niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:47 UTC Эх: https://news.mn/r/2899989/ a2a1de3f8aabd662… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна

МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна

МАН-ын ЕНБ-ийн дарга Я.Содбаатар АТГ-т шалгуулна

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Авлигатай тэмцэх газарт шалгуулж, нэр төрөө сэргээлгэх болно гэдгээ намынхандаа мэдэгджээ.

Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын хийсэн мэдээллээр Ардын намын хэд, хэдэн гишүүн авлигын асуудалд нэр холбогдсон дотор генсек Я.Содбаатар нэр дурдагдсан юм.

Ерөнхий сайд Н.Учралын хувьд “2019 онд Я.Содбаатар төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаагүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ Я.Содбаатар нь  2016 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт нэр дэвшин ялалт байгуулснаар парламентад УИХ-ын гишүүн болсон байв. Мөн 2018 онд Зам тээврийн сайдаар томилогдож, 2019 онд чөлөөлөгдсөн.  Нам дотроо МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг байв.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ойрын хүрээллийн хүн тул Засгийн газрын танхимд нь багтаж ажилласан.  Гол нь Ардын намын гишүүд олноороо Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн зургаан хувийн хүүтэй зээл авч, ард иргэдийнхээ боломжийг хулгайлсан асуудалд нэр холбогдоход сайд Я.Содбаатарын хамаарал бүхий компани мөн тус сангаас зээл авсан нь тодорхой болсноор ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрынхаа гишүүнээс чөлөөлөгдсөн юм.

Тухайн үед Я.Содбаатар тус хамаарал бүхий компани Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй гэж гүрийсэн ч дараа нь хүлээн зөвшөөрч байв.

Улмаар УИХ-ын 2020 оны сонгуулиас завсарлага авсан. Гэхдээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болсон юм. Харин МАН дотор том зодоон үүсэж, 1980-аад оныхныг дарах хөдөлгөөн өрнөсний дараа Я.Содбаатар Тусгаар тогтнолын ордонд ирж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон билээ.  Энэ хугацаанд хамаарал бүхий компани нь төрийн олон тендер авсан асуудал хөндөгдсөн бол төрийн томилгоонд ч хуруу дүрж эхэлснийг хэвлэлүүд олонтаа бичих болсон. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн Засаг даргаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Жамбалцэрэнг томилуулсан тухай шуугиж буй.  Үндсэндээ нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, дээрх томилгоо хийгдсэн.

Харин Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх ажлаа өгөх болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сард товлон зарлагдах болж буй. Үндсэндээ сонгууль хаяанд тулсан гэж хэлж болно. Иймээс МАН Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатараа огцруулах уу, аль эсвэл Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа нь тулсан тул гүрийгээд хуучин генсектэйгээ орох уу гэдэг асуудал ойрын хугацаанд босох нь ээ. МАН-ын дарга генсекээ солихгүй гэдэг байр суурь барьж буй. Ямартай ч Х.Нямбаатарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр , Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Ерөнхий сайд хүлээн аваад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-18 66.181.185.144

ЖООХУУЗ ЯНГҮГ АВИЛГЫНХАА УЛ МӨРӨӨ БАЛЛАЖ, НОТЛОХ БАРИМТУУДАА СҮҮЛИЙН ХОЁР ЖИЛД ХАНГАЛТТАЙ УСТГАСАН… ОДОО ШАЛГААД ЮУ Ч ОЛЖ ДОЛООХГҮЙ…

Avatar

багш 2026-11-18 59.153.113.122

Я.Содбаатар гэх энэ гөлийсөн хулгайчид маш их но бий. өнөөгийн АТГ энэ гөлийсөн хулгайч Содбаатарыг шалгаад ёстой ариухан байна гэдэг дүгнэлт хийнэ. энэ бол тодорхой.ингэж гөлөг төөрүүлэх хэрэггүй. энэ нөхөр бол авилга, албан тушаалын маш олон зүйлд биечлэн оролцож багагүй хөрөнгө мөнгө завшсан этгээд гэдгийг олон хүн мэднэ. баримт нотолгоо хэрэггүй. цэвэрхэн хийхээ дэндүү сайн мэднэ.

Avatar

Нэргүй 2026-11-18 103.229.123.163

ЖДҮДСанг тоночихоод тас гүрийж байгаад гардуулсан гаршсан хулгайч АТГ н хамуудаараа шалгуулна гэнэ дээ толгой дээрээс өтгөн шингэнээ цутгасаар байх нь дээ

Avatar

Нэргүй 2026-11-18 103.57.94.227

Төрийн албанаас зайл муу хулгайч

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.16.126

Turiin alban haagch bish malaa

Avatar

Нэргүй 2026-11-18 202.126.91.159

Ахынхаа хэргийг яах гэж байна

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-11-18 66.181.190.230

нөхөр содбаатар болбоос нэг мөнгөний авилга аваагүй мянгантаа шалгаад батлав.
АТГазар батлав.

Avatar

Нэргүй 2026-11-18 66.181.184.143

АТГ гэж хөгийн газар таруул таарна п**а. энэ нэг оркын агаа шалгуулна гэж жүжиг шаанагуут, энэ гүлэг атг шалгуулна ч гэх шиг, ёстой сэлмаагийн гүлэг гүлэг төрүүлчих гээл байна уу:

Avatar

Нэргүй 2026-11-18 202.126.90.234

novshiin hulgaich hulhi n buugaad g*** tsarailsan bna shdee bvgdiig n ard tumnii omno shiitge

Avatar

Иргэн 2026-11-18 202.126.88.168

Энэ муу орон нутгийн лалрын хар мэнгэ нь голлож чааваас

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SEKSDN MASSAJLI BOOB XCN BOOW DOLOOJ ALNI SEXSEER ZALYYS ANUSN NUX DOLOOJ TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2026-11-18 112.72.8.142

jinhene JDY iin hulgaich bizdee

Avatar

АА 2026-11-18 59.153.113.73

МАН-ын томилсон АТГ МАН-ыг шалгана гэж байхгүй шүүд ээ. Мунхаг ард түмнийг малласаар…

Avatar

Нэргүй 2026-11-18 103.212.117.74

ажилаа өг муу гөлөг

Avatar

Зочин 2026-11-18 66.181.185.144

ӨСӨХИЙН ӨЛӨН АВИЛГАЧ ЖООХУУЗЫН ЯНГҮГИЙН ТӨР ХУТГААЧ ПОП ХҮҮРЭНСҮГЭЭР САЙХАН ТОГОЛЛОО ДОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж