niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:32 UTC Эх: https://news.mn/r/2898636/ 01c6f1fb2a8e9487… ← niitlelch.mn руу буцах

SOS: Монгол хүүхдүүд "загасны ой санамж"-тай болж байна

SOS: Монгол хүүхдүүд "загасны ой санамж"-тай болж байна

SOS: Монгол хүүхдүүд "загасны ой санамж"-тай болж байна

Хүүхдийн сурлагын амжилтыг ихэвчлэн шалгалтын оноогоор хэмждэг. Гэвч өндөр оноо авах, цээжилснээ давтахыг боловсролын үр дүн гэж хэлэх нь өрөөсгөл. Харин сурсан зүйлээ амьдралдаа хэрэглэх, уншсан мэдээллийнхээ утга санааг ойлгох, өөрийн үзэл бодлыг үндэслэлтэй тайлбарлаж чаддаг байх нь боловсролын үр дүн.

Гэтэл манай боловсролын систем хүүхдүүдэд эдгээр суурь чадварыг хангалттай эзэмшүүлж чадахгүй байгааг "PISA"-гийн олон улсын үнэлгээний дүн харуулсан.

Тус үнэлгээнд Монголын 191 сургуулийн 7146 сурагч хамрагджээ. Үнэлгээгээр монгол сурагчид математикийн хичээлээр 419 оноо авч, 91 орноос 49 дүгээр байрт, байгалийн ухаанаар 424 оноо авч 56 дугаар байрт жагссан байна.

Харин унших чадварын үнэлгээгээр ердөө 374 оноо авч, 69 дүгээр байрт оржээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын уншиж ойлгох чадвар математик, байгалийн ухааны амжилтаас нь мэдэгдэхүйц доогуур байна.

Мөн их, дээд сургуулийн багш нар ч оюутнуудын бичих, уншсан зүйлдээ задлан шинжилгээ хийх чадвар суларч байгааг онцолсон байна.  МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш И.Даваадорж “Шинээр элсэгчдийн бичих чадвар жил ирэх тусам буурч байгаа. Оюутнуудаар эсээ бичүүлэх, зохиолын агуулгыг задлан шинжлүүлэх үед бодлоо цэгцтэй илэрхийлэх, уншсан зүйлээ нэгтгэн дүгнэх тал дээр хүндрэлтэй байгаа нь ажиглагддаг. Уг нь бичих чадвар бол аливаа хэлийг бүрэн эзэмшихэд ихээхэн чармайлт, олон талын дадал шаарддаг үйл явц юм” гэж тайлбарласан юм.

ХҮҮХДҮҮДИЙН УНШИЖ ОЙЛГОХ ЧАДВАР СУЛРАХАД ЮУ НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?

Энэ асуудалд нөлөөлж буй нэг хүчин зүйл нь сошиал платформын хэрэглээ юм. Тухайлбал, "TikTok", "Instagram" зэрэг платформ дахь "Reels", "Shorts" гэх мэт богино хэмжээний бичлэгийг өсвөр насныхан тасралтгүй үзэх нь анхаарал төвлөрөлд сөргөөр нөлөөлж, нэг зүйлд удаан хугацаанд төвлөрөх чадварыг сулруулдаг гэсэн судалгаа бий. Гэхдээ асуудлыг зөвхөн гар утас, сошиал хэрэглээтэй холбон тайлбарлах нь учир дутагдалтай. Сургалтын хөтөлбөр, багшлах арга зүй, эцэг эхийн оролцоо, хүүхдийн унших орчин зэрэг олон хүчин зүйл үүнд давхар нөлөөлдөг.

Боловсролын яам "PISA"-гийн үнэлгээний дүгнэлтэд үндэслэн сургалтын хөтөлбөр, хичээлийн хэрэглэгдэхүүн, багшлах арга зүйг цогцоор нь шинэчлэж байгаа аж.

2026 оноос нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөрийг шинэчилж, цаашид бусад ангийн хөтөлбөрийг үе шаттайгаар өөрчлөхөөр төлөвлөжээ.

Гэхдээ зөвхөн сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр энэ асуудал бүрэн шийдэгдэхгүй. Хүүхдэд ном уншуулаад асуултад хариулуулахаас гадна уншсан зүйлдээ дүгнэлт хийх, өөрийн үзэл бодлыг бичгээр илэрхийлэх, мэдээллийг шүүн тунгааж, үнэн зөв эсэхэд нь нягтлан хандах дадлыг багаас нь төлөвшүүлэх шаардлагатай.

Уншиж ойлгох чадвар гэдэг зөвхөн Монгол хэлний хичээл ч гэсэн үг биш.

Нийгэмд бие даан амьдрах, зөв шийдвэр гаргах, мэдээлэлд үндэслэлтэй хандахад хүн бүрийн эзэмших ёстой боловсролын суурь чадвар юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

С 2026-11-12 202.126.89.171

нэг том цүнхээр дүүрэн ном чирч явах, гоё ганган пинал, сурах бичиг. Улам л" ухаалаг" юм хэрэглээд өөрсдөө бид тэнэг болоод ч байх шиг

Avatar

Зочин 2026-11-12 103.140.11.131

Төрд албан тушаалд заавал сайн сурах хэррэггүй диплом нэр төдий байгаад нам дагаад цүнх сайн бариад явхад болчдог хөгийн тогтолцоо

Avatar

Даваа 2026-11-12 66.181.185.127

8 настайд нь сургуульд оруулж, арван жил сургая.

Avatar

Иргэн 2026-11-12 103.212.119.239

Белоруссийн ерөнхийлөгч Лукашенко сургуулиуд хүүхдүүдийг ирээдүйн амьдралд бэлтгэхгүй байна гэж Боловсролын сайдаа зад шүүмжилж байхыг харсан. Манайд боловсролын тогтолцоо бүрмөсөн дампуурсан.

Avatar

Боловсрол 2026-11-12 202.126.91.138

Монголд Бүх Шатны Боловсрол чанаргүй бгаа….Улсыг Боловсрол л Аварна өөр юу ч биш гэж үнэээн !!!!

Avatar

. 2026-11-12 202.9.46.183

Би энэ тал дээр өөрийнхөө бодлыг хэлье. 10 жилийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэхгүй бол хэзээ ч монгол улсын нэрийг дэлхийд гаргах ухаантай хүүхэд гарч төрч гарж ирэхгүй. 10 жилийн зарим багш нар зурагтан дээр хичээлээ тавьчхаад л "тэрийг хуулж бич тэрийг хийгээд аваад ир хурдал" ," хурдан бич, тэрийг хуудас үлдээлгүй хуулж ир" гэж хэлдэг. Зүв зүгээр сууж мөнгө авдаг багш нарыг зайлуулмаар байна аа. Энэнээс болоод хүүхдүүд хичээлдээ сонирхолгүй болоод байна…. Гутамшиг!!

Avatar

Би 2026-11-12 183.180.154.181

Үнэн!!! Хүүхэд гэлтгүй залуусыг богино текст уншуулаад,тайлбар анализ хийлгэх гэтэл хэд2 уншаад ойлгоогүй бсан. Маш харамсалтай😢

Avatar

Мөнхтөр 2026-11-12 202.133.76.51

харамсалтайн малчид ямарч боловсролгүй тэтгэвэр урамшуулал халамжыг жил бүр авч сайхан амьдарч байхад иргэд сурч боловсорч цаг мөнгөө үрэх дургүй болсоор байгаа юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж