Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөхөө өчигдөр /2026.11.17/ мэдэгдэв. Тэрбээр "Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, улстөрч У.Хүрэлсүхийн өнгөрсөн түүх, улс төрийн замнал хэрхэн өнгөрснийг нэхэн сануулж байна.
- 2012.11.12 УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх ар гэрийн шалтгаанаар гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлт гаргав
Тухайн үед МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай ам мурийж, чуулганы танхимын өмнө цохисон асуудал болж байв. Удалгүй УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гишүүнээсээ түдгэлзэж, түүний оронд жагсаалтын дараагийн хүн болох Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болж байсан түүхтэй. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдаж, УИХ-д дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд байсан бөгөөд тухайн жилийн сонгууль анх удаа холимог тогтолцоогоор зохион байгуулагдсан. Ингэхдээ жагсаалт болон тойргийн зарчмаар сонгууль явуулсан бөгөөд намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар У.Хүрэлсүх намын жагсаалтын хоёрт бичигдэж байв.
Нам УИХ-д цөөнх болсон ч тойргоос 17 суудал, намын жагсаалтаар 9 суудалтай буюу нийт 26-уулаа сонгогдож байв. Намын жагсаалтаар намын дарга Сү.Батболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, С.Баяр, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж гэсэн эрэмбээр бичигдэж, 10-т Д.Сарангэрэл бичигдсэн.
Ингээд У.Хүрэлсүх гишүүнээс чөлөөлөгдсөн учир У.Хүрэлсүхийн оронд жагсаалтын 10-т бичигдсэн Д.Сарангэрэл гишүүн болж байв. Ингээд олон жил төр барьсан байсан МАН анх удаа сонгуульд цөөнх болсон түүхтэй. Сонгуульд ялагдсан учраас намын дарга Сү. Батболд, намын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар өөрсдийн хүсэлтээр намын ажлаа өгч, М.Энхболд МАН-ын дарга болж байв. Энэ бол Сү.Батболдоос М.Энхболдод МАН-ын эрх мэдэл шилжсэн үе байсан.
Намын бүхий л шатанд М.Энхболдын фракц олонх болж, У.Хүрэлсүх намын, гишүүний ажлаа өгч, улс төрөөс хэсэг хугацаанд завсарлага авсан байдаг. Завсарлага авсан хэсэг хугацаанд тэрбээр Авсрали улсад гэр бүлийн хамт амьдарч байгаад 2014 онд улс төрд эргэв ирсэн.
Улс төрд эргэн ирсэн У.Хүрэлсүх НАМЗХ-ын удирдлага, гишүүдтэй уулзаж, намын залуучуудын дунд байр сууриа бэхжүүлж эхэлсэн гэдэг. Тухайн үед нам нь сөрөг хүчин байсан ч МАН-ынхан Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан өрнүүлж, улс төрийн акцууд хийж байсан. Тиймээс ч Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн АН, МАН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газар байгуулагдахад У.Хүрэлсүх Шадар сайдаар томилогдож байв. Энэ нь намдаа, улс төрд эргэн ирээд хэр зэрэг идэвх, санаачлагатай ажилласныг харуулна. Нэг жил гаруйн хугацаанд ажилласан хамтарсан Засгийн газраас МАН-ын сайд нарыг гаргах ажиллагаа явснаар тэрбээр Шадар сайдын ажлаа өгсөн байдаг.
Ингээд 2016 оны сонгуулийн бэлтгэл ажилдаа орж, МАН дахь Зүүний хүчний холбооны үйл ажиллагаагаа идэвхтэй хийж, тус холбооныхоо ерөнхийлөгчийн ажлаа идэвхтэй хийсэн.
Ингээд 2016 оны сонгуульдаа бэлтгэж, намын Удирдах зөвлөлийн гишүүн байсан У.Хүрэлсүх улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцож, өөрөө нэр дэвшээгүй ч намаа ялалтад авчрахад оролцож эхэлсэн гэдэг. Ийнхүү 2016 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар байгуулагдсан. Энэ Засгийн газарт У.Хүрэлсүх дахин Шадар сайдаар томилогдсон байдаг.
Нэг жил гаруйн хугацаанд Шадар сайдаар ажиллаж байгаад өөрийг нь хууль бусаар тагнаж, чагнасан, тухайн үеийн намын удирдлагатайгаа санал зөрөлдсөний улмаар 2017 онд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байдаг.
- 2017.08.21 Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав
Тухайн цаг үед 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд ялагдал хүлээсэн учраас намын удирдлагын түвшинд шинэчлэлийн салхи эргэсэн байсан учраас У.Хүрэлсүхийг улс төрийн нүүдэл хийсэн хэмээн ярих нь бий. Намын удирдлагын шинэчлэл нэгэнт эхэлж, УИХ дахь МАН 30,32-оороо хуваагдаж, Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах ажиллагаа амжилттай хэрэгжсэнээр 2017 оны есдүгээр сард огцорсон байдаг. Ингээд У.Хүрэлсүх МАН-ын даргад өрсөлдөж, намаа авсныхаа дараа 2017 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож байв. Ийнхүү намын эрх мэдлийг, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг авсан таван жил барьсан У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрөө эхлүүлж, Ерөнхий сайдаасаа мөн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байв.
- 2021.01.21 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцров
Цар тахлын үе буюу 2021 оны нэгдүгээр сарын 19-нд Нийслэлийн Өргөө амаржих газарт амаржсан эхээс Ковид-19 халдвар илэрсэн тул түүнийг нярай хүүхдийнх нь хамт өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, зөвхөн гэрийн халаад, таавчигтай нь ХӨСҮТ рүү шилжүүлсэн дүрс бичлэг цахим орчинд цацагдснаас үүдэж У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорч байсан юм. Тухайн цаг үедээ хүн ёсны хувиар ажлаа өглөө хэмээж байсан ч үнэн хэрэгтээ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан түүний нүүдэл байсан. Ийнхүү цар тахлыг амжилттай даван туулсан, эдийн засгийн уналт, хөл хориотой байсан гээд хүнд үеийг даван туулсан монголчуудын “өрөвч” зан дээр тоглолт хийж, “хариуцлага хүлээж чаддаг удирдагч” хэмээн сонгуульдаж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Түүний хувьд нам дотроо, гүйцэтгэх засаглалдаа ч эрх мэдэл, нөлөөтэй байсан учраас Үндсэн хуульд нэмэлт оруулж, анх удаа зургаан жилээр нэг удаа сонгогддог байх өөрчлөлтийн анхны Ерөнхийлөгч болсон. Тэрбээр зургаан жил Ерөнхийлөгчийн албанд ажиллахаар сонгогдсон ч бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас долоохон сарын өмнө ийнхүү өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгөв.
- 2026.11.17 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгөв.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН НАМТАР:
- 1968 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. Ам бүл 4 /эхнэр, 2 охинтой/
- Үндэс, угсаа: Халх
- 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль,
- 1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр,
- 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын хөгжлийн институтийг Төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр,
- 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
- 1989-1990 онд Монголын Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч,
- 1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан,
- 1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх,
- 1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх,
- 2000-2008 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд,
- 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд,
- 2008-2012 онд Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2012-2013 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,
- 2016-2017 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд,
- 2017-2021 онд Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд,
- 2017-2021 онд Монгол Ардын намын дарга,
- 2020-2021 онд Улсын Их Хурлын гишүүн,
- 2021 оноос Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Зочин 4 цагийн өмнө 103.212.119.111
За больдоо Яалтачгүй та нарын хэн нь ч Хүрэлсүхифг гүйцэх улс төр Ч биш шүү. Ил байгаа нарыг алгаар хааж болдоггүйтэй адил яаж ч эрваатаад уханаагин шээс чинь та нар шиг хоноцын шээснүүдээс хамаагүй чанартай шээс юм хөөе энэ комент бичсэн шээснүүдифн үгийг буцаагаад биччихлээ БУРХАН МИНЬ . Өөрслөө ёстой бузар шээснүүд байнаа
Нэргүй 2026-11-18 103.168.34.87
Uhnaagiin shees shorond hiih bolsn olon heregees multrarch baiga pes daa shuu bankni hulgach daraa ni hun zodoson tanhgaigaar shalgaj shooron shaash gesn g**** emchuulen gej hudlaa shaaj australi ru zolbin g*** shig zugtsan daraa ni ireed nuursnii hulgai deer shaasndaa daraa ni zandaak nileej bairlga deer hulgai shaasn za tegeed odoo tom tosoloos ih ch mongo nymba huuli zuun said baisan l** medelgui yahvdee
зочин 2026-11-18 66.181.166.196
Хүрэлсүх улстөрөөс бүрмөсөн явахгүй л дээ, МАН-ын дарга, ЕС-аа авна л гэж тооцож байгаа байх, уг нь ерөнхийлөгчөөс буусан улстөрч улстөрөөс явдаг жишиг тогтчихсон байсныг женок л эргэж буцаад самраад хаясан, одоо тэгээд Хүрэлсүх тэр гаргасан замаар нь замнах нь дээ, эдний явж өгөхгүй эргэж буцаж, зууралдаад байдаг ч учиртай биз, хэн ч биш болчихоор нь урьдах хэрэг, идсэн уусан нь сөхөгдөх гээд зовоогоод байдаг бололтой, хөөрхийс
Zochin 2026-11-18 202.72.245.209
Chezeech ergej irechgui bur moson dald oroch estoi. Ene chunees bolj ulniichan dandaa zovdog.
Монгол 2026-11-18 59.153.113.250
Сонин хувь заяа…Дараагийн алхам, огцролт юу байх бол?
Иргэн 2026-11-18 202.126.88.168
Ийм муу лалрын тахлын эх үүсвэрт олон нүх хонгил бий дээ
Нэргүй 2026-11-18 64.119.19.126
NUZGEN SEXSEER UILCHLEX DYRN SEXSEER XANGAJ80955877
Нэргүй 2026-11-18 64.119.20.40
Гол нь энэ явсан, ирсний дүнд Монгол Улс урагшлав уу, ухрав уу?! 4н огцролтын 3 нь дараагийн илүү өндөр а.тушаалд хүрэх, 1 нь нам нь хэн ч биш болсон тул орхиж зугтаад хэсэг амрах байсан даа! Улс төрийн соёл, ёс зүй, а.тушаалтай зууралддаггүй энэ тэр бол зүгээр л маск, жүжиг шүү!
Нэргүй 2026-11-18 64.119.19.126
SEXSDI BOOB XXN BOOW DOLOOJ ANUSDAAD ALNI SEXSDEX XUCHIDEED VANXANDI BIEE UNELLEED TOMSGN DOLOOJ 80955877
Монгол улсын 🇲🇳 иргэн Амармэнд. 2026-11-18 122.201.21.251
Хувь хүнийхээ хувьд мөн ч айхтар азтай хүн дээ. Ухнаагийн Хүрэлсүх шиг азтай Ерөнхийлөгч Монголын түүхэнд урьд нь ч байгаагүй хойшид ч гарахгүй шүү. Түүнээс энэ хүний яриад байдаг шударга ёс , хүн биш хууль засаглах ёстой гэдэг бол ёстой үлгэр шүү. 🇲🇳
Нэргүй 2026-11-18 64.119.19.178
Бодь компанид тараах 110 сая ам. доллар байхгүй, өчүүхэн жижиг компани хуурамч мэдээ цацаад өөрсдийгөө сурталчилсан юм. Маркетингийн арга нь бүр улс төрөөр хийгдэж байна. Богд банкыг ба Голомт банкыг татан буулга!