niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 12:45 UTC Quelle: https://news.mn/r/2900446/ 0bf72b9e1f242f82… ← zurück zu niitlelch.mn

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд УИХ-ын гишүүд юу хэлэв?

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд УИХ-ын гишүүд юу хэлэв?

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөд УИХ-ын гишүүд юу хэлэв?

УИХ өчигдөр /2026.11.19/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн, гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжсэн юм. Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдийн хэлсэн онцлох байр суурийг тоймлон хүргэж байна.


“МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТАНД ИТГЭЖ БАЙГАА”

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ерөнхийлөгчийн шийдвэр гэнэтийн байлаа. Бүлэглүүдийн хийж байгаа төлөвлөгөөт ажилд том цохилт боллоо.

Та бол шуналгүй Ерөнхийлөгч. Гадна, дотнын нөхцөл хэцүү байгаа үед улс орныг самарч байна.

Шэньжэньд Ялтын гэрээ шиг юм ярих гээд сууж байна улс орны тэргүүнүүд. Нам дамнасан бүлэглэл байна. Таны бүрэн эрх дуусахад долоон сар дутуу байлаа. Хэрэв та ийм шийдвэр гаргаагүй бол энэ хүмүүс иргэний дайнд дуудах, эмх замбараагүй байдал үүсгэх байсан.

Монголын ард түмэн танд итгэж байгаа.

Буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосны дараа бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах ёстой гэж бодож байна.  Энэ бол танд Үндсэн хуулиар олгосон эрх. Н.Учрал ганцаардана, та туслах хэрэгтэй.

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УИХ-ААС СОНГОДОГ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ”

Шадар сайд Т.Доржханд:

-Компаниар ярих юм бол ТУЗ-ийн дарга нь хоёр удаа огцорчихлоо. Энэ нь дээшээ явсаар байгаад Ерөнхийлөгч огцордог зүй тогтол руу орсон байна. Энэ бол маш их харамсалтай зүйл. Эдийн засаг маань маш тогтвортой байж нийт иргэдийн орлого нэмэгдэх ёстой. Гэтэл бид энийгээ хийж чадахгүй байна. Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2019, 2023 онд хийсэн. 2023 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж байхад дутуу орхисон нэг заалт байгаа.

УИХ-аас Ерөнхийлөгчийг сонгох нь зүйтэй. Тэгж байж сонгодог парламентын загвар руу орно.

Ерөнхийлөгч олон намын төлөөлөл бүрдсэн парламентын олонхоос сонгогдох хэрэгтэй. Олонхоос сонгогдсон тохиолдолд нэг намын Ерөнхийлөгч байх боломжгүй. Гэтэл одоо нэг намын дотоод зөрчлөөс болоод харлуулж, гүтгэлэг, хулгай гээд бүх зүйл нь эцэстээ тулаад огцруулж байна гэдэг нь манай улсад маш тогтворгүй байдал үүсгэж байна. Монгол Улс хөгжихийн тулд тогтвортой байх хэрэгтэй.

Хувь хүний, намын асуудлыг хажуу тийш нь тавьчих.

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ТОЙРСОН БЯЛДУУЧЛАЛ ҮНЭХЭЭР ЖИГШМЭЭР БАЙНА”

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

-Туйлын сайн хүн, туйлын муу хүн гэж байхгүй. Харин сайн хүнийг "сохор" болтол нь зусардан бялдуучилж чаддаг этгээдүүд гэж бий. Би өнөөдөр энэ танхимд Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа. Ямар аймар пялдагадалт вэ. Үнэхээр жигшмээр байна. Нэг зүйлийг онцолж хэлье. Ерөнхийлөгч сайн хүн, сайхан хүн. Гэхдээ бас үнэнийг ярья. Энэ танхимд Ерөнхийлөгч орж ирэхэд яагаад бүгдээрээ "гөлөг" болчихдог юм бэ? Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш үүнийг хэд хэдэн удаа мэдэрч байна. Ард түмний парламент мөн юм бол яагаад зарим хүн үнэнийг хэлэхгүй, яагаад ард түмний үгийг дайхгүй, яагаад бүгдээрээ "гөлөг" болоод суугаад байгаа юм бэ?

Ерөнхийлөгчийн үгнээс хэд хэдэн зүйлийг анзаарлаа. Та бол нэг "шувуу"-нд маш хорсолтой байгааг ойлголоо.

Тэр хүн үндэсний эв нэгдлийг бутаргасан гэж бүх хууль хяналтын байгууллагаар явах юм байна гэдгийг ойлголоо. Ийм байдлаас чинь үүдээд энд байгаа ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд "гөлөг" болоод суугаад байдаг юм биш биз гэж би хувьдаа айлаа. Яагаад таны хөтөлж орсон дүү нар таны үгэнд орвол сэнтийд заларч, үгэнд нь орохгүй бол энд тэндээс гадаад руу бултдаг, зугтдаг, үгэнд орохгүй хэн ч байсан Интерполоор эрэн сурвалжлагддаг болоод байгаа вэ? Та эх орны төлөө гэж байна.

Үнэхээр эх орны төлөө юм бол танд таван жил байсан шүү дээ.

Танд шударга ёсыг тогтоох таван жилийн хугацаа байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч нарын түүхэнд байгаагүй таван жил гаруйн хугацаа байсан шүү, Ерөнхийлөгч өө.

"ЕРӨНХИЙЛӨГЧ ТАНЫГ ИРЖ, ЯВЖ ЧАДДАГ ‘ХОНШООРТОЙ’ УЛСТӨРЧ ГЭЖ ХАРЖ БАЙНА"

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энэ танхимд сууж байгаа нөхдүүд өмнөх улсууд шигээ шувуу болоод далай гатлаад нисчихэв дээ. Таныг ирж чаддаг, явж чаддаг хоншоортой улстөрч гэж харж байна. ХЗДХ-ийн сайд байсан хүн гадаадад очоод гэнэт сэрсэн юм шиг баахан хулгай ярьж байна. Улаан намын цагаан байрны дээрэмчдийн асуудал улсын асуудал болж орж ирж байна.

"ЁС ЗҮЙН ШИНЭ ЖИШИГ ТОГТООЖ БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ"

УИХ-ын гишшүүн Х.Ганхуяг:

Ерөнхийлөгчийн шийдвэрийг бол хүндэлж байна. Дэмжиж байна гэхэд хаашаа юм, дэмжихгүй байна гэхэд хаашаа юм.

Дэмжлээ гэхэд тойргийнхоо сонгогчдод зэмлүүлэх юм болов уу гэж бодож байна.

Гадаад харилцаагаа энэ хэмжээнд хүргэчихсэн, экспортын чиглэлээр хийсэн ажлууд нь нүдэн дээр ил байдаг. Боловсролын чиглэлийн ажлууд нь ил байдаг. Японы эзэн хааны айлчлал, Ромын Папын айлчлал гээд гадаад харилцаа нэлээн баланстай болоод ирчихсэн. Нүдэнд харагддаг, Монгол яригддаг болчихсон. Ийм хүнийг цөмөөрөө дэмжиж байгаад явуулна гээд байгаа. Хүнд нөхцөл байдалд байна аа, Ерөнхийлөгч өө. Одоо бол энэ ёс зүйн шинэ жишгийг бий болгож байна. УИХ-ын Ёс зүйн хуулийг баталж амжаагүй ч гэсэн заавал батлах хэрэгтэй болж байна. УИХ-ын дарга аа, энэ шинэ жишгийг гишүүд маань баримталж ажилладаг болох ёстой гэсэн үг. Их хуралдаа суудaг болох ёстой гэсэн үг, хулгай хийдэггүй болох хэрэгтэй гэсэн үг.

Зарим нэг хүмүүс хулгай хийчихээд гадагшаа явчихдаг. Тэгээд хилийн чанадаас янз янзын юм ярьдаг байдаг.

Ер нь авлигал нь эд эсийн түвшинд шингэчихсэн байдалтай л байна. Иргэд нь дургүйцэж байна. Хууль хяналтын байгууллагын эс үйлдэхүй, үйлдэхүйгээр иргэдийн дургүйцэл нэмэгдэж байна. Үүн дээр УИХ хариуцлагатай байж, шаардлагатай үед шахаж шаардаж болох, ёс зүйгээ өндөрт авч явах шаардлагатай болж байна аа л гэсэн үг. Ерөнхийлөгчдөө амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Зочин 4 цагийн өмнө 103.212.119.111

Бурхан минь одоо дахиж Нарантуяа мэтмйн эрээ цээргүй гудамжны хэрүүл ярьсан их хурлын гишүүн гжж хэрхэвч бөйж болохгүй шүү ..

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.20.14

Хууль санаачилдаггүй, улстөрждөг мангарууд дуугарсан байна

Avatar

Зочин 2026-11-20 202.126.90.168

Ерөнхийлагч Хүрэлсүхийг дахин эргэж ирэхийг ерөөе

Avatar

Зочин 2026-11-20 202.126.90.168

Хахаха Нарантуяа ёстой эх дотрын бузар хэрүүлийн чөтгөр юмаа

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SEXSY XUSMEER TANILTSI80955877

Avatar

Зочин 2026-11-20 202.126.88.190

Нара шиг хэнээс ч хамаарахгүй үгээ УИХ-ын гишүүн шиг хэлдэг хүмүүс олон болоосой үлдсэн хугацаандаа.Бидон Ганбат,Ганхуяг гм нь зүгээр л хөгийн гарууд шүү дээ.Цогтбаатар бол бүр хэрэггүй гэмт хэрэгтэн.УИХ-ын гишүүдээ “ Үхсэн буурны толгойноос амьд ат айна” гэдэг болоо шив дээ

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.25.181

ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ХЭДХЭН САРЫН ДАРАА ХУГАЦАА НЬ ДУУСЧ БАЙГАА ЮМ ЧИНЬЯМАР ДАХИН ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ШАНС Ч БАЙХ БИШ НЭГ ИЙМЭРХҮҮ ЖҮЖИГ ДЭГЛЭЭД АВАЯ ХОЖИМИЙН НЭРЭНД ХЭРЭГ БОЛНО ГЭЖ ТООЦООЛЖЭЭ. ТЭР НЬ Ч УРД УРДЫНХААС НЬ ХАРАГДААД БАЙНА.БУЦАЖ ИРЭХЭД НӨХӨДҮҮД НЬ ДОР ХАЯЖ ЕРӨНХИЙ САЙД БОЛГОНО ГЭСЭН БОДОЛ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ. ГАДААДАД ЭМЧИЛГЭЭНД ЯВЧИХГҮЙ Л БОЛ…

Avatar

Иргэн 2026-11-20 66.181.181.28

25 сая ам.долларыг шуналгүй хүн л авна гэж Ганбат мэтийн хөлдүү төмснүүд ойлгодог бололтой.

Avatar

ЗОЧИН 2026-11-20 203.91.115.41

МАНГУУ ХҮРЭН СҮГ ИЙГ МОНГОЛЫН ТӨРД ДАХИЖ БҮҮ ОЙРТУУЛ.. БҮР МӨСӨН ЗАЙЛААРАЙ.

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SEXSEER ZALYYSN ANUSN NUX XELEERE GOE TAWITAL DOLOOJ80955877

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SADARTLA XUCHINDEED URN SHINEGENE AMSI80955877DYYDLGN VANXANI SONIRXOLTOI SHAAAA80955877TOMSGN XELEERE DOLOON

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.52

SEXSDEED BIEE UNELLEED BOOW XXN BOOW DOLOOJ ANUSDI ALNI SEXSY 80955877ONGONOO TSOOLLYYLI

Avatar

Zochi 2026-11-20 202.72.245.209

Sain jujigledeg , Nara bol buurch sain jujiglene bas bus baigaa ,baigaa

Avatar

Нэргүй 2026-11-20 64.119.19.17

нара л эмэгтэй хүн байж голыг нь хэллээ

Avatar

Нэргүй 2026-11-20 66.181.181.95

Тийм. Нараа голоор нь хэлдэг юм байна. 5 жил юугаа хийж байв.

Avatar

Нэргүй 2026-11-20 66.181.176.207

Энэ нара зөв жишиг тогтлоо гэж байснаа татгалсан санал өгсөн ч байх шиг. Ард түмэнд юу гэж хэлвэл таалагдах бол гэдгээ мааш сайн мэддэг зальтай хэл ам нь хөгжсөн балиар шулам. Мөнгөний төлөө юу ч ярьж мэднэ

Avatar

Ширээний хүүхэн 2026-11-20 202.21.116.2

Ширээний хүүхэн, педофил авгай мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй.

Avatar

Сүхээ 2026-11-20 103.212.162.37

Нара гэж гишүүнцэр ч яах вэ ажлаа л хийж байна, мөнгө авсан бол хамгаалаад хэдэн үг хэлэх хэрэгтэй болсон байнаа л гэж харлаа. Тэр эмэгтэйд ямар алив зүйлийг тунгаан бодох тархи толгой мэдлэг оюун байх биш дээ хөөрхий минь. Мөнгөө аваад л үгээ хэлнэ яг лайв хийж байгаа л гэсэн үг шүү дээ.

Avatar

иргэн 2026-11-20 202.21.98.174

их харамсалтай юм аа. ЗГХЭГын даргын томилгооноос эхлээд жүжиг гэдэг нь харагдаж эхэллээ. буруу хүмүүс хүүкийн эргэн тойрон юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж