"Нийслэлд газар олгох асуудалд анхаарлаа хандуулж байна"
Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
-Нэгдүгээрт газрын тухай хуулийн гол өөрчлөлт нь юу вэ, хоёрдугаар, нийслэлд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт явуулахад газрын асуудал маш хүндрэлтэй байгаа. Газрын маргаанаас болж олон ажил зогссон. Одоо бол газар чөлөөлж байж л ганц хоёр сургууль, цэцэрлэг барьж байна. Мөн нийслэлд газар олгохгүй удаж байна. Өнгөрсөн хавар газар олгох асуудал яригдаж байсан. Иргэд газар авахад тун бэрх байна. Дээрээс нь иргэд өөр аймагт газар авч болох юм уу? Газар чөлөөлт хийхдээ үнийг хэрхэн тогтоож байна, үнэлгээ ямар байгаа вэ. Зарим нь хэтэрхий өндөр үнэлдэг, зарим нь үнэ хүргэж чаддаггүй. Үүн дээр хариулт авъя.
–Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Газрын тухай хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр нийт таван заалтад өөрчлөлт оуулж байгаа. Одоогийн мөрдөж байгаа хуулиар улсын хэмжээнд ашиглуулж байгаа газрын байршил хэмжээг Засгийн газар тогтоож байгаа. Үүнийг өөрчилж орон нутаг шийддэг хэсгийг хэвээр үлдээж байгаа. Зам дэд бүтэц байгуулах, атар газрыг тариаланд шилжүүлэх, эзэмшүүлэх тусгай хэрэгцээнд авах зэрэг томоохон асуудлыг Засгийн газар өөрөө зохицуулна. Хоёрдугаарт, улс орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан газрыг зориулалтын дагуу төсөл шалгаруулж олгодог болгоно. Одоо бол дуудлага худалдаагаар олгож байгаа.
-Эзэмшиж байгаа болон өмчилж байгаа газрыг зах зээлийн зарчмаар үнэлж нөхөн олговрыг өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ дагуу явж байгаа, газар чөлөөлөлт. 2020-2025 онд 200 га газрыг 4925 нэгж талбарыг чөлөөлж, хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн.
Нийслэлд газар олгох асуудалд анхаарлаа хандуулж байна. 237 мянган иргэн газраа өмчилж авсан.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Газар ард түмний өмч байх байтал Засаг дарга нар албан тушаалаа ашиглаж өөрийн өмч шиг зах, замбараагүй газар олгосноор одоо бүтээн байгуулалт байгуулах газар байхгүй, иргэд 0.7 га газраа авч чадахгүй байдалд хүрээд байна. Газрын суурь хуулиа иргэддээ өгөөжтэй байх тал дээр өөрчлөх хэрэгтэй. Орон нутгийн иргэд дуудлага худалдааг үгүйсгэж байна. Энэ өөрчлөлтөд газрыг үр ашигтай, зориулалтын дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар шийдэл байна. Иргэд 0.7 газраа авах асуудал хөндөгдөөгүй байна. Үүнд хариулт авъя.
–Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Газрын суурь хуулийг өөрчлөх дээр санал нэг байна. Харин энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөд 2018 оноос хойш орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг л шийдэх зорилготой. Дуудлага худалдааны тухайд анх санаачлахдаа дуудлагын худалдааны орлогыг төсөв санхүүд нэмэртэй гэж үзсэн байх.
УИХ-ын гишүүн Г.Сайнзориг:
-Нийслэлийн хэмжээнд газрын асуудал таг гацсан. Гэхдээ нийслэлийн алслагдсан дүүрэгт олгодог. Гэтэл тэнд нь зам, тог, ундны ус гээд дэд бүтэц байхгүй. тэгвэл цаашдаа газар өмчлүүлэхдээ энэ бүгд дээр анхаарсан уу. Жирийн иргэд газраа өмчилж чадахгүй гацаад байна шүү дээ. Мөн 21 аймагт хүн амын тоо ихэссэн. Газар бас хүрэлцээгүй байна. Зарим суманд зэргэлдээ сумандаа газар авч байна. Газар тариалан, хөдөө аж ахуйн зориулалтаар төвлөрүүлэх нь нэмэгдсэн. Ганц компанийн мэдэлд оччихоод байна. Энэ бүгдийг хэрхэн зохицуулах вэ?
Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
-Газрын тухай хуулийг багцаар нь шийдэх шаардлагатай.
2030 он хүртэл 41 мянган ажлын байр нэмэгдүүлэхээр тооцсон
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Өнөөдөр 2027 оны улсын төсвөө баталлаа. Миний хувьд 2016 оноос хойш 11 удаа улсын төсөв баталж байна. Энэ хугацаанд энэ олон үргүй зардлыг хэрхэн хэмнэх үү, дээрээс нь төсөв мөнгөний бодлогыг хэрхэн зөв удирдаж, улс орны эдийн засгийг өөд татах уу, яавал сонгууль бүрээр төсөв нэмж ард иргэдийн саналыг худалдаж авахгүй байх вэ гэдэг дээр саналаа хэлж явж ирсэн. 2027 оны төсвийг батлахад ардчилсан нам чухал үүрэг гүйцэтгэсэн. Өрхийн орлого буурч, ажилгүйдэл нэмэгдсэн. Татварын орлогыг бараг 4 их наядаар өсгөсөн нь ард түмнийг эдийн засгийн хямралд оруулахаар байна. Хоёрдугаарт, уул уурхайн орлогод найдсан атлаа Засгийн газрын нийт өрийг 11 их наяд төгрөгөөр өсгөхөөр тооцож оруулж ирсэн байна. Нүүрсний үнэ унаж экспортын орлого төсөөлснөөс доогуур байвал орох мөнгө гадаад өр төлөх валютын эх үүсвэр нэгэн зэрэг хумигдана. Энэ үед яаж зардлаа хойшлуулж, өрөө юугаар төлөх юм бэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Төсөвт үзүүлж байгаа хувь хэмжээ татварын бус орлого нэмэгдэх буюу Төрийн өмчит компаниудын цэвэр ашиг хүүгийн орлогоос төсвийн 21 хувь хамаарна. Энэ нь бичил бизнес эрхэлж байгаа ААН-үүд, иргэддээ орон зайг бий болгосноос гадна татварын хөнгөлөлтөөр боломжуудыг олгосон. Төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас нэг их наяд төгрөгийг төвлөрүүлж үүгээр суурь тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэх нөөц бүрдүүллээ. Ирэх жил төрийн өмчит компаниудын цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төвлөрүүлнэ. Мөн татварын багц хуулийг баталж, хэрэгжүүлж эхэллээ. Татварын багц хуулийн ачааллыг ирэх оны төсөв дээр авч байгаа. Ингэснээр 2030 он хүртэл 41 мянган ажлын байр нэмэгдүүлэхээр тооцсон. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс зарим цалин нэмэгдэнэ.
-УИХ-ын гишүүн Г.Хосбаяр:
-Арван аймагт дулааны станц барих ажлыг яах вэ, хоёрдугаарт, Лүнгийн замыг өргөтгөх ажлыг хэрхэн хийх вэ, зайлшгүй өргөтгөж, засах шаардлагатай байгаа?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Арван аймагт дулааны станц барих ажлыг ирэх оны төсөв дээр Оюутолгойн ногдол ашгаас шийдвэрлэхээр төсөвт оруулж ирсэн. Гэсэн ч хэлэлцүүлгийн явцад хуулийг татан авсан учраас санхүүжилт шийдэгдсэнгүй. Станц барих зээлийн гэрээг дуусгах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ерөнхийдаа станцуудын гүйцэтгэл 40-50 хувьтай явж байгаа юм билээ. Уг нь орон нутагтаа маш хэрэгтэй төсөл. Энэ ажил манай талын болсон учраас өөр санхүүгийн эх үүсвэрээр шийднэ. Төр хувийн хэвшлээр барьж болно. Мөн дулааны VI цахилгаан станц барина. Ирэх жил орон нутгийн хөгжлийн сангийн АМНАТ-ын орлого нэмэгдэнэ.
Бидний тооцоолж байгаагаар уул уурхайн салбарын экпортын өсөлт түүхий эдийн өсөлтөөс шалтгаалаад, дээрээс нь бид биржээр түүхий эдээ гаргаж байна. Өндөр үнэтэй түүхий эдийг гаргах бодлого барьж байгаа учраас ирэх жил төсвийн орлого давж биелэх төсөөлөлтэй байгаа.
Монгол Улсын 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг эхэллээ
Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Засгийн газраас 2027 оны төсвийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлж байв.
Тэгвэл УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс 2027 оны улсын төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатай байх санал гаргасан.
Улмаар төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 15-ны өмнө ийнхүү өнөөдрийн /2026.11.13/ нэгдсэн чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувийн саналаар эцэслэн батлагдлаа.
3,605.46





















































Злчин 2026-11-13 64.119.20.82
Батлахгүй гээд ч яах юм бэ батлахгүй бол УИХ өөрөө тарна тэгж зөөлөн суудал дархан эрх цавчаа хулгай тэндерээсээ хэн салахыг болох вэ дээ хэвлэл мэдээллийн өмнө л эх оронч зан гаргаж худлаа нээрээ чалчина хөшигний цаанаа бол өвөр түрүүндээ орж цус хөлс нь холилдсон л 126 ухна ямаанууд штээ
Нэргүй 2026-11-13 66.181.179.223
Төсвийн алдагдал орлоготой нь харьцуулахад бараг 6 хувьбайгаа нь дайнтай ОХУ-ынхаас их байгаа нь манай эдийн засаг ямар хүнд байггааг харуулж бна. Алдагдал 2-оос хэтэрвэл муу гэсэн үг гэдгийг ДБ сануулдаг