niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:03 UTC Эх: https://news.mn/r/2899398/ a043ba6b924696eb… ← niitlelch.mn руу буцах

Хөрөнгө хураах хууль баталбал Ардын намынхан “шалдан” үлдэх үү…

Хөрөнгө хураах хууль баталбал Ардын намынхан “шалдан” үлдэх үү…

Хөрөнгө хураах хууль баталбал Ардын намынхан “шалдан” үлдэх үү…

УИХ-аар Хөрөнгө хураах тухай хууль баталбал  эрх баригч намын эрхтэн дархтнууд шалдан үлдэх эрсдэлтэй тул хойшлуулсаар байгаа гэх хардлага газар авч эхлэв.

Ямартай ч УИХ-ын гишүүн О.Алтангэрэл Хууль зүй дотоод хэргийн сайдын албанаас буухынхаа өмнө Нийтийн албан тушаалтны хууль бусаар олсон хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч хэлэлцэгдэлгүй өнөөдрийг хүргэсэн.  Хуулийн төслийг боловсруулсан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл “Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 530 гаруй хонож байна” гэж мэдэгдсэн.

Энэ хооронд иргэн Б.Болдбаатар хууль бусаар хөрөнгөжсөн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах, 100 сая төгрөгөөс дээш хэмжээний хууль бус хөрөнгө олсон этгээдэд бүх насаар нь хорих ял оноох тухай нийтийн өргөдлийг d.parliament.mn сайтад байршуулсан нь 100 мянган иргэн дэмжиж гарын үсэг зурсан.

Товчдоо УИХ хууль бусаар хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны хөрөнгийг хураах хуулийн төслийг батлахгүй бол 2028 оны сонгууль хатуухан буухаар байгаа юм. Харин энэхүү төслийг батлахад Ардын намын албан тушаалтнууд дотор шалдан үлдэх нь олон тул  хуулийн төслийг сайжруулах нэрийн дор Засгийн газар төслийг өргөн мэдүүлэхгүй цаг алдаж байна гэж үзэх хүн ч олон байна.

Уг нь УИХ-ын дарга С.Бямбацогт “Засгийн газар Хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө өргөн барихгүй бол УИХ-ын гишүүд өргөн барих хэрэгтэй" гэж өнгөрсөн Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдэгдсэн. Энэ үгэндээ спикер эзэн болбол Засгийн газрыг харалгүй хуулийн төслөө хэлэлцэх бүрэн боломжтой гэж олон нийт бас үзэж байна. Гол нь УИХ-аар хууль баталсан тохиолдолд шалдан үлдэх албан тушаалтан олон тул хөрөнгөө хураалгаж хувхай сууснаас гүрийх нь дээр гэх сонголт хийж болзошгүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-15 202.131.230.163

Энэ хууль банк дампууруулж мөнгийг хуваан идсэн хүмүүсээс эхлэх байх. Бас байгалийн баялагаас баяжсан нөхдийг эхлээд баривчлах байх. Дараа нь хээл хаууль, дараа нь таавараас нуугдсан дараа нь сүүдрийн эдийн засгийг ашигласан гээд дэс дараата й үзнээ.

Avatar

Зочин 2026-11-15 66.181.180.54

ХАМГИЙН ГОЛ НЬ ӨРГӨН БАРЬСАН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ ДАРАГДУУЛЖ БАЙГАА НЬ МАНЫ АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛ ТӨРД ШИГДСЭНИЙ ИЛРЭЛ….

Avatar

Иргэн 2026-11-15 64.119.20.246

ХУУЛИЙГ БАТЛУУЛАХАД ГИШҮҮД 100% ОРОЛЦОХ ЕСТОЙ .

Avatar

Зочин 2026-11-15 64.119.23.224

хуулийг Алтангэрэл өргөн барьсан биш хууль зүйн яам өргөн барьсан гэдгийг Алтангэрэл хүлээх ёстой. өөрөө өргөн барьсан мэт худлаа ярьдагаа боль.
2рт. алт дилер луйврын өмч хувьчлал газар олгосон байдал удаа дараагийн эдийн засгийн өршөөл банк татан буулгаж луйвардаж иддэг Чингис мазаалай бондууд хөгжлийн банк төмөр зам. шинээр барьсан мөнгө угаасан барилгууд гээд асуудлуудыг бүгдийг шалгана шүү. завсраар нь юм үлдээнэ гэж горьдоод хэрэггүй.

Avatar

ёстой л үнэн дээ 2026-11-15 103.212.118.225

Хэн нь шардрах шалдрахгүй нь чухал биш дээ. Шалдарлаа гэхэд хэнч гудамжинд шав шалдагн явахгүй нь тодорхой. Энэ яриа бол хууль бусаар хөрөнгө мөнгө завшсан,хулгайлсан нөхөдөд хөрөнгө ,мөнгөө нуух арга ов заль мэх олоход нь тусалж хугацааг МАН олгож байна гэж ойлговол зохиноо .Уг хуулийн төслийг О.Алтангэрэл боловсруулаад их хурал өргөн барьснаас хойш 2 жил их хурлын дарга Д.Амарбаясаглан Н.УчральС.Бямбацогт гэх 3 ч даргын ширээ дамжин дарагдсаар өнөөг хүрлээ.Цаас юм хойно илирнэ гэж байхгүй

Avatar

Зочин 2026-11-15 103.168.34.223

Амарбаясгаланг хэлэлцүүлэхээр нь өмнө огцруулсан байх шүү

Avatar

зочин 2026-11-15 183.177.99.226

Өнөөдөр АН МАН ялгаагүй бүгд Эрхэм УИХ гишүүд дор хаяж дансандаа 3 тэрбумаас дээд тал нь 56 тэрбум төгрөг байна шүү дээ

Avatar

АН алиалагч. 2026-11-15 103.111.68.2

АН-ынхан ҮХЛЭЭ ЮУУ??? Ардчилал гэсэн лоозонгийн ард нуугдсан… УЛААН ЛУЙВАРЧ, ШАНТААЖЧИН, УРВАГЧИД хэн ч биш болох нь тодорхой! АН эзгүйрнэ.

Avatar

Нэргүй 2026-11-15 64.119.19.126

SAWN80955877

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: "БУСДЫГ МӨЛЖИХ ЗАМААР БАЯЖСАН", "ХӨРӨНГӨ ХУРААХ" яасан адилхан сонсголонтой лоозон бэ 2026-11-15 59.153.115.17

Феодлын хөрөнгийг хураахдаа "БУСДЫГ МӨЛЖИХ ЗАМААР БАЯЖСАН" гэдэг үндэслэл гаргасан. Бусдыг мөлжсөн гэдгийг нь тогтоох шаардлагагүй. малын тоо олон байна гээд болоо.Ядуучууд алга ташиж хүлээж авсан.. ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН гэдгийг сайн тогтоохгүй бол гажуудал гарч мэдэхээр..Уул нь Эрүүгийн чанартай хууль тогтоомжид байгаа харилцаа. Алтангэрэл ч яахав дахин сонгогдоно. Тэтгэврийн миний мэтийнхэн алга ташина.Энэ 2 үйл явдлын адил тал нь ядуучууд дэмжиж, нам төрийнхөн оноо авах явдал юм уу даа

Avatar

Нэргүй 2026-11-15 188.162.229.202

сандраад бухимдаад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт даргаас асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна.

Avatar

Зочин 2026-11-15 103.168.34.223

чадахгүй ккк. бүгд бие барьцаалагдсан

Avatar

Нэргүй 2026-11-15 64.119.19.126

NUZGEN SEXSEEF UILCHLEED BOOB XELEERE DOLOOJ DYRTAI VANAG TACHAANGUI BOOB XXI ALNI SEXSYG ANUSDMAAR BIEE UNELLEED XUCHINDI80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж