niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:01 UTC Эх: https://news.mn/r/2899520/ 70614087fa240649… ← niitlelch.mn руу буцах

МАН-ын хагарал ба Я.Содбаатарын “цэвэрлэгээ”

МАН-ын хагарал ба Я.Содбаатарын “цэвэрлэгээ”

МАН-ын хагарал ба Я.Содбаатарын “цэвэрлэгээ”

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг намынхаа эв нэгдлийг хангаж чадахгүй, намынхнаа талцуулсан хэмээн үзэх гишүүд нь олонх болжээ. УИХ дахь намын бүлэг нь хоёр хуваагдчихсан, төсвийн тодотголоосоо эхлээд төсвөө батлах гэж хуралдаа суусангүй, ирсэнгүй хэмээн талцаж, хуваагдсаар намрыг авсан ардын намынхан одоо л нэг жигдрэх юмандаа орохнуу гэтэл үгүй бололтой. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг харвал Я.Содбаатар нам доторх “айлын” талынхнаа нэг мөсөн “цэвэрлэхээр” шийдсэн бололтой. Хэд хэдэн дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг огцруулж, намын хорооны дарга нараа чөлөөлж, өөрчлөх болсон нь ийнхүү намын хагарлыг улам л гүнзгийрүүлэх нь хэмээн Цагаан байранд яригдаж эхэлжээ.

ЧИНГЭЛТЭЙ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙГ  Х.НЯМБААТАРААС “АВАВ”

Нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар 2024 оны аравдугаар сарын орон нутгийн сонгуулийн дараа томилсон байдаг.  Тухайн цаг үед Х.Нямбаатар нийслэлийн МАН-ын хорооны дарга байхдаа намдаа ялалт авчирч, хотод МАН олонх болж чадсан. Тиймээс ч ялсан дүүргүүдийн удирдлагаа Х.Нямбаатар томилсон байдаг. Тухайлбал, Сонгонохайрхан дүүргийн Засаг даргаар төлөөлөгч Б.Баттөрийг томилсон бөгөөд түүнийг Х.Нямбаатарын багийн хүн гэдэг. Түүнийг 2024 оны аравдугаар сарын 23-нд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилж, хоёр жилийн хугацаанд ажилласан ч саяхан тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн. Үнэн хэрэгтээ Х.Нямбаатарын хүн гэдэг утгаараа ажлыг нь өгүүлчихсэн гэсэн үг. Мөн саяхан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул мөн л ажлаа өгч, түүний оронд З.Төмөртөмөө томилогдоод байгаа. Н.Мандуул хоёр жилийн өмнө Засаг даргаар томилогдсон бөгөөд улс төрийн хүрээнд түүнийг Л.Оюун-Эрдэнийн хүн гэдэг. Тиймдээ ч энэ удаад ажлаа өгч, түүний оронд Я.Содбаатартай тун ойр Г.Занданшатарын хүн томилогдсон.

“ЦЭВЭРЛЭГЭЭ” ДҮҮРГЭЭС ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИВ

Саяхан Увс аймгийн НИТХ нь хуралдаад Засаг дарга Э.Насанбатыг хуурамч дипломтой, хувьдаа тендер авсан асуудлаар чөлөөлчихөв. Мэдээж, Э.Насанбат төрийн алба тэр дундаа аймаг удирдах боломжгүй,  хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн бөгөөд энэ асуудалд хуулийн байгууллага цэг тавих биз ээ. Гэхдээ хоёр жилийн хугацаанд яагаад Засаг даргаа хуурамч дипломтойг ч мэдэхгүй ажилласан юм бол, гэнэтхэн хоёр жилийн дараа ухаарч ойлгосон, мэдсэн гэвэл өрөөсгөл ойлголт биз ээ. Увс аймагт Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гэдэг  хоёр “хаантай”. Б.Чойжилсүрэн нь экс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг засагт ажиллаж байснаар, эсвэл Ч.Хүрэлбаатар одоогийн намын дарга Н.Учралын зөвлөх хийж байгаад л хамаг учир бий гэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Саяхан Булган аймгийн ИТХ нь мөн хуралдаад Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх шийдвэр гаргачихав. Д.Пүрэв-Очирын хувьд Булган аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хүн гэгддэг. МАН хоёр тал болон хуваагдсан бөгөөд Д.Амарбаясгалангийн хүн бол Ж.Бат-Эрдэнэ.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Е.Зангарыг огцруулаад таван сар болж байна. Одоо болтол тус аймгийн Засаг даргыг томилоогүй бөгөөд ИТХ нь хурлаа хийж чадахгүй өнөөдрийг хүрч буй.

2028 ОНЫ СОНГУУЛЬ ГОРИЛОГЧДЫН АМБИЦ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Жамбалцэрэн гэнэтхэн яамны ажлаа өгөөд Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилогдчихов. Өвөрхангайгаас гаралтай ч насаараа шахуу төрийн албанд ажилласан түүнийг гэнэтхэн л өвөрхангайчуудын сайн сайхны төлөө ажлаа өгсөн гэвэл эндүүрэл болно. Өмнөх Засаг дарга О.Пүрэвдорж нь хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ 2026 оны аравдугаар сард өгсөн байдаг. Ингээд тун саяхан Т.Жамбалцэрэнг томилуулах Цагаан байрны “тушаал” гарч, тэрбээр очингуутаа л аймгийн намын хорооны дарга, Засаг дарга болов. Т.Жамбалцэрэнг улс төрийн хүрээнд Я.Содбаатарын хүн гэгддэг. Я.Содбаатар ч өөрөө Өвөрхангай аймгийнх билээ.

Сүүлийн үед бас нэг үйл явдал өрнөж буй нь Дундговь аймаг. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг үе үе “хатгаж”, МАК-ын боссууд түүнийг онилсон нь учиртай гэх яриа ч улс төрийн хүрээнд гарах болсон. Учир нь “МАК”-ын хүргэн Сү.Батболдын хүү Түшиг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дүү У.Отгонбаяртай хамт улс төрийн “G7” бүлгэм байгуулаад, өөрийнхээ хэмжээнд 2028 оны сонгуулийн бэлтгэлээ базаагаад эхэлсэн энэ үед С.Мөнхчулуун руу зүгээр ч нэг дайраагүй гэх. Яг энэ үед Шадар сайд Н.Номтойбаярыг ч худал мэдээлэл тараалаа хэмээн С.Мөнхчулуун өөрийн цахим хуудастаа бичсэнийг нь харвал  С.Мөнхчулуун ямар ч гэсэн 2028 оны улс төрийн оноо хайсан амбицтай хүмүүсийн хараанд “өртчихжээ” гэж дүгнэж болохоор.

НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГЫН БҮТЦИЙГ БҮТНЭЭР НЬ ӨӨРЧЛӨХ Я.СОДБААТАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Нийслэлийн МАН-ын хурал өнгөрсөн саяхан болж, тус намын хорооны даргаар Хотын дарга Б.Пүрэвдагва томилогдсон байдаг. Энэхүү хуралдаанаар нийслэлийн намын хорооны бүтцийг өөрчлөх, дэд дарга нарыг солих асуудал хөндөгдөх байсан ч бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, шинэчилнэ гэж Я.Содбаатар үүрэгдсэн учраас зөвхөн намын хорооны даргаа сонгоод, баахан гомдогсдын үгээр өндөрлөсөн. Угтаа бол нийслэлийн намын хорооны дарга солигдсон бол намын дэд дарга нар, тэргүүлэгчид зэрэг удирдлагын багаа өөрчлөх эсвэл одоогийн бүтэцтэйгээ хамтраад ажиллах л зарчимтай. Шинэ нийслэлийн МАН-ын хорооны даргын хувьд одоогийн багтай хамтраад явах саналтай байсан ч намын генсек Я.Содбаатар бүтнээр өөрчлөнө гэсэн учраас энэ удаагийн хурлаар хэлэлцэхгүй, хойшлуулжээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-17 64.119.19.161

нэг талдаа сайн шдээ муугаа ухалцаад сайн муу нь илэрч л байг

Avatar

багш 2026-11-17 59.153.113.122

Содбаатар гэдэг энэ шаарыг ардын намаас нэн даруу зайлуул. ихээхэн гай тарьсан нөхөр дөө. энэ нөхрийн идсэн уусан бол өч төчнөөн байгаа шүү.

Avatar

Ир 2026-11-17 202.126.91.226

Сонгуулиар солиороод л балай гаруудыг гаргахаа байчуул жинхэнээсээ цэвэршихсэн, АН, МАН, ХҮн энэ 3с огт хэрэггүй юм байгаа юм да аниад хаях хэрэгтэй

Avatar

зочин 2026-11-17 66.181.160.14

МАН ийг хуулиар хориглохгүй л бол байдал өөрчлөгдөхгүй шүүүүүү!!!…

Avatar

Нэргүй 2026-11-17 64.119.19.126

SAWN80955877

Avatar

Нэргүй 2026-11-17 103.57.94.227

муруй Содбаатар олон жилийн ялтай салнаа. Их галзуурч байнаа

Avatar

Нэргүй 2026-11-17 203.17.23.177

МОЯА ОРКУУД ЗАГАСНЫ ОЙ САНАМЖТАЙ УЧИР ДАРААГИЙН СОНГУУЛИАР ЭНЭ ҮХЭЖ ДАЛД ОРМОР НАМАА АХИАД Л БӨӨНӨӨР ДЭМЖЭЭД ГАРГААД ИРНЭ. АН ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХ БОЛЖ, ДАНГААРАА ЗГ БАЙГУУЛСАН ТҮҮХ БАЙХГҮЙ ШҮҮ ОРКУУД АА.

Avatar

Нэргүй 2026-11-17 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Зочин 2026-11-17 202.131.230.163

МАН бол 3 үеийн нам. Нам дотор хагарал байгаа мэтээр бичиж байгаа энэ хүн өөрийн бодлоо бас мөрөөдлөө бичсэн бна. МАН залуу үеэ ямагт дэмжиж ирсэн цаашид ч тийм бна. Мэдээж ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал байж л таараа түүнийг засаад залруулаад явах нь зүгээр л амьдрал. Ер нь энэ нам эх орныхоон тусгаар тогтннолыг хамгаалж ирсэн шиг геополитикийн хэцүү өнөөгийн цаг дор эх орноо аваад л явчихна. Бүү санаа зов.

Avatar

Нэргүй 2026-11-17 103.57.94.227

нохойн баас

Avatar

зочин 2026-11-17 59.153.115.167

ХОТЫН МЭР+ ХОТЫН МАН-ЫН ДАРГА БОЛСОН ПҮРЭВДАГВА ДАРГАА ХАА САЙГҮЙ ТАВИГДАЖ БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ОЛШИРСОН, ДОТРОО ШЭЭГЭЭД ГАРГАЖ АСГАДАГ ТҮЦ-НҮҮДЭЭ ИРГЭДИЙН ЗАМААС ЧӨЛӨӨЛЖ ҮЗЭЭРЭЙ. УГ НЬ НЯМБААТАР ЦЭГЦЭЛСЭН ЮМСАН.

Avatar

Нэргүй 2026-11-17 64.119.19.126

SEXSEER TAICHNA SEKSYG BIEE UNELLEED 2ZALYYSTAI XUCHINDEED VANXANI UILCHLGE BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDMEER ANUSDI 80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж