Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан шөнийн цахилгааны хөнгөлөлтийг цуцлах шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр /2026.11.13/ УИХ-ын нэр бүхий гишүүд мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн М.ЭНХЦЭЦЭГ:
-Эрчим хүчний зохицуулах хороо аравдугаар сарын 7-ны өдөр агаарын бохирдлыг бууруулахад үр дүнтэй хувь нэмэр оруулж байсан шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг бууруулсан. Мөн зарим хөнгөлөлтийг бүрмөсөн цуцлах шийдвэр гаргасан байна. Өвлийн улирлын шөнийн цахилгааны хөнгөлөлтийг 10 мянгаас доош хүн амтай хот, суурин газрын иргэд эдлэх боломжгүй болоод байна. Өнөөдөр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал бол яах аргагүй агаарын бохирдол юм.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудаас хамгийн үр дүнтэй арга нь шөнийн цахилгааны хөнгөлөлт байсан гэж хэлж болох юм.
Шөнийн цагаар эрчим хүчний системийн ачаалал буурдаг төдийгүй илүүдэл цахилгаан эрчим хүчийг гадагш нийлүүлдэг гэдгийг мэднэ. Тиймээс өвлийн улиралд гэр хорооллын өрхүүд шөнийн цагаар цахилгаан халаагуураар дулаанаа шийдэж, гал түлэхгүй байх боломжтой болдог. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Эрчим хүчний зохицуулах хороо 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс шөнийн цахилгааны хөнгөлөлттэй холбоотой гурван томоохон, оновчтой шийдвэр гаргасан байдаг. Тус шийдвэрийн хүрээнд 220 В хүчдэлтэй гэр хорооллын иргэдийн 1,500 кВт.ц хүртэлх цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлдөг байв. Харин 380 В хүчдэлтэй гэр хорооллын иргэдийн 3,000 кВт.ц хүртэлх цахилгааны төлбөрийг 100 хувь хөнгөлдөг байсан. Гуравдугаарт, 1,500 болон 3,000 кВт.ц гэсэн босго хэмжээнээс давсан цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлдөг зохицуулалттай байсан юм. Гэтэл 2026 оны есдүгээр сарын 18-нд ХҮН намын Л.Жамбаа Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар томилогдсоноос хойш буюу 2026 оны аравдугаар сарын 7-ноос шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг бууруулсан байна.
Ингэхдээ 380 В хүчдэлтэй гэр хорооллын иргэдийн 3,000 кВт.ц хүртэлх цахилгааны хөнгөлөлтийн хэмжээг 1,500 кВт.ц болгон бууруулжээ. Харин босго хэмжээнээс давсан цахилгааны төлбөрийг 50 хувиар хөнгөлдөг байсан зохицуулалтыг бүрмөсөн цуцалсан байна.
Үндсэндээ, төр иргэдээ хуурч болохгүй. Энэхүү шийдвэрт итгэж, халаалтын асуудлаа цахилгаанаар бүрэн шийдсэн гэр хорооллын олон иргэн байхад шөнийн цахилгааны хөнгөлөлтийг гэнэт цуцалж болохгүй юм. Үнэхээр шөнийн цахилгааны хөнгөлөлтийг цуцлах гэж байгаа бол уг шийдвэрээ олон нийтэд урьдчилан танилцуулах ёстой. Өвлийн улирал эхэлсэн байхад ийм шийдвэр гаргаж байгаа нь маш оновчгүй үйлдэл юм.
Монгол Улсын хэмжээнд гэр хороололд амьдардаг 419 мянган өрх бий. Үүний 70 хувь буюу 289 мянган өрх шөнийн цахилгааны хөнгөлөлтийг эдэлж байна. Харин үлдсэн 30 хувь буюу 120 мянган өрх аймаг, сумдад амьдарч байна. Ингээд харахад төр засаг иргэдээ хаана амьдарч байгаагаас нь хамаарч ялгаварлан гадуурхаж болохгүй юм.
3,605.46





















































Нэргүй 2026-11-13 66.181.189.239
хэнд ч хэрэггүй гудамжны гэрлүүдээ унтраа. хэнд ч хэрэггүй уул хадаар босгосон гэрлүүдээ үнтраа. иргэд тухтай амьдрах нөхцөлгүй болж байгаа бол түлээ нүүрсээ олж түл. өөр арга байхгүй. хэдэн э****з хурлийзууд эрчим хүчний салбарыг авч монголчуудыг эх оронд нь туйлдуулах замыг сонгож бгаа бол Могол улсын засгийн газар эрчим хүчн й салбараа монгол хүнд хариуцуул
Нэргүй 2026-11-13 66.181.190.184
Ene uvul utaan dotor uvuljie
Нэргүй 2026-11-13 66.181.190.184
Yah gej hanan piishigee nuraavaa. Ingej hulhidah bsiin bol umnuh shiidveeree yah gej gargasiin be. Ajil ttoriin tosoor haldag zuuh avch taviya.Utaatai hortoich hiamd tusan
Гэрэл 2026-11-13 66.181.184.110
Халаалтаа цахилгаанаар шийдсэн хүмүүсийн ихэнх нь ахмадууд. Тэд яаж цахилгааны төлбөрөө төлөх вэ. Нэлээн хэцүү асуудал үүсэх нь дээ.
Гэрэнл 2026-11-13 66.181.184.110
Урьдчилж мэдэгдэхгүй хөнгөлөлтийг өөрчилж байгаа нь жирийн ардын эсрэг гэмт хэрэг шиг юмаа. Учир нь зуслангаа өвөл амьдрахаар болгон хөрөнгө оруулаад амьдарч байгаа нь ихэнх нь ахмадууд. Учир нь тэдний ихэнх нь хүүхдүүддээ байраа өгөөд өөрсдөө гал түлж орчноо бохирдуулахгүй гэсэн төрийн бодлогоо дэмжин тэтгэврйн зээл авч халаалтаа цахилгаанаар шийдсэн настагууд шүү.
Нэргүй 2026-11-13 64.119.21.220
Шөнө цахилгаан цаанаасаа бараг хэрэглэгчгүй ашиглалтгүй болохоор илүү гарсаныг гэр хороололд өгч цахилгаанаар халаалтаа шийдье гэдэг зарчим явсан. Үүнийг яг өвөл болохоор цуцалж байгаа бол хог хаймер нүүрсээ түлж ҮХЭХ хүмүүсийн тоо нэмэгдэнэ. ХҮН МАНАН намуудаас үхэх хүмүүсийн амийг нэхнэ.
Нэргүй 2026-11-13 66.181.178.91
айлууд цахилгаанаар халаах гээд хөрөнгө оруулалт хийчихээр нь хөнгөлөлтөө арилгачихдаг байж болохгүй ээ
зочин 2026-11-13 103.212.162.85
Хүлцэнгүй дорой ард түмэн та нарын шийдвэрийг үг дуугүй биелүүлж улны амьдралдаа дасаж байх шиг байна Хүн намынхан арай даваран даваран гэхэд хэтэр ч байгаа юм биш үү.
Зочин 2026-11-13 202.126.89.13
тэгээч энэ хүний намын нөхдүүд эх орон ард түмнийхээ эсрэг ажиллаж байгаа харагдаж байна тийм болохоор доржханд түргүүн дээ хүмүүсийг хөөж явуулаад тухай салбарт олон жил ажиллаж байсан сургууль соёлийг төгсөн мэргэлжилий хүний сайд болгуул яасан бэ энэ салбарт хулгай эх шүү тийм болохоор нүдээ нээгээд хувь хүнийг сайн хараад тухай эрчим хүчний сайдаар томилох хэрэгтэй шүү
Зочин 2026-11-13 202.126.89.13
энэ тухай засагий газар ямар намаас үүл хамаарах хамтарч ажиллаж байгаа болон биe даан засагаа барьж байгаа нөхцөлд ямар хүнийг ямар газарын сайд болгох талаар тухай хүний ямар сургууль соёлийг төгсөн ямар газарт хэдэн жил ажиллаж ямар гавьа шагнал авч байсан ямар цусны хүн бэ цэвэр халх уу энэ бүгдийн судалаад эх орон ард түмэнийхээ төлөө ажиллаж чадах хүн мөн үү гээд нэрийн орулах уу судалаад ар үүрий хаалга ах дүү хамаатан сатан төрөл найз нөхөд нууц амраг энэ бүгдээ хориглох зөв шүү
Зочин 2026-11-13 202.126.89.139
За юуны түрүүнд ХҮН намын гишүүд энэ намаасаа татгалзацгаяаа. Тэгээд энэ намаа татан буулгах цаг нь болсон байна. Үүнтэй зэрэгцээд Эрчим хүчний сайд Найдалааг огцруулж, улс төрөөс бүр мөсөн явуулцгаяа. Угаасаа энэ нам ард түмэнд хэрэггүй. 2028 оны сонгуульд оролцуулах шаардлагагүй болоо.
Нэргүй 2026-11-13 202.126.90.75
Утаандаа хордохоор шийджээ
Нэргүй 2026-11-13 66.181.183.162
тамир гэх тархи нь ээдчихсэн боловсролгүй с** ямар утга агуулагаггүй бичдэг үхээр вэ
Тэнэг 2026-11-13 202.126.91.138
Балай Нйислэл нь Хийн Газан зуух барина гээд явж бнэ лээ ш дээ бас Улам л Оросоос хамаааралтай улс боллоо….
Нэргүй 2026-11-13 64.119.25.181
ёстой зөв дугарч байна . шөнийн тариф ард олонд маш хэрэгтэй шийдвэр байсаан. олон айл өрх энэ шийдвэрт найдан цахилгаанаар халах систем тавиулсан. бүр 380 татуулаад ихээхэн зардал гаргасан айлууд ч манай эргэн тойронд байна. Гэтэл тэр Жамбаа гэгч гай газар доороос гарч ирээд айл хөршөөр минь байтугаа ард олноор нь даажигнаад хаячихлаа.1500, 3000 түүнээс давсанд нь 50% гээд л хавраас хойш хашгачаад байсан яг өвөл болсон худлаа болдог байна. засгийн шийдвэр яагаад ийм хуурамч бна аа
Нэргүй 2026-11-13 202.126.89.186
ан ын балайгууд болиосой
Нэргүй 2026-11-13 64.119.23.197
ХҮН гэж байна бала н**ш оо шөнийн тарифийг хөнгавчлөх ёстой тэрнээс цуцлах ёсгүй шөнө гэр хороололынхон гал түлж агаар бохирдуулахгүй байх гол ач холбогдолтой шийдвэр гэр хороололынхоныг шөнийн цахилгааныг хөнгөвлөх хэрэгтэй МАН ХҮН намын мангаруудаа
Нэргүй 2026-11-13 103.229.122.17
шөнийн тарифыг тэглэх нь станцад ачаалал өгөх эрсдэлтэй ш дээ!
Нэргүй 2026-11-13 103.140.11.2
Энэ олон айл гал түлж эхэлбэл а) төр нүүрсээ хангалттай өгч дийлэх үү? б) Угаартаж үхэх хүмүүсийн тоо улам бүр ихсэхийг…
zochin 2026-11-13 43.228.131.103
Уучлаарай. Шөнө станцын ачаалал багасдаг юм шүү дээ.