УИХ-ын Хүний эрхийн дэд хороо өнөөдөр /2026.11.13/ 09.30 цагт хуралдлаа.
“Шүүхийн үйл ажиллагаанд цахим шийдлийг нэвтрүүлж байгаа"
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Жанчивнямбуу:
-2025 оны арванхоёрдугаар сарын 22-ноос улсын хэмжээнд шүүхийн “Шүүх 2.0” цөм системийг нэвтрүүлсэн. Зөрчлийн хэргүүдийг бүрэн цахимжуулсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой санал, хүсэлтийг мөн цахимаар хүлээн авч байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, хуулийн 1.16 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулахаар заасан. Үүнээс үзэхэд шүүхийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах эрх зүйн боломж бүрдсэн гэж үзэж байна.
Гурван шүүгч хүрэлцэхгүй тохиолдолд өөр аймаг, сумын шүүхээс шүүгчийг сонгон бүрэлдэхүүнийг нөхөх боломжтой. Ингэхдээ санамсаргүй сонголтын зарчмаар шүүгчийг сонгож, тухайн шүүх хуралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнийг бүрдүүлэн ажиллах боломжтой юм. Тухайлбал, Баянхонгор аймагт шүүх хуралдаан болох үед өөр аймгийн шүүгчийг цахимаар сонгон бүрэлдэхүүнд оруулж болно.
Дараагийн асуудлын хувьд, 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хуулийн хэрэгжилт эхэлсэнтэй холбогдуулан эхний 10 хоногийн хугацаанд орон нутгийн шүүхэд 3, нийслэлийн хялбар ажиллагааны журмаар 33 гомдлыг тус тус хянан шийдвэрлэсэн байна.










“Хуулийн өөрчлөлтөөр хүний эрхийн баталгааг илүү тодорхой болгосон”
Прокурорын байгууллагын төлөөлөл:
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шуурхай байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, УИХ-ын 18 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, олон улсын байгууллагын дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх үзэл баримтлалын хүрээнд 2024 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Тухайлбал, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах болон шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэлийг хуульд нарийвчлан тусгасан. Мөн хорихоос өөр төрлийн ялтай гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг хязгаарласан.
Хорих ялын доод хэмжээг найм болон түүнээс дээш жилээр тогтоосон гэмт хэрэгт яллагдагчийг цагдан хорих үндэслэлийг өмнө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд ерөнхий байдлаар томьёолж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг байсан бол уг зохицуулалтыг өөрчилж, үндэслэлийг илүү нарийвчилсан.
Мөн сэжигтэн, яллагдагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах болон сэжигтнийг баривчлахтай холбоотой нотлох баримтуудтай танилцах эрхийг хангаж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд цагдан хорих хугацааг шинээр тоолох зэрэг онцлог зохицуулалтыг тусгасан.
Прокурорын байгууллагаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах хүрээнд хуулийг нэг мөр ойлгож хэрэглэхтэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг тухай бүр гаргаж байсан. Түүнчлэн хамтарсан уулзалт зохион байгуулах, дүн шинжилгээ хийх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын дэргэд Жижүүр прокурорын алба ажиллаж байна.
Жижүүр прокурорын алба нь нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн хүрээнд ажлын бус цаг болон бүх нийтийн амралтын өдрүүдэд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн тогтоол, шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай мөрдөгчийн санал, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлж байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хүрээнд 2025 онд сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан мөрдөгчийн 555 шийдвэрийг хянаж, 208 тохиолдолд сэжигтнийг баривчлах тухай тогтоолыг батлахаас татгалзан, мөрдөгчид холбогдох үүрэг, даалгавар өгсөн.










"Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн ч цагдан хоригдогчдын тоо буурсан"
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Нийтийн эрх зүйн хэлтсийн дарга Д.Энхтөр:
-Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаатай холбоотойгоор мөрдөн шалгах байгууллагуудын шалгасан хэргийн тоо өссөн. Гэхдээ шалгасан хэргийн тоо нэмэгдэхийн хэрээр цагдан хоригдсон хүний тоо буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэргийн гаралт сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2016 онтой харьцуулахад бараг хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, 2016 оны үед жилд дунджаар 25 мянган гэмт хэрэг бүртгэгддэг байсан бол 2026 оны байдлаар энэ тоо 45 мянга орчимд хүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг, орон нутагт 28 цагдан хорих байр үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас цагдан хоригдож байгаа яллагдагчтай цахимаар холбогдож, санал хүсэлтийг нь хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ нь цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйл ажиллагааг шуурхай явуулах давуу талтай.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан мэдүүлэг авах AI технологийг ашиглаж эхлээд байна.
Эрүүгийн процессын хүрээнд өмгөөлөгчийн оролцоотой холбоотой асуудал чухал байр суурь эзэлдэг. 2024 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сэжигтэн өмгөөлөгчтэйгөө нэг цаг хүртэл хугацаанд уулзах эрхийг хуульчилсан. Түүнчлэн өмгөөлөгчтэй уулзах болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хугацааг сэжигтнийг баривчилсан хугацаанд тооцохгүй байхаар зохицуулсан.
Эдгээр зохицуулалтын хэрэгжилтийг хангахын тулд хугацааг тооцохдоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан, өмгөөлөгчтэйгөө уулзсан, мөрдөн шалгах байгууллагад хүргэгдсэн зэрэг хугацааг тус бүрээр нь нарийвчлан бүртгэж, тооцох нь зүйтэй.
Учир нь Үндсэн хуульд заасан өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхийг эрүүгийн процессын хууль тогтоомжид давхар баталгаажуулсан байдаг.
Цагдан хоригдсон хүний талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд шуурхай тархаж байгаад бүх байгууллага анхаарах хэрэгтэй. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад тухайн хүний мэдээллийг олон нийтэд ил тод, шуурхай түгээж байгаа нь гэм буруугүйд тооцогдох зарчим болон хүний эрхийн ноцтой зөрчил үүсгэх эрсдэлтэй.л үүсгэх эрсдэлтэй.

3,605.46




















































Холбоотой мэдээ