УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2026.11.16/ ээлжит хуралдаанаараа дотоод асуудлаа ярьж байгаа тул мэдээлэл хийхгүй аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хэрүүл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ширүүссэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг албан тушаалаасаа чөлөөлөгдөн, Бодь групптэй нэр холбогдоод байгаа авлигын асуудлаа шалгуулах ёстой гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Ингэхдээ тэрбээр “Бортээгийн ордтой холбоотой асуудал үүсэхэд би УИХ-ын даргаасаа чөлөөлөгдөөд хуулийн байгууллагад шалгуулсан” гэж мэдэгдсэн юм.
Канад улсад түр оршин сууж байгаа Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр хийсэн Live-тай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мөн байр суурь илэрхийлж байгаа. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ "Бодь"-ийг нүүрсээр дэмжиж, татаас өгсөн. Энэ бол ноцтой асуудал. Нүүрсний сонсголоор яригдсан ч дарагдаад өнгөрсөн. Үүнийг шалгах ёстой, хуулийн байгууллага ажлаа хиймээр байна” гэсэн юм. Харин Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Намайг нүүрсчид огцруулна гэж ярьж байгаа. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар ямар ч баримтгүй гүтгэдэг. Баримт асуухаар А.Амундра тэгж ярьсан гэцгээдэг. Би Голомт банк руу орж ч үзээгүй, надад Голомтын данс ч байдаггүй. Амьдралдаа би Голомтын Д.Баясгалантай уулзаж байгаагүй” гэх байр суурь илэрхийлээд байна.
Засгийн газарт мөн сэлгээ хийхээс аргагүйд хүрсэн. Батлан хамгаалахын сайд Д.Батлут чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Түүний оронд хэнийг томилох вэ гэдэг асуудал эрх баригчдын хувьд шийдэх чухал асуудал болж хувирсан. Хуулиараа хэнийг сайдаар томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал боловч толгой мэдэн ийм шийдвэр гаргаж чадахгүй байгаа тухай яриа дуулдах болсон. Тиймээс эрх баригч хүчин энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлаас илүүтэй сандал суудлын хуваарилалтдаа анхаарал хандуулахаас аргагүйд хүрлээ.
Оюутолгойн ногдол ашгийг дансандаа авах нэр бүхий иргэний санаачлагыг 100 мянга гаруй иргэн дэмжсэн тул энэ асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар маргааш хэлэлцэхээр болсон. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс дээрх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулжээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд мөнгөөр хуваарилах боломжгүй, Хуримтлалын санд хийх зохицуулалттай. Тодруулбал, 2030 оноос иргэн бүр Хуримтлалын сандаа төвлөрсөн мөнгийг орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулах эрх үүсэхээр хуульчилсан юм.
Тэгвэл Засгийн газар Оюутолгой компаниас ирэх жил 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болж, түүнийг Үндэсний баялгийн санд хуваарилахаар суулгасныг иргэдийн олонхи нь дансандаа авах нь зүйтэй юм гэж үзсэн. Гурван их наяд төгрөгийн ногдол ашгийг Монгол Улсын иргэн бүрт хуваахад нэг иргэнд 857 мянган төгрөг ногдож буй.
Г.ХОРОЛ
3,605.46





















































Нэргүй 2026-11-16 103.57.93.138
Сарлагийн үнээ, Хайнагийн шар, Дорнод ын годрон гурав МАН-ын хэрүүлийг цэгц лэхийм биз дээ, кх кх кх…
Нэргүй 2026-11-16 103.229.120.46
ха ха өлөн хулгайчууд юугаа ярьдаг байна өө.
Нэргүй 2026-11-16 64.119.19.126
SEKSEER XUCHINDI BOOW AMTAIXAN DOLOOJ BOOW XXOOD TOMSGN DOLOOJ ALNI SEXSY ANUSDI BIEE UNELLEED VANXANI UILCHLGE80955877
Хулгайчид 2026-11-16 202.21.116.2
Ямар юмны дотоод асуудал байх уу. Ууж, идсэнээ яаж нуух , яаж хуваах талаар ярьж байгаа биз …
Нэргүй 2026-11-16 202.126.88.113
novshnuud
БҮГД ЗАЙЛ 2026-11-16 66.181.188.42
БҮГД ЗАЙЛ
ЗОЧИН 2026-11-16 203.91.115.42
МАН ТАРААЧ ЭЭ. УЛС ОРНЫГ ТОНОСОН МАФИ БҮЛЭГЛЭЛ.
Зочин 2026-11-16 66.181.183.22
НҮҮРСНИЙ СОНСГОЛЫН АВИЛГАЧ ЭНХБАЯРААСАА САЛАХГҮЙГЭЭР МАН ӨӨДЛӨХГҮЙ… ФРИЙДЛАНДЫН АВИЛГАЧ х***а БАЯРЦОГТ ООСОО САЛАХГҮЙГЭЭР АН ӨӨДЛӨХГҮЙ…