niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:02 UTC Эх: https://news.mn/r/2899417/ c9b499962af4f386… ← niitlelch.mn руу буцах

Иргэдийн саналыг авч шийдвэрлэнэ гэсэн ч бодит байдал дээр биелсэнгүй

Иргэдийн саналыг авч шийдвэрлэнэ гэсэн ч бодит байдал дээр биелсэнгүй

Иргэдийн саналыг авч шийдвэрлэнэ гэсэн ч бодит байдал дээр биелсэнгүй

Иргэд төрийн үйл хэрэгт оролцож, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэсэн ч иргэд энэхүү эрхээ төдийлөн эдэлж чаддаггүй. Тиймээс иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-аас ардчилсан, ил тод, цахим, зөвлөлдөх парламентыг бий болгох зорилгоор D-Parliament платформыг 2022 онд нээж байв. Улмаар тус платформыг өргөжүүлж УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх иргэний саналыг хүлээн авах D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-ийг хөгжүүлсэн байдаг. Тус системээр дамжуулан иргэн нийтийн өргөдөл санаачлах болон нийтийн өргөдлийг дэмжиж санал өгөх боломжтой болсон гэсэн үг. Иргэний санаачилсан өргөдлийг 33,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулна.

Харин өргөдлийг 70,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд хяналт шалгалт явуулна гэж заасан бол өргөдлийг 100,000 ба түүнээс дээш иргэн дэмжсэн тохиолдолд УИХ-аас хуулийн төсөл санаачлах саналыг авч хэлэлцэх ёстой.

Гэтэл уг хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Учир нь 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл иргэн D-Parliament цахим системээр дамжуулан өөрт болон нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр цахим өргөдөл санаачилж, тус өргөдөл нь 100 мянган иргэний дэмжлэг авсан ч УИХ-ын босго давж чадахгүй гацсан олон өргөдөл байгаа аж.

Тодруулбал, энэ хугацаанд 100 мянган иргэний санал авсан найман өргөдөл УИХ-аар хэлэлцэгдэхгүй, гацсан байна.

Тухайлбал, 2023 онд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа, Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын хоёр хувийг таван хувь болгон нэмэгдүүлэх өргөдлийг санаачилсан. Уг өргөдлийг 105 мянга орчим иргэн дэмжиж, гарыг үсгээ зурсан байдаг. Улмаар уг асуудлыг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авч, асуудлыг авч хэлэлцэлгүй ийнхүү гурван жилийн нүүр үзэж байна. Мөн иргэн Ш.Хүрэлтулга D-Parliament цахим системээр дамжуулан хувь хүний орлогын албан татварыг /ХХОАТ/ нэг хувь болгон бууруулах цахим өргөдлийг санаачилж тус өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсгээ зурсан байна. Гэтэл тус өргөдөл мөн өнөөдрийг хүртэл УИХ-аар хэлэлцэгдээгүй нэг жил өнгөрчээ.

Иргэн Э.Норжмаа цалинтай ээжийн 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх нийтийн өргөдлийг өнгөрсөн сард санаачилж, одоогоор 25 мянган иргэн гарын үсгээ зураад байгаа. Тэгвэл яг энэ асуудлын хүрээнд гурван жилийн өмнө иргэн Т нийтийн өргөдөл санаачилж, 102 мянган иргэний санал авсан ч өнөөдрийг хүртэл Нийгмийн бодлогын байнгын хороон дээр өргөдөл хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй хэвээр байна.

Үүнээс гадна аж ахуй нэгж, иргэдийг хамгийн их туйлдуулж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулах саналыг нэгэн иргэн гаргаж, нийтийн өргөдөл санаачлан иргэдийн саналыг авсан.

Уг өргөдөл 100 мянга гаруй иргэний гарын үсэг цуглуулсан ч холбогдох байнгын хорооны босго давж чадахгүй мөн гурван жилийн нүүр үзэж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн бүрэн эрх дууссаны дараа олгодог тэтгэмжийг хүчингүй болгох тухай өргөдөлд 100 мянга гаруй иргэн дэмжлэг үзүүлсэн. Иргэн Ц.Батболдын гаргасан уг өргөдөл нь “гишүүний бүрэн эрх дууссаны дараа ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд үндсэн цалингийн хэмжээгээр тэтгэмж олгоно” гэсэн заалтыг хүчингүй болгох саналтай холбоотой. Гэсэн ч уг асуудлыг мөн л авч хэлэлцээгүй хэвээр байна.

Мөн үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох тухай өргөдөлд гарын үсэг зурсан 100 мянга гаруй иргэн тус хуулийг хэзээ хэлэлцэх эсэхийг хүлээсээр байгаа юм. Тус өргөдлийг санаачлагч, хуульч О.Батхүүгийн хэлснээр иргэд эхлээд цалингаасаа татвар төлж, үлдсэн мөнгөөрөө байр, машин худалдан авдаг. Харин дараа нь зарахаар болоход дахин хоёр хувийн татвар төлөх шаардлагатай болдог нь давхар дарамт болж байна гэж үзэж байгаа юм.

Улаанбаатар хотод автомашины татвар нэмэгдсэн асуудал ч иргэдийн шүүмжлэл дагуулсаар удаж байна. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, жижиг оврын автомашин эзэмшигчид жилд 20 мянган төгрөг төлдөг байсан бол 100 мянган төгрөг төлөхөөр болсон. Үүнтэй холбоотой цахим өргөдөлд 33 мянга гаруй хүн гарын үсэг зурж, УИХ-аас ажлын хэсэг байгуулсан ч одоогоор тодорхой шийдвэр гараагүй байна.

Иргэний санаачилсан өргөдөлд 100 мянга, түүнээс дээш иргэн гарын үсэг зурсан тохиолдол хуулийн хугацаанд буюу 14-30 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэдгийг мэргэжлийн хүн хүмүүс хэлж байгаа юм.

100 мянган иргэн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцүүлнэ гээд тодорхой заачихсан байхад иргэдийн саналыг авч хэлэлцэхгүй байгаа нь эрх баригчид иргэдийн үзэл бодлыг сонсож, шийдвэрлэхийг хүсэхгүй байна уу гэж хардахад хүргэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-16 66.181.186.222

Энэ 100000 дээш гарын үсэг цуглуулга гэдэг заваан хууль хэн бас баталсан юм бол оо. Энэ засаг төр ард түмний эсрэг, өөрсдөдөө тохируулсан хууль батлах юм. Хамгийн муу чадамжгүй засаг төр бүгд огцор.

Avatar

сонгогч 2026-11-16 202.9.46.180

33,000- 100,000 хүний гарын үсэг авсан хуулиудаа батлахгүй юм бол энэ санал авах гэдэг жүжгээ албан ёсоор хүчингүй болгоод, ХУУЛЬД ИРГЭДИЙН САНАЛ ХЭРЭЭГҮЙ гээд албан ёсоор зарлачихмаар юм. тэгвэл хэн хэндээ амар байхсан

Avatar

Нэргүй 2026-11-16 43.242.240.147

Ядахдаа хуулийнхаа дагуу хэлэлцүүлээд зөвшөөрөх, зөвшөөрөхгүйгээ шийдээ гаргаад явж болмоор юм.

Avatar

Нэргүй 2026-11-16 103.229.121.13

“Хүсэл мөрөөдлөөр баян байх сайхан, харин түүнийхээ төлөө хөдөлмөрөөр баян байх бүр сайхан.”

Avatar

Нэргүй 2026-11-16 66.181.182.86

Тэд нар юу гэж л тэгэх вэ дээ. Өөрсдийнх эрх ашиг гэж байна

Avatar

ахмад настан 2026-11-16 59.153.86.82

монголын улс төрчид бол улс орон нийтийн төлөө юуг ч хийхгүй харин төсвөөс хулгайлах бүр ядахдаа сул цалин орлоготой хялбар амьдрахыг хүсэгчид .

Avatar

Нэргүй 2026-11-16 103.168.34.80

Харанхуй хар массын санаагаар явна гэж юу байх вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж