УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2026.11.16/ мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:
-Төрийн тэргүүнээсээ эхлээд холбогдох албан тушаалтнууд огцорч, ажлаа өгч шалгуулах ёстой. Эдгээр хүмүүс албан тушаалдаа хэвээр ажиллаж байхад хуулийн байгууллага хэрхэн шалгаж байгааг бид харж байна. Маргааш нь гарч ирээд “Бидний хийсэн бүхэн хууль ёсных байсан” гэж хэлэх нь байна. Оффтейк гэрээ гэх луйврын сүлжээ бүхий нууц зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг дандаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр хийсэн байдаг. Тиймээс эдгээр зөвлөмжийг нэн яаралтай ил болгох хэрэгтэй.
Монгол Улсад төрийн нууц гэж бий. Тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг нууцлах нь зүйн хэрэг. Гэтэл аж ахуйн нэгж хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах арилжааны гэрээ яагаад улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой болж, нууцлагддаг юм бэ? Тухайн үед ҮАБЗ-ийн гишүүнээр хэн хэн ажиллаж байсан, ямар байр суурь илэрхийлж, ямар санал өгч байсныг олон нийтэд ил болгох ёстой.
2019 оноос хойших Үндэсний аюулгүй байдлын бүх зөвлөмж, шийдвэрийг нээлттэй болгохыг шаардаж байна.
Авлигын ээлжит драмын жүжиг үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн гэмт хэрэгтэй холбоотой эзэн, цаг хугацаа, унаж явсан автомашин зэрэг тодорхой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Энэ бол хагас жилийн турш яригдаж байгаа асуудал. Одоо тэгээд яах ёстой юм бэ? Эвлэрээд явах уу?
Хэрэв энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч болон холбогдох өндөр албан тушаалтнуудад итгэл үзүүлэх эсэх, огцруулах (импичмент) асуудлыг албан ёсоор өргөн барьж, хэлэлцүүлэх болно.
Хэрэв парламент дахь олонх болон эрх баригчид үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх болно. Үүнээс цааш хүлээх, тэвчих аргагүй болсон.
Авлигыг тэвчих аргагүй боллоо. Илт зөрүүтэй тайлбарууд хэлж байна. Сарын өмнө тансаг орд харшийн тухай ярьж байсан. Харин одоо нэг ам метр талбайг нэг сая төгрөгөөр барьсан гэж хэвлэлийн албанаас нь мэдэгдэж байна. Нэг сая төгрөгөөр хаус байтугай энгийн байшин ч барьдаг цаг өнгөрсөн.
2019 оноос хойш тоолбол хоёр удаагийн УИХ-ын, хоёр удаагийн орон нутгийн болон нэг удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бусаар авсан гэж эрх баригч нам өөрөө хэлж байна. Энэ авлигын хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнууд төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд огцорч, шалгуулах ёстой. Албан тушаалдаа хэвээр ажиллаж байхад нь төрийн байгууллагууд хэрхэн шалгаж байгааг бид харж байна. Эцэст нь “Хөрөнгө, орлого нь хууль ёсных байсан” гэж хэлдэг.
Нүүрс худалдах, худалдан авах гэрээ яагаад үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодлогын асуудал болдог юм бэ?
Эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавина. Парламент, эрх баригчид болон авлигажсан тогтолцоо үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх болно гэлээ.
"МАН ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ АВЛИГЫН ПИРАМИД БОЛГОН ХУВИРГАСАН"

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
– Энгийн иргэд биш, эрх баригч МАН-ын үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан дөрвөн сайд бие бие рүүгээ баримт шидэлцэж, хэн нь ямар хэмжээний хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, авч, өгч байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна.
Эдгээр хүмүүсийн ярианаас харахад МАН төрийн эрх мэдлийг авлигын пирамид болгон хувиргасан байна.
Юун 60 тэрбум төгрөг. Одоо яригдаж буй мөнгөн дүн, хэрэгжүүлсэн үйлдлүүд нь олон улсын мафийн хэмжээнд хүрсэн гэмт хэргүүд байна.
Хамгийн ноцтой нь авлигын мөнгөөрөө сонгуулийн саналыг худалдаж авч, төрийн эрхийг хууль бусаар луйвардсан тухай ярьж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь сая сая ам.доллар зөөж өгдөг, иргэдийн санал хэрхэн гуйвуулсан тухай мэдээлэл ч зах зухаасаа ил болж байна. Энэ бол тогтолцооны ялзрал юм. Авлигын шатыг доороос нь шүүрдэж цэвэрлэдэггүй, дээрээс нь цэвэрлэдэг. Төрөөр тоглож байгаа энэ гэмт хэрэгтнүүдийн үйлдлийг таслан зогсоохын тулд АН-ын бүлгийн 42 гишүүн нэгдсэн, хатуу байр суурьтай ажиллах болно.
"МОНГОЛ УЛСЫГ АВЛИГЫН ИНДЕКСЭЭР 52 БАЙРААР УХРААЛАА"

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Авлигын индексээр2012 онд 94 дүгээр байрт жагсаж байсан Монгол Улсыг АН засаглах хугацаандаа 22 байраар урагшлуулж, 2016 онд 72 дугаар байрт хүргэж байсан. Гэтэл 2016 оноос хойш МАН бүтэн 10 жил засаглахдаа Монгол Улсыг 52 байраар ухрааж, 180 орноос 124 дүгээр байрт хүргэлээ.
Монгол Улс дарангуй дэглэмтэй Беларусь, иргэний дайнтай Шри Ланкийн ард жагсаж байна.
Авлигад идэгдсэн ийм улсад гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй.
Үүний хохирол нь үнийн өсөлт, амьжиргааны доройтол хэлбэрээр ард түмний нуруун дээр бууж байна.
Нүүрсний 44 их наядын хулгайн хэрэгт холбогдогчдод хариуцлага тооцож амжаагүй байтал төмөр замын 110 сая ам.долларын асуудал ил боллоо. Энэ бол дөнгөж эхлэл. 60 тэрбумын схем, Капитал банкинд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 104.2 тэрбум төгрөг, Концессын гэрээнүүдийн 806 тэрбум төгрөг, ЖДҮХС-гийн 96 тэрбум төгрөг, 10 аймгийн дулааны цахилгаан станцын 149 сая ам.доллар нийт 4.8 их наяд төгрөгийн төсөл, Андлалын өргөөний 1.9 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн чанаргүй зээл, Засгийн газрын тусгай сангуудын 176.4 тэрбум төгрөгийн найдваргүй зээл, аудитын зөрчил, Нүүрсний хэргийн 13.85 тэрбум төгрөгийн сэжигтэй хахууль, Тусгай хамгаалалттай газрын 41.98 тэрбум төгрөгийн асуудал, Боловсролын зээлийн сангийн 47 тэрбум төгрөг, Ногоон автобусны 134.5 тэрбум төгрөг, Туулын хурдны замын 500 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нууцалсан оффтейк гэрээнүүд. Эдгээр хулгайг төрийн нууц нэрээр халхавчилж ирсэн тул Төрийн болон албаны нууцын тухай хуулийг яаралтай шинэчлэн батлах ёстой. Хуульчилсан хулгайг зогсоох чиглэлээр АН тууштай ажиллана гэлээ.
3,605.46





















































Зочин 2026-11-16 202.131.230.163
АН монголд авилгалыг цэцэглүүлсэн нам. муу хэлээд байгаа соц нийгмийн үед авилгал байсан бил үү? даанч үгүй. үзээд өгье гэсэнч байгаагүй. тйимээс энэ намыг улс төрийн тавцангаас арчих хэрэгтэй. Ордонд ярьдаг нь хулгай, авилгал өөр үг мэдэхгүй нам.
Баагий 2026-11-16 202.126.90.214
Хулгайг хуульчилж болдог юм уу АН л хулгайг хуульчилсан юм байх даа.Мөрөөдөл нь хулгайг хуульчилчхаад өөрсдөө хулгай хийх бодолтой байдаг байх даа.
Нэргүй 2026-11-16 59.153.115.17
ДАРААГИЙН СОНГУУЛЬД ЯМАР Ч ХАМААГҮЙ АРГААР ЯЛАХ ГЭЭД АН-ЫНХАН ЖАГСААЛААР АЙЛГАХ ГЭЭД БАЙНА УУ. ЭНЭ АРГА ЧИНЬ БҮТЭХГҮЙ. ЯЛАНГУЯА ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХИЙГ ОГЦРУУЛАХ ТУХАЙ ЯРИА БОЛ ЗҮГЭЭР Л ШОУ ТА НАР ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙГ МЭДЭЖ БАЙГАА. ГАНЦХАН ТА НАРЫН ТОЛГОЙД ХҮРЭЛСҮХИЙН НЭР ХҮНД ӨНДӨР БАЙГАА ТУЛ ИРЭЭДҮЙД СОНГУУЛЬД ЯЛАХАД ГАЙ ТАРИНА ГЭЭД ТҮҮНИЙ НЭР ХҮНДИЙГ УНАГААХ ГЭЭД БАЙГАА ЮМ.
Нэргүйсүрэн 2026-11-16 103.111.68.2
Тэнэг ац минь хамаг мөнгөө алдчихаад юу хуцаад бгаа гөлөг вэ? чи. Хүрэлсүхтэйгээ хамт үхээчээ
Нэргүй 2026-11-16 202.126.88.176
хэ хэ юу бодож ийм юм бичдэг юм бол доо. Хүрэлсүхийн нэр хүнд хаана өндөр байгаа юм?! Насаараа бизнес хийж үзээгүй хүн ямар аргаар ингэж хөрөнгжсөн нь тодорхой гээд л хэн хүнгүй хоорондоо амны зугаа болгон ярьж байхад нэр хүнд нь өндөр байх уу?
Нэргүй 2026-11-16 64.119.19.229
АНын гишүүд их хурлаас татгалзаад гудамжинд гарч олон түмний тэмцэл хийгээч ээ.
Нэргүй 2026-11-16 103.229.122.28
Одоо ардчилсан нам наад нэг өөрсдийнхөө үе дамжсан УИХ гишүүдээ намаасаа цэвэрлээд яг орвол их сайн байна. Баярцогт, Х. Батуулга гэсэн үе дамжсан хулгайч нараа намынхаа дарга болгож тэнэгтвээ. МАН-ын араас орж пирамид үүсгэвээ.. танай залуу үе бас асуудалтай хүмүүс зөндөө бий шүү.
Нэргүй 2026-11-16 66.181.190.230
АН гөлийсөн гаруудаа одоо олигтойхон сөрөг хүчний ажлаа хийгээч. МАН хан бузар булайгаа ухалцаад эхэллээ. ирэх сонгуульд ялахын тулд наад хулгайчуудаа 461 руу явуул. тэгж байж ялна шүү
gadni xylgaich gyilsgchungaar y/tjij gatsaani xot bolj 2026-11-16 202.126.89.134
gadni oc bol baij bolomgyi ebolutc omog yp dynTB.
Heg xynui erx ashig bycduin erx ashigaap xuzgaaplagdn
blok byreec, mash bydyylgeereeyrgeljleln.
Нэргүй 2026-11-16 103.229.122.94
2 нам хоёулаа (ман ан) нэрээ өөрчилмөөр юун ардчилсан юун монгол ардын 2лаа Авилгач гэж өөрчлөх хэрэгтэй улсаа ард түмнээ дампууруулдаг нам гэж юу байх вэ
ЧИНГИС ХААН 2026-11-16 202.126.91.224
42 ГАРЫН ҮСЭГ ЯРИАД ХАГАС ЖИЛ БОЛДОГ ТА НАР "ИМПИЧМЕНТ" ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ЭЭ. ХУЛЬХИ ХУРАНДААГ ХАРААД Л ХУЛЬХИ ЧИНЬ БУУНА. ТА НАРЫН ХИЙЖ ЧАДДАГ АЖИЛ ХООСОН ДОНГОДОГЧ. ТА НАР "ДОНГОДОГЧМЕНТ" ХИЙЖ ЧАДАХ БАЙХ. ХУВЬСГАЛЫГ ЗОРИГТНУУД, УХААНТНУУД, ТУУШТАЙ ТЭМЦЭГЧИД ХИЙДЭГ ЮМ. ТА НАРТ 110 САЯААС ХЭДЭН НОГООН ХАРУУЛАХАД Л ДУУ ЧИНЬ СУЛРААД ЭХЭЛНЭ ШҮҮ ДЭЭ.
хх 2026-11-16 66.181.178.181
бүглдийг нь шоронд хийГЭЭЧ
Нэргүй 2026-11-16 66.181.190.230
одоо АНам ард түмнээ дагуулаад гудамжинд гарах цаг болжээ. МАНын бузар монгол орныг баасанд живүүлж байна шүү
Нэргүй 2026-11-16 59.153.115.17
ллл
сонгогч 2026-11-16 202.9.46.180
Одоо яригдаж буй мөнгөн дүн, хэрэгжүүлсэн үйлдлүүд нь олон улсын мафийн хэмжээнд хүрсэн гэмт хэргүүд байна…..АН ард түмэнтэйгээ хамт гудамжинд гарч тэмцэх цаг аль эрт болсон …1989 онд Д.Сүхбаатарын талбайг дүүргэж байсан жагсаал одоо давтагдах нь ээ………
Нэргүй 2026-11-16 202.126.90.5
Аймшигтай МАН-ын хан улс орныг байхгүй болголоо яанаа
МАНын ахмад гишүүн 2026-11-16 122.201.21.96
Хууль зүйн сайдаар ажиллаж байсан дөрвөн сайд бие бие рүүгээ баримт шидэлцэж, хэн нь ямар хэмжээний хулгай хийсэн, авлигын мөнгийг хэрхэн дамжуулж, авч, өгч байсан тухайгаа нэр ус, тоо баримттай нь дэлгэж байна. Энийг бүгдийг шалгал ёстой шүү.