niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:02 UTC Эх: https://news.mn/r/2899495/ cf08c669b2781447… ← niitlelch.mn руу буцах

Сураг ажиг: Б.Энхбаярыг Ж.Энхбаяраар солих уу?

Сураг ажиг: Б.Энхбаярыг Ж.Энхбаяраар солих уу?

Сураг ажиг: Б.Энхбаярыг Ж.Энхбаяраар солих уу?

Н.Учралын Засгийн газар сэлгээ хийх үү эсвэл бүтнээрээ огцрох уу гэдэг ойрын өдрүүдэд өрнө улс төрийн гол үйл явдал болов. 2027 оны төсвөө баталсны дараа засагт хөдөлгөөн хийнэ гэсэн яриа улс төрийн хүрээнд гараагүй удаагүй бөгөөд өнгөрсөн Баасан гаригт 2027 оны төсөв баталсны дараа Батлан хамгаалахын сайд Д.Батлут “улс төрийн тогтворгүй” байдлын улмаас сайдаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн байдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Н.Учрал танхимдаа сэлгээ хийх замаар “тэсч” үлдэх хэд хэдэн хувилбар намынхаа удирдлагын түвшинд ярилцжээ. Одоогоор хамгийн их яригдаж буй хувилбар нь зарим сайд нарыг сэлгэх, зарим сайд нарын өөрчлөхөөр ярьж буй.

30-ЫН БҮЛГИЙН “ШАХАЛТ” Б.ЭНХБАЯРЫГ ЗАСГААС ГАРГАХ

Үндсэндээ 30/38-аараа хуваагдсан МАН дотор сайд нарын томилгоон дээр хоёр талаасаа тохирох, дундын хувилбар тавихаас өөр гарцгүй болсон. Ингэхдээ Батлан хамгаалахын сайд Д.Батлутын орны хүнийг томилохоос гадна нэмээд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нарыг сэлгэх асуудлыг ч ярьсан байна.  УИХ дахь МАН-ын 30-ын тал эхний ээлжинд Б.Энхбаярыг засгаах гаргах шахалт үзүүлж буй бол Н.Учралын зүгээс Б.Энхбаярыг чөлөөлөхөөс илүү сэлгэн томилох саналтай байгаа аж.

Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилох хувилбар ярьжээ. Мөн Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярын нэр яригдаж байгаа ч тэрбээр одоогийн сайдын суудалдаа үлдэх эсвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газар дээр очих хувилбар ярьсан байна.

Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн оронд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатыг оронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакириыг томилж, түүний оронд УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг томилох санал гарчээ. Түүнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирын оронд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилох эсвэл ИЗНН-ын Б.Батбаатарыг дахин томилох асуудал яригдаж эхэлжээ.

Одоогоор энэ бүхэн эцэслэгдээгүй, зөвхөн яриа хэлэлцээр, тохиролцооны түвшинд үргэлжилж байгаа бөгөөд ямар ч гэсэн Н.Учралын танхимынхаа насыг уртасгана гэвэл хэд хэдэн сайд нарыг танхимаасаа явуулах эсвэл сэлгэн томилохоос өөр гарцгүй үлдсэн.

Гэхдээ нам доторх бүлэг, фракциудтай эцэслэн тохиролцож чадвал энэ бүх сэлгээ хийгдэнэ. Харин эсрэгээрээ тохироогоо хийж чадахгүй бол Н.Учралын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр өөрчлөгдөх том акц өрнөх ч эрсдэл бий. Учир нь Ардчилсан намынхан Засгийн газрыг огцруулах бичигтээ гарын үсэг зураад бэлдчихсэн. Энэ бичиг дээр МАН дотор хэсэг бүлэг тоглолт хийвэл Н.Учралын Засгийн газар огцрох асуудал руу ч гулгах эрсдэлтэй байна. Улс төр алга урвуулахын зайтай гэдэг шиг Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнчигнэж буй энэ өдрүүдэд намын даргын хувиар хэн хэнтэй тохиролцохоос бүх зүйл хамаарахаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.19.126

SAWN80955877

Avatar

Нэргүй 2026-11-16 103.57.93.138

Энэ 5 сайдын 1нь МГУ төгссөн, 1нь МУИС – ийн ХЗС төгссөн, 1-нь Улаанхуарангийн ТМС-ээс хөөгдсөн, 1 нь “гадаад хэлний сургууль төгссөн”мөртөө ганц ч гадаад хэл мэддэггүй, 1нь Тэнгэр дээд сургууль төгссөн гэх боловч тэр нь хаа юу байдаг нь тодорхойгүй…,., ийм л бна даа, МАН-ын хүний нөөц !!!

Avatar

Нэргүй 2026-11-16 202.9.41.97

Ха ха ха. Чойжоогоо дахин томилно гэх юм. Бөөлжсөн бөөлжсөө идэхнээ

Avatar

Timon 9 2026-11-16 202.126.88.73

Aubakiriig zasgaas burmoson gargaval chamd olziitei. Hamgiin tom onoo chin ter l bna.

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.21.88

Улстөрчид ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад намд хандив өгдөг баян хүмүүсийг илүүд үзэж байна

Avatar

Уншигч 2026-11-16 202.9.47.28

Ундрам ёс зүйн хувьд Боловсролын сайдад тохирохгүй.

Avatar

Н.Учралд 2026-11-16 103.57.93.115

Боловсролын салбар Ширээ Ундрамын тоглоом биш

Avatar

Нэргүй 2026-11-16 103.229.122.94

2 нам хоёулаа (ман ан) нэрээ өөрчилмөөр юун ардчилсан юун монгол ардын 2лаа Авилгач гэж өөрчлөх хэрэгтэй улсаа ард түмнээ дампууруулдаг нам гэж юу байх вэ

Avatar

Чукча не дураак 2026-11-16 202.126.91.138

МАН одоо улсаа нураахааа болиоооо !!!

Avatar

Кк 2026-11-16 202.9.47.106

арай их тоглоод байгаан бишүү зүгээр л энд тэнд очиж суусан новшнууд юу гэсэн яаасан ийнгийг нь яридагүй юм уу

Avatar

Зочин 2026-11-16 66.181.184.137

Н.Учралд ямар ч эрх мэдэл байхгүй. Зөвхөн шившигийн хөндийн Хааны найруулгаар бүх зүйл явагдаж байгаа. Засгийн газрыг авч үлдэх эн тэргүүний зорилго биш харин Хааныг авч үлдэх эн тэргүүний зорилго…

Avatar

Байж болно 2026-11-16 203.23.49.199

Ундрам сайд байж болох хувилбар шүү

Avatar

Зочин 2026-11-16 202.126.89.158

Б.Энхбаяр маш мундаг шүү Энхамгалан сайд монгол хүүхдийн төлөө монголынхоо төлөө гэсэн үнэн сэтгжлтэй хүн шүү . Ер яах гээд засгаар оролдоод заваараад байдаг МАМНУУД вэ.

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.19.126

SEXSEER DONTI XUCHINDUULI SADAR SHAALTSI80955877

Avatar

Нэргүй 2026-11-16 202.126.90.5

Үнэн сонин албан тушаалын донтон ичих булчирхайгүй боловсролын сайд энхамгалан зайлуулах ёстой

Avatar

Нэргүй 2026-11-16 202.126.91.54

zvgeer l ulsaar togloson novshnuud

Avatar

Од 2026-11-16 202.126.90.192

ПОП ЭНХ-АМГАЛАНГ ЗАЙЛУУЛААЧЭЭ.

Avatar

ХУУЛЬЧ 2026-11-16 202.9.47.40

УЛС ТӨРИЙН НАМУУД ДОТРОО ХАГАРХААР МЭДЭЭЖ ЗАСАГ ТОГТВОРТОЙ БАЙХ ХЭЦҮҮ Л ДЭЭ.,,,,ТЭР ТҮҮХ ДАВТАГЖИЖ БАЙГАА НЬ ТЭР

Avatar

Нэргүй 2026-11-16 202.179.11.230

Chaavaas daa, heden hogiin said naraa selgen ajluulaad yu deerdeh yum?

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.22.188

наад нэг өөрийнхөө гэрээ ч зрхицуулж чаддагүй хүүхэд зоддош авгайг бүүр Боловсролын сайд хийлгэнэ гэж юу ярина вэ. Энэ Учрал ер нь өөрөө эрүүл бна уу. Танай нам зөндөө боловсролтой залуу гишүүд бна ш дээ. Яагаад л энэ нэг хэдэн чадваргүй нь тодорхой болсон хуучин сайд хийгээд чадаагүй хэдхэн хүмүүс дундаа л эргэлдэнэ вэ. Наад Батнайрамдал Лувсанжамц Булгантуяа энэ тэр гээд зөндөө л залуу боловсролтой хүмүүсээ ажиллуулаач дээ.

Avatar

Нэргүй 2026-11-16 202.126.90.94

Тэд нь мөнгө багатай учраас Намаа сайн хахуулдаж чадахгүй бна. Ундрам, Номин нтр-ийн аав нар нь мөнгөний машинууд…
МАН маань ийм л болсон бна даа……?!?!?

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.19.126

SEKSDEED XUCHINDUULEED BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAX ONGONOO TSOOLLYYLI80955877

Avatar

Иргэн 2026-11-16 202.9.47.109

ЗГ тогтвортой ажиллах нь улс орон, ард иргэдийн эрх ашигт нийцнэ. Өвлийн улирал болж байхад улс төржилтөө хойш тавиад ЗГ-ыг тогтвортой ажил нь хийлгэмээр байна.

Avatar

сонгогч 2026-11-16 202.9.46.180

Л.Энх-Амгалан мэтийн дархлагдсан хулгайчидаа бүр мөсөн зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-11-16 122.201.31.158

Хаха. Харин ч боловсролд үр ашигтай ажлууд хийэ яваа шүү. үхсэн хатсаны чинь Ундрам

Avatar

Нэргүй 2026-11-16 64.119.16.120

Галаа байж болно ш тээ. Өөрөө бас хичээж байгаа

Avatar

Нэргүй 2026-11-16 202.126.90.5

Би бас байж болно шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж