niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:33 UTC Эх: https://news.mn/r/2898614/ 5de7ef0bb1feafcb… ← niitlelch.mn руу буцах

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлуудын хувь заяа “шорон”-гоор “дуусдаг”

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлуудын хувь заяа “шорон”-гоор “дуусдаг”

“Эрдэнэс Тавантолгой”-н захирлуудын хувь заяа “шорон”-гоор “дуусдаг”

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг эрүүгийн хэрэгт холбогдуулан 30 хоногийн хугацаатай хорих шийдвэрийг шүүх Даваа гаригт гаргав. Түүнийг 2025 оны аравдугаар сард гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, жинхлэхгүй байсаар дараагийн хүнийг нь томилсон байдаг. Н.Цэрэнсамбууг ажиллаж байх хугацаандаа  тендер сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд нөлөөлж, улмаар шалгарсан компанид давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн 22.1-д заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж байна. Ийнхүү шалгах явцад хорих шийдвэрийг шүүх гаргажээ.

Улс төрийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-н захирал болвол “шоронд” л ордог гэсэн яриа хошигнол байдлаар өрнөдөг байсан ч бодит байдал дээр үүсгэн байгуулагдсан цагаас хойш удирдсан хүмүүсийн олонх нь хуулийн байгууллагын хаалга татсан гашуун түүхтэй.

УИХ-ын 39-р дүгээр тогтоол болон Засгийн газрын 272-р тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийг 2010 онд байгуулсан түүхтэй. Улмаар 2011 онд ТЭЗҮ-г баталж, 2012 оноос Монгол Улсын 2.5 сая иргэнд 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлж, байгалийн баялгийг иргэн бүрт хуваарилсан түүхтэй бөгөөд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Борхүүгийн Энэбишийг гүйцэтгэх захирлаар нь томилж байжээ.

Өнгөрсөн түүхээ харвал БЭТ-үүдээс бусад нь бүгд хэрэгт холбогдож, хоригдож байжээ. Анхны даргаасаа эхлээд л хуулийн байгууллагын хаалга татаж, зарим нь бүр ял эдэлж байсан ч түүх бий.

  • 2010-2012 он. Б.Энэбиш /Гүйцэтгэх захирал асан, МАН-ын гишүүн /
  • 2012-2015 он: Я.Батсуурь /Гүйцэтгэх захирал асан, АН-ын гишүүн /
  • 2016-2018 он: Д.Ариунболд /Гүйцэтгэх захирал асан, МАН-ын гишүүн /
  • 2018-2022 он: Б.Ганхуяг /Гүйцэтгэх захирал асан, МАН-ын гишүүн/
  • 2022-2023 он: Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат /БЭТ буюу Бүрэн эрхт төлөөлөгч/
  • 2023-2024 он: Х.Мөнхжаргал  /БЭТ буюу үрэн эрхт төлөөлөгч/
  • 2024-2025 он: ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн /БЭТ буюу бүрэн эрхт төлөөлөгч/
  • 2025-2026 он: Н.Цэрэнсамбуу /Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч асан, МАН-ын гишүүн/
  • 2026 он: Б.Чагнаадорж /Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй, МАН-ын гишүүн/

Б.Энэбиш “Эрдэнэс Тавантолгой” компанийн анхны гүйцэтгэх захирлаар томилогдож, 1072 хувьцааг иргэдэд олгох шийдвэрийг гаргаж байсан нэгэн. Түүнийг ажлаа өгснийх нь дараа хуулийн байгууллага шалгаж, хэсэг хугацаанд хилийн дээс алхаж, оргон зайлсан гэх асуудалд ч холбогдож байв. Түүнийг 2013 оноос АТГ-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдуулж, компанид худалдан авалт хийхдээ чанаргүй бүтээгдэхүүн сонгосон зэрэг шалтгаанаар шалгаж байсан бөгөөд энэ үеэр гадаад улс руу оргон зайлсан тул АТГ-аас хэргийг түр түдгэлзүүлж, интерполоор эрэн сурвалжилж байжээ. Хожим нь эх орондоо ирж, өөрийгөө “шударга бусын хонгил”-оор хэлмэгдсэн хэмээн тайлбар өгч байсан бөгөөд 2023 онд зохион байгуулсан Нүүрсний хянан шалгах түр хорооны сонсголд оролцож байсан.

Түүний дараа томилогдсон хүн бол Ардчилсан намын гишүүн Я.Батсуурь. Түүнийг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, Г.Дэнзэнгийн хамаарал бүхий "Говь повер" ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж буруутгасан. Г.Дэнзэн нь тухай үеийн Ерөнхий сайд, одоогийн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хүргэн юм. Ингээд түүнийг 2015 онд АТГ-аас цагдан хорьж, хоёр жилийн хорих ял оноож байв.

УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсны дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар Д.Ариунболдыг томилсон. Д.Ариунболдыг нүүрсний гэрээнүүдтэй холбоотой авлига, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан бөгөөд 360 мянган ам.долларын хахууль авсан хэргээр шалгаж, яллагдагчаар татаж, хорьж байсан. Д.Ариунболд чөлөөлөгдсөний дараа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар 2018 онд Б.Ганхуягийг томилсон. Таван жил тус компанийн захирлаар ажиллаж байгаад “Нүүрсний хулгай” гэх дуулианы гол эзэн болж, 3 жил 9 сарын ял авч, саяхан суллагдсан. Түүнийг хахууль авах, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, мөн "Чингис хаан" банкинд давуу байдал олгож "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 40 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгасан байдаг. Б.Ганхуягийн дараа Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, гурван ч удаа Бүрэн эрхт төлөөлөгч буюу БЭТ томилсон. Тодруулбал, 2022-2025 он хүртэл тус компанид онцгой дэглэм тогтоож, БЭТ томилж ажиллуулсан. Ийнхүү 2025 оны аравдугаар сард тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Н.Цэрэнсамбууг томилж, жинхэлж амжилгүй явсаар чөлөөлөгдөж, өнөөдөр хуулийн байгууллагад шалгуулж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанидаа учир байна уу эсвэл ялсан намын бодлого шийдвэр, санхүүжилт шийдүүлээд гүйцэтгэх удирдлагаар нь томилогдсон хүмүүсээр "туг тахиад" байна уу гэдэг хачирхалтай. Монголчуудын хувьцааг нь эзэмшдэг, хэзээ ч ашигтай ажиллаж байгаагүй, сүүлийн жилүүдээс л ногдол ашиг ярьж эхэлсэн тус компанийн хувь заяа, одоогийн удирдлагыг ч ирээдүйд ямар эрсдэл хүлээж буй нь тааварлашгүй. Ямар ч гэсэн өнгөрсөн үйл явдлууд, гүйцэтгэх удирдлага болгон нь хуулийн байгууллагын хаалга татаад байдаг төрийн өмчит компанийн жишиг Монголоос өөр газар лав байхгүй биз ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-11-12 64.119.16.68

Эрдэнэс Таван толгой ХХК нүүрсний хулгайн, Оюу толгойн ХХК нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын ИДЭШ болж бөөн хэл ам, хэрүүл тэмцлийн уурхай болсоор олон жил өнгөрсөөр л …

Avatar

Нэргүй 2026-11-12 103.71.100.66

shar ganhuyagg duusagyudee

Avatar

Ганаа 2026-11-12 202.126.92.236

Улс эх орныхоо эрх ашгаа л нэн тэргүүнд тавиад сайхан ирээдүйг бүтээхийн төлөө, талцахгүй шударга ажлаа залуусаа!

Avatar

Нэргүй 2026-11-12 64.119.16.144

Хулгай хийхээр тэгэлгүй яахав дээ??

Avatar

ХУУЛЬЧ 2026-11-12 202.9.47.95

"АН" НҮҮДЛИЙН ШУВУУД БОЛЖ,,, "МАН" ШОРОНДСОНЫГ САНУУЛАВ .,,,

Avatar

Нэргүй 2026-11-12 103.57.93.138

Төр өмчтэй байхаараа л ийм байдалд зайлшгүй орж бгаа юмаа !!!
Эд нөхөд цөмөөрөө хулгайч биш л дээ, улс төржөөд л биенээ барьж идсэн нь энэ байхгүй юү дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж