“NEWS” агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Эрх баригч намынхны нүүрсний хулгайн хэрэг өнгөрч буй долоо хоногоос эхлэн дахин сөхөгдөв. Учир нь, өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “нэр бүхий улстөрчдөд 110 сая долларын авлига тараасан хэргийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байна, энэ хэрэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр хамаатай” гэж мэдэгдсэн. Тэгвэл Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногийн Даваа /2026.11.09/ гаригт мэдээлэл хийх үеэрээ эл хэрэг тогтоогдоогүй гэж мэдээлсэн юм.
Харин Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар өчигдөр хийсэн Live-аараа Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тендэрийг улсын нууцад оруулан "Бодь групп"-т өгснийхөө төлөө нэр бүхий улстөрчдөд авлига тараасан тухай мэдэгдлээ. Үүнд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 25 сая ам.доллар,
- Я.Содбаатараар дамжуулж сонгууль руу 22 сая ам доллар,
- "Эрдэнэс Тавантолгой"-н захирал Б.Ганхуягт 15 сая ам.доллар,
- "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд 10 сая ам.доллар,
- Одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал асан, Япон улсад суугаа Элчин сайд Б.Баярсайхан, Зам тээврийн яамны Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нарт 10 сая ам долларыг авилга болгож бэлнээр авсан.
Хятад компаниудад "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсийг зараад мөнгийг нь оффшор бүсэд байгуулсан компаниар дамжуулан Монголд оруулж ирдэг байсан.
Авлигын мөнгийг машинуудаар зөөж, “Энканто” сауны орчимд аваачиж өгч байснаа "Бодь групп"-ын гүйцэтгэх захирал асан А. Амундра хууль хяналтынханд илчилнэ. Тэрбээр гэрчийн хамгаалалтад орохыг хүссэн ч хүсэлтийг нь авахгүй байгаа гэсэн юм.
Тодруулбал, “Бодь интернэшнл” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компанитай гэрээ байгуулсан ч түүнийгээ зөрчсөн, ингэхдээ өөрийн хөрөнгөөр гэрээнд дурдагдсаны дагуу бүтээн байгуулалт хийх ёстой атал нүүрс урьдчилан борлуулах гэрээ, өглөг авлага барагдуулах акт үйлдэн 110 сая ам.долларын араас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иар баталгаа гаргуулан 72 сая долларыг JIAOY, QUFU –аас 18 сая ам.доллар, SHANDOUNG CHINA COAL –аас 18,4 сая ам.доллар авсан.
“Бодь интернэшнл”-ийн толгой компанийг удирдаж байсан О.Ганжолоо 2020 онд амиа хорлох оролдлого хийсэн нь Голомт файнаншл группын данснаас нэрлэгдээд байгаа улстөрчдөд бэлэн доллар гаргасан.
Амиа хорлох үйлдэл хийсэн нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн дуудлагын тэмдэглэлд бичигдсэн байдаг гэв.
Мөн Х.Нямбаатар “Б.Энхбаяр 2020 оны УИХ-ын сонгуульд Зөв электрот эвслээс нэр дэвших гэж байхад нь гуравдугаар сард тухайн үеийн Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бодийн Д.Баясгалангийн өрөөнд Б.Энхбаярыг дагуулж очсон үед сонгуульдаа хэрэглээрэй гээд 500 мянган ам.доллар өгсөн. Хоёр дахь тохиолдол нь Б.Энхбаяр нүүрсний сонсголын үед Д.Мөнх-Эрдэнээр зуучлуулж Бодиос 800 мянган ам доллар авсныг гэрчилнэ гэж А.Амундра илэрхийлдэг. Би яагаад энэ асуудлыг зоригтой яриад байгаа вэ гэвэл гэрчтэй” гэсэн юм.
Х.Нямбаатарыг дээрх мэдээллийг хийхээс хоёр хоногийн өмнө 110 сая ам.доллартай холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр "Женко Х.Баттулгын овоолго байсан төмөр замыг төмөр зам болгож дуусгах санхүүжилт нь энэ. Энийг 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор шийдвэрлэсэн байгаа юм. Энэ Б.Баярсайхан гэдэг хүн болохоор Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал байсан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан. Тухайн үеийн Уул уурхайн сайд нь Д.Сумъяабазар байсан бол ЗГХЭГ-ын дарга буюу 110 сая ам.долларын шийдвэрийг гаргасан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Тэр үед би энгийн иргэн байсан. Саяны Гашуунсухайтын төмөр замын овоолгоо дуусгах санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас "Тавантолгой төмөр зам"-ын дарга Н.Удаанжаргал гэж нөхрийн компани руу шилжүүлсэн мөнгө. Одоо хувьцаа эзэмшигч шийдвэр гаргаж байгаа юм. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын тушаалаар 2019 оны тавдугаар сарын 31-нд дэд ажлын хэсэг байгуулсан. Хуулийн байгууллага тэр хүмүүсийг дуудаж асуух хэрэгтэй.
Тэр А.Амундра гэдэг хүн 110 сая ам.долларыг Б.Энхбаярт өгч байсан мэтээр гэрч болоод яриад байсан. Тэр хүн Монголд ирсэн гэж сонссон. Би бол Д.Сумъяабазар мэдүүлэг өгсөн гэдгийг мэднэ. Л.Оюун-Эрдэнэ гэж худалчтай юу гэж нүүр тулах вэ. Тэр хүн улаан цагаан худлаа ярьж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мөн хариу тайлбар хийв. Тэрбээр "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая ам.доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино "могой" гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ. Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа. Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ. АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд зургаан сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад УИХ-д оруулчих. Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая.
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль. УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ. Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй.
Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн. Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй” гэж цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
Шадар сайд Н.Номтойбаяр “А.Амундра, "Голомт"-ын Д.Баясгалан нар "Мөнгө гаднаас босгосон" хэмээсэн ч нотлох баримт байгаагүй. Миний ойлгосноор тэр мөнгө нь нүүрсний оффтейк гэрээний мөнгө болж таарсан” гэсэн юм.
Олон нийтийн хувьд энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэж байгаа бол УИХ дээр Хянан шалгах түр хороо байгуулж нээлттэй сонсгол хийхийг ч шаардаж буй.
Туулын хурдны зам төсөлтэй холбогдуулан Х.Нямбаатар нарын таван хүнийг шалгаж байна

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нийслэлээс хэрэгжүүлсэн төслүүдийн талаар өнгөрсөн Даваа гаригт мэдээлэл хийлээ.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн:
-Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэн байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр тэр дунд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд төсөл хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд болон хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийх, санхүүгийн мөрдлөг явуулах, зарим мэргэжлийн байгууллагад хандан зөвлөмж, дүгнэлт гаргуулж байна. Шалгасан зургаан хэргээс дөрвөн хүнд холбогдох нэг хэргийг бүрэн шалгаж дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үлдсэн таван хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгах ажлыг хийж байна. Эдгээр хэрэг дээр есөн хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр хүмүүст хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нь Туулын хурдны замын төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо Тендерийн хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед орлогч асан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргаж, 500 тэрбум төгрөгийг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн 2026 оны есдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Тухайн үед НЗДТГ-ын Б гэдэг албан тушаалтан урьдчилгаа төлбөрийн 500 тэрбумыг шилжүүлэх боломжгүй байна гэж санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байхад Х.Нямбаатар нь Т.Даваадалай руу шилжүүлсэн байдаг.
Энэ хэргийг мөрдөн шалгаж байна. Яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлэхэд ирээгүй. Шалгаад үзэхэд, Х.Нямбаатар 2026 оны наймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гадаад руу нэвтэрсэн мэдээлэл байна. Хаяг байршлыг нь тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны ажлын албаны шугамаар дамжуулан олон улсын цагдаагийн байгуулагад хандсан. Одоогоор албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээллийг авсан. Монгол Улс Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ Монгол-Канад хоёулаа авлигын эсрэг НҮБ-ын конвецид нэгдсэн улс. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Бид олон улсын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн, одоогоор хариу ирээгүй байна.
Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг шалгаж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэж, яллагдагчаар татсан. Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаасан. Урьдчилгаа төлбөр болох 500 тэрбумаас 339 тэрбумыг дансанд нь царцаасан бол 160 тэрбумыг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Мөн Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлийн ногоон бүсийн 7.2 га талбай өртсөн. Туул голын бургасан ойг шилжүүлж, төслийг хэрэгжүүлэх ёстой байтал огт шилжүүлэхгүйгээр хавтгайруулан огтолж, 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон.
Шинэ тойрог авто замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий гурван этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон гурван албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэгт 18.6.2 хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор хүргүүлж, БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов зарлагдаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан.
Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой долоон багц тендер зарласан байдаг. Нийт 4.2 багц буюу 994 айлын 14 блок барилгыг 223.4 тэрбумын төсөвт өртөгтэй. Энд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Үүнд, НИТХ-ын төлөөлөгч этгээд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон, хэргийг шалгаж байна.
Хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, хүнд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байна.
Тухайлбал, Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой С гэж хүний үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгын зураг төсөв боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийх тендерт шалгаруулсан гэж буруутган, шалгаж байна. Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны дөрөвдүгээр сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан СТӨ-ний засварын ажлыг 678 сая төгрөгөөр хийх ажилд хууль бусаар шалгаруулжээ. Мөн Хэнтий аймгийн Бэрх тосгонд 2023 оны есдүгээр сард 640 хүүхдийн сургуулийн барилгын ажлыг 1.7 тэрбумаар хийх төсөвлт өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна гэв.
УДШ:"Акуа гарден" хорооллыг усны онцгой хамгаалалтын бүсэд барьсан нь хууль зөрчсөн

Улсын дээд шүүх өнгөрсөн Лхагва /2026.11.11/ гаригт авлига хороолол буюу “Акуа гарден” гэх тодотголтой хэргийг хэлэлцэн, Усны онцгой хамгаалалтын бүсэд хууль зөрчин орон сууц барьсан гэж шийдвэрлэлээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүхийн магадлалд “нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хариуцагч Засаг дарга 2018 оны А/1111 дүгээр захирамжаар гуравдагч этгээдэд 2013 онд “ногоон байгууламжийн зориулалтаар” олгосон 11.8 га газрын хэмжээ, зориулалтыг
- 29444 м.кв газрыг үйлчилгээ,
- 79875 м.кв газрыг үйлчилгээ, усан парк, спорт цогцолбор,
- 2642 м.кв газрыг үйлчилгээний зориулалт”-тай болгон өөрчилсний зарим хэсэг нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч төрийн бус байгууллагаас “… Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийг зөрчиж, усны онцгой хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмших эрх олгуулахгүй байх” гэсэн агуулгатай нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нэхэмжлэл гаргасны хүрээнд хариуцагч нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн ““Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын “Дунд голын онцгой хамгаалалтын бүс”-д давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэв.
Өмнө нь анхан шатны шүүхээс “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “… нийслэлийн Засаг даргын 2022 оны А/17 дугаар захирамжийн “Эм энд Жи констракшн” ХХК-д холбогдох гурван нэгж талбар бүхий газрын хоёрынх нь Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч нийслэлийн Ерөнхий архитекторын “2022 оны ХТХ2022/00-189 дүгээр Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаатай түдгэлзүүлж, үлдсэн хэсгийн нэгж талбар бүхий газрын Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд давхацсан хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох болон бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
УИХ: 41.5 их наяд төгрөгийн зарлагатай төсөв батлав

УИХ өнгөрсөн Баасан /2026.11.13/ гаригийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийн тав дахь хэлэлцүүлгийг хийн баталлаа. Ингэснээр Монгол Улсын 2027 оны төсвийн нийт орлого 39.2 их наяд төгрөг бол нийт зарлага 41.5 их наяд, төсвийн нийт алдагдал 2.3 их наяд төгрөг байхаар тооцлоо.
Үндсэндээ зарлага өндөр, алдагдал мөн өндөр төсөв батлагдлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд “Ирэх оны төсөв инфляцыг өдөөж, төгрөгийн үнэ цэнийг алдуулна” гэж мэдэгдсэн бол Засгийн газар иргэдийн амьжиргааг хамгаалах төсөв батлууллаа” гэж мэдэгдэв.
Тухайлбал, тэтгэвэр, цалингийн нэмэгдэл, татварын реформоор дамжуулан ажлын байрыг хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэсэн болохыг Сангийн сайд З.Мэндсайхан онцоллоо. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт амьжиргааг хамгаалсан, аж ахуй нэгжүүдийг татварын бодлогоор хамгаалсан төсөв баталсан болохыг онцолсон. Монгол Улсын 3.5 сая иргэн, 220 мянган орчим бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж бүрд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, ипотекийн зээл, жижиг дунд бизнесийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэрэг төсвийн арга хэмжээгээр дамжуулан төсвийн бодлогыг хүргэхийг зорьсон гээд онцлох зохицуулалтаас дурдлаа. Тухайлбал, ирэх онд;
- Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингаас хүн амын орлогын албан татвар авахгүй. Энэ хэмжээгээр иргэдийн гар дээр үлдэх мөнгө нэмэгдэнэ.
- 2026 онд төсвийн тодотголоор шийдвэрлэсэн суурь тэтгэвэр 2027 онд бүтэн жилээр олгогдож, дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, ахмад настны халамжийн мөнгө 600 мянган төгрөг болон нэмэгдэж, үүнд 171 мянган иргэн хамрагдана. Мөн асаргааны тэтгэмж нэмэгдэнэ.
- 2027 оны II улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 10 хувь, төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалин 20 хувиар нэмэгдэнэ. Үүнд 212 мянган төрийн албан хаагч хамрагдана.
- Даралт, зүрх судас, чихрийн шижингийн зарим эмийг Эрүүл мэндийн сангаас 100 хувь хөнгөлнө.
- Ипотекийн зээлд 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэр татаж, 16 мянган иргэнд орон сууцны санхүүжилт олгоно.
- 180 мянга орчим аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна.
- Гарааны бизнесийн эхний гурван ажилтны ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 36 сар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, зөвхөн нэг ажлаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Бизнес эрхлэгчид ахмад настныг ажиллуулбал нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө.
- Төрийн банкаар дамжуулан 300 сая хүртэлх ам.долларыг олон улсын зах зээлээс татаж, уг эх үүсвэрээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно.
- “Боловсролд хөрөнгө оруулъя” бодлогын хүрээнд 2027 онд 1.0 их наяд төгрөгийн санхүүжилт олгоно. Улсын хэмжээнд нийт 45 эмнэлэг, 137 сургууль, 72 цэцэрлэг, 41 дотуур байр баригдана.
- Эрчим хүчний хараат байдлаас гарах бодлогын хүрээнд 800 мвт шинэ эрчим хүчний эх үүсвэр бий болно. Ирэх онд 338 км хатуу хучилттай шинэ авто зам баригдана.
- Эко өрхийг бодлогоор дэмжиж, гал түлдэггүй, утаа гаргадаггүй, яндангүй, жорлонгүй гэр хорооллын өрхүүдэд амины орон сууцад ногоон зээл олгож, хүүгийн татааст 25 тэрбум төгрөг олгоно.
- 2027 оны 4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүрийн ард аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа сайжирч, ажлын байр бий болж, үндэсний компаниуд ажилтай, орлоготой байх, орлого нь нэмэгдэх боломж бүрдэнэ гэж байлаа.
3,605.46





















































Зочин 2026-11-15 64.119.26.138
Зам тээврийн сайдад Р.Мэргэн хууль зүйн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ нарт 10. 10. сая ам доллар бэлнээр авилгалдаж өгсөн гэж байна.Х.Нямбаатар Б.Энхбаяр нар 2020 оны сонгуульд зөв электрот намаас нэр дэвшихдээ 500 сая ам долларын авилгал өгсөн гэж байна даа шалга.
Зочин 2026-11-15 66.181.183.22
ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ЦАЛИН НЭРЭЭР 100 САЯ ТӨГРӨГ ХУЛГАЙЛДАГ МАН МАФИЙН АВИЛГАЧИД БАС ХАМРАГДАХ УУ
Нэргүй 2026-11-15 66.181.183.22
ҮХЭР МОНГОЛЧУУД ТЭНЭГ АЦНУУД
Зочин 2026-11-15 64.119.16.52
Оюунэрдэнэ улстөрд хөтөлж оруулсан бүх ах, найз нараа араас хутга шааж бултав.
Зочин 2026-11-15 64.119.16.52
Оюунэрдэнийн талынхны хэрэг илрэх гээд сөрсөн баүаа хийж байна.
ахмад настан 2026-11-15 66.181.178.75
Хотын дарга асан Х.Нямбаатар мэгдэн сандран самарч эхлээд амь тавин байна үтэр түргэн бривчлан авч ирээч ээ
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
DYRTAI SEKSY BAIRLALAAR XNE80955877
Нэргүй 2026-11-15 124.158.108.234
Хоолны махтай байлгаж байгаа малчиддаа л баярлаж байна.
Нэргүй 2026-11-15 66.181.185.212
ЯДАРЧ ТУЙЛДАЖ УУРССАН МОНГОЛЧУУД МАН ГЭЖ ХУЛГАЙЧ МАНГАСУУДЫН ЭСРЭГ НЕПАЛ БИШ МОНГОЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЦУСЫГ ГОРХИ МЭТ УРСГАЖ БОЛЗОШГҮЙ БОЛЖ. ХҮҮКИЙН ГЭР БҮЛИЙГ НИКОЛАЕ ЧАУШЕСКУГИЙН ХУВЬ ТАВИЛАН ХҮЛЭЭЖ БАЙГАА Ч ЮМ БИЛ ҮҮ. КАРМА ГЭЖ БАЙДАГ Л ГЭЛЦДЭГ.
Нэргүй 2026-11-15 64.119.20.138
Жанжин маань 25саяар хамгийн дээр нь заларч байх юмаа.
Жанжны нэр төрд ингэж аймшиггүйгээр халддаг Данх, Бактер туучий нарыг яаядаа. Аан.
Үнэн бол аргагүй л аатай удирдагч шиг томоор базсан бна.
37 онд бол бүгдээрээ дууссан.
Хүрээний бузар далай далай. Ххх.
Bugd hulgaich 2026-11-15 64.119.24.104
b**s adilkhan ,munguni medremjgui boltloooo khulgaich
Нэргүй 2026-11-15 104.28.68.89
EneOyunerdene, Nyambaatar 2 ih sandraad baina. Yndeslelgyi hudlaa ym yariadbn uu, hagas dutuu ym yariad baina sejigyei bn
Нэргүй 2026-11-15 202.126.91.104
Бодийн Баясгалангийн тараасан авилгалын мөнгийг сангийн сайд майд гарын үсэг зжрах юмуу.ккк
Нэргүй 2026-11-15 178.174.229.45
ASHGUI DEE ARDIIN NAMIIN DARGA BSAN OYUERDENE UURUU NAMAA AVILGACHIDIIN NAM BAISNIIG ZARLAJ BUZAR BULAIGAA DUUDALTSAJ BNA KKKK GOYO HURELSUH BAS ARDIIN NAMIIN DARGA BSAN AVILGACH. MIEI DANJAAD BAS ARDIIN NAMIIN DARGA BSAN ULAAN AVILGACHIN NUMBUR ONE ENHBAYAR GJ TSUUTAI AVILGACHIN ARDIIN NAMIIN DARGA BSAN HUURHIII ZA TEGEED HAMGIIN NUGUUU BUZAR HULGAICH a*******n AVILGACHIN SHAR SEMJIT SANJIIN BAYAR GJ AIMSHIGT ETGEED CHIN BAS ARDIIIN NAMIIN DARGA BSAN SHUUU DEEE
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
ZYGAATSAAD DYYDLGN VANAG JARGAAN 80955877
Зочин 2026-11-15 202.126.89.158
Оюун-эрдэнэ өөрөө шалгуул худлаа хорчин сэтгэлээр хаяа хатөвчаар шагайсан нөхдүүд
Нэргүй 2026-11-15 202.133.76.117
Хүрэлсүх эрх мэдэлтэй байсан Баттулга ч бас эрх мэдэлтэй байсан ерөнхий сайд Оюун Эрдэнэ хууль зүйн сайд Нямбаатар сангийн сайд Жавхлангүй наад мөнгө чинь тараагдах ямар боломжгүй юм бишүү наад хүмүүсийн чинь гарын үсэггүй голомтын баясгалан авилга өгөөд яах юм билээ Нямбаатараа нэг л дутуу яриад байгаа санагдах юмаа
Нэргүй 2026-11-15 202.9.40.160
Төр параламентийн засаглалтай болоод улсын хөгжил удаан Монгол улс хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай болох гарц л үлдлээ энэ үед төсөвөөс хумслах хүний тоо цөөрч улс эзэнтэй болж хөгжнөө
Нэргүй 2026-11-15 103.57.93.138
Хүчтэй Ерөнхийлөгч гэнэ үү ?!
Тэр чинь хэнд ч дийлдэхгүй луйварчин л болно ш дээ, яг Африкийнхан шиг !!!
Парламентийн Засагтай байхад 25 саяыг гусч бна, Ерөнхийлөгчийн Засагтай болво л 25 их наядыг гусна шүү дээ !!!
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
SAWN XUCHINDEED OGI SEXSEER80955877XUSSEN ER XUNI SEXSY OWORTN SADARLMAAR80955877
Энхээ 2026-11-15 202.126.90.136
хөөш энэ 110 сая доллорыг хувааж авсан Төрийн хулгайч нар буруугаа хүлээж мөнгөө төрд буцааж тушаагаачээ.үгүй юм бол хууль хяналтын байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоож зохих хариуцлага хүлээлгээчээ !Ард түмэн минь бидний толгой дээр гарсан энэ хулгайч нартаы улам олуулаа болж тэмцээчээ !!!
Нэргүй 2026-11-15 188.162.229.202
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
SEXSEER SADAR BIEE UNELLEED SHAALGYYLI80955877TOMSGN DOLOON
Зочин 2026-11-15 202.126.89.158
Оюунэрдэнэ Баатар Андра Баттулга бас бус хүмүүс ёстой ямар муухай муу зүйлд гаршсан юм бэ
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
SAWI SEKSY ERCHUUDN XUSDEG VANXANI SEKSY NZ AMRAG SEKSEER DEWSGER BOLI80955877ONGONOO TSOOLLYYLI
Нэргүй 2026-11-15 202.21.108.27
Хулгайч луйварчин Хүрэлсүх үгээ хэл
Нэргүй 2026-11-15 64.119.19.126
BOOB XXMOOR ANUSDAX ALNI SEXSYG GOE SHAAX ZALYYSN ANUSN NUX DOLOON MASSAI XUCHINDEX ERD SADARTLA EDELLUULI80955877