"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас баруун аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Заяабалыг танилцуулж байна.
УИХ-ын 2024 оны сонгуульд томсгосон тойрогт нэр дэвшүүтээ 67,321 санал авч, парламентад сонгогдсон гишүүн бол Б.Заяабал. Увс, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийг бүсчлэн УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог болгоход “мөнгө, эрх мэдэл хоёр л ялна” гэх үгийг дайх хүн олон байв. Үнэндээ ч 10 мандаттай тойрогт 19 нам, эвслийн 114 нэр дэвшигч өрсөлдөн хамгийн галтай тулааныг хийсэн түүхтэй. Харин Б.Заяабалыг аз нь түшсэн үү, аль эсвэл сонгууль болохоос олон сарын өмнө тойргуудыг усалж бэлтгэл хангасан нь нөлөөлсөн үү, Сонгуулийн хууль нь шинэ нэр дэвшигчдэд халтай байсан ч ялсан юм.
Увсчууд түүнийг Өндөрхангайнх гэдгээр андахгүй бол улс төрийн хүрээнийхэн Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатарын сонгуулийн менежерээр ажиллаж байснаар нь илүүтэй танина. Бизнесийнхэнд бол Татварын ерөнхий газрын даргаар илүүтэй хоногшсон.
Цаасан суурьтай татварын албыг цахимд шилжүүлж чадсан нь Татварын ерөнхий газрыг удирдах хугацаандаа хийсэн гол ШБОС нь юм. Дээрх санаачлагын дүнд иргэд, аж ахуй нэгж И-баримт систем болон E-Mongolia төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан татвартай холбоотой олон төрлийн үйлчилгээг чирэгдэлгүй авдаг болсон. Гэхдээ тэрбээр дээрх албыг хаших хугацаандаа цар тахлын хууль зөрчин барилга бариулсан, шинээр машин авсан асуудалд холбогдон хуулийн байгууллагад шалгагдаж байв.
Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Намтартаа МУИС-ийг эдийн засагч, эрх зүйч мэргэжлээр тус, тус суралцан төгссөн тухай тодотгосон байх агаад 2008 онд АНУ-ын Жорж Майсоны их сургууль, Төрийн бодлогын магистр хийсэн тухай онцолжээ. Харин 2004 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд суралцахаар Боловсролын зээлийн сангаас 34 мянган ам.долларын зээл авч байсан ч энэ чиглэлээр суралцсан эсэх нь бүрхэг байгаа юм.
Ажлын гараагаа УИХ-ын гишүүний туслахаас эхлүүлсэн түүхтэй. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн туслахаар ажиллаж байсан гэх мэдээлэл бий.
Гэхдээ түүнтэй төдий л удаан ажиллаагүй, харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатартай илүүтэй хамтарч ажилласан тухай улс төрийн хүрээнийхэн тодотгодог. Ямартай ч намтарт нь бичсэнээр Ерөнхий сайд асан С.Баярыг Засгийн газрыг тэргүүлэх үед Ч.Хүрэлбаатар Түлш эрчим хүчний сайд болсон бол Б.Заяабал тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын хэлтсийн дарга болжээ. Түүнээс хойш Ч.Хүрэлбаатарын төлөөний хүн болж нэрлэгдэх хүртлээ хамтарчээ.
Нэг ёсны УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар карьер ахих бүрийд Б.Заяабалын албан тушаал мөн өөрчлөгдөж дэвжиж байсан гэж хэлж болно.
Тухайлбал, Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болсны дараа Б.Заяабал Татварын ерөнхий газрын дарга болжээ. Тиймээс ч Увс аймгийн Ч.Хүрэлбаатарын суурин дээр сонгогдсон гэж намын гишүүд нь жиг, жуг гэгддэг.
УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд улсын төсөв, эдийн засагтай холбоотой хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ажлын хэсгүүдэд ажилласны зэрэгцээ Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслүүдийг бусад гишүүдтэй хамтран санаачлан боловсруулаад байна. УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосны дагуу өнгөрсөн тавдугаар сараас УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллах болсон.
Өнгөрсөн жил тэрбээр УИХ-ын гишүүн П.Сайнзоригт гар хүрсэн тухай дуулианд холбогдож байв.
Илүү тодруулбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хуралдааны үеэр тэд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой төслөөс болж, маргалдан УИХ-ын гишүүн Б.Заяабал нь П.Сайнзоригийг мөргөсөн тухай шууиулсан удаатай.
Авлигатай тэмцэх газарт гаргасан 2025 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбээр өөрийн орлого 105 сая, гэр бүлийн орлого 86 сая, нийтийн орон сууц нэг, зуслангийн байшин нэг, нийт үнэлгээ нь 850 сая төгрөг гэж мэдүүлжээ. Суудлын жижиг машин Audi Q7 загварын машинтай, 40 сая төгрөгөөр үнэлсэн байна. 50 саяар үнлэгдэх үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 61 сая төгрөгтэй, 600 сая төгрөгийн авлагатай, 8.1 сая төгрөгийн зээлтэй аж.
Үндсэндээ бусдаас авах авлагаараа УИХ-ын гишүүд дотроо дээгүүрт жагсахаар байгаа юм.
Б.ЗАЯАБАЛЫН НАМТАР
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
- 1994 онд Увс аймгийн Улаангом сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
- 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Санхүү, эдийн засагч
- 2008 онд АНУ-ын Жорж Майсоны их сургууль, Төрийн бодлогын магистр
- 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
- 1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний туслах
- 2002-2005 онд Өрхийн амжиргааг дэмжих хөтөлбөрийн газарт мэргэжилтэн
- 2008-2009 онд Түлш эрчим хүчний яамны ТЗУГ-ын хэлтсийн дарга
- 2009-2010 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ХҮШГ-ын дарга
- 2010-2012 онд Төрийн өмчийн хорооны ТХХТХГ-ын дарга
- 2012-2013 онд Төрийн өмчийн хорооны дарга
- 2013-2015 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
- 2015-2016 онд Татварын Ерөнхий Газрын дэд дарга
- 2015-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүний зөвлөх
- 2016-2019 онд Татварын Ерөнхий Газрын дэд дарга
- 2019-2024 онд Татварын Ерөнхий Газрын дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2026 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга
ШАГНАЛ:
- 2015 онд Алтан гадас
ГАДААД ХЭЛ:
Англи
Г.ХОРОЛ
3,605.46















































Нэргүй 2026-11-12 64.119.23.56
Шалгагдах ёстой нөхөр бх шүү
Батаа 2026-11-12 202.126.91.178
Сайхан авилгачин гар даа
зочин 2026-11-12 202.21.100.210
Ядаж байхад уйламаа царайлтай юм.
авилгачин 2026-11-12 202.9.46.121
энэ бол худлаа 600 сая авлага гэдэг бол шал худлаа, авилгын мөнгө нь Увсын авилгалчид…
Нэргүй 2026-11-12 103.10.22.59
Хүн муутай нь үнэн шүү. Татварын албыг UBS ээр дүүргэж бгаа
Нэргүй 2026-11-12 138.252.29.39
Увсыхан гэж Социализм, Коммунизмаар хэдэн үеэрээ Кодлогдсон, хоцрогдсон Ард Түмэн хөөрхийс Ардын Нам гэхээр л амиа тавьдаг хүмүүс. Тийм газар МАН л ялна….
Нэргүй 2026-11-12 202.126.90.183
Үе үеийн татварын даргыг шалгаачээ.
Нэргүй 2026-11-12 59.153.113.136
Бас Америкийн коммунист
Г 2026-11-12 66.181.176.231
Хүн муутай нөхөр
Нэргүй 2026-11-12 202.126.91.45
600 саяын авлагатай гэж байна. Ямар нэгэн бизнес алга. Ута ны үзүүр рүү нь харвал нэг нөхөрт ямар нэгэн байдлаар тус болсон уу…нөгөө нөхөр нь тохирсон мөнгөө өгөөгүй байгааг "АВЛАГА"- тай гэж бичдэг бөлгөө
Нэргүй 2026-11-12 202.179.8.118
Оросууд энэ нөхрийн нэрийг дуудах гэжхачин юм болдог байхдаа