САЙД ТЭМҮҮЛЭН ЯАГААД ЭС ҮЙЛДЭЛ ХИЙГЭЭД БАЙНАВ. НЯМБААТАР САЙД БАЙХДАА ЗУГТААД БАЙСАН БАДАМЖУНАЙГ АВЧИРЧ БАЙСАН. ОДОО ОЧЪЁ ГЭЭД БАЙГАА АМУНДРАГ АВЧРАХАД ХЯЛБАР БАЙМААР ЮМ_
Нэргүй 2026-11-20 66.181.176.12
АВИЛГЫН МЭДЭЭГ АНХ МЭДЭЭЛСЭН АМУНДРААГ ТОЙРООД НЯМБААТАР ЛУУ ЯАГААД ДОВТЛООД БАЙНАВ ГЭДГИЙГ ОЙЛОЛХГҮЙ БАЙНА