niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:30 UTC Эх: https://news.mn/r/2899239/ 49865375c9399157… ← niitlelch.mn руу буцах

ҮХЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг хянаж байна

ҮХЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг хянаж байна

ҮХЦ: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтыг хянаж байна

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны тавдугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгийн зарим зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар нэр бүхий иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн шалгаж байна. Тус хуулийн 9.1.5-д УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор, 9.2-т уг үндэслэлээр гишүүнийг эгүүлэн татах тогтоол гаргахаар тус тус заажээ.

Харин хуулийн 9.4-т эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд тухайн асуудлаар гишүүд саналаа илээр гаргаж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эгүүлэн татахыг дэмжсэн тохиолдолд тогтоол баталсанд тооцохоор зохицуулсан байна.

Маргаан үүсгэгч иргэд уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн:

  • Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг буюу төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим;

  • Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, журам;

  • Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим;

  • Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу Улсын дээд шүүхийн шийдвэрийн заавал биелэгдэх шинж;

  • Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль, төрийн байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар маргажээ.

Үндсэн хуулийн хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна гэж шууд заасан байдаг.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гишүүнийг эгүүлэн татахад УИХ-ын гишүүдийн ил санал хураалт, олонхын дэмжлэгийг нэмэлт нөхцөл болгосон нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалттай нийцэж байгаа эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

сонгохгүй 2026-11-13 202.9.47.105

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нь ЗӨВ ГЭСЭН ШИЙДВЭР ГАРАХ ЁСТОЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж