“NEWS” агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.
"МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ЯЛАХААР ХУЙВАЛДАЖ БАЙНА"

Ардчилсан намын гишүүн, Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг огруулж, Онц их хурал зарласан гэх мэдээлэл цацагдаж байгаа ч Ардчилсан намаас үүнийг үгүйсгэсэн мэдэгдэл гаргалаа. Эрх баригчдаас илүү Ардчилсан нам хагаралдаж байгааг юу гэж харж байна вэ?
-Сайн дурын "отряд" байгуулагдчихаад дур зоргоороо ярьцгааж байна. Намын Онц их хурлыг хэн дуртай нь зарладаг ч юм биш. Дүрэм, журам гэж бий. Үндсэн журмынхаа дагуу л Онц их хурлыг зарлана. Энэ бол Ардчилсан намыг хагалах үйл ажиллагаа. Хяналтын ерөнхий хороо нь намын генсекийг огцруулах эрхгүй. МАН-ын оролцоо байна гэж хардаж байна.
-Хэрвээ Ардчилсан нам Засгийн газарт МАН-тай хамтарвал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028, 2032 оны сонгуулиар олонхи болно гэж харалтгүй болов уу? Ер нь хамтарсан тохиолдолд ямар эрсдэлүүд дагуулна гэж та харж байгаа вэ?
-Ардчилсан нам Засгийн газартай хамтарч байгаа бол Ерөнхийлөгчийн сонгуулиа МАН-д өгөхөөр тохирсон гэсэн үг. Би энд огтхон ч эргэлзэхгүй байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхгүй юм байна. Энэ бүх үйл явдал яг одоо зэрэгцээд яваад байгаагийн цаана МАН байна гэх хардлагыг төрүүлж байна. Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх эрхгүй болгосны дараа хамтарсан Засгийн газар байгуулж, нэг тоглоомны хүнийг нэр дэвшүүлэн МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаан хийж байна. Ардчилсан нам өмнө нь Засгийн газартай хамтарсан гашуун туршлага бий шүү дээ.
Ер нь парламентад сөрөг хүчний дуу хоолой улам бүр суларч, унтарч байна. МАН-ын дотоод хагарал хүндрэх тусах Ардчилсан намын эв нэгдэл, дуу хоолой хүчтэй болох ёстой байтал эсрэгээрээ улам суларч байна.
Улс төрийн логик нь ойлгомжгүй. Яг үнэнийг хэлэхэд, гудамжинд алхаж яваа захын хүнээс асуухад, МАН бол Засгийн газрын эрх барьж чадахгүй юм гэдгийг хэлнэ. Юун Ерөнхийлөгч, олонхи болох вэ. Наадуул чинь чадахгүй гэдгийг хэнээс ч асуусан хэлээд өгнө. МАН дотроо хагарч, шившгээ хутгаж байгаа нь үнэн шүү дээ. Энэ шившгийн улмаас улс орныг самарч дууслаа. Эрх барьж чадахгүй байхад яагаад Ардчилсан нам найр тавьж, хамтрах тухай яриад байна вэ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
"ТУСЛАМЖ ХҮРЧ АМЖААГҮЙГЭЭС ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД ЭРСДЭХ ТОХИОЛДОЛ БИЙ"

-ХЭҮК-т ирүүлсэн гомдол, мэдээллийн статистикаар хүний эрхийн зөрчил хамгийн их бүртгэгддэг аймаг, сум аль нь вэ. Гомдол, мэдээлэл цөөн бүртгэгддэг орон нутагт хүний эрхийн зөрчил үнэхээр бага байна гэж үзэж болох уу. Эсвэл иргэд эрхээ зөрчигдсөнийг мэддэггүй, мэдсэн ч гомдол гаргах боломж, мэдээлэл дутмаг байдагтай холбоотой юу?
-Бид жил бүр гомдол, мэдээллийн статистикийг хардаг. Зургаан жилийн өмнөх мэдээллийг ч харьцуулж үзсэн. Өмнөх жилүүдэд орон нутгаас ирүүлж байсан гомдол харьцангуй цөөн байсан бол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Манайд ирдэг гомдлын нийтлэг төрлөөс шударгаар шүүлгэх эрхтэй холбоотой асуудал нэгдүгээрт ордог. Харин орон нутгаас ирж байгаа гомдлын хувьд хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал хамгийн их байна. Мөн Өмнөговь, Дорноговь аймгаас эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой гомдол тогтмол ирдэг. Уул уурхайн нөлөөлөлд өртсөн иргэд тоосжилт ихэссэн, усны нөөц хомсдсон, малчин өрхийн амьдралд сөргөөр нөлөөлсөн, нөхөн олговор олгохгүй байгаа зэрэг асуудлыг тавьдаг. Аймаг бүрийн нөхцөл өөр. Суурин газрын иргэдийн хувьд дэд бүтэц, төлөвлөлт, дулаан хангамжтай холбоотой асуудал илүү яригддаг. Орхон, Дархан зэрэг суурин газраас гэр бүлийн хүчирхийллийн асуудал ч ирдэг. Харин хүүхдийн эрхтэй холбоотой гомдол хаана ч гарч байна.
Сум, аймаг, нийслэл гэлтгүй хүүхдийн эрхийн асуудал нийтлэг байна.
Орон нутгаас хамгийн их ирдэг гомдлын төрөлд хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндийн эрхтэй холбоотой асуудал багтаж байна. Харин манай референтүүдийн 146 суманд ажиллаж, мэдээлэл цуглуулан хийсэн дүн шинжилгээгээр нэгдүгээрт хүүхдийн эрх, хоёрдугаарт хөдөлмөрлөх эрхийн асуудал тулгамдаж байна гэж үзсэн.
Хөдөлмөрлөх эрхийн хүрээнд хэд хэдэн төрлийн асуудал ирдэг. Нэгдүгээрт, ажилд орохдоо тэгш боломж эдлэхгүй байна гэсэн гомдол бий. Тухайлбал, ажлын шалгуурыг хангаж, бусадтай өрсөлдөж байгаа ч танил тал, хамаатан садан, сумын харьяалал, намын харьяалал, хүйс зэргээс шалтгаалан давуу байдал олгож байна гэж гомдол гаргадаг. Хоёрдугаарт, албан тушаал ахиулахгүй байна гэсэн асуудал яригддаг. Гуравдугаарт, ажлын байрны дарамт, шахалттай холбоотой гомдол их ирдэг. Ажил дээр дарамталж байна, ажлаас гарахыг шаардаж байна гэх мэт асуудал бий.
Жижиг сум, орон нутагт хүмүүс бие биеэ сайн таньдаг учраас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн ч гомдол гаргаж чаддаггүй тохиолдол байдаг.
Тухайн хүн гомдол гаргавал хувийн мэдээлэл нь алдагдах, сум даяар яриа болох, цаашлаад өөрөө дарамтад орох эрсдэлтэй гэж болгоомжилдог. Жишээлбэл, нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг гомдол гаргалаа гэхэд жижиг орчинд энэ мэдээлэл хурдан тархаж, гомдол гаргасан хүн өөрөө гадуурхагдах, дарамтад өртөх эрсдэл үүсдэг. Тиймээс гуравдагч этгээдээр асуудлаа шийдвэрлүүлэх нь зөв хувилбар байж болно гэж бид сургалт, зөвлөгөөний үеэр хэлдэг. Энэ нь зөвхөн хөдөө орон нутагт хамаарахгүй. Улаанбаатар хотод ч цөөн ажилтантай байгууллагад дотооддоо асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй тохиолдол бий. Байгууллага дотроо хэн нэгний талд орж, шударга шийдвэр гаргахгүй байх эрсдэлтэй тул хөндлөнгийн, мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Тухайлбал, ХЭҮК болон хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах боломжтой. Манайд хандаж байгаа хүмүүсийн хувьд байгууллага дотроо асуудлаа шийдвэрлүүлнэ гэдэгт итгэлгүй байгаа учраас шууд ханддаг. “Та бүхэн шалгаад, дүгнээд өгөөч” гэж хүсдэг гэсэн үг. Эрүүл мэнд, боловсролын салбараас хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол хамгийн их ирж байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
"ӨВӨЛ ДАВХАРДСАН ТООГООР 3.2 САЯ МОНГОЛЧУУД ГАДААД РУУ АЯЛЖ БАЙНА"

Санхүү эдийн засгийн их сургууль/СЭЗИС/-ийн Олон улсын аялал жуулчлалын сургалт, судалгааны инстутийн багш, судлаач Б.Мөнхтогтохтой ярилцлаа.
-Монгол Улс олон жил нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьдаг ч түүндээ хүрч чадахгүй байгаа. Гэтэл Энэ монголчууд гурван саяулаа гадаадад аялж байна гэх судалгааг хийсэн нь анхаарал татлаа. Судалгаагаар өөр ямар сонирхолтой мэдээлэл гарав?
-Сүүлийн жилүүдэд монголчуудын гадаад улс руу чиглэсэн аяллын урсгал эрчимтэй нэмэгдэж, аялал жуулчлал нь нийгмийн амьдралын нэгэн чухал хэрэглээ, амьдралын хэв маяг болон төлөвшиж байна. Миний хувьд энэ хандлагыг зөвхөн гадагш чиглэсэн мөнгөн урсгал, эдийн засгийн алдагдлаар хэмжих нь өрөөсгөл ойлголт юм. Харин ч монголчууд дэлхий ертөнцийг танин мэдэх, өөр соёл иргэншилтэй танилцах, гэр бүлдээ цаг гаргах, хамтдаа үнэ цэнтэй дурсамж бүтээхэд хөрөнгө оруулж эхэлсний илэрхийлэл гэж харж байна.
Аялал бол зөвхөн нэг улсаас нөгөө улс руу зорчих үйл ажиллагаа биш. Энэ нь хувь хүний мэдлэг, үзэл хандлага, соёлын ойлголт, амьдралын туршлагыг тэлэх чухал боломж юм. Ялангуяа үр хүүхдээ дэлхийн улс орнуудын соёл, зан заншил, амьдралын хэв маягтай багаас нь танилцуулж байгаа нь ирээдүйд олон улсын түвшинд сэтгэж, өргөн хүрээнд харилцах чадвартай иргэдийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Дэлхийн зарим улс орны иргэдийн хувьд гадаад улсад аялах нь өндөр зардал, амьдралын нөхцөлөөс шалтгаалан биелүүлэхэд бэрх мөрөөдөл хэвээр байдаг. Харин монголчуудын хувьд аялж, дэлхийтэй танилцах боломж бодит хэрэглээ болон өргөжиж байгаа нь анхаарал татахуйц өөрчлөлт юм.
Энэхүү хандлагыг судалгааны үр дүн ч тодорхой хэмжээнд баталж байна. Гадаад улсад аялсан 1000 иргэнийг хамруулсан түүвэр судалгаагаар монгол аялагчдын дийлэнх нь халуун дулаан уур амьсгалтай орнуудыг зорих сонирхолтой бөгөөд ялангуяа хүүхдийн тоглоомын байгууламж, усан сан, усан парк зэрэг гэр бүлээрээ амрах, хүүхдэд ээлтэй үйлчилгээ бүхий аяллын багцыг түлхүү сонгож байгааг харууллаа. Энэ нь гадаад аялал зөвхөн хувь хүний амралт, зугаалгаар хязгаарлагдахгүй, гэр бүлийн хамтын хэрэглээ болон хөгжиж байгааг илтгэнэ.
Нөгөө талаас, гадаад аялал зохион байгуулагч тур оператор компаниудын дунд өрсөлдөөн нэмэгдэж, хэрэглэгчдэд харьцангуй боломжийн үнэтэй аяллын бүтээгдэхүүн санал болгох нөхцөл бүрдэж байна. Үнийн өрсөлдөөн, нислэгийн хүртээмж, аяллын багцын төрөлжилт зэрэг хүчин зүйлс нь гадаад аяллыг илүү өргөн хүрээний хэрэглэгчдэд хүртээмжтэй болгож байна.
Монгол Улсын гадаад аяллын статистик мэдээллээс үзэхэд, жилд давхардсан тоогоор ойролцоогоор 3.2 сая удаагийн гадаад зорчилт бүртгэгдэж байгаагийн 2.2 сая орчим нь БНХАУ-ыг чиглэж байна. Гадаад аяллын багцын үнэ харьцангуй боломжийн түвшинд буюу 1.5–1.8 сая төгрөгөөс эхэлж байгаа нь аяллын эрэлтийг дэмжих нэг хүчин зүйл болж байна. Гэхдээ энэ үзүүлэлт нь бүх аялагчийн бодит нийт зардал бус, аяллын багцын үнийн түвшинг илэрхийлж байгааг анхаарах хэрэгтэй. Сүүлийн үеийн өөр нэг сонирхолтой хандлага бол аяллыг эрүүл мэнд, худалдаа, бизнесийн зорилготой хослуулах явдал юм. Тухайлбал, монгол иргэд БНХАУ-ын Хөх хот, Бээжин зэрэг хотыг зорьж, эмчилгээ, оношилгоо, эрүүл мэндийн үйлчилгээ авахын зэрэгцээ амралт, худалдааг хослуулсан аялал хийх нь нэмэгдэж байна. Үүнээс гадна гадаад зорчилтын тодорхой хэсгийг бизнес, худалдаа, бараа бүтээгдэхүүний татан авалттай холбоотой аялал эзэлж байгаа нь монголчуудын гадаад зорчих хэрэгцээ олон талт шинжтэй болж өргөжиж байна.
Монголчуудын гадаад аяллын урсгал бол ойрын жилүүдэд буурахгүй, харин ч хэрэглэгчдийн хэрэгцээ, худалдан авах чадвар, аяллын бүтээгдэхүүний төрөлжилттэй уялдан цаашид өргөжих хандлагатай. Урсгалыг зогсоох, гадагш чиглэсэн мөнгөн урсгалыг дан ганц сөрөг үзэгдэл гэж үзэхээс илүүтэйгээр үүнээс ямар боломж бий болгож болох вэ гэдэгт анхаарах шаардлагатай.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
ТАЙЗАН ДЭЭР ЭСРЭГ ДҮРИЙГ АМИЛУУЛАХЫГ ЗОРЬДОГ ЗАЛУУ ЖҮЖИГЧИН

“NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор жүжигчин залууг онцолж байна. Улс төрийн элэглэл зохиол болох "Амьтны ферм"-ийн Цасан бөмбөгийн дүрийг ахмад уран бүрлээчидтэй хамтран тайзнаа амилуулж байгаа залуу жүжигчин бол Ганбатын Бямбадорж. Тэрбээр хүүхэд насныхаа мөрөөдөлд хөтлөгдөн жүжигчин мэргэжлийг сонгосон тухайгаа ярьсан юм.
-"АМЬТНЫ ФЕРМ" МЕТАДРАМЫН ЖҮЖИГТ ТОГЛОХ САНАЛ АНХ ИРЭХЭД ТАНД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРЖ БАЙВ?
-"Амьтны ферм" метадрамын жүжигт тоглох санал ирэхэд маш том боломж гэж олзуурхан хүлээж авсан. Сургуулиа төгссөнөөс хойш тайз, дэлгэцийн бүрэн хэмжээний уран бүтээлд огт тоглож байгаагүй учраас энэ жүжиг надад өөрийгөө шинээр нээх том сорилт болсон. Анхны бэлтгэлд ороход өөртөө итгэж өгөхгүй, яг л учраа олохгүй байгаа шинэ сурагч шиг санагдсан. Багийнхны дийлэнх маань мэргэжлээрээ олон жил ажилласан, олны танил мундаг ах, эгч нар байсан болохоор их эмээж байсан. Тухайлбал, ширээний уншлагын үеэр хэт их сандарснаас болоод хоолой ч гарахгүй шахам байх тохиолдол гарч байлаа.
Бэлтгэлийн явцад хамтран тоглогчидтойгоо ойртож, дотносох тусам бие биенээ илүү сайн мэдэрч, миний чадвар ч бага багаар ахиж эхэлсэн.
Олон тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн туршлагатай уран бүтээлчдээс суралцах зүйл үнэхээр их байна. Жүжгийн нээлтийн тоглолт асар их догдлол, сандрал дунд болж өнгөрснийг тодхон санадаг. Ингэж анхны том даваагаа амжилттай давсны дараах тоглолтуудад улам сайжирч, өсөж дэвшиж байгаа минь өөрт хүртэл мэдрэгдсэн.
-АНХНЫ ГОЛ ДҮРЭЭ УЛС ТӨРИЙН ЭМГЭНЭЛТ ЗОХИОЛ БОЛОХ "АМЬТНЫ ФЕРМ" ЖҮЖГИЙН ЦАСАН БӨМБӨГ ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХ УУ?
-Үгүй ээ. Миний хамгийн анхны тайзны гол дүр ОХУ-ын Екатеринбург хотын тайзнаа амилж байлаа. Их сургуулиа төгсөөд сар ч болоогүй байхдаа олон улсын нэгэн фестивальд "Хөгшин туулай" жүжгээр оролцож байсан юм. Сургуулиасаа гадуур тоглосон хамгийн анхны уран бүтээл маань энэ жүжиг байсан бөгөөд би тэрхүү жүжгийн гол дүрийг бүтээж, тухайн үедээ нэрэмжит шагналыг нь авсан сайхан дурсамж бий.
Үүний дараа эх орондоо ирээд найзуудтайгаа хамтран продакшн байгуулж, нийгэмд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж эхэлсэн. Хийж бүтээсэн тэрхүү контентуудын маань үр дүнд дараагийн уран бүтээл болох "Амьтны ферм" жүжгийн гол дүрийн санал ирсэн болов уу гэж боддог.
-ТАЙЗНЫ БҮТЭЭЛ ҮҮ, ЭСВЭЛ ДЭЛГЭЦИЙН БҮТЭЭЛД ТОГЛОХЫГ ИЛҮҮ ЗОРЬЖ БАЙНА УУ?
-Миний хувьд тайзны уран бүтээлд тоглох нь илүү сонирхолтой байдаг. Учир нь театрын урлаг жүжигчнээс асар их ур чадвар, мэдрэмж, хөдөлмөр, бас энерги шаарддаг. Тиймээс би оюутан цагаасаа л театрын жүжигчин болохыг дотроо нууцхан хүсэж, мөрөөдөж ирсэн. Тайзан дээр амилуулахыг хүсдэг дүр ч нэгээр тогтохгүй бий.
Хэзээ нэгэн өдөр хүссэн жүжгүүддээ тоглохыг үгүйсгэхгүй шүү дээ.
Мөн миний сэтгэлд нэг зүйл байнга бодогддог юм. Жүжигчин хүн өөрийнхөө дүр төрх, өгөгдөлд тохирсон дүрийг илүү сайн амилуулж, үзэгчдэд хүргэж чаддаг шиг санагддаг. Тиймээс би эсрэг талын дүрийг чадварлаг бүтээж чадна гэж өөртөө итгэдэг. Тэр дундаа үзэгчдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлэхүйц хурц хэсгүүдийг хамгийн сайн гаргаж чадна гэж боддог шүү.
-ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛААЧ. АЙЛЫН ХЭД ДЭХ ХҮҮХЭД ВЭ?
-Би айлын ууган хүү. Одоогоос 20 гаруй жилийн өмнө Ганбат хэмээх эрхэм хүний ууган хүү болон мэндэлж байлаа. Миний доор хоёр хөөрхөн дүү бий. Ингээд манайх ам бүл тавуулаа амьдарч байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
3,605.46





















































Зочин 2026-11-14 64.119.27.199
Карманы хулгайч Бат-үүл одоо бол бүүрч том хулгайч байх болждээ. Баас,баас
Нэргүй 2026-11-14 193.189.100.196
😅 Путины ач хүүд эцгийнх нь овгийг өгөөгүй, учир нь түүний овог нь Зеленский юм байна.
"Агентство" (Agency) хэвлэлийн мэдээлснээр, Путины охин Катерина Тихонова балетын мастер Игорь Зеленскийгээс хүү төрүүлжээ. Хүүхдийг эхийнх нь овгоор бүртгүүлсэн байна. 🤣🤣🤣🤣🤣
irgen 2026-11-14 24.9.126.195
eh oron ardchilal gej neriidleer tusuv olon jil shaasan garuud shorondoo orson deer baihoo
Нэргүй 2026-11-14 64.119.19.126
SERELN SEXSEER VANAGLMAAR SHAANAA80955877
Дулаан орны татвар гэж авах хэрэгтэй 2026-11-14 66.181.191.203
Зурагдсан пянзнууд зуны нохой шиг шиншлээд явах
Нэргүй 2026-11-14 64.119.19.126
ANUSDAAD ALNI SEXSYG XUSNEER SEKSYGEER BOOL DEWSGER XUCHINDIGOE TACHAANGUI BOOB XXI BOOW DOLOOJ AUSDA80955877