niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:45 UTC Эх: https://news.mn/r/2900298/ 6f56494362da7db4… ← niitlelch.mn руу буцах

"Сонсголын үеэр илүү бодитой баримтыг дэлгэнэ"

"Сонсголын үеэр илүү бодитой баримтыг дэлгэнэ"

"Сонсголын үеэр илүү бодитой баримтыг дэлгэнэ"

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2026.11.19/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдын асуултад хариулт өглөө. 


Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа гэж ойлгож байна. Тиймээс уг асуудлыг ойлгож, хүндэтгэж байгаагаа илэрхийлж байна. Би 2025 оны аравдугаар сард Г.Занданшатарын Засгийн газраас Шадар сайдын албан тушаалаа хүлээлгэн өгөхдөө авлига, хууль бус үйлдлийн талаар мэдэгдэж байсан. Өнөөдрийн намын хагарал Монгол Улсын хэмжээнд талцал болон хувирсан байна. Энэ нь цаашлаад үндэсний эв нэгдлийг хагалан бутаргахаас гадна улс орны эдийн засаг, нийгмийг гүн хямрал руу хөтөлж байгаа тул үүнийг таслан зогсоох ёстой гэж хэлж байсан.

Харамсалтай нь, тухайн үед анхааруулж байсан асуудлууд бодитой болж байгаа нь сэтгэлийг минь ихээр зовоож байна.

УИХ-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр хашихаар болж байгаа нь Үндсэн хуулийн дагуу зохицуулагдаж буй асуудал юм. Ерөнхийлөгч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр заасан байдаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тухай хууль болон Үндсэн хуулийн холбогдох заалтын дагуу асуудал шийдвэрлэгдэх ёстой. Үүнийг чуулганы үеэр хэлэлцэх нь зүйтэй. Ерөнхийлөгчийн эрх, үүргийг мөн хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх ёстой.

Дарга нар асуудалд нэр холбогдсон хэргийг би Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа судалгаатай, гүн гүнзгий орж ажилласан. Тиймээс миний хэлж, ярьж байгаа бүхэн баримт нотолгоотой. Харин салбарын сайд Г.Тэмүүлэн ажлаа аваад удаагүй байгаа учраас мэдээллээ бүрэн авч амжаагүй байгаа байх гэж бодож байна. Ер нь энэ бүхэн албан мэдээлэл, албан бичгээр ирдэг зүйл биш. Тогтсон журмаар нь харвал аль ч газарт асуудал байхгүй гэж гарч ирнэ. Бүх зүйл цэгцтэй, сайхан байна гэж хэлдэг. Харин тухайн асуудлуудын гүн рүү нэлээд орж, ухаж төнхөж, өөрсдөө гаргаж ирэхгүй бол ил болохыг нь хүлээгээд сууна гэдэг худлаа зүйл байхгүй. Тун удахгүй сонсгол зохион байгуулагдана. Сонсголын тов Хууль зүйн байнгын хороон дээр тогтож гарах ёстой. Үүнээс гадна Тусгай хяналтын дэд хороо байгуулагдсан.

Энэ хороогоор өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн салбартай холбоотой болон улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлын хүрээнд миний хөндсөн зүйлс шалгагдаж, нягтлагдана.

Тухайлбал, Монгол Улсын хилээр орж, гарсан гадаадын иргэдийн бүртгэл, тээврийн хэрэгслийн бүртгэл, ачаа тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан асуудал хүртэл байгаа. Эдгээрийг нягтлах ёстой нь гарцаагүй. Энэ бүхний цаана аюулгүй байдлын асуудал давхар хөндөгдөж байгаа. Эдгээр асуудал тухайн цаг үедээ гарч ирсэн боловч тодорхойгүй шалтгаанаар дарагдсан тухай ярьж байна. Дээр дурдсан сонсголын үеэр илүү бодитой баримт нотолгоонуудыг дэлгэнэ. Үүн дотор зарим нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой асуудал байгаа. Мөн заримыг нь ил гаргахаас өмнө албан журмаар асуудлыг тавина.

Үнэн, худлыг нь тогтоохоос өмнө хэн нэгэн ярьж байна гэж асуудлыг сарниулахын оронд улс орны ирээдүй болсон хойч үеийнхний амь нас, эрүүл мэнд, хувь заяаг бодож, гашуун үнэнтэй нүүр тулах цаг нь болсон гэдгийг хэлмээр байна.

УИХ-ын гишүүдэд өмнө нь хар тамхины асуудлаар тодорхой танилцуулга хийсэн. Дахин сонсголоор дамжуулан асуудлыг илүү тодорхой болгоно. Тусгай хяналтын дэд хороон дээр илүү нарийн яригдахаас гадна хөндлөнгийн аудит томилогдож ажиллана. Үнэхээр С.Амарсайхан худал яриад байгаа юу, эсвэл хэн нэгэн зохиомлоор үгүйсгэж байна уу гэдгийг би биш, аль нэгэн улс төрч биш, мэргэжлийн байгууллагууд тогтооно. Үүссэн асуудлыг тодорхой болгож, нээлттэй мэдээлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

sh 2026-11-19 202.21.107.30

САМРАА ХУЛГАЙЧ, ЖОНХУУЧИН, ЭДИЙН ЗАСГИЙН а******н….

Avatar

Нэргүй 2026-11-19 202.21.107.30

ЭДИЙН ЗАСГИЙН А Л У У Р Ч И Н

Avatar

Зочин 2026-11-19 73.202.96.183

Хууль шүүх байгууллага нь ажлаа хиймээр юм. Одоо сонсгол гэж өөрсдийгөө хуурсан юм хийсээр байна

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.20.14

Бодь компанид тараах 110 сая ам. доллар байхгүй, өчүүхэн жижиг компани хуурамч мэдээ цацаад өөрсдийгөө сурталчилсан юм. Маркетингийн арга нь бүр улс төрөөр хийгдэж байна. Бодь компанийн эзэн Д. Баясгалан галзуу өвчтэй, түүний захиалгаар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой

Avatar

Нэргүй 2026-11-19 103.229.120.46

Ха ха топ луйварчин бус уу. одоо нэг л гэмгүй амьтан мэтээр жүжиг тавьчих гэж

Avatar

Зочин 2026-11-19 202.9.40.181

Нэг ажлаа муу хийвэл дахин дахин хийдэг гэсэн өвгөдийн сургаал үнэн боллоо. Эхний сонсголын муу үр дүнгийн уршиг гарч , дахин их зардал гарах нь дээ.

Avatar

Зочин 2026-11-19 202.126.90.168

Энэ Амарсайхан ч худлаа шал худлаа

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

TSAG EDELLUULI SEXSEER80955877

Avatar

Энхбаяраас Учрал хүртэлх Weak Governance.... 2026-11-19 202.126.91.10

Төрд чин сэтгэлээсээ ажиллах Хүн алга шиг…..4/4 жилээр сонгоод явуулахаар бүх шатандааа Хулгай Худлаа Хулгайг хийж Хэрэлдсээр 4 жил дуусдаг…. Яагаад ийм юм бээ

Avatar

Нэргүй 2026-11-19 202.126.88.190

Өрөм дотроосоо өтөөд нийгэм цэвнршвэл сайхан л өна

Avatar

Нэргүй 2026-11-19 202.126.89.161

үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халддаг амарсайхан л биш шүү

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

SHAAX ZALYYGN ANUSN NUX XELEERE SERELN VANAG80955877

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

SEKSEER BOOB XXNOO BOOW DOLOON80955877BIEE UNELELMEER VANXANI SEXSY UILCHLGE SADARTLA SHAAMAAR

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

SEKSEER BOOB XXNOO BOOW DOLOON80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж