niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:45 UTC Эх: https://news.mn/r/2900294/ 36eb78e351820acb… ← niitlelch.mn руу буцах

"Ерөнхийлөгчийн өргөдлийг хэлэлцэхэд 104, тамхины хууль ярихад 13 гишүүн сууж байна"

Live"Ерөнхийлөгчийн өргөдлийг хэлэлцэхэд 104, тамхины хууль ярихад 13 гишүүн сууж байна"

"Ерөнхийлөгчийн өргөдлийг хэлэлцэхэд 104, тамхины хууль ярихад 13 гишүүн сууж байна"

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 00
2026-11-19

"Ерөнхийлөгчийн өргөдлийг хэлэлцэхэд 104, тамхины хууль ярихад 13 гишүүн сууж байна"

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Саяхан энэ танхимд 104 хүн байсан одоо 13 үлджээ. Маш харамсалтай. Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийн асуудал нийгэмд илүү чухал баймаар юм. Энэ тогтоол 3,4 удаа хошилж байж орж ирлээ, С.Бямбацогт дарга аа. 

Дотооддоо тамхи үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж байгууллагуудад сав баглаа боодлоо өөрчлөхөд хугацаа хэрэгтэйг ойлгож байна. Харин "Импортолсон, татвар төлсөн барааны үлдэгдэлд үүсэх нөлөөллийг тооцох, шилжилтийн үеийн зохицуулалтыг судлах" гэдгийг ойлгохгүй байна. 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглосон бол хориглосон.  Гэтэл аль хэдийн нөөцөлчихсөн.

Хэдэн жилийн нөөц байгаа юм. Эргээд далд худалдаа яваад байна, үүнийгээ зохицуулж чадахгүй байна нээлттэй болгоё гэх үү. Хаврын морин уралдаан шиг. Хаврын уралдаан ямар айхтар лоббитой юм бэ. УДШ-ийн шийдвэр байгаад, Засгийн газар Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн санал өгөөд байхад УИХ дээр ороод ирж байна. Хэлэх үг алга даа. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: УИХ-ын тогтоол 117 дугаар 2025 оны арванхоёрдугаар сард гарсан. Энэ хүрээнд тамхин бүтээгдэхүүнийг хилээр оруулж ирэхдээ сар бүрийн хэрэглээг давуулахгүйгээр оруулж ирэх үүргийг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Тиймээс нөөц бүрдсэн эсэхийг судалж,  зохицуулалт хийгээрэй гэдэг чиглэл өгч байгаа юм. Хууль хэрэгжих хугацааг хойшлуулна гэсэн үг биш. 

 

18 : 50
2026-11-19

"Булганы Засаг даргыг огцруулахгүй бол Н.Учралыг ҮХЦ-д өгнө"

Үргэлжлүүлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж "Өнгөрсөн долоо хоногт Булган аймгийн ИТХ хуралдаж, Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг 53,8 хувиар дэмжсэн. Учир нь, төрийн албан гурван жил ажилласан мэтээр тодорхойлолт гаргуулсан байсан. Иймд Ерөнхий сайд ИТХ-ын шийдвэрийг хүлээн авахгүй, хууль зөрчсөн хүнийг огцруулахгүй буцаан томилбол би Ерөнхий сайд Н.Учралыг ҮХЦ-д өгнө гэдгээ мэдэгдье. Мөн хуурамч тодорхойлолт гаргасан ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэнг АТГ-т шалгуулах ажлыг хийх болно" гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой үг хэлж, асуулт асуух нэр ирээгүй тул маргаашийн нэгдсэн хуралдаанаар соёрхон батлах эсэх санал хураалтыг  явуулахаар тогтлоо.

Чуулганаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэж байна.

16 : 38
2026-11-19

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 92.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Ерөнхий сайд Н.Учрал: Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаад харамсалтай байна. Төрийн тэргүүнд байх өндөр стандарт тогтоосныг  цаг хугацаа харуулна. Энэ шийдвэр цаашдаа ёс ёс зүйн өндөр манлайлал болно. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын ард нуугддаг байнгын хорооны даргын албан тушаалын ард нуугддаг, сайд болохгүй бол амьдрал дуусах гээд байгаа юм шиг ханддаг хүмүүс нэгийг бодох ёстой. Цаашид сахилга хариуцлагаа дээшлүүлнэ шүү. УИХ-ын гишүүд, улстөрчид ёс зүйтэй байх ёстой. Өөрсдөө ёс зүйгүй байж бусдаас ёс зүй шаарддаг хүмүүс байдаг. Улс орны эрх ашгийн төлөө улс төрийн намууд улсынхаа эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаарай. Улстөржиж болно, зарчимтай байгаарай.

У.Хүрэлсүх: Монгол төрийн дархлааг хамгаалахын тулд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байна 

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр, 

"Төрийн тэргүүний нэр төр бол бүрэн эрхт тусгаар улсын нэр хүнд, Монгол төрийн дархлаа, манай ард түмний эв нэгдэлтэй салшгүй холбоотой эрхэм зүйл байдаг. Тиймээс төр, ард түмнийг хагалган бутаргаж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулах гэсэн улс төр, бизнесийн гэмт бүлэглэлийн гүжир гүтгэлэг, гэмт үйлдлийг таслан зогсоож, Монгол төрийн дархлааг хамгаалахын тулд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхэм хүндтэй албан тушаалаас өөрийн хүсэлтээр ийнхүү чөлөөлөгдөж байна. Манай ард түмэн төрт ёсоо хүндэтгэн дээдэлж, “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрийн сүлдэндээ сүслэн залбирч, амь нас, ажил үйлсээ даатган сүүнийхээ дээжийг өргөдөг түүхэн сайхан уламжлалтай билээ. Худал хуурмаг, гүжир гүтгэлэг хэт даамжирвал төрд итгэх түмэн олны итгэл суларч, гадаад ертөнцөд Монгол Улсын нэр хүнд сэвтэх аюултай. Тиймээс улс төрийн тохиролцоо хийж, хуулийн хариуцлага, ял шийтгэлээс зугтах гэсэн атгаг санаа, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн бузар санаархалд миний бие цэг тавихаар энэхүү эрс шийдвэрийг гаргаж байна" гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дууслаа.

Үргэлжлүүлэн У.Хүрэлсүхийн "Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон 104 гишүүн оролцож, 92.3 хувийн саналаар түүнийг Төрийн тэргүүний үүрэгт ажлаас чөлөөлөв.

Тэрбээр мягмар гарагт өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буйгаа мэдэгдэж, УИХ-д өргөдлөө хүргүүлсэн юм. Лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж, өнөөдөр чуулганаар ийн эцэслэлээ. 

Дараагийн Ерөнхийлөгч сонгогдтол УИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн тэргүүний бүрэн эрхийг түр хэрэгжүүлнэ. Ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор  зохион байгуулах хуулийн заалттай. 

 

16 : 12
2026-11-19

У.Хүрэлсүх: Тогтолцоогоо өөрчлөхгүй бол институц хоорондын арилахгүй

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Та анх 2000 онд Төрөө хямралаас гаргая. Түмнээс ядуурлаас гаргая” гэдэг уриатайгаар Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон. Түүнээс хойш 26 жил өнгөрлөө. Ерөнхий сайдаар 4, Төрийн тэргүүнээр 5 жил ажиллалаа. Сүүлийн 12 жилийн нийгэм, эдийн засгийн байдал  тантай шууд холбогдоно. Өнөөдөр монголчууд хүүхдээ бүтэн хооллож чадахгүй, ахмадууд нүдэнтэй нулимстай, залуус гадагшаа явах мөрөөдөлтэй, иргэд өр зээлд дарагдсан байдалтай байна. Ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд гадаад харилцаа сайжирсныг хүлээн зөвшөөрнө.

Гэхдээ танай намын дотоод зөрчил, гаднаас ярьж байгаа нөхдүүд дэлхийд Монгол Улсыг шившиг болгочихлоо. Бид дотооддоо өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө гэх боловч дэлхийн томоохон хэвлэлээр Монголын Ерөнхийлөгч авлигын хэргийн улмаас ажлаа өглөө гэж бичиж байна. Эрх баригч намынхаан, нэг өдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулж байсан. Өнөөдөр Төрийн тэргүүнээ шахалтад оруулж байна.

Ерөнхийлөгч "Эх оронд хэрэгтэй бол хаанач очно гэлээ"  Өнгөрсөн хугацаанд яригдсан асуудал, авлигыг цэгцэлчихээд буувал Монголын улс төрийн түүхэнд хамгийн том легаси  үлдээнэ. "Хаан хулгай хийхгүй бол түшмэд хулгай хийхгүй" гэж Күнзийн сургаал байдгийг хэлье.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:  Авлига гаарч, шударга ёс бүдгэрч, иргэдийн төрд итгэх итгэл буурсан он жилүүд үргэлжилж байгаа. Нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шударга ёсны талд, авлигачдын эсрэг зогсож байгаа гэх итгэл олон нийтэд байсан. Гэтэл сүүлийн үед гарч байгаа дуулиан, авлигын асуудал урам хугаралт, уур бухимдал авчирлаа. Төрийн тэргүүн хугацаанаасаа өмнө буух тухай асуудал буух тухай яригдаж  байгаа ч сөрөг хүчин парламентаа хамгаалах, шударга ёсны талд зогсох, авилгажсан тогтолцооны эсрэг эсрэг эцсээ хүртэл явах ёстой гэдгийг хэлье. Баялагтаа эзэн болно гэж итгэсэн иргэдийн итгэл талаар боллоо. Тэгээд Ерөнхийлөгчөөс олон жил өндөр өлбөн тушаал хашиж, ял ямбыг нь үүрч ирсэн хүний хувьд цаашид бид яах ёстой вэ гэдгийг асууя. Асуудал тогтолцоонд байна уу, аль нэг нам эсвэлд байна уу.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Тогтолцооны өөрчлөлт хийх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Би тодорхой санал хэлсэн. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн санал хураалттай хамт ард түмний санал асуулга явуулах хэрэгтэй. Шинэ Үндсэн хууль хийх хэрэгтэй. Хоёрхон сонголт байгаа. Нэг бол хоёр танхимтай парламент Ерөнхийлөгчөө сонгодог. Үгүй бол АНУ, Франц шиг Ерөнхийлөгч тогтолцоонд шилжих. УИХ-ын гишүүдийн тоог 126 болоод сайжирсангүй. Би хэлсэндээ хүрч, Үндсэн хуульд хүрээгүй. Та нар тогтолцооны өөрчлөлт дээр ажиллах ёстой. Хоёрт, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль заавал явах ёстой. Үүнийг задлан эсэргүүцдэг хүмүүс энэ танхимд сууж байгаа. Авлига, гэмт хэрэгт холбогдсон хүмүүссээ эгүүлэн татаад оронд нь илүү сайн хүмүүс сонгох ардчилсан механизмыг бүрдүүлье гэж байгаа ш дээ. Яагаад хуулийн цаана, бүэрэн эрх гэсэн нэрийн цаана хулгай дээрэм хийсэн нөхөд суугаад байдаг юм. Төрийн тэргүүн эр зориг гаргаад, өөрөө хүсэлтээ өгөөд явж байна шүү дээ. Нүүр бардам ингэж ажиллах хэрэгтэй. Энгийн иргэн болоод нэр төрөө сэргээлгэнэ. Улс орны, Төрийн тэргүүний нэр хүндэд халдана гэдэг бол үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах гэсэн гэмт хэрэг. Үүнийг хийсэн хүнийг тагнуулын байгууллага тогтоох хэрэгтэй. Энэ бол төрийн эсрэг маш ноцтой гэмт хэрэг. Шувуу болоод нисчихсэн, орогнол хүсээд явж байгаа нөхрийг авчирч, ард түмний өмнө яриулах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл: Ерөнхийлөгчийн хүсэлтийг дэмжижнэ. Монголын түүхэнд шинэ үзэгдэл болж байна. Хүнйиг гүтгэдэг байдал юунд хүргэж байгааг бид харж байна. Гашуунсухайтын төмөр зам, Бодь компанитай асуудлыш ил тод ярих ёстой. Тийм учраас Н.Номтойбяар гишүүний бланк дээр сонсгол зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг зурсан.  Нэр холбогдсон хүмүүс шалгагдах ёстой. Ерөнхийлөгч байгаа хүн нь ажлаа өгөөд шалгуулж байгаа бол Ерөнхийлөгч байсан хүн ч ажлаа өгөөд шалгуулах ёстой. Улс төрийн шударга ёсыг ард түмэнд хүсэж байгаа тул МАН гэлтгүй бүх нам асуудлаа хэлэлцэж, цэвэрлэж, цэгжрэх ёстой. Эрх баригч намын даргын хувьд Ерөнхий сайд Н.Учралыг манлайлж ажиллахыг хүсэж байна. 

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Монгол Төрийн тэргүүнээс бүгд үлгэр жишээ аваасаа гэж хүсэж байна. Ардчилсан тогтоцлоо ажиллаж байна. Ерөнхийлөгчийн сонсогдсоны дараа УИХ тогтоол гаргаснаар бүрэн эрх нь хэрэгждэг. Өнөөдөр анх удаа Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхөөр парламент хэлэлцэж байна. Намын даргад асар их хариуцлага ирж байгаа гэж харж байна. Өөрийнхөөрөө ажиллах боломж өгөөрэй, битгйи шантааж хийгээрэй. 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Асуудлыг олон талаас харах хэрэгтэй. Ерөнхийлөгч ч бай, Ерөнхий сайд ч бай, Ерөнхийлөгч ч бай яагаад заавал албан тушаалаасаа чөлөөлөгдөж, иргэн болж байж шалгуулдаг болчихсон юм бэ гэдгйиг ярих ёстой. Яагаад гэвэл, хууль хяналтын байгууллагад итгэх итгшэл алдарсан байна. Тиймээс нэг тад иргэд итгэх, албан тушаалтнууд санаа зовсондоо чөлөөлөгдөж байна. Ерөнхийлөгч танд ч хүмүүс итгэхгүй, өөрийн томилсон хүмүүсээр шалгуулсан болоод өнгөрөх гэж байна гэж ярьж байгаа, үнэн үү. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч нь ард түмнээс сонгогдсоны ашиг нь юу вэ. Ганц Еранхийлөгч ч дэглэм угсардаг юм биш парламентын дарангуйлал ч тогтдог. Өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарангуйлал тогтоочихсон байсан.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газар авлигатай тэмцэх субъект гэж үзээд Ерөнхийлөгчийн томилгооны эрхүүдийг шилжүүлсэн. Одоо АТГ-ын даргын УИХ томилж байгаа. Шүүгч нар сонгон шалгаруулалтаар ордог болсон. Ерөнхийлөгчид ганцхан ард түмний дэмжлэг л байгаа. Байгаа ганц эрх нь хориг тавих. Ийм байхад зарим нэг хүн хаан гэж яриад байгаа. Тухайн хүний харизм, хүчээс л шалтгаалж байгаа байх. 

УИХ-ын гишүүн С.Замира: 36 жил хэрүүл тэмцлээр дүүрэн, хар энергиэр дүүрэн орон боллоо. Ерөнхийлөгч нь Монгол Улсын нэр хүндийг бодож байна, ажлаа өгнө гээд суугаад байдаг. Эхлээд Монгол намаар хуваагдсан, одоо халх, казакаар хуваагдах боллоо. Ерөнхийлөгчийн хүслэтийг хүндэтгээд явна. Гэхдээ бид ер нь цаашаа яах вэ гэдгээ бодъё. Талцал хуваагдлаа хойш тавих хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгчийн шийдвэр гэнэтийн байлаа. Бүлэглүүдийн хийж байгаа төлөвлөгөөт ажилд том цохилт боллоо.  Та бол шуналгүй Ерөнхийлөгч. Гадна, дотнын нөхцөл хэцүү байгаа үед улс орныг самарч байна.Шэньжэнид Ялатын гэрээ шиг юм ярих гээд сууж байна улс орны тэргүүнүүд. Нам дамнасан бүлэглэл байна. Таны бүрэн эрх дуусахад 7 сар дутуу байлаа. Хэрэв  та ийм шийдвэр гаргаагүй бол энэ хүмүүс иргэний дайнд дуудах, эмх замбараагүй байдал үүсгэх байсан. Монголын ард түмэн танд итгэж байгаа. Буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосны дараа бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах ёстой гэж бодож байна.  Энэ бол танд Үндсэн хуулиар олгосон эрх. Н.Учрал ганцаардана, та туслах хэрэгтэй. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гүтгэлгийн хуулиа яаралтай хийхгүй бол Монголын төрд бүтэн нэртэй, бүлээн царайтай хүнгүй боллоо. Сүүлдээ Монгол төрийг удирдагчгүй болгож байна. Янз бүрээр харлуулж, түгээдэг гэмт бүлэглэл бий болсон. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Энэ цаг үед дэлхий ертөнцтэй хамгийн сайн харилцаатай байгаа  Төрийн тэргүүн бол У.Хүрэлсүх. Дараагийн Ерөнхийлөгч дэлхийн олон удирдагч нартай танилцах гэж 3 жил, таалагдах гэж 3 жил яваад хугацаа нь дуусна. Ийм байдалд биднийг оруулж, төрийг самарч байна ХЗДХ-ийн сайд байсан нөхөр. Намайг буунгуут ирэх юм гэсэн, харж байя. 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Таны араас УИХ-ын өндөр босгыг алхаж Хан Хэнтий нутгаас сонгогдсон тохиол бий. Энэ хугацаанд эсрэг байр суурьтай байх олон зүйл байсан.  Гэхдээ та янз бүр болж байгаагүй. Хувь хүнийхээ зүгээс танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсье. ХХААХҮ-ийн сайдын хувьд энэ салбарт манлайлж хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд тань  үр дүнтэй, өгөөжтэй байгааг хэлье.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Түүхэнд хамгийн өндөр саналаар сонгогдсон Ерөнхийлөгчөө чөлөөлөх тухай яриад сууж байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүс бодох хэрэгтэй. Гудамжинд яваа нөхөр гүтгэлэг хийж, үүгээр улс төр хийсэн. Цаашид ийм тогтворгүй байдлыг байнга үүсгээд байх юм уу. Гаднын улсууд манай улсыг тоож, Төрийн тэргүүнтэй холбоотой асуудлыг мэдэлж байна. Энэ өмнө нь сайнаар мэдээлж байсан. Сайнаараа явах ч боломж байсан. ХЭрх мэдэлд хүрэх гэсэн хувийн ашиг сонирхлоос болж улс орны нэрийг унагж байна. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: 20 жилийн өмнө энд танхимд суугаа таван хүн гурван УИХ-ын дарга, гурван Ерөнхийсайдын нүүр үзээд долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдал болсон. Улс орны эрх ашиг гэх нэгдүгээр эрэмбийг хойш тавьж нам, фракц, хувийн эрх ашгийг дээгүүрт тавьснаас энэ байдал үүсэж байгаа. МАН-ын дотоод зодоонтой шууд холбоотой. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Дэглэм гэж их ярьж байгаа. Ерөнхийлөгчийн институц эрх мэдэл хуваарилах байдал хэт давамгай болж байгаа учраас Ерөнхийлөгчийн УИХ-аас сонгодог болох хууль хүртэл яригдсан.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар: Улс юм бол улсынхаа асуудлыг Нарантуул дээр наймаа хийж байгаа юм шиг яриад байх зөв үү. 2024 оноос хойш ХЗДХ-ийн сайдыг 5 удаа, УИХ-ын даргыг 3 удаа солилоо. Одоо Ерөнхийлөгч чөлөөлөгдөнө гэж байна, зөв байх. Ярих юм байна, ярихгүй юм байна гэж ярилаа. Энэ танхимд Монголыг удирдаж байгаа хүмүүс энэ танхимд сууж байгаа. Өмнөх хүмүүс шигээ шувуу болоод нисчихэв дээ. Эх орондоо асуудлаа шийддэг байна. Улаан намын, цагаан байрны дээрмийн асуудал энэ хэмжээнд хүрч байна. Та бас босго тогтоолоо, хоншоортой улстөрч байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 34 жилийн хугацаанд Монгол Улсын түүхэнд болж байгаа анх удаа болж байгаа үйлдэл. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэн байхаас үл хамаараад засаглалын хямрал, эрх мэдлийн хямрал руу гулсан орсон гэдгээ хүлээн зөвшөөря, дүгнэлт хийх хэрэгтэй байна. Хоёр жилийн хугацаанд улс төрийн зодоон тасарсангүй. Нийгэм, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байна. У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн хувьд гадаад харилцааг шинэ түвшинд гаргасан оруулсныг хүлээн зөвшөөрнө. 

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Энэ танхимд Ерөнхийлөгчийн өмнөөс бялуурчихлаа.  Ямар аймар пялдаганадаг юм бэ. Үнэхээр жигшмээр сайн хүн. Ерөнхийлөгч гадаад харилцааг сайжруулсан. Гэхдээ үнэнийг яръя.  Ерөнхийлөгч энэ танхимд орж ирэхээр яагаад бүгд гөлөг болчихдог юм. Энэ ард түмний парламент мөн үү. Өнөөдөр Ерөнхийлөгчийн үгнээс хэд хэдэн зүйл анзаарлаа. Та бол нэг шувуунд их хорсолтой байгаа юм байна. Тэр хүн эв нэгдлийг бутаргасан гэмт хэрэгтэн гэж бүх хууль хяналтын байгууллага явах юм байна. Имй байдлаас чинь үүдээд ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүд гөлөг болоод байдаг юм биш гэж би хувьдаа айлаа.  Яагаад таны улс төрд хөтөлж оруулж ирсэн дүү нар үгэнд орвол сэнтийд залардаг, үгэнд орохгүй бол интерполоор хайдаг. Эргээд үгэнд орвол интерполоор хайхаа зогсоодог. Танд бусад Ерөнхийлөгчид байгаагүй, шударга ёс тогтоох хангалттай таван жилийн хугацаа байсан шүү. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Асуудал У.Хүрэлсүх гэдэг хувь хүнд биш. Геополитикийн эгзэгтэй иймд Төрийн тэргүүн хугацаанаасаа өмнө бууж байгаа нь таагүй байна.  Улс төр, намын дотоод тэмцэл энэ хүртэл авчирч байгаа юм байна гэж харлаа. Эргэж харахаар ноцтой асуудал. Хулгай яриад байх юм. Хулгай мөнгөтэй газар гардаг. Тэгэхээр намыг эдийн засгаас холдуулъя, төрийн өмчит компанийг сайжруулах биш бүр салгая. Улс төрийн намуудыг дахин шинэчлэх хэрэгтэй байна. 

 

15 : 33
2026-11-19

Г.Дамдинням: Ерөнхийлөгч Монголын ардчиллыг бэхжүүлэх түүхэн улс төрийн шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Сүүлийн 6 жилд Монгол Улсын гадаад харилцаа сайжирсан. Өндөр хэмжээний хэмжээний айлчлал уулзалтууд үр дүнгээ өгч байгаа. Геополитикийн тогтворгүй байдлын үед манай улсын бариталж байгаа гадаад бодлого үр дүнгээ өгч байгаа гэж харж байгаа. Ерөнхийлөгч ажлаа эхэлж байхдаа нийгэмд хэрэгтэй том “Цагаан алт”, Хүнсний хувьсгал” зэрэг төслийг эхлүүлж, асуудлуудыг барьж авч чадсан гэж бодож байна. Харамсалтай нь, хэрэгжилт дээр зорилгодоо хүрч чадсангүй. Тухайлбал, арьс ширний үнэ нэмэгдсэнгүй, Төв, Сэлэнгэ аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо тариалалт улам буурсан, “Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд  116 сая мод тарьсан боловч хаана байгаа нь харагдахгүй байгаа. Аль шатанд алдаа гарав гэдгийг хэлж өгнө үү.

Хоёрдугаарт, та ажиллах хугацаандаа нийт 4 удаа хуульд хориг тавьж, нэг хууль санаачилсан байна. Яагаад УИХ-д хийсэн ажлынхаа тайланг тавиаагүй вэ. Ер нь УИХ болон Ерөнхийлөгчийн институц хоорондын харилцаа ямар байсан бэ.

Гуравт, хоёр жилийн хугацаанд гурван Засгийн газар солигдлоо. Хийсэн ажлаар дүгнэвэл юу гэж харж байна вэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: О.Амгаланбаатарын хэлсэн дээр саналаа хэлчихье. Би Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуульд гар хүрэхгүй гэж хэлсэн, хүрээгүй. Би хэлсэндээ байдаг хүн. Надтай хамт энэ олон жил улс төрд явсан хүмүүс хүний өөрийн намгүй үүнийг мэднэ. УИХ-ын гишүүд минь, амьдрал цаашдаа үргэлжилнэ. Улс төрийн тогтолцооны шинэчлэлд онцгой анхаарах цаг болсон юм билээ.

Энэ Ерөнхийлөгчөөр сонгуулиар давхар болдог бол ард түмний санал асуулга хийх хэрэгтэй. Хоёр шатлалтай парламенттай байж тэндээсээ Ерөнхийлөгчөө сонгох уу эсвэл, Ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу. Ард түмэн  Ерөнхийлөгчөө сонгоод Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулаад, Ерөнхий сайд томилоод зургаан жил ажилладаг. Цаашаа хугацаа нь сунгагддаггүй байх уу гэдгээ цэгцэлж, шийдэх цаг болсон. Үндсэн хуультай холбоотой асуудлаар болоод улс төрийн институт хооронд зөрчилдөөн үүсэж, ажил явдаггүй оон зовлон байна. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрүүд тодорхой түвшинд амжилттай явж байгаа. Засгийн газар хариуцаж хэрэгжүүлдэг, цаашид илүү сайн ажиллах байх. Ерөнхийлөгч бол манлайлал л үзүүлдэг. Хөрөнгө мөнгө хуваарилдаг хүн биш. Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 138 үйлдвэрээр явсан. Үр дүн гарч байгаа гэдгийг би өөрийн нүдээр харж байгаа. Эхлүүлсэн энэ хөтөлбөрүүд цаашаа явах ёстой. Янз бүрийн байдлаар намчирхаад хэрэггүй. 

Би байнга тайланга тавьдаг, та бүхэн анзаараагүй өнгөрсөн байх.  Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 6 удаа ҮАБЗ-ийн хаалттай хурал хийсэн. Сайт дээр Монгол Улсын "Ерөнхийлөгчийн тайлан" гээд видеотой, зурагтай, кинотой, "Нэг Монгол" гээд нэвтрүүлэгтэйгээ байгаа. Ороод харчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэж, дэмжиж байна. Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог, цорын ганц хамгийн дээд өндөр албан тушаал. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ шийдвэрийг ард түмний сонголтод хүндэтгэлтэй хандаж байна гэж үзэж байна. Мөн Эзэн Чингис хааны байгуулан энэ монгол төр өөрийн гэсэн түүхтэй, ёс зүйтэй. Тиймээс төрт, ёс түүхэндээ хүндэтгэлтэй хандаж буй бас нэгэн хэлбэр гэж харж байна.

Ерөнхийлөгч гэдэг чухал албан тушаалд үнэ цэнтэй, хүндтэй байлгахад хувь нэмэр оруулж байна. Дөрөвт, Монгол Улсын нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж байгаа хэлбэр юм. Бүс нутгийн болон олон улсын түвшинд өсөж яваа эх орныхоо нэрийг хамгаалах үйлдэл хийлээ гэж би харж байна. 

Уг нь төрийн өндөр дээд алба тушаалд байсан, төрийн алба хашиж байгаа хэнбугай ч өдий хүртэл ийм шийдвэр гаргаж явсан өол ард түмний төрд итгэх итгэл ямар байх байсан бол. Албан тушаалтайгаа зууралддаг, шалгуулахгүй зугтаадаг энэ бүх үйл явдөлал Монгол төрийн нэр хүнийг унагаж ирсэн. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Ардчилсан Монгол Улсын 36 жилийн түүхэнд МАН-аас төр барьж байгаа удирдагч хоёр дахь удаагаа Монголын ардчилал, түүний бат бэх байх үнэ цэнд хувь нэмэр оруулж улс төрийн том шийдвэр гаргаж байна.

1990 оны цагаан төмөр морин жил МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн тэргүүн  Ж.Батмөнх бүрэн эрхээсээ бүрэн татгалзаж, Монголын ардчиллыг тосож авч байсан. Энэ шийдвэрийн үр дүнгээр бид олон намын тогтолцоотой парламент бол энд суугаад энд ярьж байгаа. 

2026 оны улаан морин жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын төр, үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өргөхийн төлөө энэ шийдвэрийг гаргалаа гэж харж байгаа.

Хүмүүсийн ярьж байгаа дэглэм байсан бол ийм асуудал байхгүй. Гүтгэлэгтэй холбоотой хуулиа парламент шуурхай шийдэх ёстой. Бид бүгд нийтийн албан тушаалтан энэ зовлонг туулна. Тэгээд Оюутолгойн хэлэлцээрээс эхлээд 60 гаруй ард түмний баялаг болсон лицензийг төрд авч, ард иргэдэд баялагтаа эзэн байх мэдрэмжийг өгч ҮАБЗ-ийг удирдаж, шийдвэр гаргах зэрэг олон чухал хувь нэмэр оруулсныг цаг хугацаа харуулна гэж бодож байна. 

 

 

 

 

14 : 52
2026-11-19

"Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь төрийн тогтворгүй байдал үүсгэх эрх зүйн факт"

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:  Энэ бол МАН-ын хэр зэрэг ялзарсан талаарх үр дүнг хэлэлцэж байгаа үйл явдал. Ерөнхийлөгчийн хугацаанаасаа өмнө ажлаа өгөх болсныг хариуцлага, манлайлал талаас нь ярьж байна. Нөгөө талд манайх шиг улс төр, эдийн засаг нь эмзэг, хэвлэл мэдээлэл, тархи угаалт маш хурдтайгаар төрийн бодлого шийдвэр гаргалтад нөлөөлдөг улсад эрсдэлтэй. Дараа дараагийн  Төрийн тэргүүн  яаж ч шударга ажиллаад тодорхой манипуляци хийсэн, зохион байгуулсан үйл явдал явах болгон энэ жишиг давтагдах уу гэдэг асуудал үүснэ. Төрийг тогтворгүй байдалд оруулах эрх зүйн факт үүсгэж байгаа шүү. Энэ бол улстөрчийн үг биш хуульчийн үг гэж ойлгоорой. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан. Гэхдээ яс юман дээр хамгаалах юм юу ч байхгүй юм билээ. Захын нөхдүүд гүтгэж доромжилж байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Сүүлдээ улс орныхоо нэр хүндийг бодоод, ажлаа өгч нэр төрөө сэргээлгэхээс аргагүй байдалд оруулж байна. Гүтгэлгийн хууль байхгүй болсон. Удахгүй та нар өөрсдөө гүтгүүлнэ. Сүүлдээ, ХЗДХ-ийн сайд байсан хүн оргон зайлчихаад, хилийн гаднаас бусдыг гүтгэж байна. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч ирээд хариуцлага хүлээхгүй. Тийм хууль байхгүй, заалтыг нь аваад хаячихсан. Энэ хуулиа яаралтай хийхгүй бол Монгол төрийн дархлаа улам унана. Энэ услад ажил хйидэг, хариуцлага хүлээдэг хүн байхгүй боллоо. Тэр 22.1 байна. Ажил хийж байгаа хүмүүс нь давуу байдал олгосон гээд шоронгийн хаалга татдаг болсон.  Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг яг сайхан бэлэн болгоод өргөн барих гэж байсан. Харамсалтай нь амжсангүй. ҮАБЗ-ийнхөн өргөн барих биз. Хүмүүс ажлаа өгчихөөд эргэн ирэх үү, үгүй гэж асуудаг. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй ш дээ. 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Сүүлийн нэг жилийн хугацаанд төрийн хамгийн өндөр албан тушаалтай 3 хүн өргөдлөө өглөө, чөлөөлөгдлөө. 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үеийн хууль байжээ гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй болж байна. 2023 онд УИХ-ын гишүүдийн тоог 126 болгохдоо Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр зөвхөн манай нам сонгуульд ялах ёстой гэдэг агуулгаар өөрчлөлт хийжээ. Үндсэн хууль аливаа нийгмээс нийгмийн хооронд шилжихдээ 30-40 жилийн шалгуур давдаг юм байна. Хөгжлийг залуурдаж чадахгүй бол нуран унадаг юм байна. Тийм учраас 1992 оны Үндсэн хуулийг өөрчилж, өнөөдрийн энэ гацаанаас гарах хэрэгтэй. Сүүлийн 36 жилийн хугацаанд анх удаа Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр бууж байгаа нь маш том дохио. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдрийн чуулган битгий шүүх хурал байгаасай гэж хүсэж байна. Ерөнхийлөгчийн хийсэн бүтээсэн ажлыг 126 биш цаг хугацаа ард түмэн, түүх өөрөө шүүнэ. Монгол Улсад шударга бусын өлсгөлөн байна, энэ өлсгөлөн ходоодны өлсөлөнгөөс гашуун байдаг юм байн гэдгийгард түмэн хэлж  байна.  Төрийн тэргүүн Монгол Улсад хүн биш хууль засагладаг, засаг төртэй юм шүү гэж итгэж өөрийгөө золиослож нэр төрөө сэргээлгэх гэж байх шиг байна. Гүжир гүтгэлэг үндэсний тахал боллоо.  Үндэсний аюулгүй байдал, эв нэгдлийг залгих аюултай тахал. Нэг хэсэг нь хуулийн дээр, нэг хэсэг нь хуулийн дор амьдардаггүй юм гэдгийг энэ танхимаас үзүүлэх ёстой гэж харж байна. Энэ хүнтэй олон зүйл дээр хамтарч ажиласан. Жишээ нь, инжлэх ухааны сэргэлт, боловсролын сэргэлт байна гэдгийг харуулсан. 

 

 

14 : 27
2026-11-19

"Гашуунсухайтын төмөр замын асуудлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас эхлээд шалгах ёстой"

Асуулт, хариулт үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Хуралдааны тэмдэглэлд Тавантолгойгоос Гашуунсухайт руу нүүрс тээвэрлэхтэй холбоотой баригдсан төмөр замтай холбоотой хэдэн баримтыг тэмдэлүүлэн үлдээе. Тавантолгойн нүүрсээ экспортлох төмөр зам барихаар 2008 оноос ярьж эхэлсэн. Анхны бүтээн байгуулалт 2011-2013 явагдсан. Яг энэ үед Зам тээврийн сайдыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга хийж байсан.2014 оноос өргөн, нарийн царигийн талцлаас зогсонги байдалд орсон. 2019 оноос  эрчимжиж, 2022 онд энэ бүтээн байгуулалт эцэслэгдсэн. Энэ бүх үйл явдлыг харахаар  хувийн ашиг сонирхолтой, төмөр зам, нүүрс гэж ярьдаг хүн бол өнөөдөр урдаас хараад сууж байх ёстой Х.Баттулга гишүүн.  Ерөнхийлөгчийн ажлаа өгөх үндсэн шалтгаан нь төмөр замтай холбоотой юм бол анхнаас нь энэ хүнээс эхэлж шалгах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Таны энэ хүсэлтийг хүндэтгэн хүлээн авч байгаа. Зэвсэгт хүчний командлагчаар ажиллах хугацаандаа өөрийн хэлсэн үг, амлалтдаа та бүрэн дүүрэн хүрсэн гэдгийг хэлье.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ төсөв бол татвар төлөгч нарын мөнгө. УИХ-д таван жилийн турш ямар нэгэн тайлан тавиагүй. Тиймээс бид таны тайлантай танилцаж, хэлэлцэх ёстой гэж бодож байна. Мөн төрийн шагналтай хоблоотой ЕТГ-т 4 удаа, өөр тань хандаж 2 удаа албан бичгээр хандаж байсан. Гэвч хариулт авч чадаагүй учраас өнөөдөр хариулт авмаар байна. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчид нэг их зардал гээд байх зүйл байхгүй шүү дээ. Ө.Шижир тамгын газрын дарга байсан учраас сайхан хариуулаад өгчихөөрэй. Ерөнхийлөгч өөрөө мэдэхгүй, гарын үсэг зурдаггүй. Гол зүйл нь ажилчдын цалин. Миний үед МОНЦАМЭ агентлаг над дээр шилжиж ирсэн учраас төсөв нэмэгдэж харагдаж байгаа. Ер нь манай тамгын газар жаахан хэцүү. Техник хэрэгсэл, ширээ сандлаа ч шинэчилж чадахгүй. Харин цааш цаашдаа, дараагийн Ерөнхийлөгчдөө анхаарч, төсөв тавьж өгөөрэй гэж хүсье.  

Одон медаль бол зовлонтой асуудал. Ерөнхийлөгчийн ажлын хамгийн хэцүү нь. Хэдэн мянган хүсэлт ирдэг байх. Голчлон ахмадуудад төрийн цол өгье гэдэг зарчим барьж ирсэн. Шагналын зовлонг гишүүд та нар өөрсдөө сайн мэднэ дээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Хүсэлтийг хүндэтгэж байна. Гэхдээ дэмжиж байна гэх хаашаа юм. Хийсэн ажлууд нь нүдэн дээр ил байдаг. Гадаад харилцаан дээр бид баланстай болчихсон. Ийм хүнээ явуулна гэдэг хаашаа юм. Тойргийн сонгогч нартаа загнуулах байх. Та бол ёс зүйн шинэ жишгийг бий болгож байна.  Бид УИХ-ын ёс зүйн хууийг батлах зайлшгүй батлах хэрэгтэй болж байна, УИХ-ын дарга аа. Зарим нэг хүн хулгай хийчихээд гадагшаа явчихдаг. Тэгээд хилийн чанадаас янз бүрийн юм яриад байдаг. Авлига нүүрлэсэн энэ байдад иргэд маш их дургүйцэж байна.

УИХ-ын гишүүн Р.Батболд: Монгол төрд маш том жишиг тогтоож байгаа үйл явдал болоод байна. Нийт ард түмнээс сонсгогдсон  Төрийн тэргүүн ийм шийдвэр гаргаж болдог юм байна. Тэгэхээр энд сууж байгаа 126 гишүүн дотроо бодолтой байх ёстой болов уу. Бидний дунд хулгайч нар суугаад байна. Жишээлбэл, Б.Батбаатар нам дээрээ очихоороо намын мөнгө идчихдэг, сайд болгохоор яамны мөнгө хулгай хийгээд идчихдэг. 

 

 

13 : 47
2026-11-19

Чуулган: Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна. 

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдаан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг дэмжиж байгаа.  Хөдөө орон нутгаар яваад ирлээ. Иргэд энэ талцал хуваагдлаас маш их залхсан байна. Чуулганы танхим дандаа хоосон байдаг гэдэг ойлголт газар авлаа. Гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг ярихгүй бол болохгүй нь. Өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх шинжтэй байна. 

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Улс төрийн хариуцлага хүлээж, чөлөөгдөнө гэдгийг хүндэлж байна. Тангараг өргөн энд суугаа УИХ-ын гишүүд бид ч энэ жишгээр ажиллах ёстой. Эмч хүний хувьд танай манлайлсан хэд хээн ажлыг онцолсоор байна. Тухайлбал, цар тахлыг хүндрэл багатай даван туулсан, төр сувилагч нарыг сонсдог болсон. Өнөөдөр сувилагч нарын ордон ашиглалтад орох гэж байна. 

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Төрийн тэргүүн аөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ анх удаа хэлэлцэж байна. Хэрхэн шийдвэрлсэнээ ил тод мэдээлэх ёстой.  Таны хүсэлтийг хүндэтгэж багаа. Гэхдээ тантай холбоотой гарсан мэдэгдлийг хараат бусаар шалгуулахад заавал албан тушаалаа өгөх шаардлага байсан уу. Эсвэл хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөөх хүсэлт гаргах өөр шаардлага байсан уу. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо даргагүй байна. Энэ томилгоог шийдвэрлэхдээ онцгой анраахгүй бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгч бол ард түмнээ төлөөлдөг. гадаад улсад эх орноо төлөөлдөг эрхэм алба. Хүний ой тойнд багтамгүйгээр гүтгэлээ. Ажил хийлгэхгүй байна. Аод түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа. Надад нэг сонголт байна. Үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд Төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээлгэх. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-19 202.9.40.151

параламентын засаглалтай болоод улсын хөгжил удаан гарц нь 2 танхимтай болгож ард түмэн хянах эсвэл Монгол улс ёрөнхийлөгчийн засаглалтай болчихвол төсөвөөс төрөх тэр бумтаны тоо цөөрч улс эзэнтэй болж хөгжнөө

Avatar

Нэргүй 2026-11-19 188.162.249.31

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!???????!!?????!!!!

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: НЯМБААТАР ЭНЭ ТЭР ГЭЖ ТӨӨРӨЛДӨХГҮЙ, АМУНДРАГ АВЧРААД МЭДҮҮЛЭГ АВБАЛ ОНОХ БИШ ҮҮ??? 2026-11-19 66.181.176.12

ЭНЭ АСУУДЛЫГ УЛ СУУРЬТАЙ ШИЙДЬЕ ГЭВЭЛ АМУНДРА-Г АВЧРААД ҮНЭН МӨНИЙГ ТОГТООХ ЁСТОЙ. ТЭР ХАМГААЛАЛТАД АВБАЛ ОЧЪЁ ГЭСЭН МЭДЭЭ. ГАРСАН. ХҮРЭЛСҮХ ӨНӨӨДӨР НЯМБААТАРЫГ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ЦОЛЛОО. ИНГЭЖ БОЛОХГҮЙ. ТЭР АМУНДРАГИЙН ХЭЛСНИЙГ Л ДАВТСАН БАЙНА. ЭНЭ МЭДЭЭ ХУДЛАА БОЛ НЯМБААТАР БИШ, АМУНДРА ХАРИУЦНА.ӨНӨӨДӨР АМУНДРАГИЙН ТУХАЙ НЭГ Ч ХҮН ЯРИХГҮЙ БАЙГААГИЙН ШАЛТГААН ЮУ БАЙНАВ.АМУНДРА НҮДНИЙ ШИЛЭНДЭЭ ДУУ, ДҮРСИЙН АППАРАТААР БИЧЛЭГ ХИЙЧИХСЭНИЙГ ОЭ АТГ-Т ӨГСӨН ЮМ БИШ ҮҮ. .

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.181.95

Ажил хийсэн бүх хүмүүс буруутдаг болов. Давуу байдал олгов хэмээн шоронд хийж байгаа гэдэг үнэн. Ингээд байвал энэ улсын төлөө зүтгэх хүмүүс олдох уу. Гадаад дотоодод зугаалж байгаад хал балгүй ажлаа өгөөд зугатаад байвал энэ орон өөдлөх үү.

Avatar

Чукча не дураак 2026-11-19 202.126.91.10

ТЭНЭГЛЭЛД ХЯЗГААР ҮГҮЙ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ДООРХ МЭДЭЭГ АНХ АМУНДРА НИЙТЭД МЭДЭЭЛСНИЙГ НЯМБААТАР ТҮҮНИЙ ХЭЛСНИЙГ Л ХЭЛСЭН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ. 2026-11-19 66.181.176.12

Амундра хэлэхэдээ, Бодь компани ТТ төмөр замыг 1 тэрбум 1 сая доллараар барьсан ч аудитын дүгнэлтээр нийт өртөг нь 450-480 сая дол-т багтсан байна. 100 гаруй сая долларын авидгыг би нэр бүхий хүмүүст хувийн машинаараа эдгээр байршилд бэлэн мөнгөөр өгсөн. Хүрэлсүхэд 25 сая, Содбаатараар дамжуулан сонгуульд 22 сая, Ганхуягт 15 сая, Удаанжаргалд 10 сая, . Б.Энхбаярт 10 сая, Баярсаяхан, Мэргэн, Мөнх-Эрдэнэ нарт 10 саяыг авидга болгож бэлнээр өгсөн. Би энэ бүхнээ илчилж, хамтран ажиллая гэсэн.. .

Avatar

Зочин 2026-11-19 202.126.90.168

Задаа үнэн юм үнэнээрээ сайхандаа Энхбаяраас өмнө ГҮТГЭЛЭГ гэдэг үг гарсан байдаг шүү. Ерөнхийлөгчийн засаглалтай болсон дээрээ Хүрэлсүх ерөнхийлөгч эргэн ирээсэй маш сайн ажилласан шүү үнэн юм үнэнээрээ сайхан . Одоогийн засгийн газар ч сайн ажиллаж байгаа Ерөнхий сайд Учрал бол маш сайг ажиллаж байна ер сайн юман дургүй АН , ХҮН нам байна шүү

Avatar

Зочин 2026-11-19 103.229.121.85

ПЯЛДАГУУДЫГ САЙН ХАРЖ АВЛАА… ҮНЭН ИЧДЭГГҮЙ ПЯЛДАГУУД ЮМ АА

Avatar

ганаа 2026-11-19 66.181.190.139

Могой хочтой нэг нөхөр анх гүтгэлэг гэдгийг гаргаж, гүтгэгдсэн хүмүүсийг ажлаа өгөөд шалгуул гээд давалгаалж байж билээ, сонсоход шударга юм шиг ч төрийн дархлаанд маш муу юм, тэр үед л гүтгэлэг гэдгийг газар авхуулалгүй зогсоох ёстой байж дээ, харамсалтай

Avatar

Нэргүй 2026-11-19 59.153.114.69

Хүүкэд яаж пялдагдахуу гэдэг уралдаан их хурлын танхимд гишүүдийн дунд огиудас хүрэм ширүүн явагдлаа

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

SAWN80955877

Avatar

Нэргүй 2026-11-19 59.153.114.170

нээх уйлан донгодож, үгүйлэн санахаар ерөнхийлөгч байсангүй. дахиж л ийм хүмүүс ерөнхийлөгч битгий болоосой

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.160.114

пялдага гишүүд

Avatar

Нэргүй 2026-11-19 124.158.126.107

оросуудын захиалгаар ерөнхийлөгчийн засаглалд санаархаж байна даа

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.31.185

Уг нь чи Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тогтолцооны өөчрлөлт хийгээд буусан бол чи бурхан болох байлаа

Avatar

МАНын ахмад гишүүн 2026-11-19 66.181.186.152

Энэ зөв хэлжээ. Хоёрхон сонголт байгаа. Нэг бол хоёр танхимтай парламент Ерөнхийлөгчөө сонгодог. Үгүй бол АНУ, Франц шиг Ерөнхийлөгч тогтолцоонд шилжих.

Avatar

Нэргүй 2026-11-19 202.126.89.161

гүтгэлээ гээд л барьж аориод байх уу! наад шоронжилт чинь хэтэрлээ!!!

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

SEXSEER TOMSGN DOLOOJ GOE DYRTAI ER XUNI SEXSY OWORTN VANAGLI80955877

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.31.185

АН МАН-гүй Хүүкийг долоодог хурал болж байгаа юм уу

Avatar

Нэргүй 2026-11-19 103.168.34.173

Цаадах чинь явахгүй нь ээ. Хаана ч очиж магадгүй гэж наасс.Зайлаач ээ.

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.47

1990-1992 онд Монголд хэрэгжиж байсан АИХ-УБХ гэсэн 2 шатлалтай парламент нэн тохиромжтой нь практикаар батлагдсан!! АНУ-д хүртэл Ерөнхийлөгчөө 2 шат дамжлагаар сонгодог! АИХ-ыг шууд ард түмнээс сонгоод АИХ нь байнгын ажиллагаатай хууль тогтоох УБХ-ыг сонгодог 2 шатлалтай сонгуулийн тогтолцоонд шилжихээс нааш манай төр өөдлөхгүй дээ!!!

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.126

BOOB XXI BOOW DOLOOX ANUSDI ALNI SEXSYG TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877 SEXSEER VANXANI BIEE UNELLEED

Avatar

Нэргүй 2026-11-19 59.153.114.187

гүтгэлэг нэрээр халхавчилж үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж боож болохгүй!

Avatar

Зочин 2026-11-19 66.181.185.144

АВИЛГАЧИЙГ ЧӨЛӨӨЛӨХ БИШ ОГЦРУУЛ

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.177.77

УИХ- Хүрэлсүхийн чөлөөлөх асуудлаар хэлэлцэж байхад Хүрэлсүхээс чөлөөлөгдөх болсон шалтгаантай холбоотой асуулт асуух *зоригтой* Гишүүн нэг ч байдаггүй ээ,,,,шал өөр асуудал яриад сууцгаахийн, Хошин шог,,,,,,болжийно дөө,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж