niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:31 UTC Эх: https://news.mn/r/2899109/ cddbaa7f2ecb9bba… ← niitlelch.mn руу буцах

Татвар төлөгчдийн мөнгөөр хохирогчдыг байртай болгох уу?

Татвар төлөгчдийн мөнгөөр хохирогчдыг байртай болгох уу?

Татвар төлөгчдийн мөнгөөр хохирогчдыг байртай болгох уу?

Газраа байраар солихоор болж, гурвалсан гэрээ байгуулсан ч хохирогч болсон, барилгын компанид мөнгөө өгсөн ч байр нь баригдаагүй зэрэг олон шалтгаанаар орох оронгүй болсон 2000 гаруй иргэний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг нь УИХ, Засгийн газрын шүдний өвчин болов. Хэдийгээр Засгийн газраас энэ асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулсан ч эрх зүйн хувьд мухардалд орсноор УИХ-аас хууль батлуулахаас өөр гарцгүй болжээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дээр асуудлыг хэд дахин хэлэлцсэний эцэст УИХ-аас нэг удаагийн хууль баталж, төр бодлогын алдаагаа засахаас өөр аргагүй гэдэг байр сууринд хүрээд байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нарын зүгээс “Царцсан барилгуудыг үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах. Цэргийн ангиудыг дайчилж, дутуу баригдсан барилгыг ашиглалтад оруулдаг уу, эсвэл Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн Орон сууцны корпораци хариуцан гүйцээн бариулдаг уу, тодорхой шийдэл гаргаж, иргэдийг хохиролгүй болгон цэгцлэх ёстой” гэдэг байр суурь илэрхийлж байгаа юм.

Учир нь, байр захиалаад хохирсон иргэд дотор төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон нь олон.

Тухайлбал, барилга барих зөвшөөрөлгүй компани орон сууц барьсан. Зөвшөөрөл аваагүй хэрнээ хэдэн зуун айлын орон сууц бариад, иргэдээс хэдэн арван тэрбум төгрөгийн төлбөр цуглуулсан байхад төр нь хяналт тавиагүй. Эцэст нь байр  ашиглалтад орсны дараа “зөвшөөрөл авалгүйгээр барьсан” гээд төр нь тусгай зөвшөөрөл өгөлгүй гэдийсэн.

Хэдийгээр дээрх тохиолдлоор байр захиалсан иргэдийн хувьд байрандаа орсон ч зөвшөөрөлгүй компани барилга барьсан үндэслэлээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чаддаггүй.  Үүнээс болж, байраа барьцаалж зээл авч чаддаггүйгээс эхлээд олон талаар эрх нь зөрчигдөх болжээ.

Төрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэж хохирсон хоёр дахь кейс нь өнөөх л авилга, хүнд суртлаас үүдэлтэй.

Зөвшөөрөл хүсэхээр авлига авах гээд гэдийдэг, нэг төрийн албан хаагчид нь авлигыг нь өгөөд асуудлаа шийдүүлэхээр ахиад бас нэг зөвшөөрөл авах шаардлага үүсдэг. Тэр бүрт өгөөд байх авлигын мөнгө байдаггүй. Захиалагч нараас орж ирсэн байр барихад зарцуулах мөнгөө төрийн авлигач нарт өгсөөр юу ч үгүй бололтой биш, хүсэлтээ өгсөн хойно зөвшөөрөл гарах байлгүй гэж хүлээсээр эцэстээ үнийн өсөлтөөс болж барилгаа дутуу хагас барьснаар олон хохирогчтой болсон компани ч байна.

Үндсэндээ барилга барихад асар олон зөвшөөрлийг төрөөс авдаг нь нөгөө талдаа зөвшөөрлийг нь олгодог эрх мэдэлтнүүд хүнд суртал гаргаж олон сар жилээр сунжруулах, авлига өгөхгүй бол зөвшөөрлийг нь гаргадаггүй зэргээс болж  байр захиалагчид хохирчээ. Барилгын компани нь ч хар жагсаалтад ороод зогсохгүй хуулийн байгууллагын үүд сахидаг ажилтай болж, дансаа битүүмжлүүлсэн төдийгүй үл хөдлөх хөрөнгө, машин гээд бүх л хөрөнгөнд нь хуулийнхан лац тавьжээ.

Төрийн үйл ажиллагаанаас болж хохирсон гурав дахь кейс нь дахин төлөвлөлт. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллыг барилгажуулж, янданг буулгахаас өөр сонголт үгүй. Иймээс 2013 оноос эхлэн нийслэлийн хэмжээнд газрыг байраар солих хөдөлгөөн өрнөж, нэг хэсэг нь орчин нөхцөлөө сайжруулж чадсан бол Ардчилсан нам 2016 оны сонгуульд ялагдсанаар энэ ажил үндсэндээ зогсонги байдалд орж, барилгын компаниуд нь дампуурч, газраа өгсөн иргэд нь орох оронгүй болж, хохирсон. Үндсэндээ 10 гаруй жилийн турш айлын хашаа, түрээсийн байранд амьдарсаар өнөөдөртэй золгоод байна. Уг нь төрийн залгамж чанарыг барьж, өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлсэн бол эдгээр иргэд ийн хүний байр, хашаанд төлбөр төлж амьдрахааргүй байсан. Харамсалтай нь, нэгнийхээ хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч чаддаггүйн уршгаар иргэд хохирсон нь энэ.

Эцэст нь төр бодлогын алдаагаа засахын тулд хууль батлахаас өөр аргагүйгээ хүлээн зөвшөөрч сууна. Харин хохирсон иргэдийг өөрийн гэсэн байртай болтол нь Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан 1008 айлын орон сууц, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдсан “Солонго-1,2” төслүүдэд түр суулгана. Газар дээр нь орон сууц нь баригдсаны дараа шилжүүлэх ажлыг хийхээр Засгийн газар төлөвлөөд байна.

Харин барилгыг нь ямар эх үүсвэрээр барих вэ гэдэг санхүүжилт нь шийдэлгүй.

Байр захиалаад хохирсон дөрөв дэх кейс нь, иргэд мөнгөө өгсөн ч барилгын компани нэг байран дээр давхардуулан захиалагч авсан, мөн иргэдээс хэдэн зуун саяар нь төлбөр авсан ч байр нь баригдаагүй.  Мөнгө нь хаачив гэдгийг хуулийнхан мөшгөж байна.

ТӨР АЦАН ШАЛААНД ОРСНЫГОО НЭГ УДААГИЙН ХУУЛИАР ЗАСНА

Зөвшөөрөлгүй барилга барьсан компанийн барилгыг яах вэ?. Зөшөөрөлгүй ч нэгэнтээ барилга нь баригдаад орон сууцандаа амьдарч байгаа иргэдийг бодоод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаад өгчихөж болдоггүй юм уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Гэвч иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийн тулд тухайн компанид барилга барих зөвшөөрлийг нөхөж олгох шаардлага тулгарсан.  Сайд Б.Энхбаярын тайлбарласнаар Засгийн газар энэ асуудлаар дангаараа шийдвэр гаргах боломжгүй.

Яагаад гэвэл барилгын зөвшөөрлийг нөхөж олгохыг хуулиар хориглосон. Иймээс УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нэг удаагийн шинжтэй хуулийн төсөл өргөн барих чиглэлийг Засгийн газарт өгөх.

Хохироод байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газар хуулиа зөрчөөд шийдэх гэхээр бас  болохгүй. Чоно борооноор гэгчээр зөвшөөрөл авалгүйгээр барилга барьж болдог юм байна гэдэг сэдлийг компаниудад бас өгчих талтай. Дээр нь Засгийн газар дээрх байдлаар асуудлыг шийдвэрлэхээр хажуугаар нь хууль зөрчсөн ноцтой үйлдлүүд бас гарахыг үгүйсгэхгүй. Иймээс дээрх тохиолдлоор хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд компани бүрийг нэгбүрчлэн Өргөдлийн байнгын хороонд оруулж ирэх нь нэг гарц байж болох юм гэдэг асуудал хөндөгдөж байна.

Товчхондоо төр нэг удаагийн хууль гаргаж, алдаагаа засан ацан шалаанаас гарах зам эрэлхийлж эхэллээ..

                        Н.МИШИГДОРЖ: 2208 ХОХИРОГЧТОЙ 173 ХЭРЭГТ 5.9 ТЭРБУМЫН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛСЭН

Засгийн газар байр захиалаад хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулсан бөгөөд хууль хяналтын байгууллага ч буруутай этгээдүүдийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн юм.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдоржийн мэдээллээр 2026 оны долдугаар сарын 21-нээс хойш 86 хуулийн этгээдэд холбогдох 2208 хохирогчтой 173 хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Үүнээс 120 хэргийг шййдвэрлэсэн, 53 хэрэг дээр ажиллаж байна.  Иргэдэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд онцгой анхаарч ажилласнаар 102 иргэнд холбогдох 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг шийдвэрлэжээ. Мөн 170 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, 11 хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, 28 дансанд хязгаарлалт тогтоосон. Нуугдмал хөрөнгийг олох чиглэлээр ажиллагаа явуулж байна. Нуугдмал хөрөнгийг сэжигтэн ,яллагдагч, хамаарал бүхий этгээдийнхээс хайж байгаа юм.

Захиалагч нараас авсан мөнгө хаашаа очив, юунд зарцуулагдав, орон сууц яагаад баригдсангүй вэ гэдэг дээр шинжээч нар ажиллаж байна. Шинжээч нарын дүгнэлт ирэх арванхоёрдугаар сарын 15-н орчимд гарах юм.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцуулагдсан тооцоогоор орон сууцны захиалгын гэрээгээр хохирсон 2569 иргэний нийт хохирол 206 тэрбумд хүрсэн. Энэ бол өнгөрсөн аравдугаар сарын мэдээ юм. Нэг үгээр хэлбэл, өмнөх хохирогчдын асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, төр шийдэл гаргахаар мунгинаж байх хооронд байрны залиланд нэмж иргэд хохирсоор байгааг дээрх тоо бас илэрхийлж буй.

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлснээр барилгын компаниуд орон сууцны захиалгыг давхардуулан гэрээ байгуулсан 173 эрүүгийн хэрэгт 2200 гаруй иргэнд 173 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж мэдээлсэн.

Давхар захиалга авч иргэдийг хохироож байгаа асуудлыг зогсоохын тулд  2026 оны арваннэгдүгээр сарын 16-наас эхлэн барьж дуусаагүй орон сууцны мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сан дээр ил тод байршуулахаар  шийдвэрлэсэн. Ингэснээр цаашид орон сууцны захиалгыг давхардуулан байгуулж, иргэдийг хохироодог асуудал эцэслэгдэнэ гэж харж байна. Одоогоор байрны захиалга өгөөд хохирсон иргэдийн олонхи нь асуудлаа шийдүүлж чадаагүй хэвээр байна. Харин хуулийнхан 5.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж чадсан.  Цаашид хохирол барагдуулах ажил үргэлжлэх ч 2000 гаруй иргэнийг байртай болгох хэмжээний төлбөрийг буруутай этгээдүүдээс гаргах боломжгүй нь тодорхой болж буй. Газраа байраар солихоор хохирсон иргэдийн хувьд асуудал нааштай гэж албаныхан мэдэгдэх ч нэг ч тоосго өрөгдөөгүй газарт орон  сууц барихад санхүүжилт шаардлагатай. Иймээс татвар төлөгчдийн мөнгөөр хохирогчдыг байртай болгохоос өөр гарц шийдэл харагдахгүй байгаа. Харин гол нь хэдий хэмжээний мөнгө шаардах вэ гэдэг нь цаашдаа илүү тодорхой болох нь ээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 сэтгэгдэл

Avatar

Del 2026-11-13 202.133.76.117

ипотекийн зээл гээд л дараа нь дахин төлөвлөлт гээд л судалгаа муутай төрийн шийдвэр гаргасан болоод л хаячихдаг учраас энэ олон хохирогч хохироогч нар бий болж байгаа юмдаа

Avatar

gyilagchin am gami 2026-11-13 202.126.90.117

Camer, TEXHIK concogchoor ?
mungogyi bolgoj , gyilagchlyylax zorilgotoi

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.126

SAWN80955877

Avatar

Zochin 2026-11-13 202.72.245.204

Albaar dampuuruulj dundaas n deer doorgui luivarddag , dund n chezeeniil gem zemgui ard irged chochirch irsen zarim n bur burchnii orond ochson. Ene bugdiig medseer baij olon songuuliin omno erch barigchid ynz ynziin schiidver gargaj togloj bna. Er n bol udaan tesverleched ich l chechuu bolj bna , nudee neegeechee ard irgedee.

Avatar

d 2026-11-13 66.181.187.107

Здакууд өөрсдөө барилгын компаниа судлахгүй мөнгөө өгчихөөд одоо юугаа татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлэх гээд байгаа юм бэ? Эсэргүүцэж байна. Тэрний оронд ийи луйварчдад оноох ялыг нь хэд хоног хориод ирэхээр мөнгөө гаргаад ирнэ.

Avatar

Нэргүй 2026-11-13 122.201.21.155

Тэртэй тэргүй дарга нар дээгүүр доогуураа хувааж иддэг ш дээ.

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.185.161

Dadaadin butsaltgui tuslamjaar barigdsan barilgad tur original geed baina

Avatar

Нэргүй 2026-11-13 24.4.75.78

төр алдаагаа засаж 1 удаагийн хууль гарга. энэ эсрэг яриад байгаа нөхдүүд бол луйвар хийсэн компанийн хүмүүс шүү. хулгайчид хирээ мэдээрэй

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.126

SHAALGYYLI SEXSEER TSAG XUCHINDEED BOOB XXN BOOW DOLOPJ ALNI SEXSYG VANXANI BIEE UNELLEED MASSAJLI80955877

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.16.144

Хульхи барилгын компаниудын буруугаас учирсан хохирлыг татвар төлөгч бид нар яагаад төлөх ёстой юм бэ??? Хохирсон иргэдэд хайр зарлаж байгаа УИХ-ын гишүүд тийм л хайртай юм бол өөрсдөө хувиасаа төлөх хэрэгтэй шдээ!!!

Avatar

Саран 2026-11-13 202.9.46.50

яшиг шүү. өөрсдөө учираа ол

Avatar

Нэргүй 2026-11-13 202.126.91.138

Доор Дээргүй Хулгайч Луйварчин Залилагчидын Орон болждээ энэ улс…..Үнэн юм гэж хааа бнаа

Avatar

Иргэн 2026-11-13 202.21.108.35

ийм учраас татвар төлмөөргүй бна

Avatar

Зочин 2026-11-13 66.181.180.54

КОММУНИСТ ПҮРЭВДАГВА ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТЭГЖ ТОГЛОХГҮЙ ШҮҮ… ХУУЛЬ БУС ШҮҮ…

Avatar

Зочин 2026-11-13 59.153.113.21

Татвар төлөгчдийн мөнгөөр биш, тэр иргэдийг хохироосон албан тушаалтнууд, компаниудаар төлүүлээрэй.

Avatar

Нэргүй 2026-11-13 122.201.25.51

ямар хулгайчийн луйвардсан мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр хаагаад ямрыг нь барьж хорьж сошиалаар балбаж анхаарал сарниулаад байгаа юм бэ. төрийн тэргүүнүүдийн хамтарсан бүлэглэл арай л даварч байгаа бус уу

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.17.31

Мөнгө мөртэй тул авилга авч зөвшөөрөл өгсөн албан хаагч болон идсэн залилагч аан-ын удирдлагын хөрөнгийг хурааж тэр босгосон мөнгөөр нь хохирлыг барагдуулах ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж