АҮЭБ-ийн сайд Г.Дамдиннямаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-2027 оны төсөв батлагдлаа. Таны багцад ямар ямар ажил тусгагдсан бэ?
–2027 оны төсөвт шатахууны агуулахын төсөв үргэлжлэн тусгагдсан. Бид үндсэндээ 30 орчим жил шатахууны сав, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээгүй. Энэ ажил 2026 оны төсөвт тусгагдсан бөгөөд төсвийн хүрээнд шатахууны нэг сарын нөөц хадгалах хүчин чадалтай болох ажлыг эхлүүлсэн. Одоогоор 14 хоногийн нөөц хадгалах сав, агуулахуудын барилгын ажил үндсэндээ дуусаж байна. Зарим нь улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад орж эхэлсэн. Энэ ажил цаашид үргэлжилнэ. Ингэснээр ирэх оны төгсгөл гэхэд гурван сарын шатахууны нөөц хадгалах хүчин чадалтай болно гэсэн үг. Энэ бол олон жил хийгдээгүй, маш том бодлогын ажил. Үүнд 140 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан. Аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран зээлийн хүүгийн татаас олгох зарчмаар зохион байгуулж хэрэгжүүлнэ. Манай яамны төсөв ердөө 100 гаруй тэрбум төгрөг байдаг. Бид улсын төсөвт орлого төвлөрүүлдгээрээ тэргүүлдэг атлаа яамдуудаасаа хамгийн бага төсөвтэй нь. Худалдан авах ажиллагаа гэх мэт зардал ч манайд бараг байдаггүй.
-Монополын эсрэг газраас хоёр шатахуун түгээх станц АИ-92 болон Евро-92 шатахууныг хольсон асуудал гарсан талаар мэдээлсэн. Нөгөө талаас Сангийн сайд болон таны зүгээс шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авна гэж мэдэгдсэн. Энэ асуудалд ямар нэгэн ахиц гарч байгаа юу?
–Хяналт шалгалттай холбоотой асуудлыг хяналт шалгалтын байгууллагуудаас асуух хэрэгтэй. Ер нь иймэрхүү зөрчлүүд гардаг. Эдгээр зөрчилтэй холбоотой асуудлыг хууль хяналтын болон монополын эсрэг байгууллагууд шалгаж, торгох, эсвэл тусгай зөвшөөрлийг нь цуцлах санал оруулах зэрэг хууль эрх зүйн зохицуулалттай. Тиймээс тухайн байгууллагууд энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэх байх. Шалгалтын ажил үргэлжилж байгаа гэж ойлгосон. Лабораториудаар шинжлүүлэх байх. Харин шатахууны үнэтэй холбоотой асуудлаар Сангийн яам болон манай яамныхан хамтран ажиллаж байгаа. Манай яамны хувьд тооцооллоо гаргаад өгчихсөн. Одоо Сангийн сайд, Сангийн яамнаас шийдэл гаргах ёстой. Үнийн асуудлаар Сангийн яаманд бид бэлтгэл ажлаа хийж байна. Нэлээд том хэмжээний дүн гарах байх. Гэхдээ үнийг хэдий хэмжээгээр бууруулж, хэр хугацаанд барих вэ гэдгээс шалтгаална. Эхний ээлжид тооцоогоо гаргаад, дараа нь энэ талаар ярилцъя.
3,605.46





















































Нэргүй 2026-11-13 64.119.19.126
SAWN80955877
Зочин 2026-11-13 192.82.92.42
Ажиллаж чадахгуй бнаштээ, энэ нехрийг боловсролыг самрагчтай хамт огцруулвал таарна!!! МАН-д боловсон хучин алга!
иргэн 2026-11-13 202.21.108.62
Ямар компаниуд АИ-92 болон Евро-92 шатахууныг хольсон бэ, аливаа зөрчил дутагдал гаргагчдыг нэрээр нь хэлж яримаар байна. Шатахуун импортлогчдийг олшруулж өрсөлдөөнийг нэмэгдүүлмээр байна
иргэн 2026-11-13 202.133.76.112
Энэ хүн удахгүй огцорно доо.
Зочин 2026-11-13 66.181.180.54
ЭНЭ ХООСОН ТОЛГОЙТОЙ МААНАГААР УДИРДУУЛСАН ЯАМНЫ БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ АЛДАГДАЖ, МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙ ТЭНЭГИЙГ АШИГЛАН УУЛ УУРХАЙНХАН ӨӨРСДИЙН ХҮССЭНЭЭ ХИЙЖ БАЙНА ДАА…
ККК 2026-11-13 202.9.46.171
Харуулах боломжгүй.