УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдааныг ирэх Мягмар гаригийн /2026.11.17/ 14:00 цагт зарлажээ. Хамтарсан хуралдаанаар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх юм. Тодруулбал, Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядаас иргэн бүрд 857,000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Засгийн газар ирэх онд Оюутолгой төслөөс гурван их наяд төгрөг авахаар болж, хөрөнгө оруулагч талтай тохирсон болохоо мэдэгдсэн. Энэ хүрээнд Монгол Улсын 2027 оны төсөвт анх Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийн гурван их наядаас хоёр их наядыг нь эрчим хүч, боловсролын салбарт зарцуулах, нэг их наядыг Үндэсний баялгийн санд хуваарилахаар төлөвлөсөн. Харин олон нийт ногдол ашгийг бэлнээр дансандаа авах сонирхлыг илэрхийлсэн юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох боломжгүй. Иймээс хамтарсан байнгын хороо эл асуудлыг хэлэлцэнэ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгой компаниас ногдол ашиг орж ирсэн даруйд иргэн бүрийн дансанд мөнгө хуваарилах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд Н.Учралын хувьд “Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр тараавал талх 10 мянган төгрөгт хүрнэ” гэж чуулганы танхимд байр сууриа илэрхийлсэн бол орон нутагт ажиллах үеэрээ “УИХ ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох шийдвэр гаргавал Засгийн газар хэрэгжүүлнэ” гэж мэдэгдсэн юм.
3,605.46















































хүүр элбэгдорж байна. 2026-11-15 202.21.108.11
Хүмүүст мөнгө тараах хэрэггүй ээ. Ардчилсан намын үхэж далд орсон хулгайчуудын хүсч буй зүйл нь мөнгө тараалгаж улмаар өвлийн хүйтэнд хүмүүс сул орж ирсэн мөнгөөрөө архидаж зугаацаж байгаад хөлдөж үхэж Монголчуудын тоо цөөрөх явдал юм шүү. Үхэж далд орсон ардчиллыг ардчилсан намтай нь даруйхан булшлах хэрэгтэй.
Нэргүй 2026-11-15 202.133.76.116
малчны тэтгэврийн насыг 5жилээр наашлуулахад малчин 16700долларын ашиг хүртдэгийг монголчууд мэдэх үү 800000төгрөг бол цаас үнийн өсөлтөд нөлөөлөхгүйг харж болно
Солонго 2026-11-15 202.133.76.6
энэ мөнгө нь орж ирсэн юм уу? Эхлээд мөнгөө авах гээд улангасч л байна. Дараа нь бид 8000аар талх авах болно, мах нь 40мянга болно дараа нь бид ПЯНГАА даах уу????????????????????? Одоо ч мөнгө тараахаас нь айгаад байдаг болчихлоо. Яг ҮНЭНДЭЭ бол луйварчид Чоно 🐺 БОРООНООР гэгчээр л болдог, ямар нэгэн хулгай луйвараа энэ дүйвээнээр хийх гээд байгаа
Нэргүй 2026-11-15 202.133.76.116
мах угаасаа 40000төгрөгтэй байгаа Солонгос хятадууд 25000аар дэлхийгээс олоод авдаг байгаа шүү гурилыг Оросоос бид хямд авах бүрэн боломжтой шүү
зочин 2026-11-15 122.201.21.181
Би хуримтлалын сандаа авмаар байна
уншигч 2026-11-15 122.201.21.181
молнглчууд бид энэ дундад ази африкийн зарим орны ард түмэн шиг ямар ч идэх хоолгүй өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа биш болохоор байгалийн хишгээ зөв хүртэх боломж бол Чингтс хуримтлалын санд хийх нь хамгийн зөв шийдэл шүү
уншигч 2026-11-15 122.201.21.181
Түрүүчийн мөнгө өгсөн туршилгаас харахад дансанд нь бэлэн мөнгө тараах ёстой ашиггүй. зүгээр л архи ойр зуурын юманд хэрэглээд цацаад л дуусна. Дараа нь ямар ч ашиггүй хэвээрээ л мөнгө нэхсэн хэвээрээ л байна. Би ч дундын амьдралтай л хүн. Тэр хуримтлалын санд хийгээд дараа нь чухал үед нь хэрэгцээнд нь гаргаж өгөх нь туйлын зөв. Бүгдийг нь ялгахгүй Чингис хуримтлалын санд нь хийх нь хэл амгүй болно шүү Ээдээ тун бэлэн мөнгө тараавал улс орны э\з-ийн байдалд болон ихэнх хувь хүнд тун хохиролтой
Нэргүй 2026-11-15 202.133.76.116
халамжыг малчид авдаг шүү иргэд авсан юм байхгүй
зочин 2026-11-15 103.212.162.85
Ард түмэн чинь туйлдаж ядраад нэг өдөр тэсэхэд бэрх байна Авилгачин дарга нараа та нарт жоохон ч гэсэн сэтгэл байвал бушуухан тарааж өг Эсвэл авилгачидаа ард түмэндээ өгөхгүй өөрсдөө аван гэдгээ албан ёсоор ард түмэндээ хэлэх хэрэгтэй
Эмээ 2026-11-15 103.212.116.187
хийх ажлаа мэддэггүй юм уу? Зайлвал таарна.Ноогдол ашиг иргэн хүний дансанд шууд орох ёстой
Нэргүй 2026-11-15 202.126.89.104
noogdol ashgiig ard tumend belneer ni olgo 1,5 hagasiin daraa gehed ter mongo ni ymarch une tsehgui bolno
Нэргүй 2026-11-15 103.111.68.2
Заавал өндөр настан гэж ялгах хэрэг бгаа юмуу? Залуучууд ч гэсэн Монгол хүмүүс шүү дээ…
Монхоо 2026-11-15 64.119.27.70
дэмий байхаа юмны үнэ өсөөд аюул болно шүү баас болоод гарга хэрэгүй ээ өөр юмнд царцуул
Нэргүй 2026-11-15 66.181.161.36
🖕🖕🖕🖕
Нэргүй 2026-11-15 64.119.26.232
Өндөр настгуудад заавал одоо бэлгээр өгөх ёстой шүү.
Нэргүй 2026-11-15 66.181.190.230
номэр 1 чинь 25 сая ногоон гусчихаад байхад ард олонд 250 доллар өгөхдөа хэлцэнэ гэнэ үү новшнуудаа
Зочин 2026-11-15 202.21.107.35
Үнэхээр улс эх орноо бодоод бодитой бүтээн байгуулалтыг худал хуурмаггүйгээр жинхнээсээ хийдэг байсан бол улс эх оронд нь ийм юм хэрэгтэй байна гээд Засгийн газрын зүгээс хэлвэл ард түмэн нь тэнэг биш болохоор мөнгөө авахгүйгээр улсдаа бол өгвөл өгчихнө ш дээ. Даанч наад төр засагт чинь жинхэнэ улс орноо гэсэн сэтгэлтэй ард түмнийхээ сайн сайхан тусын тулд гээд үнэн сэтгэлээсээ идэж уухгүй сайн ажлаа хийчих хүн байна уу?????? Дандаа улс төрийн томилгоотой тавиул хүмүүс байхаар бид хэрхэн үнэнч ш
Нэргүй 2026-11-15 66.181.190.139
110 сая долларыг эрх мэдэлтнүүд авилгалд хуваагаад авчдаг, ард түмэндээ болохоор 857000 төгрөг тараах болохоор инфляц өснө гэж энэ тэр юм ярихаа одоо болимоор байна шүү,
otgoo 2026-11-15 202.9.47.60
zvgeer og.ergeed bankind gelgvvrt urund yavna
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
SAWI BIEE UNELLEED BOOW XXI VANXANI SEXSEER UILCHLGE BOOW DOLOON ALNI SEXSDEED ANUSDI URN SHINEGENE AMSAAD80955877
Мөнхтөр 2026-11-15 202.133.76.116
малчдыг хасаад ноогдол ашгаа авбал 1сая давсан мөнгө иргэдэд ноогдох учиртай малчид байгалын баялагаас жил бүр халамж хэлбэрээр олон их наядыг авдаг учир иргэдтэй барьцах эрхгүй