niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:31 UTC Эх: https://news.mn/r/2899021/ c27c3bc06b243a4e… ← niitlelch.mn руу буцах

VS: 110 сая доллар төмөр замд зарцуулсан, зарцуулаагүй

VS: 110 сая доллар төмөр замд зарцуулсан, зарцуулаагүй

VS: 110 сая доллар төмөр замд зарцуулсан, зарцуулаагүй
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сард “Бодь интернэшнл” ХХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой төмөр зам төсөл, оффтэйк гэрээ болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 110 сая ам.долларыг улстөрчдөд тараасан гэх мэдээллийг гаргаж, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ асуудалд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Б.Энхбаярыг хамаатай хэмээн үзэж, шалгуулахаар хандсан.  Харин хэд хоногийн өмнө АТГ "Л.Оюун-Эрдэнийн ярьсан 110 сая долларын асуудал тогтоогдоогүй" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр өчигдөр /2026.11.12/ энэ асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Женко Х.Баттулгын овоолго байсан төмөр замыг төмөр зам болгож дуусгах санхүүжилт нь энэ. Энийг 2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор шийдвэрлэсэн байгаа юм. Энэ Б.Баярсайхан гэдэг хүн болохоор Үндэсний хөрөнгө оруулалтын банкны захирал байсан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хашиж байсан. Тухайн үеийн Уул уурхайн сайд нь Д.Сумъяабазар байсан бол ЗГХЭГ-ын дарга буюу 110 сая ам.долларын шийдвэрийг гаргасан хүн нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан. Тэр үед би энгийн иргэн байсан. Саяны Гашуунсухайтын төмөр замын овоолгоо дуусгах санхүүжилтийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас "Монголын төмөр зам"-ын дарга Н.Удаанжаргал гэж нөхрийн компани руу шилжүүлсэн мөнгө. Одоо хувьцаа эзэмшигч шийдвэр гаргаж байгаа юм. Тодруулбал, ЗГХЭГ-ын даргын тушаалаар 2019 оны тавдугаар сарын 31-нд дэд ажлын хэсэг байгуулсан. Хуулийн байгууллага тэр хүмүүсийг дуудаж асуух хэрэгтэй. Тэр А.Амундра гэдэг хүн 110 сая ам.долларыг Б.Энхбаярт өгч байсан мэтээр гэрч болоод яриад байсан. Тэр хүн Монголд ирсэн гэж сонссон. Би бол Д.Сумъяабазар мэдүүлэг өгсөн гэдгийг мэднэ. Л.Оюун-Эрдэнэ гэж худалчтай юу гэж нүүр тулах вэ. Тэр хүн улаан цагаан худлаа ярьж байна" гэсэн юм.
Дээрх тайлбарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим хуудсаараа дамжуулан хариу мөн барилаа. Тэрбээр "ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн.
Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая ам.доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино "могой" гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ. Мөнгө мөртэй, эрх мэдэл хязгаартай шүү, Б.Энхбаяр аа. Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ. Орлуулж болохгүй. Худал хурдан ч үнэнд гүйцэгдэнэ…АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд зургаан сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад УИХ-д оруулчих. Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая.
Н.Номтойбаяр миний хөгшин ч одоо наад сонсголоо хий, эсвэл боль. УИХ-ын гишүүд бланк олж зурахгүй байна гэдэг нэг л ядмаг, чамд зохихгүй тайлбар болсон. Сайд болчихсон чинь хүнд байна гээд үнэнээ хэлчих ээ. Б.Энхбаяр аа, учиргүй үнэнч хүн болж жүжиглээд бас хэрэггүй.
Солигддог тоглоом шиг хуурмаг дүр чинь аль эрт илчлэгдсэн. Нэг нүүрний дор хоёр амьдралаар амьдраад хэрэггүй. Хаана байна вэ, тэр Оюутолгойн 20 сая. Хаана байна вэ, нөгөө хил дээр зарсан газрууд. Хаана байна вэ, хүн алаад чандарласан асуудал. Бодийг хаацайлж мөнгө олж, албан тушаал ахисан шиг, 14 давхарын дээрэм гэж байгаад Эрдэнэтийн 6 сая ам.долларын авилгын асуудлыг хааж, ял наймаалцаж, дундаас нь мөнгө хуссан асуудал чинь ч бас удахгүй тодорхой болно. Хаяг дээрээ байхгүй гэж зугтахгүйгээр нэхэмжлэлээ аваарай. Шүүх дээр уулзацгаая. Олонх болчихоод цөөнхтэй хамтарлаа, Б.Чимид багшийн Үндсэн хуулийн зарчмыг зөрчлөө гэсээр байгаад хамтарсан Засгийн газрыг унагаасан. Одоо улс орноо хар, эдийн засгаа хар. Ялсан, 35 хувийн рейтингтэй намыг бүрэн эрхийн хугацаатай нь хүлээлгэж өгсөн. Өнөөдөр хэдэн хувь болж буурсан байгааг эрхэм ЗГХЭГ-ын сайд та мэдэх үү. “Зөв хүн-Электорат” хөдөлгөөн улс төрийн даалгавраа биелүүлж, энэ намыг хагалж дуусгаж байх шиг байна. Одоо хангалттай биш үү. ЗГХЭГ-ын сайдыг би ч хийж байсан. Ерөнхий сайдаа дэмжиж, улсын ажлыг урагшлуулдаг алба болохоос хов зөөж, хоолойг нь боодог алба биш шүү. Өнөөдөр харамсалтай нь чи биш, Ерөнхий сайд Н.Учрал чиний өмнөөс ЗГХЭГ-ын ажлыг хийж байна" гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

ccc 2026-11-13 64.119.20.79

ХАМАГ СЭХЭЭТЭНҮҮДЭЭ ҮГҮЙСГЭЭД ГАЛЧ, КИНО НАЙРУУЛАГЧ, СУМЯБАЗАР МЭТИЙН БӨХЧҮҮДЭД УЛС ОРНОО ӨГӨӨД БАЙХААР ТЭГЖ БГАА ЮМ.

Avatar

Нэргүй 2026-11-13 178.174.229.45

OYUERDENE YAGAAD SHOROND SUUHGUI BNA AAA

Avatar

Нэргүй 2026-11-13 202.9.40.160

ОЮУН ЭРДЭНЭ НЭЭРЭЭ ШИЗОФРЕНИК ӨВЧТЭЙ ХҮН ЮМ ! ӨРӨӨ УЛСАА 5 ЖИЛ ДАРААЛАН ДАМПУУРУУЛЧИХААД 200 Ч ХОНООГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ҮҮНД БУРУУТГАЖ БАЙДАГ ??? ҮНЭХЭЭР RED ROCK-ИЙН ХҮН БАЙНА

Avatar

Нэргүй 2026-11-13 103.140.11.131

ЗӨВ ОЙЛГОЖ УНШААЧ МАНАГ АА. ХОРТ МОГОЙ ЭНХБАЯРЫН МЭДЭГДЭЛД ХАРИУ ӨГСӨН БАЙНА АТГ ӨГСӨН 800 ХУУДАС БАРИМТЫГ ЯРЬЖ БАЙНА ЗГХЭГ ЫН ДАРГЫН АЖЛАА ХИЙХГҮЙ ХЭРЭГ ЯРЬЖ БАЙНА ГЭЖ САНУУЛСАН БАЙНА МАЛ АА

Avatar

Нэргүй 2026-11-13 178.174.229.45

OYUERDENE HUDALCHIIN TROLL UU CHI

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.126

SAWI80955877

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.179.223

Олон улсын дундаж үнэлгээгээр газрын бартаанаас хамаарч 1 км төмөр замыг 0.9-1.5 сая ам доллааар барьдаг. Дунджаар 1.2 гэвэл 233 км замыг 280 сая ам доллараар барих тул 110 саяыг нь авилгад авна гэхээр санхүүжилт нь зохиомол өссөн гэсэн үг. Ингэжтатварын мөнгө угаасан нь тодорхой

Avatar

Нэргүй 2026-11-13 49.0.147.143

АТГ гэдэг газар байна уу Ингээд л олон юм яригдах юм.

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.126

SEXSEER UILCHLN MASSAJLI BOOB VNZN XXI BOOW DOLOOJ ANUSDAX ALNI SEXSDEED80955877

Avatar

Нэргүй 2026-11-13 64.119.19.126

2ERD SEXSEER VANXANDAJ XUCHINDUULEED BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEEER VAWALDI BIEE UNELLEED TOMSGN DOLOON ANUSDAAD80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж