Боловсролын зээлийн санг Боловсролын хөгжлийн сан болгон өөрчлөн зохион байгуулахтай холбоотой судалгаа хийх, хуулийн төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээнд 400 сая төгрөг зарцуулахаар болжээ. Энэ ажлыг Боловсролын яамнаас зарласан бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт зөвлөх үйлчилгээг 30 хоногийн хугацаанд гүйцэтгэхээр тусгасан байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд Боловсролын зээлийн сангийн өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, тогтолцоонд үүссэн хүндрэл, доголдлыг тодорхойлох юм.
Мөн олон улсын тав ба түүнээс дээш орны боловсролын сангийн үйл ажиллагааг судалж, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой хувилбаруудыг боловсруулах аж.
Түүнчлэн сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт, зээлийн эргэн төлөлт, тэтгэлэг, буцалтгүй тусламжийн тогтолцоог шинэчлэх санхүүгийн загвар гаргана. Үүнээс гадна оюутнууд хүсэлтээ цахимаар илгээх, зээлийн үлдэгдэл болон төлөлтийн түүхээ харах, сонгон шалгаруулалтыг цахимжуулах системийн техникийн шаардлагыг боловсруулах юм байна.
Эдгээр судалгаа, тооцоонд үндэслэн Боловсролын хөгжлийн сангийн тухай хуулийн төсөл боловсруулж, холбогдох бусад хууль, журмын өөрчлөлтийн саналыг бэлтгэхээр төлөвлөжээ.
Тендерийн баримт бичигт зөвлөх баг хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалт, боловсрол судлал, мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжилтнүүдээс бүрдэхээр заасан байна.
Тендер хүлээн авах эцсийн хугацаа 2026 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 10:00 цаг бөгөөд ажлыг гэрээ байгуулснаас хойш 30 хоногт багтаан дуусгах юм.

3,605.46




















































Зочин 2026-11-12 59.153.114.160
хулгайч нар далимдуулаад хулгайгаа л хийнэ
Нэргүй 2026-11-12 64.119.24.183
Энэ БЗСангийнхан өөрснөө ажлаа хийж чадахгүй бол ажлаас нь чөлөөлөөд тэр чаддаг монгол залуусыг ажилдаа авч тэр 400 сая төгрөгөө монгол залуусдаа цалин болгож өгч тогтвортой ажиллуулаачээ. Чадвар муутай хүмүүсийн хийж чадахгүй зүйлийг өндөр үнээр гадны хүн авчирч хийлгэх ямар хэрэг бнаа
Бямбаа 2026-11-12 103.29.144.170
Зөвлөх үйлчилгээ гэж мөнгө саахаа болих хэрэгтэй.Зүгээр л төрд гарсан хулгайч,дээрэмчид,луйварчдын хүүхдүүдэд зээл нэрээр мөнгө тараахаа больчихвол бүх юм үүгээр болно доо
Нэргүй 2026-11-12 64.119.19.229
Өөрсдөө хий. чадахгүй бол зайл. төрийнхөн өөрсдөө хийх ажлаа тендер зарлаж гадныхнаар хийлгэдэг болсон.
И 2026-11-12 103.229.121.176
БЗС- ын хөрөнгөөр , удирдлагаар тоглож ханахгүй хулгайчууд юмаа ???
иргэн 2026-11-12 64.119.17.167
30 Хоногт ацаа хийдэг юм, тэгээд 400 сая, сайхан мөнгө туух ажил байна.
Өөнтөгч өвгөн 2026-11-12 99.247.30.83
Яамны үндсэн үүрэгт ажилд тендэр гэж 400 саяар нь цацаж байдаг ямар их цамаан зан бэ. Үүнийг авах эзэн нь бараг тодорхой байх даа. Иймэрхүү юмыг нүд аниад өнгөрөөгөөд байвал байдал хэзээ ч сайжрахгүй дээ.
Нэргүй 2026-11-12 188.162.248.99
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид луйварчин, тэр байтугай а******н шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-11-12 103.212.119.119
Яасан дээрэм тонуул хулгай хийх санал санаачлага нь багасдаггүй юм бээ
зочин 2026-11-12 172.225.79.202
Монгол улсын тэргүүлэх салбар боловсролын салбар доройтолт нэрвэгдэжээ тендер зарлаад ашиглалтанд ордогүй цавчаатай сургужль цэцэрлэгийн барилага ЕӨСийн сурах бичгийн тендерийн замаар БЗС -г оруулахаар шийджээ
Их дээд сургуулиудын эрдэмтэн багш нар амьд сэрүүн байгаа энэ санг эхлэн байгуулахад оролцож байсан судлаач нартайгаа хэлэлцэн зөвлөлдөж гарц гаргалгаага гаргаж зөв чиг замаа олж болмоорсон доо
Зочин 2026-11-12 66.181.180.54
БОЛОВСРОЛЫН САНГАА ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДВАРГҮЙ БОЛОВСРОЛЫН ЯАМТАЙ БАЙХ ГЭЖ… САЙД НЬ ОГЦОР… ЭНЭ ХЭНИЙ ЗАХИАЛГААР ТАТВАРТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ИДЭЖ УУХ АВИЛГАЧДЫН САНАА ВЭ…
Зочин 2026-11-12 64.119.27.227
Монгол Улсын боловсролын яам хамгийн чадамжтай яам байх ёстой. Гэтэл ганц зээлийн сангаа удирдах, өөрчлөн байгуулах чадваргүй байгаа юм уу? Даанч дээ. Тэр их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар маань яачихав. Эсвэл зүгээр л мөнгө цацах арга юм уу? Боловсролын сайдаа чадвартай хүнээр солих шаардлага гарч байгаа юм бишүү.