niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:33 UTC Эх: https://news.mn/r/2898576/ ed898c8c17588243… ← niitlelch.mn руу буцах

Төсөв: 1.3 их наядаар авто зам барьж, засварлана

Төсөв: 1.3 их наядаар авто зам барьж, засварлана

Төсөв: 1.3 их наядаар авто зам барьж, засварлана

УИХ-аар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж буй энэ цаг үед салбар яамдын төсвийг задлан, танилцуулж байна. Тодруулбал, Зам, тээврийн яам 2027 онд 42 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 1.4 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд зарцуулахаар тооцоолжээ. Үүний 1.3 их наядыг авто зам барих болон засахад зарцуулна.

Улсын хэмжээнд үргэлжлүүлэн санхүүжүүлэх 67  авто замын төсөл байгаа бөгөөд шинээр хэрэгжүүлэх 37 орчим замын ажил, 20 гаруй гүүрэн байгууламжийн ажлыг тусгажээ. Мөн Оюутолгойн ногдол ашгаар долоон томоохон замын ажлыг хийхээр төсөвт тусгаад байжээ.

Тодруулбал, Оюутолгойн ногдол ашгаар дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгаад байжээ. Үүнд,

  • Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Нисэхийн тойргийн төмөр бетон гүүр барихад 25 тэрбум,
  • Баян-Өлгий аймгийн Толбо сумаас Дэлүүн сум хүртэлх хатуу хучилттай авто зам тавихад 41.8 тэрбум,
  • Баруун бүсийн Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай зам барихад 42.6 тэрбум төгрөг,
  • Хойд бүсийн Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай 151.5 км авто зам барихад 60.9 тэрбум төгрөг,
  • Нөмрөг – Улаангом чиглэлийн А18дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 41.4 тэрбум төгрөг,
  • Увс аймгийн Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх чиглэлийн 164.5 км хатуу хучилттай 100 км авто замын үргэлжлэлд 49.4 тэрбум,
  • Өмнөговь аймгийн Баяндалай-Гурвантэс чиглэлийн 80 км хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 42.9 тэрбумыг зарцуулахаар 2027 оны төсвийн төсөлд тусгасан байжээ.

Зам тээврийн яамны 2027 оны төсөвт тусгасан зарим онцлох бүтээн байгуулалтын ажлаас танилцуулъя. Ирэх 2027 онд Төв аймгийн Мөнгөнморьт суманд Багануур-Мөнгөнморьт чиглэлийн хатуу хучилттай  60 км авто замыг нийтдээ 52 тэрбумаар барихаар төсөвлөснөөс ирэх онд 12 тэрбум төгрөг тусгажээ.

Мөн зүүн бүсийн Бичигт боомтын төв замаас аялал жуулчлалын бүс нутаг Дарьганга байгалийн цогцолборт газар хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэлд 45 тэрбум төгрөгийг тусгаснаар 2027 онд 13.6 тэрбум төгрөгийг тусгаж, 2027-2029 онд хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Мөн энэ чиглэлийн авто замын эхлэл хэсэгт дахин 57.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс 20 тэрбум тусгажээ. Үүнээс гадна зүүн бүсийн Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замын ажилд нийт 319 тэрбум төгрөг төсөвлөснөөс 80 тэрбум төгрөг, баруун бүсийн Нөмрөг-Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл хэсэгт 43.9 тэрбумыг төсөвлөснөөс 2027 онд 15.5 тэрбумыг тусгаад байна.

Мөн Солонготын давааны хатуу хучилттай 12.08 км тавихад нийт 45.4 тэрбум төгрөг төсөвлөснөөс ирэх жил 5.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр-Хэрлэн чиглэлийн хатуу хучилттай 179.7 км замын ажилд 186 тэрбум төгрөг төсөвлөхөөс ирэх онд 32 тэрбум төгрөгийг тусгажээ. Салбарын тээвэртэй холбоотой зардалд Хэнтий аймгийн Дадал суманд Дэлүүн болдог нисэх буудлын барилга барих ажлыг 2020 онд анх таван тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй төлөвлөж байсан бол одоо энэ бүтээн байгуулалтын ажил 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй болж, 2027 онд 589 сая төгрөг тусгажээ.

Ирэх оны улсын төсвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

И 2026-11-12 103.229.121.176

Хэнтийн Дадалд онгоц буудаг талбай байхгүй нисэх буудлын асар том барилгууд барьсан. Яах гэж байгаа юм бол ???

Avatar

Нэргүй 2026-11-12 103.168.34.191

Орон нутгийн чанартай , өдөрт 10 хүрэхгүй машин явдаг , сум хоорондын заманд хөрөнгө мөнгө булж цавчаа хийдгээ зогсоо.

Avatar

Нэргүй 2026-11-12 64.119.29.129

Төсөв санхүү алдагдалтай хэцүү байхад дэд бүтцэд ийм их хөрөнгө оруулалт хийнэ гэдэг сонгууль, улс төрийг санхүүжүүлдэг классик жишээ шүү дээ. Та нар Лениний классик аргыг мөн ч олон удаа хэрэглэх юм даа.

Avatar

зочин 2026-11-12 103.212.162.85

Ажил хийнэ гэж 3 сарын насгүй юм хийдэгээ больцгоо ард түмний мөнгийг хангалттай идэж уулаа
ард түмэнд нь татварын мөнгөө тарааж өг

Avatar

сонгогч 2026-11-12 202.9.47.119

Зам барих засварлах ажил бол эрэмбээрээ 99-р т орно. Наана чинь өөр маш олон чухал ажлууд хүлээгдэж байна. Ажлаа эрэмбэлж сурмаар юм, энэ эргүүнүүд…………

Avatar

Энэ хүн төрөөс холдох нь зөв байх 2026-11-12 223.118.241.121

Хувийн крмпани аёуудалаа нэг тийш нь болгоогүй байж улсын ажилд үнэнч байж чалах уу
Бүр эццсээд хууль хяналтын байгуулгаар олон нийтэд зарлуулах ёстой

Avatar

Зам 2026-11-12 202.21.96.98

Энэ орон нутгийн өндөр өртөгтэй замуудыг төсвөөс санхүүжүүлдэгээ болимоор юмаа нийт татвар төлөгч нарын 99 хувь нь тэр замыг ашиглахгүй шүү бид өөрсдөндөө хэрэгтэй зүйлд зарцуулмаар байна. Тэр орон нутаг нь өөрсдийн бүрдүүлсэн хөрөнгө татвараараа энэ бүхнээ санхүүжүүлмээр байна.

Avatar

Нэргүй 2026-11-12 103.140.11.131

хуцдаг мал вэ

Avatar

Нэргүй 2026-11-12 203.17.23.177

ОРОС ЖОНХУУ ДАНХ ҮНЭРТ ПЕДОГ ШҮТЭГЧ МОЯА ОРКУУДАД ЭНЭ ОЮУ ТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ЯАСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ. ТЭД АРД ТҮМНИЙ КОЛОНК, ОТГОНБААТАРЫН ТЭТГЭВЭР НЭМЭХ ЦУГЛААНД ХАНДИВ ӨРГӨӨД ДАШИЙН ШОО БОЛНО. ЭСВЭЛ БАЯЖУУЛДАГ ХҮЖ, ТУРААДАГ ЦАЙ АВЧ, КАМБОЖООС АЛТАН ГУЛДМАЙ ЗАХИАД ХУЛХИДУУЛНА. АХАХАХАХАХА ЯГ ТАТЛАА. ХҮҮР ЮМ АА НЭЭРЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж