niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:30 UTC Эх: https://news.mn/r/2899092/ 721df182ca7243ef… ← niitlelch.mn руу буцах

"Ирэх жил эрчим хүчний салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй"

"Ирэх жил эрчим хүчний салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй"

"Ирэх жил эрчим хүчний салбарт шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжихгүй"

Монгол Улсын 2027 оны улсын төсвийг өнөөдөр /2026.11.13/ эцэслэн баталлаа. Ирэх оны төсөвт эрчим хүчний салбарт хэдий хэмжээний санхүүжилт суулгасан талаар салбарын сайд Б.Найдалаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


-Өнөөдөр 2027 оны улсын төсвийг эцэслэн баталлаа. Эрчим хүчний салбарт нийт 479 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Үүний 261 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардал юм. Монгол Улсын эрчим хүчний салбарт үүсээд байгаа асуудлууд, тухайлбал шугам сүлжээ, их засвар, станц болон дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ хэмжээний төсөв үнэхээр хангалтгүй. Нөгөө талаас, Оюутолгойн ногдол ашгаас санхүүжүүлэхээр дорвитой төсөв хэлэлцэгдэж байсан ч холбогдох хуулийн төслийг буцаан татсан. Мөн улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр татан авсан асуудал бий.

Үндсэндээ 261 тэрбум төгрөг бол эрчим хүчний салбарын хэрэгцээ шаардлагыг хангахад үнэхээр хангалтгүй гэдгийг дахин хэлмээр байна.

Ингээд харахад өмнө нь хэрэгжиж байсан ажлуудын ихэнх нь үргэлжлүүлэх шинжтэй байна. Ирэх онд эрчим хүчний салбарт дорвитой шинэ хөрөнгө оруулалт хийгдэхгүй нөхцөл байдал үүсээд байна. Жишээлбэл, 10 аймагт хэрэгжиж байсан станцын төслийн нийт төсөв 350 тэрбум төгрөг байсан бөгөөд ирэх онд 150 тэрбум төгрөг төсөвлөхөөр төлөвлөж байжээ. Гэвч уг төсвийг шүүмжлэл дагуулсны улмаас батлуулж чадаагүй. Үүний улмаас 10 аймагт хэрэгжиж байсан төсөл зогсох нөхцөл байдал үүссэн гэсэн үг. Тиймээс ирэх жил эрчим хүчний салбарт шинэ төсөл, хөтөлбөр бараг хэрэгжихгүй нь. Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотой асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэр гаргасан. Тус шийдвэрийг 100-500 өрхийн хэрэглээ болон 10 мянгаас дээш хэрэглээтэй өрхүүдтэй холбоотой нөхцөл байдалд үндэслэн гаргасан байна. Шөнийн цахилгааны хөнгөлөлт эдэлж байгаа өрхийн бодит тоо 289 мянгад хүрсэн. Энэ нь нэг талаас хөнгөлөлт эдэлж буй өрхийн тоо нэмэгдсэнтэй холбоотой. Мөн нийт иргэдэд хүртэх хөнгөлөлтийн хэмжээ нэмэгдэж, агаарын бохирдлыг бууруулахад үзүүлэх нөлөө нь ч өссөн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-13 202.131.230.163

оюу толгойгоос олж болох ашгийг хамгийн түрүүн эрчим хүчинд зориулах. цахилгаан эрчим хүчийг "жоорлодог"" шинэ технологи гарсан юм биш үү?. Монголчууд бид шөнийн цагаар "хоосон" цахилгаан их үйлдвэрлэж байна. Шөнийн цахилгаан эрчим хүчээ ашиглах талаар их юм хийх хэрэгтэй. мөн дээр хэлсэн технологийг хот хөдөөгүй нэвтрүүлэх шаардлага бна. тэгвэл эрчим хүчний салбарын үр ашиг дээшлэнэ.

Avatar

Хүн намын новшийн Найдалмаад 2026-11-13 103.212.118.225

кккв. Энэ Найдалаа гэгч мөн ч зузаан ширэн нүүртэй өгөр толгой юм аа.Улсаараа гал алдахдаа тулаад байхад ичих ч үгүй 27 онд шинээр төсөл хэрэгжүүлэхгүй гээд зогсож байх Энэ өвөл хотыг хөлдөөчихгүй шиг л байгаасай гэж улны бид чинь өглөө оройгүй бурхан даа залбираад л сууж байна дөө.Өөрөөр яах ч билээ дээ.

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.182.58

ОТ ноогдол ашгийг ард түмэндээ өгөхгүйгээр идэж чадахгүй болохоор ийм тайлбар хийж байгаа юм байх даа. Чи ажил хийж чадахгүй байна. Үе үеийн луйварчдаасаа авч сайжруул.

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.161

эн балай огцроогүй юм уу

Avatar

Тариаланч 2026-11-13 202.126.90.61

наад хулгаачаа доржхандийн хамт зайлуулаачээ. яаасан төр засаг вэ?

Avatar

И 2026-11-13 103.229.121.176

Пионерууд ах хувьсгалчдынхаа хэрчээнд орсноо мэддэггүйэ, ах нар халамж сайтай !

Avatar

ахмад настан 2026-11-13 59.153.86.82

хар хандаагийн нам 2028 оны сонгуулийн дараа нэг ч суудал УИХ. д авах. нүүргүй болж байгаа . бүгд гудамжинд лааз өшиглөнө тэр үед нь хууль сайн шалга буруу юм хийсэн бол хариуцлага тооц .

Avatar

Нэргүй 2026-11-13 122.201.21.121

Угаасаа сонгуулийн өмнө улсын бүх томоохон бүтээн байгуулалтууд зогсдог (зогсоодог)

Avatar

fgffg 2026-11-13 192.82.64.140

Ядаж 10 аймгийн асуудлыг явуулахгүй. МУ алдагдал хүлээнэ. Улсын төсвөөрөө хэдэн жилд хувааж тавиад дуусгах хэрэгтэй дээ. Улсдаа хэрэгтэй юм аа хийхгүй юмаа. Дээр нь ТЭЦ-2, ТЭЦ-3-ын утаа хот дээр ялангуяа ХУД-т бууж ирээд алчих гээд байна. ТЭЦ-2-ыг нь бүр буулгаж хаяад, ТЭЦ-3-ыг нь шинэчлэмээр байна. Бонд босгоод юм уу шийдэхгүй бол арай дэндүү утаатай бна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!fg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж