niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:30 UTC Эх: https://news.mn/r/2899179/ 8279f598acc146d3… ← niitlelch.mn руу буцах

"Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа"

"Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа"

"Хар тамхины сүлжээний цаана албан тушаалтнуудын эрх ашиг нуугдаж байгаа"

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр /2026.11.13/ хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлт болон Монгол Улсын хилээр нэвтэрсэн иргэд, тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан асуудлаар  мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Энэ төрлийн гэмт хэргийг  хаацайлдаг албан тушаалтнууд, хүмүүс байна. Хэрэг өөрөө зохион байгуулалттай сүлжээнд орсон. Гаднаас нийлүүлдэг болон дотоодод тогтоогдсон асуудлуудыг бид олон нийтэд мэдээлэх зайлшгүй шаардлага үүсэж байна. Хэрэглэгчдийг зөвхөн яллахаас илүүтэй тэднийг зориудаар донтуулах замаар зохион байгуулалтад оруулдаг хэлбэрүүд бий болсныг анхаарах ёстой.

Тухайлбал, ‘Гурван хүнийг эсвэл таван хүнийг дагуулж ирвэл чамд үнэгүй өгнө’ гэдэг аргаар хүүхэд, залуусыг татан оруулж байна.

Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ онцгой анхаарал хандуулах цаг болсон. Манай улс 3.5 сая хүн амтай. Үүний 70 орчим хувь нь 34 хүртэлх насны залуучууд байна. Гэтэл энэ залуус зуу зуун мянгаараа хар тамхинд живээд орчихвол бидэнд ирээдүй хойч үе гэж байх уу, улс орон гэж оршин тогтнох уу?

Үе үеийн сайд нар яагаад энэ асуудалд онцгой анхаарал хандуулж чадаагүйг би гайхдаг.

Ил ярьж болохгүй, сурталчилгаа болно гэж нуусаар байгаад өнөөдрийг хүрсэн нь цаанаа зохион байгуулалттай, улс орныг зориудаар хар тамхинд живүүлэх гэсэн далд бодлого байсныг ч үгүйсгэхгүй.

Хар тамхитай тэмцэж байгаа хэдэн зуун алба хаагч мэдлэг, ур чадвар, хичээл зүтгэлээрээ тэмцэж байгаа ч тэднийг дэмжих төрийн бодлого, хууль хяналтын байгууллагын чадавх сул байна. Энэ сул талыг гэмт сүлжээнийхэн ашиглаж байна.

Хэрэв бид одоо таслан зогсоож, шаардлагатай арга хэмжээг авахгүй бол дахиад 3-5 жилийн дараа ирээдүйн тухай ярих ч боломжгүй болно.

Энэ бол зөвхөн цагдаа, Хууль зүйн яамны ажил биш. Цагдаа нар ажиллаж байгаа ч дээд түвшиндээ нөлөөлж байгаа нөхдүүд байна. Нөгөө талдаа Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд оролцох ёстой. Нийгмийн бүх салбарыг хамарсан, хүний амьдрал, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой энэ асуудлыг бусад яамд хаяж болохгүй” гэлээ.

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

– Хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан. Гадаадын иргэн, харьяатын газар болон хилийн бүртгэлтэй холбоотой асуудал яригдаж байсан шүү дээ?

-Энэ асуудлаар би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд албан хүсэлт хүргүүлсэн. Монгол Улсын хилээр орсон гадаадын иргэд, тээврийн хэрэгсэл, зорчигчдын мэдээллийн сан устсан ноцтой хэрэг гарсан.

2024 оны хоёрдугаар сард систем нь ажиллагаагүй болж, мэдээлэл нь устсан бөгөөд өнөөдрийг хүртэл яг ямар түвшинд байгаа нь тодорхойгүй байна.

Би ажлаа аваад энэ чиглэлээр холбогдох мэдээллүүдийг цуглуулсан. Хилээр орж, гарсан мэдээлэл дахин сэргэхгүй хэмжээнд хүрсэн эсэхийг нарийн тогтоох ёстой. Яагаад энэ мэдээллийг өнөөдрийг хүртэл нуун дарагдуулсан юм бэ? Үүнээс үүдээд хилээр ямар хүмүүс орж ирсэн, хэчнээн иргэний бүртгэл арилсан, энэ нь улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг шалгах хэрэгтэй. Цаашилбал, хилээр байгалийн баялаг, ачаа тээвэрлэж, экспортолсон асуудлыг нуун дарагдуулахын тулд устгасан уу гэдгийг тодруулах шаардлагатай байна.

Намайг ажлаа өгөхөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс эдгээр асуудлыг танилцуулах үүрэг өгсөн.

Би Байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж, тодорхой болгоно. Тухайн үед буюу 2024 оны хоёрдугаар сард систем доголдож, мэдээлэл устах үед Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газар, салбар хариуцсан яам зэрэг холбогдох агентлагуудын удирдлагад хэн байсан бэ гэдэг нь тодорхой байгаа.

– ШШГЕГ-ын дарга болон бусад албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэр хэрэгжээгүй. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ?

-Өнөөдрийг хүртэл нэг ч албан тушаалтныг чөлөөлөөгүй байна. Үүний цаана улс төрийн шалтгаан, асар том эрх ашиг бий. Хар тамхины сүлжээ, хууль бус алт олборлолт, хилээр нэвтэрсэн иргэд болон тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан хэрэг зэрэг олон асуудал зэрэгцэн өрнөсөн.

Миний сайдын албан тушаалыг өгөх, авах бол энэ улс орны аюулгүй байдал, хар тамхинд живж буй залуусын ирээдүй, дээрх ноцтой хэргүүдтэй харьцуулахад юу ч биш.

Энэ бүхний араас явж, заавал эцэслэн тодорхой болгох ёстой. Хүмүүсийг чөлөөлөхгүй байгаагийн цаана хууль бусаар мөрдөн мөшгөх, тагнах, чагнах ажиллагаа явуулсан, далд ажиллагаа нэрээр төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан зэрэг ноцтой асуудлууд ил болж, дотоод хяналт шалгалт орохоос эмээж буй явдал бий. Өөрөөр хэлбэл, албан тушаалтнууд өөрсдийн арьсаа хамгаалж, урьдчилан сэргийлж байгаа хэлбэр юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Zochin 2026-11-13 59.153.114.95

Цаазалдаг болох хэрэгтэй,Хар тамхи зөөвөрлөдөг хүмүүсийг олны өмнө цаазлаад байвал зохилтой,,

Avatar

Нэргүй 2026-11-13 103.212.163.217

ХИЙЖ БАЙХ НЬ ЯАВ, ОГЦОРСОН ХОЙНОО ТОМ ТОМ БААНА

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.186.83

Залуу үе хар тамхи тамхи архи пивонд жиж байна Төрийн бодлого хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.186.83

Хар тамхийг энгийн ард иргэд зарахгүй л лавтай Цагдаа Хил гааль гээд бүгд холбоотой мафийн системд орсон нь тодорхой эд нар Эх орноосоо урваж байна бага насны хүүхэд мансууруулна гэлэг Монгол хүн Монгол улсын эсрэг зохион байгуулалттай хорлон сүйтгэх үйл ажиллагаа одоо зогсоохгүй бол бидэнд ирээдүй гэж байхгүй болох юм байна

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.186.83

Шууд нэрлээд гаргуулахгүйш дээ гүтгээд гүжирдээд эрх мэдлийн ард суугаө хүмүүс яаж ч мэднэ энэ хүнийг зохион байгуулалттай гүтгэж харлуулж бохир арга хэрэглэж сайдаас буулгалаа даа бузрууд хариугаа хүртэх өдөр ирэх л байх удахгүй бусдын үр хүүхдэд хар тамхи шахаж бузарлаж байгаө нөхлийн үйлдлүүд өөрсдийх нь үр хүүхдээр дайрч гарах нь тодорхой үйоийн үр хаалга андуурахгүй одоо даварч чадаж байгаа юм шиг байвч хожмоо харамсаад барахгүй л боловуу

Avatar

Нэргүй 2026-11-13 103.168.34.242

зүгээр нэрлчихээч худлаа зуусан болоод л

Avatar

сонгогч 2026-11-13 202.9.47.105

ЭНЭ МОНГОЛ МИНЬ БОЛОХОО БАЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА……………..

Avatar

Нэргүй 2026-11-13 202.133.76.51

яг үнэндээ Европын холбоо Түрк Америкт цагаачлан гарсан хулгайчууд хар тамхины бүлэглэл байгуулж Монголд илгээж байгаа

Avatar

Зочин 2026-11-13 103.57.92.65

Энэ үнэн байх шүү. Оройн цагаар гадубр алхах буюу ажлаас оройтож тараад явж байхад Ямарч их эрэгтэй эмэгтэй залуучууд тэр байтугай 50- 55 насныхан согтуу гудмаар нэг болжээ. Төр засаг минь аахааралдаа авахгүй бол хэцүү харагдаж байна шүү.!!!

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.181.83

Эд нар юү ч хийхгүй ээ. Бузрын хулгайч луйварчид авилгач оффшорчид эх орон ард түмнээсээ урвагчид эрх мэдэл албан тушаалаа урвуулагчид шүү.

Avatar

Нэргүй 2026-11-13 188.162.229.65

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!???????!!!!??!!?!!!?!!!

Avatar

Зочин 2026-11-13 64.119.20.14

тэгээд илрүүлээч. худлаа гар 5 жил шадар сайд хийж онцгой алба удирдчихаад ганц усны сав барчихаагүй, мах шүүс базаагаагүй байж хуцаж гэнэ. мэддэг санаатай юм бол нэрийг нь зарла.

Avatar

Зочин 2026-11-13 103.57.92.65

Чи тэрний нэг байна. Хар тамхичин хүүр минь үхэж далд орооч. Хар тамхиа сороод.

Avatar

Нэргүй 2026-11-13 103.140.11.131

Англичууд 19-р зуунд Хятадыг эзлэн авахдаа ХАР ТАМХИ нэвтрүүлж булаан түрэмгүийлэх шалтагаа болгосон хятадын бодлого ч байх мэдэх л юм шүү

Avatar

ЗОЧИН 2026-11-13 103.140.11.131

ШШГЕГ ын дарга нарыг чөлөөлөх үүргийг Учрал өгсөн биздээ Ерөнхий сайдын үүргийг сөрж чадах хүн хоёр л байна Могой хочит Энхбаяр , нөгөө нь Засгийн газрын нууц эзэн Хүрэлсүх

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.182.86

Үнэн дээ, нууц орлоготой гарууд зөндөө бий биз

Avatar

Даваа 2026-11-13 66.181.190.139

хар тамхитай холбоотой асуудал үнэхээр сэтгэл зовоож байна, Амарсайхан гишүүн та үүний хойноос тултал явах ёстой шүү, орхиж ерөөсөө болохгүй, олны дэмжлэгийг сайн ав, үнэхээр одоо таслан зогсоож буруутай нөхдөд арга хэмжээ авах хэрэгтэй, 2 шатны шүүхээр хар тамхитай холбоотой асуудлаар ял авч байсан нөхрийг дээд шүүх дээр хэрэгсэхгүй болгож байсан гэсэн зүйлийг сонсож л явлаа, шүүхийн шийдвэрүүдийг ч судалж үзэх хэрэгтэй байх

Avatar

Лантуу 2026-11-13 64.119.25.142

Ийм их баримттайгаар удаа дараа мэдэгдээд байхад, хуулийнхан тийм юм байхгүй гээд байна. Үүнийг Эрхэм Ерөнхийлөгч яагаад анхаарахгүй байна юэ?

Avatar

Нэргүй 2026-11-13 103.57.93.138

Монголын Цагдаа, хууль хяналтын байгууллагууд ч бүр дампуурч гүйцсэн бна л доо !
Генерал, хурандаа нар нь өөрсдөө………. но-той л доо !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж