niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:03 UTC Эх: https://news.mn/r/2899328/ 305623d695b3fca8… ← niitlelch.mn руу буцах

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулж дууслаа

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулж дууслаа

Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын үнэлгээг боловсруулж дууслаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн хуралдаанд Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлын үнэлгээний тайланг өнөөдөр /2026.11.14/танилцуулж байна.

Тус хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Буяннэмэх, Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдийн удирдлага, МУИС, ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид оролцож байна.

Харин Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд цахимаар оролцож байна.

Хуралдааны үеэр Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемд учирсан хохирлыг тооцохоор ажилласан эрдэмтэн, судлаачдын ажлын хэсэг үнэлгээний тайланг хуульд заасан хугацаанд боловсруулж дуусгасан талаар танилцуулж, тайланг хэлэлцүүлж байна.

Хохирлын тайланг Засгийн газрын 2013 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Ой, хээрийн түймрийн хохирол тооцох журам” болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны хамтарсан тушаалаар баталсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу боловсруулжээ.

Одоо үнэлгээний тайлан болон холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

Улмаар эрх бүхий байгууллагаас шаардлагатай гэж үзвэл шүүх шинжилгээний байгууллагын шинжээч томилуулах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоох ажиллагаа үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-14 202.133.76.52

яагаад нөмрөгийн сурвалжилсан сэтгүүлчийг баривчилж байгаам бол?

Avatar

1 2026-11-14 66.181.167.39

х** баас

Avatar

Unshich 2026-11-14 64.119.27.192

Ergeed shan sergen urganaa ,

Avatar

Иргэн 2026-11-14 59.153.114.160

өөрөө буцаад сэргэнэ хохиролгүй гэж тогтоогдвол яг л бидний хардалт үнэн болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж