УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.11.18/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.
Уг төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсвэл түүний доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан зохион байгуулж болохоор тусгасан. Уралдааны товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор заасан байна.
Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангана. Морь уралдуулах зурвасыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны хүн унаж уралдах, уралдааны морь унах хүн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13.2-т зааснаас өөр дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй, осол, гэмтлээс хамгаалах, сэрүүний улиралд тохирсон хувцас хэрэглэл хэрэглэсэн байх, уралдааны морь унах хүн энэ хуулийн 10.2-т заасан даатгалд заавал даатгуулсан байх, морины уяач нь уралдааны морь унагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх, аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах бэлтгэлийг хангасан байх зэрэг зохицуулалт тусгажээ.
Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдахаар заажээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн санаачилж, УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
-Хүүхдийн нэр барьж байгаад хүүхдийн эрхийг зөрчих хууль батлах нь. Ямар айхтар манипуляци хийж байна вэ. Олон улсын гэрээ конвенци зөрчөөгүй гэж яаж хуулийн төсөл дээр бичиж чадаж байна вэ. Наадахыг чинь шүүх тогтоосон. УИХ-ын Тамгын газрынхан юугаа хийдэг юм, энэ төслийг бичсэн хуульчид ичиж амьдраарай цаашид, өөрсдийгөө хуульчид гэж хэлэхээсээ ичээрэй.
Яагаад Засгийн газар уралдааны товыг баталдаг юм бэ гэж Э.Болормаа гишүүн асуусан, би хариулъя.
Засгийн газрын баталсан хурдан морины уралдаанд орвол уяачид нь цол тэмдэг олгодог. Наадуул чинь цол тэмдэг авах гэж Засгийн газраар ийм шийдвэр гаргуулж байгаа, үнэнээ хэлж чадахгүй байгаа биздээ.
Ер нь Үндэсний их баяр наамдын барилдаанд дөрөв даваад унасан бөхийг хавар барилдуулж цол тэмдэг өгөөд явъя, тэгвэл зүгээр.
Та бүхний оруулж ирсэн энэ бодлого чинь дархлаагаа хамгаалах гээд наадмаа үгүй хийж байгаа. Хэрвээ хүүхэд 14 наснаас дээш морь унаж болно гээд энийг батлах юм бол Үндэсний их баяр наадмаар 14 -өөс дээш насныхнаар морь унуулж уралдуул.
Өвөр Монголд морь унаж байгаад нас барсан хүүхдийн араас яагаад хариуцлагын асуудал ярихгүй байгаа юм. Төр нь юугаа хийж байдаг юм.
Хууль зөрчөөд байгаа учраас хууль баталж, хууль ёсны болгох гэж байгаа гэнэ ээ. Хууль тогтоомжийг биелүүлэх гэж баталдаггүй юм уу. 14-өөс дээш насны хүүхдүүд сургуульд сурдаггүй юм уу. Хаврын тэргүүн сарын шинийн 15-нд дулаахан болчих юм уу.
Манай орны эрс тэс цаг агаарын байдал болон өвлийн аялал жуулчлал хөгжөөгүй зэрэг нь өвлийн улиралд ирэх жуулчдын тоог бага байхад нөлөөлдөг учир өвлийн морин уралдаан зохион байгуулах арга хэмжээ нь бага боловч үр дүнгээ өгөх болно гэж найдаж байна.ийм үзэл баримтлал, ийм тооцоо судалгаа байдаг юм уу:. Найдаад батлах юм байна л даа. Судалгаа хийсэн юм уу,

Хуулийн төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн У.ОТГОНБАЯР:
-Х.Баасанжаргал гишүүн хуулийн нэмэлт өөрчлөлтийг зөв талаас нь ойлгож, хүүхэд хамгаалал хүүхдийн эрхийн асуудал дээр хамтдаа дуу хоолойгоо гаргаж байгаад баяртай байна. Таныг би бас хуулийн төслийг дэмжиж байгаа гэж ойлгож байгаа.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
-Зүгээр байгаарай.
Хуулийн төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн У.ОТГОНБАЯР:
-Хүүхдээр морь унуулах гэж байгаа гэж хилээр аьч гардаггүй, аялал жуулчлалын маягаар гараад ӨвөрМонголд морь унаж таван төгрөг олоод яваад байгаа учраас тэнд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, мөлжлөг яваад байгаа. Хууль эрх зүйн зохицуулалттай болчихвол энэ бүхнийг хязгаарлаж болно. Сум бүрт хавар морин уралдаан болдог, мянга хориод нэмэр байдаггүй.
200, 300 мянган малчид хурдны морь, морин уралдаанаас аз жаргалын гормоноо ялгаруулж, тэндээс кайф авч амьдарч байгаа, нууц биш.
Эхнэр нь хүүхдээ аваад сумын төв явчихсан, намаржин, хаваржин, өвөлжин гэртээ ганцаараа. Архи ууна, дэрээс нь халаасан хоол иднэ. Хөдөөний амьдрал ийм л байгаа ш дээ. Мориноос амьдралын урам зориг авч, цаашдын монгол эр хүнийг монгол хүн болж төлөвшүүлэх ажлын нэг хэсэг гэж үзэж байгаа.
Орон нутагт яваад үзвэл энийг л ярьдаг, албажуулаад өгөөч. Хулгайгаар уралддаг нь хүүхдийн эрх зөрчиж байна гэж ярьж байгаа.
УИХ-ын гишүүн Х.БААСАНЖАРГАЛ:
-Хуулиараа зөвшөөрөгдсөн байдаг долдугаар сард 2016-2024 онд 3381 хүүхэд мориноос унаж бэртжээ. Зөвшөөрөгдсөн наймдугаар сард 1524 хүүхэд мориноос унаж бэртжээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр сард хурдан морины уралдаан зохион байгуулаад ирэхээр энэ тоо хоёроос гурав дахин өснө. Үүнээс бид кайф авч амьдрах гээд байгаа юм уу. Хүний ёс мөн үү.
Хүн маш тодорхой хэлээд байхад та дэмжиж байгаа гэж найдаж байна гэж яаж ойлгохоор ингэж ойлгодог юм.
Хаврын морин уралдааныг хорих ёстой, хориглосон ажлын байрны жагсаалтад аль хэдийнэ орсон. Эрх зүйн баримт бичгүүдээ унш судал, ойлго.
Тархи угаалтад зориулж гэрээ конвенцийг баталдаггүй юм.
14-өөс дээш насны хүн гэж яагаад бичсэн юм бэ. Наадмын үеэр хүүхэд гэдэг тодорхойлолт байдаг, Хүүхдийн эрхийн конвенциор. Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн өдөр арваннэгдүгээр сарын 20-н буюу энэ долоо хоногт тохионо. НҮБ-аас Хүүхдийн эрхийг баталсан өдөр энэ долоо хоногт мөн тохионо. 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд дэлхий нийт Хүүхдийн эрхийн конвенцийг баталсан. Энэ өдөр хүүхдийн эрхийн зөрчлөө хүүхдийг хамгаалж байгаа хууль гэж хэлээд сууж байгаа болта хэд түүхэнд тэмдэглэгдэж үлдлээ дээ.
Хуулийн төсөл санаачилсан, УИХ-ын гишүүн Ц.ДАВААСҮРЭН:
-Хүн гэдэгт хүүхэд ч багтаж байгаа, жижиг биетэй би ч багтаж байгаа.
Би тойргоос сонгогдсон гишүүн. Залуу малчид цөөрсөн, тэд юу шаардаж байна вэ. Сэтгэл ханамжийг авч явж байгаа хэдэн морио уралдуулж үзэх гэсэн. Архи уухаас өөр боломж нь энэ байна. Архи уугаад согтуураад байдаг байж болохгүй.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-11-18 103.10.22.59
Тэр хууль хэрэггүй ээ. Зүгээр томоохон морин тойруулга бариад хооорондоо бооцоотой уралдацгааг л даа .ЗГ, УИХ-аар битгий баталгаажуулах гээд бай малаа Отг раа. Тэр
Нэргүй 2026-11-18 64.119.24.47
энэ хуулийг санаачилсан, хэлэлцэхийг дэмжсэн гишүүд ОЛОН ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСны асуудалд холбогдохоо ойлгож л байдаг байгаа??? бөөн юм болж хориглоод тун удахгүй зөвшөөрөх гэж хуулин дунд шургуулаад оруулж ирэх гэж
Нэргүй 2026-11-18 64.119.19.47
Уяачдын лоббид автсан дуракууд!!! Өөрсдийг нь хавар нэхий дээл өмсүүлээд шилбүүртэй морьтнуудаар хөөлгөж хөлсийг нь хөлдүүс болтол гүйлгэвэл таарна!!!
Нэргүй 2026-11-18 103.212.117.74
отгонбаяр нар болио новшнуудаа
Нэргүй 2026-11-18 64.119.19.126
SEXSDEED BOOB XXMOOR ANUSDI ALNI SEXSYG ALNI SEKSDEED VANAGLMAAR TAASHAALDAAD DYRN XNMAAR SHAANAA XALYYXN SEKSDEX GOE TOMSGN DOLOOJ80955877
Нэргүй 2026-11-18 66.181.176.12
СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР МАЛЧДЫН САНАЛЫГ АВАХЫН ТУЛД УИХ-ЫН ХӨДӨӨНӨӨС СОНГОГДДОГ ГИШҮҮД ЭНЭ БАЙТУГАЙ ЮМ ХИЙНЭ.ЮУН ХҮҮХДИЙН ЭРХ ЯАМАЙ Л БАЙНА . ЯМАР ХҮҮХДИЙН ЭРХ ХАМГААЛЛАА ГЭЭД НАДАД САНАЛ ӨГӨХ БИШ ГЭЖ БОДОЖ БАЙГАА БИЗ..БААСАНЖАРГАЛ САЙН ТЭМЦЭЭРЭЙ. НОМИНЧИМЭГ ДОРОМЖЛУУЛЖ, ДАРАМТЛУУЛАН БАЙЖ ТАМХИНЫ ХУУЛИЙГ ШАНТРАХГҮЙ ТЭМЦСЭЭР БАТЛУУЛЛАА. УУЛ НЬ МАН-Д ЛУВСАНЖАМЦ, НОМИНЧИМЭГ, БААСАНЖАРГАЛ, ЭНХТҮВШИН_ ГАНМАА ГЭЭД ГАЙГҮЙ ЗАЛУУЧУУД ЖАГСААЛТААР ОРСОН. ЭД Л МАН-ЫН НҮҮРИЙГ ТАХАЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ..
Хуульч 2026-11-18 202.9.41.68
Ёстой үнэн, хүүхдийнхээ амь насаар наадаж цэнгэдэг улс Монголоос өөр алга. Санаачилсан гишүүдийг хараад аваарай ээжүүд ээ. Баасанжаргал гишүүнийг үнэхээр дэмжинэ.
Нэргүй 2026-11-18 202.133.76.116
малчидад халамж тэтгэвэр зээл өгч эдийн засгыг устгахад дуугай суудаг баас жинхэнэ өв соёлыг устгах нь
Зочин 2026-11-18 103.168.34.200
Аз жахгалын гормон гэж юу байдаг юм бол ? Хаанахын хэн гэдэг эрдэмтэн ийм гормон байдагийг хэзээ нээж, шинжлэх ухаанд шинэ мэдлэг бий болгосон юм бол ?
Булганы уяач 2026-11-18 103.57.93.138
Баасанжаргал гишүүн бол яах аргагүй л монгол хүн шиг байгаа юм, бүр Булганы хөдөөд төрж өссөн малчин удмын монго л хуульч маань энэ хуулийн төслийг дэм жиж байх.шиг бна,тэгэлгүйдээ яамай !
Баярлалаа, гишүүндээ !!!
Нэргүй 2026-11-18 202.133.76.116
баас л байгаа юм тэгээд жаргалтай
Нэргүй 2026-11-18 66.181.184.149
Энэ их хуралд суугаа цөөхөн мэдлэг боловсролтой гишүүдиын нэг.
Нэргүй 2026-11-18 202.133.76.104
мэдлэгтэй биш зүгээр худлаа хүн