УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал өнөөдөр /2026.11.18/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр У.Отгонбаяр гишүүнийг мэтгэлцээнд дуудав. Учир нь байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн. УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал "УИХ-ын гишүүн У.Отгонбаяртай чуулганы танхимын үүдэнд маргааш мэтгэлцье. Албан ёсны индэр засч байгаад тал талаасаа гурав хүртэлх оролцогчтойгоор мэтгэлцэхээр урьж байна. Та бусад хүнээ уриад оролцуулна биз.
Ирэх Баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ. Тэгэхээр үүнээс өмнө албан ёсны мэтгэлцээнийг зохион байгуулж, дүрмийн дагуу соёлтойгоор мэтгэлцэх нь зүйтэй болов уу" гэсэн юм.
Мөн тэрбээр "Хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэж байгаа. Морины уралдаан нэг өдөр болчихдоггүй. Хүүхдүүд цаана нь ямар их ажил хөдөлмөр эрхэлдэг вэ гэдгийг бүгд гадарлаж байгаа байх. Харин уралдааныг үзэгчид нэг л өдөр үздэг. Тэр хүмүүсийг баясгахын тулд насанд хүрээгүй хүүхдүүд асар их хөдөлмөрлөдөг. Энэ уралдаан тэмцээндээ нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдийг ашигладаг нь тодорхой. Одоо хуулиараа хурдан морины уралдааныг наадмаар зохион байгуулахыг зөвшөөрсөн хэдий ч 2016 оноос хойш 3300 хүүхэд унаж, бэртээд байна. Хоёрт, хүүхдийн боловсролын асуудал хөндөгдөж байна.
Бид эрчүүдийн эрүүл мэнд, хөвгүүдийн боловсрол, амиа хорлолт гэж ярьдаг хэрнээ энэ бүхний цаана боловсролоос хөндийрөх хамгийн том шалтгаан нь хөдөө орон нутагт хурдан морины ажил байна гэдэг судалгааг иргэний нийгмийн байгууллагууд хийсэн байгаа. Мөн өв соёлын асуудал яригддаг.
Монгол Улс 1998 онд хамгийн анхны хаврын морин уралдааныг нэгдсэн журмаар зохион байгуулж байсан бөгөөд энэ бол өв соёл биш гэдэг нь нотлогдсон байдаг. Монгол морины ген, эрлийз морины асуудал бас яригддаг. Одоо орж ирж байгаа хуулийн төсөл дээр улсын баяр наадмаар уралдаж чадаагүй өндөр нь хасагдсан морьдыг уралдуулах боломжийг бий болгох шаардлагатай гэж тусгасан байна. Эрлийз морьдын уралдаан асар өргөн хүрээнд зохион байгуулах боломжтой болно. Энэ уралдаанд эгэл жирийн малчин залуус оролцох боломжгүй. Тэгэхээр үндэсний морин спорт маань үгүй болно" гэдгийг хэлсэн.
Харин хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Энэ хуулийн төслийн амин сүнс бол хүүхэд хамгааллын асуудал юм. Хаврын морины уралдаан ямар ч хуулийн зохицуулалтгүй байгаа хэдий ч өвөл, хавартаа нийслэл хот болон 330 сум суурин газар нууц уралдаан олон болж байна. Хэдий жил бүрийн тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдааныг хорьсон боловч ил далд хэлбэрээр уралдаан болж байна. Тийм учраас энэ асуудлыг хуулийн зохицуулалттай болгох үүднээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн жилийнхээ шинийн 15-ндаа багтаан цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан уралдааныг зохион байгуулж болно. Зуны наадмаар унаач хүүхдийг найман нас гэж заасныг 14 нас гэж ахиулж өгсөн" гэдэг тайлбарыг өглөө.
3,605.46





















































Нэргүй 2026-11-18 64.119.24.47
Нөмрөгийн ДЦГ-г шатаасан. одоо хэдэн хүүхэд алж авах нь
Нэргүй 2026-11-18 202.133.76.104
өв соёл руугаа нулимсан мэдрэл хүүхэн малчидад жил бүр халамж зарлаж эдийн засгыг хохироогоод байхад мэдрэл царайлаад огт дуугардаггүй байж
Нэргүй 2026-11-18 64.119.24.47
хүүхэд бэртээдэг ямар өв соёл байна? аль үеэс гарч ирсэн өв соёл гэж байна, баримттай яриач хө. ам дамжсан тэнэг юм яриад тэнэгтээд байхаа болиорой
Зочин 2026-11-18 43.228.129.55
Бараг хөхөө өвлийн хүйтэнд хурдан морь уяж уралдуулдаг ямар өв соёл ба.
Нэргүй 2026-11-18 64.119.19.126
SAWI80955877
Нэргүй 2026-11-18 103.212.117.74
э****з морьтой баячуудын л зугаа малчид үүнд яиар ч хамаа байхгүй Отгонбаяр новшоо
Нэргүй 2026-11-18 103.229.123.163
Хүүкийн дүү энэ хөлдүүс юу ч ярьж чадахгүй амьтан
Нэргүй 2026-11-18 64.119.19.126
SEXSEER TAICHNA MERGJLN VANAG JARGALTSI BOOB XXN BOOW DOLOON ALNI SEXSEER ANUSDI VANAGLI SEXSY XUSNEER VANXANDI80955877
Нэргүй 2026-11-18 64.119.19.178
4 жил болгон солигддог олон юмыг танихгүй юм байна