niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:32 UTC Эх: https://news.mn/r/2898787/ 62bd39a9ac39f52d… ← niitlelch.mn руу буцах

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулна

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулна

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулна

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах шийдвэрийг ИТХ-аас нь гаргажээ. Тодруулбал, Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 17 дугаар хуралдаанаар аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтад нийт 26 төлөөлөгч оролцсоноос 14 төлөөлөгч буюу 53.8 хувийн саналаар огцруулах санал дэмжигджээ. Хуулийн дагуу түүнийг огцруулах эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрлэх юм.

Эргэн сануулахад, өнгөрөгч 2025 оны арванхоёрдугаар сард Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг чөлөөлөх албан шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байв.

Уг шаардлагадаа Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг албан тушаалаас нь чөлөөлж, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзсэн байна. Тодруулбал, Д.Пүрэв-Очирыг 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн Засаг даргаар томилсон нь “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх ёстой” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн гэдгийг хэлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

ARD 2026-11-12 66.181.178.240

Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн далд захиалгаар, өш хонзонгийн сэдлээр хонзогоногч үйл ажиллагаа явуулдаг, олон түмнээ “хулхи шилт” хочтой энэ этгээд хэрхэн, яаж Булган аймгийн иргэдийн эрх ашгийг төлөөлж аймгийн Засаг даргаар яаж ажиллах гэсэн юм бол оо?

Avatar

ARD 2026-11-12 66.181.178.240

Оршин суугч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож, барилгын компанийн далд захиалгаар, илтэд өш хонзонгийн сэдлээр “Энхжин хотхоны барилгын дутуу ажлыг санаатайгаар гацаасан” Д.Пүрэв-Очир гэгч энэ нөхөр бол жинхэнэ үл бүтэх, хөрөнгө мөнгөний төлөө хэнийг ч золислоход бэлэн этгээд дээ. Барилгын компанийн 5 тэрбумын дутуу ажлыг хийх гэж байсан Зайсан Энхжин СӨХ-г эрүүгийн гэмт хэргийн шинжтэй булааж авахад хамтарч оролцсон гэмт этгээд. Иргэдийн хүсэл, зоригийн эсрэг, хэн нэгнийн далд захиалгаар, өш

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.90.167

Хотоос чемодантай ирсэн дарга нарыг төрхөмд нь буцааж эхэллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж