niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:31 UTC Эх: https://news.mn/r/2898820/ b5aa4a2fa48a6168… ← niitlelch.mn руу буцах

Улстөрчид сонгуулийн өмнө малчдад “хайр” зарладаг!

Улстөрчид сонгуулийн өмнө малчдад “хайр” зарладаг!

Улстөрчид сонгуулийн өмнө малчдад “хайр” зарладаг!

Нүүдэлчин соёл иргэншилтэй, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд малаа өсгөн, маллаж байгаа малчиддаа үргэлж хүндэтгэлтэй хандаж ирсэн билээ. Гэхдээ хүн амынх нь тал хувь амьдардаг нийслэлчүүдийн хувьд мах бол магнаг. Зүй нь хүн амынхаа тоог хэдэн арав дахин нугалчихсан малтай улсын хувьд хамгийн хямд үнээр хэрэглэх нь мах.

Гэхдээ нийслэлчүүдийн хувьд мах “тансаг” хэрэглээнд ороход тун ойрхон бий. Мэдээж мах үнэтэй байгаад төрийн бодлого чухал үүрэгтэй ч зөвхөн сонгуулийн жилийн өмнө, сонгууль ойртсон жилүүдэд ардын нам малчдад “хайр” зарладаг жишиг бараг л тогтчихсон.

Өнгөрсөн Лхагва гаригт МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газраас “Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр болов. Энэхүү аян хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах зорилготой гэнэ. Аяны нэгдүгээр шат 202-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцх нөхцөлийг бүрдүүлж интернэтийн сүлжээнд холбох. Энэ нь малчин өрх бүрт старлинк тавьж өгөх ажиллагаа. Хоёр дахь нь шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварлыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Үндсэндээ энэ хөтөлбөр нь ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгуулийн өмнө хэрэгжиж байгаа төсөл болж байна.

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлснээр дараах үр дүнд хүрэхээр төлөвлөжээ.

  • Малчдын орлогыг тогтвортой нэмэгдүүлнэ.
  • Иргэдийг эрүүл хүнсээр хангана.
  • Инфляцын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.
  • Бэлчээрийн зохистой ашиглалтыг дэмжинэ.

Зүй нь төр өөрөө малчдын орлогыг хамгаалахыг хүсвэл малаас гарч байгаа түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүдийг олноор барихад бодлого нь чиглэж, нэг ч гэсэн малын гаралтай түүхий эдийг хаягдал болгохгүй, нийлүүлэлт нь тогтмол бол малчид заавал төрөөс хайр халамж хараад суухгүй. Иргэдээ эрүүл хүнсээр хангана гэвэл малынхаа сүү, махыг үйлдвэрлэгчдэд чанарын стандартыг нь өндөр тавьчиад, хяналтаа сайжруулчих, төр. Мах нөөцлөхгүйгээр малчин хэрэглэгч хоёрын дундуур орохгүй байх гэх мэтээр төр ерөөсөө бодлого гаргаад, түүнийгээ хэрэгжүүлдэг байхад л болох учиртай.

Монголчууд хэдэн сая малаа яагаад мөнгө болгож чадахгүй байна вэ, малчид яагаад орлогогүй байна вэ гэдэгт л бодит дүгнэлт хийчихвэл төр юу хийх ёстой нь тодорхой болчихно. Бүр болохгүй бол дэлхийгээр дүүрэн сайн туршлагууд бий.

Түүнийг нь нүүдэлчин ахуй, өөрийн орны онцлогтоо тохируулаад хуулаад л хийчих нь төрийн хийх хамгийн том үүрэг бөгөөд хариуцлага. Яагаад заавал малчдад старлинк төхөөрөмж гардуулж өгөх болов. Малчид интернеттэй болсноор яаж амьдралын чанар сайжирж, мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх вэ.

Төрийн эрх барьж буй улс төрийн намууд болох МАН, АН засгийн эрх барьж байх хугацаандаа ялангуяа сонгуулийн жилийн өмнө малчдад “хайр” зарладаг нь бараг л уламжлал болсон доо. АН нэг удаа, бусад үед нь МАН эрх барьж байжээ.

Эргэн сануулбал,

  • 2008 оны зургадугаар сарын 29-ний УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үед эрх барьж байсан МАН-ын С.Баярын тэргүүлсэн Засгийн газраас ноолуурын үнийг тогтворжуулах, татаас олгох шийдвэр гаргаж байв. УИХ-ын 2008 оны 51 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас “Малчдаас монгол ямааны ноолуур худалдан авсан үндэсний үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүгийн татаас олгох журам”-ыг баталсан. Уг шийдвэрийн хүрээнд 2008 оны зургадугаар сарын 25-ны дотор малчдын гар дээр борлуулагдаагүй үлдсэн ноолуурын судалгааг сум бүрээр гаргаж, ноолуурын зах зээлийн үнийг тогтворжуулах арга хэмжээг сонгуулийн өмнөхөн зохион байгуулж байсан байна.
  • 2012 оны зургадугаар сарын 28-ны УИХ-ын сонгуулийн өмнө тухайн үед эрх барьж байсан МАН-ын С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас малчдад анх удаа ноосны мөнгөн урамшуулал олгох болон “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэн хэрэгжүүлэх шийдвэрүүдийг гаргаж байв. Хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн 41,851 малчин ноосоо тушааснаас 32,977 малчин өрх урамшууллаа авсан бол бичиг баримтын бүрдүүлэлт дутуугийн улмаас хоцорсон 7,744 малчин өрхөд 2012 оны төсвөөс нөхөж олгох Засгийн газрын тогтоолыг баталж байжээ.
  • 2016 онд малчдад чиглэсэн хамгийн томоохон шийдвэр нь тухайн үед эрх барьж байсан АН-ын Засгийн газраас сонгуулийн өмнө хэрэгжүүлсэн “Сайн малчин” хөтөлбөр баталсан.  Хөтөлбөрийн хүрээнд зээлийн хүүг 10 хувь болгож бууруулав. 2016 оны хоёрдугаар сард Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газраас “Сайн малчин” дунд хугацааны хөтөлбөрийг баталж, Төрийн банкаар дамжуулан малчны зээлийн жилийн хүүг 29.5 хувиас эхлээд 18 хувь, улмаар 10 хувь болгон бууруулах шийдвэр гарагж байв. Уг хөтөлбөрийн хүрээнд 18,635 малчин өрхөд 71.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон
  • 2020 оны УИХ-ын сонгууль болон цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан эрх баригч МАН-ын Засгийн газраас малчдад чиглэсэн ноолуурын мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. Цар тахлын улмаас ноолуурын зах зээлийн үнэ 50 мянган төгрөгөөс доош унасантай холбогдуулан Засгийн газраас үндэсний үйлдвэрт ноолуураа тушаасан малчдад 1 кг тутамд 20 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгох тогтоолыг баталж хэрэгжүүлсэн. Мөн малчдын тэтгэвэр ба нийгмийн даатгалын чиглэлээр тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулав. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт 2020 оноос хэрэгжиж эхэлснээр эрэгтэй малчин 55, эмэгтэй малчин 50 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам батлагдаж, үүнд малчдын тэтгэврийн зээл ч багтсан юм.
  • 2024 оны сонгуулийн өмнө “Шинэ хоршоо хөдөлгөөн”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрүүдийг эхлүүлж байв. ХХААХҮЯ болон Монголбанк 2024 оны тавдугаар сарын 7-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 5 жилийн хугацаанд 5 их наяд төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн. Хоршоонд нэгдсэн малчин өрхөд 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй олгох бөгөөд үүнээс давсан хүүгийн зөрүүг 2029 он хүртэл Засгийн газар хариуцахаар тусгаж байв.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-13 202.133.76.51

цас орсон зуд болсон малчид өвс тэжээл мах гурил өг өлсөж үхлээ мөнгөө мартваа хөдөө хөхөрч гадаа гандаж байна гээд иргэдээс цалин тэтгэврийг дээрэмдэнэ дээ сургуулийн хүүхдийг бас лаа чүдэнз нэмнээ гээд шантаажлана ажлаа төрөөр хийлгэнэ

Avatar

Нэргүй 2026-11-13 202.133.76.51

улс орнууд хөгжүүлж болохгүй малчдаар улсаа хороож болно малчид үнэгүй юм амлавал хятадын малчин болчдог

Avatar

Нэргүй 2026-11-13 66.181.179.223

МАН-д санал өгдөг ганц бүлэг хүмүүс юм чинь аргагүй. Нэг малчны санал УБ-ын 10-20 хүний саналтай тэнцдэг гажиг сонгуулийн хуультай орон шүү дээ. Бас маныхны аныхнаас давуу тал байдаг нь ихэнх нь хөдөөнөөс гаралтай хөдөөг, малыг сайн мэддэг болохоороо малчдын саналыг авах давуу тал нь болдог.

Avatar

ЗОЧИН 2026-11-13 203.91.115.41

МАН Ы МАЛНУУД МАЛЧДЫГ МАЛТАЙ НЬ АДИЛХАН БАЙЛГАХ.

Avatar

Нэргүй 2026-11-13 202.133.76.51

малчдын дэмжвэл эдийн засгаа сүйрүүлдэг тогтолцоотой учрал мэдээж улсаа сүйрүүлэх замыг сонгосон нь тархи нь эрүүл бишийг нотолж байна

Avatar

зочин 2026-11-13 103.57.93.9

Хамгийн сайн луйварчид, нийгмийн хогууд, архичид , мансуурагчид, танхай зэрлэг үл бүтэх этгээдүүд АН гэх бүлэг дотор л бий, Ийм хүмүүсийг төрийн эрхэнд гаргаад би хэзээ ч сайнаа үзэхгүй, Үзэж ч байгаагүй,, Түүхээ бүү март

Avatar

Нэргүй 2026-11-13 202.133.76.51

ардын намынхан малчин гээд хог шааруудаа мартчлаа адилхан хогнууд шүү

Avatar

зочин 2026-11-13 103.57.93.9

Ардчилагч гэх бүлэг этгээд төрийн эрхэнд гарах бүрдээ, улс орныг сүйрүүлж эдийн засаг санхүүг унагаж, өр зээлэнд живүүлж, төрийн данс улайлгаж,иргэдийн амьдралыг хүндрүүлж ирсэн,,Хонины арьс нөмөрсөн чононууд гэдгээ олон удаа харуулсан,, Хэн үүнийг засч , эдийн засгаа босгож урагшлуулж байв МАН-ынхан, Үүнийг иргэн бүр мэднэ, Статистикийн тоо мэдээ ч үүнийг тод илтгэдэг,Одоо бүүр иргэдийг малчдын эсрэг босгож,идэх хоолноос нь салгах санаатай байна

Avatar

Нэргүй 2026-11-13 188.162.229.196

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж