niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:46 UTC Эх: https://news.mn/r/2900236/ 667a4954bb691117… ← niitlelch.mn руу буцах

“Fulham”-тэй хамтрах шийдвэрийг ЗГ гаргаж, мөнгийг нь Сангийн яам шилжүүлжээ

“Fulham”-тэй хамтрах шийдвэрийг ЗГ гаргаж, мөнгийг нь Сангийн яам шилжүүлжээ

“Fulham”-тэй хамтрах шийдвэрийг ЗГ гаргаж, мөнгийг нь Сангийн яам шилжүүлжээ

“Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин Засгийн газрын арбитрт ялагдангуутаа төлсөн 6.5 тэрбумыг төлөх ёстой, учир нь тэр Английн хөлбөмбөрийг “Fulham” багтай хамтрах шийдвэрийг гаргасан” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг сүүлийн хагас сарын хугацаанд сошиалаар цацаж байна.

Английн хөлбөмбөгийн “Fulham” багтай хамтрах шийдвэрийг хэн гаргасныг сонирхож үзтэл Английн хөл бөмбөгийн “Fulham” багаар Монголоо сурталчлуулъя гэсэн шийдвэрийг гаргасан хүн нь  Ч.Номин биш юм байна. “Фүлхэм”-ээр Монголыг сурталчлуулах санааг Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газрын Үндэсний хороо гаргажээ. Бүр тодруулж хэлбэл Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа мэдээллийн үндэсний хороо “Fulham”-тай хамтрах санаачлагыг гаргасан байх юм. Тус хорооны гаргасан энэ санаачлагыг Засгийн газар баталсан нь цагаан дээр хараар дурайж байна. Засгийн газрын гаргасан уг шийдвэрийг хэрэгжүүлж “Fulham” рүү мөнгө шилжүүлсэн газар нь Сангийн яам юм байна.

Сонирхуулж хэлэхэд “Fulham”-тай хамтрах санааг гаргасан Үндэсний хорооны дэд даргаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ажиллаж байжээ. Ч.Номинг “Fulham”-тэй холбож илтэд гүтгэсэн мэдэгдэл хийгээд яваа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр гэхэд л тус Үндэсний хорооны гишүүн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.186.11

Үндэсний хорооны дарга нь Номин гэсэн бна шүү…

Avatar

Нэргүй 2026-11-19 192.82.64.248

энэ 6,5 тэрбум чинь зөвхөн үлдэгдэл төлбөр нь, бүтэн дүнгээрэй маш өндөр дүнтэй гэрээ яваад бсн биздээ????

Avatar

Зочин 2026-11-19 66.181.185.144

НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АВИЛГАЧ ЭНХБАЯР ХААНА БАЙНА ТЭНД АВИЛГА БАЙДАГ БОЛЖЭЭ…

Avatar

Нэргүй 2026-11-19 66.181.185.144

САНГИЙН ЯАМ АВИЛГАЧДЫН ХАЛААС БОЛЖ ДУУСЧЭЭ….

Avatar

зочин 2026-11-19 124.158.125.2

хорт хар хорчийсон могой энхбаяр дотор нь бж бсан мөртлөө ийм улаан цагаандаа гарсан төрөлхийн худалч хог нбаш дээ

Avatar

Нэргүй 2026-11-19 103.71.101.75

Сангийн яам гэж улсын санг зохиуулж чадахгүй юмаа даа

Avatar

irgen 2026-11-19 59.153.115.133

Үндэсний хорооны дарга нь Номин л байна ш дээ. Тэгэхээр Номин л санал гаргасан гэсэн үг ш дээ. Гөлөг төөрүүлэх гээд ядчихийн.

Avatar

Нэргүй 2026-11-19 202.131.238.221

yadaj 1-2 huuuhed avaad academy-daa surgana , togluulna gtsn bol … tee:)

Avatar

босс 2026-11-19 103.168.34.198

ха ха Азийн баар улс мөнгөө багтааж ядаж байж дээ

Avatar

Нэргүй 2026-11-19 202.21.108.13

Батцэцэг бас хүүкээ дагаад ажлаа өг

Avatar

Нэргүй 2026-11-19 103.145.234.89

Энэ Номин аргаа барж байна аа.Бичсэн юмыг нь хараад байгаарай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж