niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:00 UTC Эх: https://news.mn/r/2899724/ 54bc7d804540b630… ← niitlelch.mn руу буцах

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг зарлав

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг зарлав

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг зарлав
Манай улсад 600 орчим хоног үргэлжилсэн улаанбурхан өвчний дэгдэлдтийг таслан зогсоосон гэж үзлээ. Тодруулбал, улаанбурхан өвчний хамгийн сүүлийн тохиолдол 2026 оны наймдугаар сарын 24-нд бүртгэгджээ.  Үүнээс хойш 84 хоног буюу гурван сар орчмын хугацаанд шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Иймд тандалтын мэдээлэл, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоосныг өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас  албан ёсоор зарлалаа.
Хэдийгээр улаанбурханы дэгдэлтийг таслан зогсоосон нь халдварын эрсдэл бүрэн арилсан гэсэн үг биш гэдгийг мөн анхааруулав.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте "Дархлаажуулалт нь улаанбурхан өвчнөөс хамгаалах хамгийн хүчирхэг арга хэвээр байгаа бөгөөд хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг цаг алдалгүй авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын нягт уялдаа холбоотой ажиллагаа нь үүнд чухал үүрэгтэй байдаг. Энэхүү ахиц дэвшлийг тогтвортой хадгалахын тулд дархлаажуулалт болон нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог улам бэхжүүлж, эрүүл мэндийн ажилтнуудаа дэмжихийн зэрэгцээ гэр бүл, олон нийтийг эрүүл мэндээ хамгаалахад нь идэвхтэй оролцогч болгон чадавхжуулах шаардлагатай" гэдгийг онцлов.
Улаанбурхан  нь вакцинаар сэргийлж болох өвчин бөгөөд уг халдварын эсрэг вакциныг Монгол Улсад нэвтрүүлээд даруй 50 гаруй жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч он дамнан үргэлжилсэн улаанбурхан өвчний дэгдэлтийн улмаас 22 нас баралт бүртгэгдэж, нийт 15,566 батлагдсан тохиолдол гарсан юм.  Ийм хүүхэд бүрийг улаанбурхан өвчний эсрэг вакцины хоёр тунт вакцинд товлосон хугацаанд бүрэн хамруулахыг мэргэжлийн байгууллагаас уриаллаа.
Салбарын яамнаас "Дэгдэлтийн хариу арга хэмжээнд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдварын тандалт, вакцинжуулалт, лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд зарцуулсан. Мөн сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 600 гаруй нэгжийн 1,300 гаруй эмч, мэргэжилтэн айл өрхөөр ажиллаж, вакцины товлолын хугацаанаас хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах, өсвөр насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлсэн" хэмээн тайлагналаа.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-17 64.119.21.88

Монголын эмч нар өвчтөнүүдийг албаар алж, АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. Эмч нарт юу ч битгий өг!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж