niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:32 UTC Эх: https://news.mn/r/2898727/ 63aab1dbb468f937… ← niitlelch.mn руу буцах

"Энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва огцрох ёстой"

"Энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал Б.Пүрэвдагва огцрох ёстой"

Ардчилсан намын 4/11 хэвлэлийн хурлаар өнөөдөр /2026.11.12/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


УИХ-ын гишүүн А.Ганбаатар:

-Иргэний өмчлөлийн автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс нэгийг нь татвараас чөлөөлөх хуулийн төслийг санаачилсан. Нийслэл хотод амьдарч байгаа иргэд үл хөдлөх хөрөнгөтэйгээ хамт авто зогсоол эзэмшиж байна. Энэ хууль хэрэгжсэнээр 57,453 үл хөдлөх хөрөнгө хамрагдаж, иргэд татвараас 20.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах боломжтой.

Өмнө нь ХАОАТ-ыг нэг хувь болгон бууруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын хамт санаачилсан. Тухайн үед энэ хууль төсвөөс 2.7 их наяд төгрөгийн орлогын дутагдал үүсгэнэ гэсэн шүүмжлэл дагуулсан. Улмаар нэг сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэд нэг хувийн хөнгөлөлтөд хамрагдсан.

Зогсоолын татварын хувьд үүнтэй харьцуулахад 20.8 тэрбум төгрөг гэдэг үнэхээр бага мөнгө. Үүнийг татвараар цуглуулж, өөр эх үүсвэрээс нөхөж болно. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн өргөн барьж байгаа Усны тухай хуулийн хүрээнд байгаль орчинд ээлтэй хандах үүднээс усны төлбөрийг нэмэгдүүлэхэд уул уурхайн компаниудаас үүнээс ч их хэмжээний орлого төвлөрөх боломжтой. Тэгэхээр энэ хуулийн төслийн санхүүжилтийн эх үүсвэр хангалттай байгаа гэж харж байна.

Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир:

-Нийслэлийн МАН-ын даргаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сонгогдон томилогдсон. Нутгийн өөрөө удирдах ёсыг уландаа гишгэж, иргэдээс огт сонгогдоогүй хүнийг МАН-ын цагаан байрнаас томиллоо. Б.Пүрэвдагва өнөөдөр Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг гээд нийслэлийн дүүргүүдэд Үндсэн хуулийн томоохон бүрэлдэхүүн хэсэг болох нутгийн өөрөө удирдах ёсны зарчмыг дахин зөрчиж, хүчээр томилгоо хийж эхэллээ. Энэ ч яах вэ, авлига, албан тушаалд амташсан МАН-ын хийж сурсан ажил. Энэ байдал сүүлийн 10 жил гаарсан.

Үүнээс илүү чухал асуудал бол өнөөдөр бидэнд байгаа мэдээллээр 2019 оноос хойш буюу сүүлийн долоон жилийн хугацаанд 900 гаруй нийслэл Улаанбаатар хотын иргэн сайжруулсан нэртэй шахмал түлшинд угаартаж нас барсан байна.

2024 оны утааны сонсголын үеэр эмч Ж.Чинбүрэн 779 хүн гэсэн тоо дурдсан. Өнгөрсөн жил 110 гаруй хүн угаартаж нас барсан. Ингэхээр нийт 900 гаруй хүн угаартаж нас барсан гэсэн үг. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ?

Энэ ямар Халхын голын дайн уу, Орос, Украины дайн уу? Энэ бол төрөөс, МАН-аас Улаанбаатар хотыг утаагүй болгоно гэсэн пиар хийж, дээрээс нь сайжруулсан түлш нэрээр сонгуулиа санхүүжүүлэх мөнгө босгохын тулд Монгол Улсын бүх стандартыг зөрчиж, иргэдийнхээ эрүүл мэндийг үл хайхарсны үр дагавар. 900 гаруй хүнээ алдсан гэсэн үг. Үүнд хэн хариуцлага хүлээх вэ? Ерөнхийлөгч үүрэх үү, Ерөнхий сайд үүрэх үү? УИХ-ын дарга, одоо байгаа Хотын дарга үүрэх үү, өмнөх Хотын дарга үүрэх үү? Нэг нэгэн рүүгээ хэвлэлээр, лайваар бие биенийхээ мууг дуудаад дуусах уу? Тэдний маргалдаж байхыг харсаар энэ жил дахиад хэдэн хүн угаартаж нас барах вэ?

Асуудал хаанаас эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар хотод 2019 онд Толгойтод, дараа нь Налайхад гээд хоёр сайжруулсан түлшний үйлдвэр барьсан. Энэ сайжруулсан түлшний үйлдвэр өнөөдөр бидэнд хоёр их наяд төгрөгийн өр үлдээгээд, Толгойтын үйлдвэр нь хаагдчихсан. Налайхынх нь дутуу ажиллаж байх шиг байна. Хоёр их наяд төгрөгийн өр үлдээхдээ дахиад 900 гаруй хүний амь насыг алдсан.

Дээрээс нь Улаанбаатар хотын иргэдийн татварыг аваад жил бүр 300 тэрбум төгрөгөөр Хятадаас хагас коксон түлш авч байна. Энэ нь дахиад МАН-ын өөрийнх нь бизнес болсон.

Хэрэв энэ жил дахин нэг иргэн угаартаж нас барвал хариуцлагыг Хотын дарга Б.Пүрэвдагва үүрэх ёстой. Огцрох ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-12 103.145.234.36

АН попроход хязгаар байх хэрэгтэй гэдгийг мэддэггүй. АН-ын луйварчид асар их хэмжээний өр зээл тавьж улсыг өрөнд оруулахдаа АН-ын дарга асан Алтанхуяг хойч үе маань өр зээлийг төлчихнө гэж хэлээд зогсож байдаг. АН-ын тавьсан асар их өрийн гайгаар одоо хүртэл агаарын бохирдол болон олон асуудлыг шийдэж чадаагүй байна. Попорч байвал юу ч гэж солиорох нь хамаагүй байж болохгүй биздээ? АН-ынханд намынх нь явцуу эрх ашиг хамгийн чухал.

Avatar

ХУУЛЬЧ 2026-11-12 202.9.47.95

МОНГОЛЧУУДЫГ ДАРХЛААГҮЙ БОЛГОЖ БҮХ БУРУУ" АН"-аас бусад МАН ,,ТҮҮНИЙ БУСАД НАМУУДТАЙ БАЙГУУЛСАН ТӨР,ЗАСАНГ ГЭЖ ЦАГААН СОЛИО ТУСААД ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,ИРГЭДЭДДЭЭ ХАЙРТАЙ БОЛЖ,,,,, АР НУРУУНД ХУТАГ ШААЖ НУТАГҮЙ НҮҮДЛИЙН ШУВУУ БОЛЖ ИРСЭН АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮДЭЭСЭЭ ИЧИЖ АМЬДАР ..

Avatar

Нэргүй 2026-11-12 64.119.24.155

АН гарвал дуусаа Сайхан нэр өгөөл хоосодог гэжийгаа Бурхан минь!

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.91.95

Өнгөрсөн жилд угаартаж хордож нас барсан хүний тоог ил тод гаргадагүй нууцлаж байлаа. Энэ бол Нянгарын дарангуйлалын тод жишээ

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.91.138

Хотын Захиргааны Сандал суудалд Энхбаяраас Учрал хүртэл үе үеийн улс төрчид үзэлцээд л бдаг даааанч ХЙИЖ БҮТЭЭЖ БГАА ЮМ ЮУУУУ Ч АЛГААА !!!!

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.91.138

ХОТ НЬ УЛАМ МИАРААД БАЙХЫН

Avatar

Нэргүй 2026-11-12 103.229.123.187

Буцаад нүүрсээ чөлөөтэй болгох хэрэгтэй түүхий нүүрснээс хол илүү хор хүчээр өндөр үнээр шахаж хэрэглүүлж хотод байгаа хүмүүсийг илүү өөр байдлаар хордуулж байх вий

Avatar

Нэргүй 2026-11-12 64.119.19.161

бүгд зайлцгаа манан+хүн

Avatar

Нэргүй 2026-11-12 66.181.165.227

Хүний үхлээр улс төр хийгээд байгаа юм уу энэ чинь одоо

Avatar

БҮГД ЗАЙЛ 2026-11-12 66.181.188.42

БҮГД ЗАЙЛ

Avatar

Иргэн 2026-11-12 202.9.46.187

Ган-очир тун ядуу сэтгэлгээтэй дарга байна даа, ийм байхад ялалт гэдэг үгийг тас март.

Avatar

Нэргүй 2026-11-12 66.181.188.122

Ган-Очир шиг тэнэг хүний санаанд л ийм юм орж ирэх байх. Анхааруулсаар байтал яндангаа хаагаад угаартаад үхэж байгаа хүний үхэлд хөндлөнгийн хүн ямар хамаа байнаа???

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.90.156

далд орооч янханууд аа галаа түлж чадахгүй угаартаж үхэж байвал хохино хүний өмнөөс амьдарч байгаа юу лалруууд бүр хийх юмгүй гичииинүүд дээ ан ын бузрууд тараач

Avatar

Нэргүй 2026-11-12 114.72.153.117

901 дэх хүн өнгөрөхөд НЗДарга огцорно гэсэн дүрэмтэй юм байна гэж ойлгохоор байна

Avatar

Del 2026-11-12 202.133.76.117

нэг ч эрүүл ухаантай шүүмжлэл гарахгүй юм байна даа

Avatar

Нэргүй 2026-11-12 66.181.182.86

Ээ балай минь ээ.. бүр урьдчилаад хэн нэгнийг тухайлсан ослоор амь үрэгдүүлчихлээ. Хэлэх үгээ бодож хэлэлцэж чальчиж байгаач !

Avatar

Нэргүй 2026-11-12 66.181.160.40

балай шахуу юм

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.89.14

По Ганбаа гэж МАН-ын нөхөр түлшний үйлдвэр барих нэрээр мөнгийг их угааж их баяжсан даа ардчилсан нам ялж байж эдгээр хулгайч нарт хариуцлага тооцох байх өөрөөр эд хөрөнгийг ар дөчин саяар торгож толгойг илээд явнаМАНгасууд

Avatar

Нэргүй 2026-11-12 43.242.242.59

Одоо нэг иргэн угаартаж нас барах юм бол хотын дарга огцорч оронд нь АН-аас 1 хүн дарга болох юм гэнэ.Уул нь олонх болсон намын хүн л дарга болмоор юм. АН-ын дарга хэлсэн ярьсандаа байгаарай. Харж л байя. Мөрөөдөлдөө автаад хамаагүй ярьж болохгүй дээ

Avatar

Нэргүй 2026-11-12 103.11.192.55

3-4 угаартвал огцрохгүй юм байна, ХЭЛЖ ЯРЬЖ БУЙГАА БОДОЖ БАЙ

Avatar

Нэргүй 2026-11-12 202.126.89.14

Мал нэг хүнл угаартвал гэж байна хулгайчид хулгайчаа өмөөрч гэнэ

Avatar

Нэргүй 2026-11-12 103.57.93.138

Нэг л хүн угаартвал Пүрэвдагва огцорно гэж амлаж бгаа юмуу даа ?! Үнэн биз !!!

Avatar

Тэнэг мал 2026-11-12 64.119.16.85

Нэг согтуу толгойт өөрийн буруугаас угаартвал хотын дарга буруутай юу? Энэ нөхөр өөрийн тэнэгийг ингэж олонд зарлах шаардлагатай л юм байх даа. Хэлэх үгээ бодож тунгаах ухаангүй урагшгүй ийм нохдууд олон болж дээ хөөрхий.

Avatar

Нэргүй 2026-11-12 138.252.29.39

Энэ улсын улс төр, нийгэм, эдийн засаг хэзээ зөв замаар алхаж зөв гольдрилдоо орох юм бэ ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж