niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:46 UTC Эх: https://news.mn/r/2900272/ 7725c1f31f9ac185… ← niitlelch.mn руу буцах

"Сүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан"

"Сүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан"

"Сүүлийн 5 жилд хурдан морины уралдаанаар 22 хүүхэд амь насаа алдсан"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж буй хурдан морины уралдаан болон уралдаанч хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой хуулийн төслийн асуудлаар мэтгэлцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн боловч няцаагч тал хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн цуцлагдсан талаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр /2026.11.19/ мэдээлэл хийлээ. 


Тэрбээр “Нотлогч болон няцаагч талууд тус бүр таван минутад шийдлээ танилцуулж, дундаасаа хөндлөнгийн хөтлөгч сонгохоор төлөвлөсөн байсан. Өчигдөр орой УИХ-ын гишүүн У.Отгонбаяр руу холбогдон хөндлөнгийн хөтлөгчөөр санал болгох хүн байгаа эсэхийг лавласан ч хариу ирээгүй. Манай ажлын албаны зүгээс хоёр хөтлөгч санал болгож, цагийг тэгш баримтлан, талуудад адил тэгш асуулт тавих замаар мэтгэлцээнийг өрнүүлэхээр зорьсон. Харамсалтай нь, няцаагч талаас төлөөлөл хүрэлцэн ирээгүй тул мэтгэлцээн өнөөдөр болох боломжгүй боллоо. Гэхдээ мэтгэлцээний талбар цаашид ямагт нээлттэй байх болно. Маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх гэж байна. Цаг хугацаа бага байгаа тул хэлэлцүүлэг, санал хураалтаас өмнө иргэд, олон нийт болон УИХ-ын бусад гишүүд талуудын байр суурийг тэгш хугацаатайгаар сонсож, оновчтой шийдвэр гаргахад дөхөм болох үүднээс энэ үйл ажиллагааг зохион байгуулсан.

Нэгдүгээрт, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хүүхэд, гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахлан ажиллаж, хуулийг батлуулсан. Гэр бүлийн маргаан шийдвэрлэх процесс, хүүхэд хохирогч эсвэл холбогдогч болсон аль ч тохиолдолд шүүхийн ажиллагаа хүүхдэд ээлтэй байх ёстой. Тус дагнасан шүүх арваннэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлэхээр бэлтгэл хангагдаж байгаа. Хоёрдугаарт, мөрдөн байцаах болон шүүхийн шатанд шалгагдаж буй тодорхой хэрэг, маргаанд улс төрчид байр суурь илэрхийлэх нь Үндсэн хууль болон бусад хуулиар хориглосон улс төрийн нөлөөлөл болдог.

Хууль тогтоогчид уг асуудлыг дахин гаргахгүй байх тогтолцооны шинэчлэлийг хууль эрх зүйн хүрээнд хийх үүрэгтэй.

Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтын бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон хүүхдүүдийн хохирол барагдуулалт, хариуцлагын уялдаа холбоог шалгах хүний эрхийн хянан шалгах ажлын хэсэг байгуулагдсан.

Ирэх гуравдугаар сарын 30-ны өдөр сонсгол зохион байгуулахаар ажиллаж байгаа.

УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалтын дэгийг зөрчсөн асуудал үүссэн бол хувь гишүүний хувьд бүрэн хариуцлага хүлээхэд бэлэн.  Өчигдөр У.Отгонбаяр гишүүн Өвөр Монголд нэг хүүхэд амь насаа алдсан тухай ярьсан. Тэгвэл тухайн хэргийн мөрөөр хэн, ямар хариуцлага хүлээсэн бэ, хил, гаалийн байгууллага яагаад арга хэмжээ аваагүй вэ, төр яагаад хяналтаа тавьж чадахгүй байгаа вэ гэдгийг ярих ёстой. Төр хяналт тавьж чадахгүй байгаа учраас зөвшөөрчихье гэсэн үндэслэлээр хууль баталж болохгүй. Эцэг эх хүүхдэд хортой зүйлийг хориглож, хянадаг шиг хараа хяналт сул байгаа орчинд төр хяналт тавьж, хамгаалах үүрэгтэй гэлээ.

Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл:

-2017 онд хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус таван байгууллага захиргааны хэргийн шүүхэд хандаж, Засгийн газраас хаврын морин уралдаан зохион байгуулах тухай тогтоол гаргасан нь хууль бус болохыг нийтийн эрх ашгийн өмгөөллөөр нотолж, шүүхэд ялсан. Улмаар 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр Засгийн газартай эвлэрлийн гэрээ байгуулж, өвөл, хаврын уралдаан зохион байгуулах шийдвэр гаргахгүй байх, хүүхдээр морь унуулахгүй байх үүргийг хүлээлгэсэн. УИХ-ын гишүүн П.Отгонбаяр нарын санаачилсан хуулийн төсөлд Засгийн газар уг эвлэрлийн дагуу хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, дэмжихгүй гэсэн албан ёсны байр сууриа бичгээр ирүүлсэнд талархалтай байна. Харин олон улсын конвенц, Үндсэн хууль, төр, иргэний нийгмийн хооронд хийсэн зөвшилцлийг эвдэж буй УИХ-ын 20 гишүүний үйлдэлд харамсаж байна.

Монгол төр хэлсэн амандаа хүрч, Үндсэн хуулиа хүндэтгэн уг хуулийн төслийг татан авахыг уриалж байна.

Байнгын хорооны хурлаар хүүхдийн эрхийн зөрчил гараагүй мэтээр ярьж байна. Сүүлийн таван жилд хурдан морины уралдааны үеэр 1,024 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд амь насаа алдсан гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Бхгү 2026-11-19 104.28.69.136

Машинд дайруулаад зуугаараа үхэж байна

Avatar

Б 2026-11-19 103.57.94.131

мэдэгдэж бгаа нь энэшүү.мэдэгдэхгүй олоон бгааашүүү

Avatar

зочин 2026-11-19 202.131.225.53

ene asuudlaar daraagiin songuulia hiine geed bodood ngaan boluu

Avatar

Нэргүй 2026-11-19 103.212.117.74

баячуудын зугаа цэнгэл дэндлээ…зүгээр л урин дулаан цагт наадмаараа морио уралдуул

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.186.11

хүүхдээр хурдны морь унуулах нь буруу, дуртайгаараа өөрсдөө унаад уралдмаар

Avatar

Нэргүй 2026-11-19 64.119.19.101

Отгонбаяр ишиг царайлана.

Avatar

irgen 2026-11-19 202.131.247.59

6 emegtei alga bolchood bdag ene huuhen mori yariad yavaad bdag

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.186.93

тэнэгт

Avatar

Нэргүй 2026-11-19 202.133.76.104

бэлгэвчинд эсвэл үр хүндүүлэхэд саяараа үхсэндээ

Avatar

ЗОЧИН 2026-11-19 203.91.115.52

ЭНЭ БАЛАЙ АВГАЙ МОРЬ ГЭХЭЭР Л ЯНЦГААГААД ОРИЛООД ИРЭХ ЮМ. ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭХЭЭР ТАГ ДУУГАЙ. МОРИНД ХАЙРТАЙ ГҮҮ БАЙДАГ ГЭСЭН. ЯДАЖ АЗАРГА МӨРӨӨДДӨГ ГҮҮ БАЙГААСАЙ

Avatar

Олон түмний нэг 2026-11-19 202.126.90.50

Ийм хэрүүлч бузар авгайг яах гэж УИХ- д сонгодог байнаа. Данх Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан нартай нийлж өмнө нь бараг төрийн эргэлт хийх шахсан биздээ. Нэр нь хүртэл БААС- ТАЙ

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.186.93

морь биш хүүхэдийн амь нас эрүүл мэнд ярьж байна дауны синдромоо

Avatar

U _TI T ? X 2026-11-19 202.126.91.94

– #; @

Avatar

Нэргүй 2026-11-19 103.57.93.138

Ингэж аймаар зоригтой худлаа хэлж болохгүй шүү !!!
Сүүлийн 5 жилд 22 хүүхэд хурдан морь унаж уралдаж яваад эндсэн гэж…..энэ худлаа шүү !!!
22 хүүхдийг аймаг сумаар нь, дүүрэг хор оогоор нь, овог нэрээр нь гаргаад нэг бүрчлэн шалгаж тогтоох хэрэгтэй !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж