niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 12:48 UTC Эх: https://news.mn/r/2899896/ a76bd0af7c52cc4e… ← niitlelch.mn руу буцах

Хаалттай хуралдаан: Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээ сэргээнэ гэжээ

Хаалттай хуралдаан: Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээ сэргээнэ гэжээ

Хаалттай хуралдаан: Ерөнхийлөгч намын гишүүнчлэлээ сэргээнэ гэжээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тус бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцов. Тэрбээр өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн ажлаасаа чөлөөлөгдөж, үүсээд буй асуудалд цэг тавьж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ мэдэгдээд буй.

Ардын намын бүлгийн хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, өөрийн биеэр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаа шалтгаанаа хэлсэн байна. Мөн энэ үеэр “Итгэсэн дүү нар араас “хутга шаасанд” харамсаж байна. Ажлаа өгөөд хуулийн байгууллагаар энэ олон мэдээлэл гүтгэлэг болохыг нотолж, нэр төрөө сэргээлгэнэ. Намайг битгий авч үлдээрэй, миний хүсэлтийг дэмжээрэй гэсэн утгатай зүйлс хэлжээ. Түүгээр зогсохгүй ажлаа өгөөд намын гишүүнчлэлээ сэргээж, намаа цэгцэлнэ. Тэгээд эв нэгдлээ хангаад хамтдаа зүтгэе” гэдэг утгатай үг хэлсэн байна.  Намын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчийн яриаг сонсоод, ямар нэг тайлбар мэдээлэл өгөөгүй, өндөрлөжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ЮУ БОЛОХ ВЭ?

Хуулийн дагуу Ерөнхийлөгч албан ёсоор чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дараа УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах зохицуулалттай бөгөөд Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуультай. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ-аас Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх зохицуулалттай учраас үүнтэй холбоотой журмыг УИХ батлах зохицуулалттай.

Үндсэн хууль: Гучин долдугаар зүйл.

  • 1.Ерөнхийлөгчийг түр эзгүйд бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ.
  • 2.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.
  • 3.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно.

Ерөнхийлөгчийн тухай хууль: 11 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх

  • 4.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан тохиолдолд болон Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга бүрэн хэрэгжүүлнэ.
  • 5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурал чуулганы хуралдаанаараа тухай бүр хэлэлцэж шийдвэр гаргана.
  • 6.Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байхдаа Ерөнхийлөгчийн зарлиг, захирамжид "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" гэж гарын үсэг зурна.
  • 7.Ерөнхийлөгч ажилдаа эргэж орсон тухай Улсын Их Хуралд мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн түр эзгүй байдал дуусгавар болно.
  • 8.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна.

УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль: 98 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, огцруулах асуудлыг хэлэлцэх

  • 98.1.Монгол Улсын Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.
  • 98.2.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсанд тооцно.
  • 98.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан, үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.
  • 98.4.Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн, эсхүл огцруулах үндэслэлтэй байна гэсэн Цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах эсэх асуудлыг энэ хуулийн 85, 86 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.
  • 98.5.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонх дэмжсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах тухай хууль баталсанд тооцно.
  • 98.6.Нэгдсэн хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонх Монгол Улсын Ерөнхийлөгчийг огцруулах саналыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй.

Т.ОД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SEXSY TANILTSI NAS TOOXGUI SEKSYGEER ER XUN ZALYYSN OWORTN80955877VANAGLI SEXSY

Avatar

зочин 2026-11-18 64.119.25.206

Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй гэдэг монгол ардын зүй цэцэн үг бий. Ямарч сайн үйл хийсэн гээд мэлзээд байх хэрэггүй анхнаасаа нэрээ бодож явахгүй яасан юм дээ

Avatar

d 2026-11-18 180.149.98.126

chamaig baisan ene 30 jil bygd l ulam yaduurlaa odoo yavaad ogooch

Avatar

Зочин 2026-11-18 66.181.185.144

МАНАН МАФИЙН ТЭРЭЛЖИЙН УУЛЗАЛТААР ТАВЧИГ 2 ЖҮЖИГ ТАВИХААР ЗОХИОН БАЙГУУЛСНАА ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА ДАА…

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SEXSEER TOGLI DYRAAR TAALLAAR EZEMDUULI80955877

Avatar

Иргэн 2026-11-18 202.133.76.105

Ямар эрхэлчихсэн дархлагдсан амьтан гэж ийм байдаг юм бэ???

Avatar

Нэргүй 2026-11-18 202.21.118.178

Монгол хэлний найруулга зүй гэж юм байгаа даа.

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SEXSY VANXANI XUSDEG NZ AMRAG SEKSY XAMTRAGCH BOLI80955877

Avatar

Иргэн 2026-11-18 202.133.76.105

Намын дарга болоод луйвраа хамгаална гэж санаа юу??? Их хурлын нээлттэй сонсгол хи йж гадаадын нэр хүндтэй экспертийг оролцуулж авлигийг нь илчилж нотлоод, энэ заваан тавилттай жүжгийг нь нэг мөр дуусгавал таарна.

Avatar

Иргэн 2026-11-18 202.126.88.168

Энэ муу л***р бүр хол очиж жалгандаа үхвэл таарна

Avatar

Нэргүй 2026-11-18 43.242.242.24

Монголд хууль байдаг юм боловуу. Энэ Хүрэлсүх гэдэг хүнийг СҮ. Батболдын нохой гэдэг. СҮ. Батболд, Баярыг улсаас хулгай хийж гадаадад орл харш авч мөнгө угаасныг гадаадын шүүх тогтоогоод байхад Монгол тэр хулгайд алдсан мөнгөө олж авий. Хулгайчид хариуцлага тооций гэж яагаад явдаггүй юм бэ. Өөрсөдөө хийж чадахгүй байж гадаадын шүүх хийгээд өгсөн юманд дээр нь ажиллаач. Бас тэр МСЭС Оджаргал, Голом Баясгалан гэсэн төрийн өндөрлөгүүд их хурлын гишүүдэд хахууль өгч улсаа худалддааг луйварчдаа салж

Avatar

Зочин 2026-11-18 202.126.90.55

АТГ Прокурор шүүх цагдаа бүгдэд Хүрэлсүх өөрийн хүнээ байршуулсан тул түүний авилгын хэрэг үнэн зөв шийдэгдэх боломжгүй

Avatar

Нэргүй 2026-11-18 103.168.34.226

Сүх гэдэг хүн Ардын намыг мөхөөх юм гэнэ лээ гэсэн үг байдаг. Тэр үнэн боллоо шүү.

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.126

SEXSEER UILCHLEED VANXANDAAD BIEE UNELLEED DYYDLGN SEKSYG ODOOJ XUCHINDUULI BOOB XXMOOR ALNI SEXSY ANUSDI BIEE UNELLEED80955877

Avatar

Нэргүй 2026-11-18 103.57.94.227

Яваандаа ерөнхий сайд болох хэтийн төлөвтэй. Ийм мулгуу, боловсролгүй, хэл ус ч байхгүй новшнуудаар ерөнхий сайд хийлгэхээ одоо больцгоогочээ. Данх гэж эцэг эх ч үгүй , гарал үүсэл нь мэдэгдэхгүй золбин жингэр асар их хулгайч фсда байсан шүү. Учрал ч гэсэн боловсролын сан бусад жижиг сангуудаас зүгээр байгаагүй гусж л байсан

Avatar

Монгол улсыг 🇲🇳 хууль биш хүн засаглаж ирсэн шүү. 2026-11-18 122.201.21.251

Монголд шударга ёс гэдэг зүйл хэзээ ч байгаагүй шүү.

Avatar

Нэргүй 2026-11-18 202.126.90.13

Одоо бусад шигээ амарсан дээр бх аа

Avatar

Монголд хэзээ ч хүн бүр хуулийн дор тэгш эрхтэй байгаагүй шүү. Ухнаагийн Хүрэлсүхээ. 2026-11-18 122.201.21.251

Монголд хэзээ ч хүн бүр хуулийн дор тэгш эрхтэй байгаагүй шүү.

Avatar

Зочин 2026-11-18 66.181.185.144

ОЮУТОЛГОЙН МӨНГИЙГ БААРАГГҮЙ ТАРААХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО… МАНАНГИЙН ӨСӨХИЙН ӨЛӨН АВИЛГАЧИД ЗАМААС ИДЧИХ ГЭЭД ӨЛӨНТӨӨД БАЙСЫН….

Avatar

Нэргүй 2026-11-18 202.131.225.197

ДУРААРАА ПЯСДА ВЭ. ЭНЭ НОВШЫГ МАНТАЙ НЬ ЦУГ ЗАЙЛУУЛАХААС НААШ БИД НАР ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ.

Avatar

Ээж 2026-11-18 64.119.17.31

Өөрөө бас өмнөх удирдлагаа араас нь … өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр, юу тарина түүнээ хураана гэх мэт монгол ардын минь мэргэн үг байнаа байна…

Avatar

Нэргүй 2026-11-18 64.119.19.178

Бодь компанид тараах 110 сая ам. доллар байхгүй, өчүүхэн жижиг компани хуурамч мэдээ цацаад өөрсдийгөө сурталчилсан юм. Маркетингийн арга нь бүр улс төрөөр хийгдэж байна. Богд банкыг ба Голомт банкыг татан буулга!

Avatar

Чөлөөт сонгогч Ш.Раднаа:Ам алдвал барьж болохгүй. Акт алдвал барьж болно 2026-11-18 66.181.176.12

Ам алдвал барьж болохгүй. Акт алдвал барьж болно гэсэн үг бий. АН-ынхан Хүрэлсүхийг албан тушаалаа өгөхгүй гэж тооцоод түүнийг огцрохыг шаардсан чинь нөгөөх нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Тэгээд тэр гишүүнээ сэргээгээд намаа удирдаад сонгуульд орох нь байна.Энэ бол АН-д аюулын харанга. Муурын сахлаар оролдож байгаад хулгана бариуллаа гэдэг шиг юм болох нь уу яахнав.Бөхөөр бол Хүрэлсүх дагуулж тонгорох мэх АН-д хийчихэж байгаа биш үү..

Avatar

Нэргүй 2026-11-18 66.181.190.230

агт гэдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж