niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:03 UTC Эх: https://news.mn/r/2899400/ d9b28464a3331a3c… ← niitlelch.mn руу буцах

Дунд, ахлах ангийн сурагчид халуун хоолтой болжээ

Дунд, ахлах ангийн сурагчид халуун хоолтой болжээ

Дунд, ахлах ангийн сурагчид халуун хоолтой болжээ

Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдээллээр Өмнөговь, Дорноговь, Завхан, Ховд аймгийн ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн хүүхдүүд  халуун хоолтой болжээ. Орон нутгийн төсвөөс нийт 1.4 тэрбум төгрөг зарцуулснаар дээрх бүлгийнхнийг үдийн хоолонд хамруулдаг болсон аж.

Түүнчлэн “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийг 18 аймаг болон нийслэлийн 520 сургууль, цэцэрлэгт хэрэгжүүлж байна.

Боловсролын яамнаас дунд, ахлах ангийн хүүхдүүдийг үдийн хоолоор үе шаттай хангах дунд хугацааны төлөвлөлт боловсруулж, 2026 оны тавдугаар сард УИХ-ын 28 дугаар тогтоолыг батлуулсан байна. Уг тогтоолоор 2029 он гэхэд дунд ангийн сурагчдыг, 2030 он гэхэд ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор бүрэн хангахаар тусгажээ. Дунд болон ахлах ангийн сурагчдыг үдийн хоолоор үе шаттай хангахад нийт 218 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай аж.

Үдийн хоол хөтөлбөр нь сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, сурлагын амжилт, ирцэд эерэг нөлөө үзүүлж байгаа юм байна. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүдийн биеийн хөгжлийн зарим үзүүлэлт сайжирч, ясны сийрэгжилт буурсан, хичээлд хамрагдалт нэмэгдсэнээс гадна өглөөний цайгаа тогтмол уух дадал суужээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Настан 2026-11-15 122.201.31.13

эцэг эх нь байхгүй хүүхдүүд өглөөний цайгаа ууж чадахгүй зөндөө хүүхдүүд байгаа том жижиггүй өгдөг баймаар сургуулийн өглөөний цай гэж олигтой юм өгдөг юм уу даа халбага бантан,цэхэр цай ганц нэг печень,б**в өгдөг

Avatar

Нэргүй 2026-11-15 122.201.21.137

odoo tegeed hotiin erunhii bolowsroliin hvvhdvvd bhgui yu vdiin hool huwiin surguuliin hvvhdvvd bol vdiin hoolondoo orchood bgaa ihenh hvvhdvvd ter vdiin tsaigaa uudagvi ym bhchin bilee tegeed baihad huwiin surguuliudad ulsiin tuswuus tataas ugnu yagaad ter tataas ter gej ugch bgaa munguurui ulsiin surguuliin hvvhdvvdiig vdiin hooltoi bolgoj boldogvi ym bol ene uls uuruu ard irgedee mash ih aimar yas vndes nas hvis ars ungu amdraliin bolomjtoi bolomjgvigeer ih yalgawarlan gaduurhah ymaa yalangui

Avatar

Нэргүй 2026-11-15 47.248.228.45

хоолгүй төгссөн бид нөхөн төлбөр авъя

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж