Ирэх оноос эхлэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдүүдийн хоолны зардлыг 1200-2500 төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсныг Боловсролын яамнаас мэдэгдсэн. Энэ хүрээнд улсын төсөвт нийт хэдэн төгрөг суулгасан болон 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт шинээр хамруулах болсон талаар Боловсролын яамны Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодрууллаа.
Тэрбээр “2026-2027 оны хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 340 гаруй мянган сурагч "Үдийн хоол" хөтөлбөрт хамрагдаж байгаа. Харин 2027 оны төсөвт ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны хөтөлбөрийн зардлыг нэмэгдүүлэхээс гадна цэцэрлэг, орон нутгийн сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэхээр тусгасан. Тодруулбал, хүнсний түүхий эдийн зардалд 140 тэрбум төгрөг төсөвлөхөөр хэлэлцэж байна. Нөгөө талаас, 2027 онд 6, 7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар ирэх оны төсөвт тусгасан. Сургуулийн хүүхдийн үдийн хоолны хөтөлбөрийн зардал нь хүнсний түүхий эдийн зардал болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зардал гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ингэснээр нэг хүүхдэд ногдох нийт зардал 5845 төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл, энэ онд 4700 төгрөг байсан бол ирэх оноос нэг хүүхдэд ногдох зардал 1200-2500 төгрөгөөр нэмэгдэнэ.
Мөн 6, 7 дугаар ангийн 137 мянган сурагчийг үдийн хоолны хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Эдгээр сурагчийг хамруулахын тулд хүнсний түүхий эдийн зардлыг нэг хүүхдэд 4000 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэхээр төсөвлөсөн.
2026 онд хүүхдийн хоолны хөтөлбөрт нийт 600 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн бол 2027 оноос уг төсвийг нэмэгдүүлж, 850 орчим тэрбум төгрөг болгон батлахаар төлөвлөж байна.
Цэцэрлэг, сургууль болон сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны үнэ, тарифыг хэрхэн тогтоодог талаар хэлбэл, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсээр авах ёстой илчлэг, шим тэжээлийн хэмжээг тодорхойлсон гурван сайдын хамтарсан тушаал байдаг. Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай шим тэжээлийн хэмжээг тогтоосон байдаг. Уг тушаалд үндэслэн үнийн судалгаа хийж, хоолны зардлыг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх нь зохистой болохыг тооцдог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ болон инфляцын түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор 25-28 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Харин цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх хариуцах зохицуулалттай. Үүний дагуу 2024 онд нийслэлийн цэцэрлэгүүд эцэг эхчүүдээс 1000 төгрөг авах зохицуулалтыг хэрэгжүүлсэн. Энэхүү 1000 төгрөг нь хүүхдийн хоолны нийт зардлын 25 хувийг дангаар эзэлдэг. Мөн эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд энэхүү зохицуулалтыг зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр өргөжүүлсэн.
Харин зорилтот бүлгийн буюу хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдийн хоолны зардлыг төрөөс 100 хувь хариуцдаг.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдаж, 2021 оноос эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдад үдийн хоолны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуульд зааснаар сургуулиуд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг өөрсдөө эрхлэн явуулах ёстой. Тухайлбал, 2020-2021 онд Монгол Улсын хэмжээнд 120 гаруй сургуулийн гал тогоогоо түрээслүүлж байсан. Өөрөөр хэлбэл, эдгээр зардал хүүхдийн хоолны төсвөөс хасагдаж байсан гэсэн үг юм. Харин хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд сургуулийн гал тогооны түрээсийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 40 гаруй сургууль гал тогоогоо түрээсээр ажиллуулж байгаа бөгөөд үүний 40 нь нийслэлийн ерөнхий боловсролын сургууль байна" гэлээ.
Түрээсийн үйл ажиллагааг шууд зогсоохын тулд гал тогооны тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх шаардлага тулгарч байна. Тиймээс 2027 онд түрээсийн гал тогоонуудыг сургуулийн мэдэлд бүрэн шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
3,605.46




















































Нэргүй 2026-11-12 202.126.93.198
bolij uzee tgj bhaar tsetserleg baga angiin huuhduudiin hool undnii chanariig saijruul
Нэргүй 2026-11-12 138.252.29.39
халамжын орон мину Ажилгүй Хүмүүстээ юу өгөх гэж бна ????
Нэргүй 2026-11-12 64.119.19.161
чанаргүй хоёрын хооронд юм өгч байхаар зүрээр амттайхан хуурай идэх юм эсвэл тараг өгч байвал яасийн.
Нэргүй 2026-11-12 64.119.19.161
будаа юмуу гоймонг чанаад жоохоон мах шиг юмтай хольсон болоод нэг нэг хоолны халбага хоолорхуу юм өгдөг тэрийг нь хүүхдүүд идэхээсээ идэхгүй алгасах нь их.үдийн хоол нэртэй оромцог.сургуулийн захирал нь мөнгийг нь идчихдэг байх шүү
Цэцэрлэгийн хоол 2026-11-12 202.21.96.98
Энэ цэцэрлэг сургуулийн хоолны зардлын задаргааг ил тод болгомоор байна шүү яаралтай. Хаана юу зарцуулагдаж байна бэ. Цэцэрлэг бүр хажуудаа гал тогоотой тэгж байхад тусдаа газар хоолыг нь бэлдээд онлайнаар захиж авдаг гэнэ үү. Хэзээ бэлдсэн хэд хоносон хоолыг хүүхдүүдэд хүргүүлээд байна бэ? цэцэрлэг бүр өөрсдөө дэд бүтэцтэй байхад яагаад дахиад төсөв нэмж хоол бэлтгэл ажиллуулж байна бэ. ажиллуулж болно гэхдээ хэд хоносон хэзээ бэлтгэсэн хоолнууд очоод байна бэ.
зочин 2026-11-12 64.119.21.193
Заө зө. Нэртэйгээр нь бүх ангиа хоолны хөтөлбөрт хамруулчих. Тэгээд сургууль нэртэй – цэцэрлэг байгуулчихаад хүүхдүүд нь гэртээ хоол идэхгүй амар байхгүй юу. Биднийг багад ахмадууд ном сайн сурахын тул бага зэрэг өлсгөлөн байвал үзсэн ,заалгасан зүйл сайн тогтдог гэж хэлдэг байсан. Тэрч үнэн гэдэг нь батлагдаж л байгаа ш дээ. Одоо хоолоор бордогдсож зүрх нь өөхөлжихсөн , өөрсдийгөө Z үе гээд хөөргөчихсөн амьд робот болчихсон нөхдүүд ажил дээр ирэхээрээ ачаалал даагүй уншиж бичиж чадахгүй чаваас