niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 13:34 UTC Эх: https://news.mn/r/2898561/ bde7caca2c896ee0… ← niitlelch.mn руу буцах

СЗХ-ны дэд даргад нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 5 хоногоор сунгав

LiveСЗХ-ны дэд даргад нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 5 хоногоор сунгав

СЗХ-ны дэд даргад нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 5 хоногоор сунгав
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
19 : 44
2026-11-11

СЗХ-ны дэд даргад нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах хугацааг 5 хоногоор сунгав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 18-ний 17:30 цаг хүртэл долоо хоногийн хугацаатай хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэх, сонгон шалгаруулалтыг олон нийтэд мэдээлэхийг Эдийн засгийн байнгын хороонд даалгасугай гэсэн тогтоолын төслийг хэлэлцээд хугацааг сунгалаа.

Учир нь, УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс хугацааг сунгах шаардлагатай гэж үзсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-СЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн өргөдлийг 7 хоногийн хугацаатай хүлээн авна гэлээ. Нэр дэвшигчийн өргөдлийг хүлээн авахад дор хаяж сарын хугацаа хэрэгтэй.СЗХ гэдэг бол банк бус санхүүгийн байгууллага, даатгалын компани,  Хөрөнгийн бирж  гэсэн гурван чухал хувийн хэвшлийн оролцоо өндөртэй байгууллаг,  тэдгээрийн журам, хууль эрх зүйн орчныг зохицуулдаг байгууллага. Иймээс хугацааг нь арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөр тавих болломж бна уу.

Залуучууддаа хандаж хэлэхэд, СЗХ -ны орон тооны гишүүнд нэрээ дэвшүүлээсэй гэж уриалах байна.

Гаднаас хөрөнгө оруулалт татах чадвартай залуус олон байгаа, ТӨК-иудын менежментийг сайжруулах, цаашдаа бондыг нь олон улсын зах зээлд гаргах гэсэн ажил Монгол Улсын өмнө тулгамдаж байгаа.

Үүнд гар бие оролцож, эрдэм мэдлэг, туршлагаа сорих хүсэлтэй залуучууд байвал СЗХ-ны орон тооны гишүүнд нэрээ дэвшүүлэхийг уриалж байна. Боломжтой бол нэг сарын хугацаанд өргөдлийг нь авах шаардлага байна.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

-Хууль зүйн байнгын хороо,  Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны хоёр гишүүнийг нэг, нэгээр нь томилдог. Одоогийн СЗХ -ны дэд дарга нарын бүрэн эрхийн хугацаа дууссан. Энэнтэй холбоотойгоор хоёр байнгын хороо зэрэг энэ асуудлыг оруулж ирсэн. Бүртгэлийн хугацааг Хууль зүйн байнгын хорооноос оруулж ирсэн жишгийн дагуу 7 хоног гэж оруулж ирсэн. Хуульд тодорхой хугацаа заагаагүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Үгүй ядаж хугацааг нь арваннэгдүгээр сарын 12-н болговол ямар вэ, өнөөдөр дуусаж байна. Сүүлдээ хуулийн зөрчил болох вий. Боломж байвал өргөдлийг нь хүлээн авах хугацааг тавиу тавьж өгмөөр байна.

Зохицуулах зөвлөлд төрийн байгууллагын төлөөллийг л оруулах юм, ээлдэгчийн төлөөлөл оруулж болдоггүй юм уу. Эрх ашиг, сонирхол нь хөндөгдөх этгээд оруулж байж тэнцвэртэй байдал хадгална.  Зээл өгдөг төлөөлөл байгаад байдаг хэрнээ зээлийг нь авдаг төлөөллөөс төлөөлөл байдаггүй.

Манай бүтцүүд тал, талын төлөөлөл орж тэнцвэр хангахгүй байна. Зээл авч байгаа иргэдийг төлөөлөх орон тооны биш юм гэхэд орон тооны бус гишүүн нь байж болдоггүй юм уу. Зээлдэгчийг төлөөлдөг төлөөлөл байхгүй бол Эдийн засгийн байнгын хорооноос шаардлагатай бол хуулийн төсөл санаачлаад оруулъя.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

– СЗХ нийт 7 гишүүнтэй, нэг нь дарга нь. Хоёр дэд дарга буюу хоёр орон тооны гишүүнтэй, бусад дөрвөн гишүүн орон тооны бус.Орон тооны бус гишүүний нэгийг нь Эдийн засгийн байнгын хорооноос томилдог, 2025 оны нэгдүзгээр сарын 16-нд томилсон. Хоёр дахь орон тооны бус гишүүнийг Төсвийн байнгын хорооноос 2025 оны долдугаар сарын 4-нд томилсон. Гурав дахь орон тооны бус гишүүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөс санал ирж, 2025 оны нэгдүгээр сарын 16-нд томилсон.

Сүүлийн орон тооны бус гишүүнийг Сангийн яамны төлөөлөл байдаг, орж ирээд буцаагдсан,орон тоо нь  сул байгаа.

Эдийн засгийн байнгын хорооноос томилох орон тооны гишүүн бөгөөд дэд даргын материалыг хүлээн авсны дараа ажлын хэсэг гарч, материалыг хянаж үзээд нэг нэр дэвшигч оруулах уу, хоёр нэр дэвшигч оруулах уу гэдгийг шийдэж, сонсгол зохион байгуулж, нэгдсэн хуралдаанд оруулж томилдог журамтай.

УИХ-ын гишүүн М.Мандхай:

-Долоо хоногийн хугацаа маш богино байна. СЗХ нь ББСБ, үнэт цаас, Хөрөнгийн бирж, дэатгал гээд олон салбарын асуудал зохицуулдаг. Эдгээр салбарын асуудлыг зохицуулж чадах түвшний мэргэжлийн хүмүүс долоо хоногийн дотор мэдээллээ аваад судлаад хүсэлтээ өгөх шийдэх хугацаа бага.

Туршлагатай хүн байх ёстой, салбараа мэдэх хүн байх ёстой.

СЗХ-ны дарга Т.Жамбаажамцын хувьд салбартаа 20 гаруй жил ажилласан туршлагатай хүн байсан учраас хүлээн зөвшөөрөгдөж ажиллаж байсан. 7 хоног дотор өргөдөл авна гэхээр хязгаарлагдмал байна. Гурван долоо хоногийн хугацаа зааж байж, мэргэжлийн хүмүүс орж ирэх боломжоор хангана шүү дээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал:

-УИХ-ын Тамгын газраас товыг санал болгож оруулж ирсэн. Намрын чуулганд багтаан энэ шийдвэрийг гаргаж дуусах цаглабар гаргасан. Ажлын хэсэг материалыг хянаад нэр дэвшигчийг тодорхойлно. Олон нийт рүү хандсан сонсголын тов тогтооно, дахиад байнгын хороон дээо орж ирнэ, энэ 7 хоногт бүртгэж аваад явах юм бол арванхоёрдугаар сарын 18-нд нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх юм . Сонсгол удаашрах дараа өдөрт шилжих юм бол нмрын чуулганы хугацаанд хэлэлцэх боомжгүй болно. Энэ хугацаандаа багтаж шийдье гэдэг байдлаар материалыг бүртгэх хугацааг 7 хоногоор тогтоосон гэлээ.

Ингээд эцэст нь гишүүдийн гаргасан хүсэлтийн дагуу СЗХ ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ний 10:00 цаг хүртэл  хүлээн авахаар болж, тогтоолд өөрчлөлт оруулав. Санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжлээ.

 

17 : 13
2026-11-11

ЭЗБХ: Эрчим хүчний салбарт 40 осол гарч, 10 хүн нас баржээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 60 гаруй хувийн саналаар үзэл баримтлалыг нь хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. 

Одоо Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж байна. Эрчим хүчний сайд Б.Найдалаа танилцуулга хийлээ.

Мэдээллээр эрчим хүчний 11 дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж 42–65 жилийн насжилттай ба өвлийн их ачааллын үед бэлтгэл нөөцгүй ажиллаж байгаа нь найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна.

Иймд зуух, турбин болон шугам сүлжээг үе шаттай шинэчлэх шаардлагатай гэв. Түүнчлэн 11 зуухны ашиглалтын норматив хугацаанаас 1.5-2 дахин хэтэрсэн тул шинэчлэх төлөвлөгөөг боловсруулан шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны нийт зардлын нэг хувийг энэ онд төлөвлөж ажилласан.

Сүүлийн зургаан жилд 21 байгууллагад 54 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 59 хүн өртсөн.

Эрчим хүчний салбарын хэмжээнд 12 мянга гаруй хүн ажилладаг бөгөөд дундаж цалингийн хэмжээг бодит нөхцөл байдал, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан нэмэгдүүлж, 4,569.11 мянган төгрөгт хүргэсэн тухай илтгэв. Тус салбарт хүний нөөцийн асуудал үүсэж мэдэхээр нөхцөл байдал бий болоод байгаа нь ажлын хүнд, хортой нөхцөл болон хувийн хэвшлийн байгууллагууд чадварлаг боловсон хүчинд өндөр цалин, уян хатан нөхцөл амалдаг, гадагшаа урсах урсгал зэрэг хүчин зүйлтэй холбоотойг үгүйсгэхгүй хэмээв.

Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:

-Осол аваар гарсан цаг хугацааг олон жилийн дунджаар гаргажээ, осол аваар гарсан шалтгааныг ангилж үзсэн үү. Өөрөөр хэлбэл, хийх ёстой засвар үйлчилгээг цаг хугацаанд нь хийгээгүйгээс,  зарцуулах ёстой хөрөнгийг зарцуулаагүйгээс  гарсан осол аваар хэр байна вэ.

Хөдөлмөр авюулгүй байдлын стандартыг хэр дагаж мөрдсөн бэ. Хамгаалалтын хувцасгүйгээс болдог юм уу, горимоо зөрчсөн байдаг уу, процессын алдаанаас үүдсэн үү. Хэвийн явж байгаа үйл ажиллагаа гэнэтийн ослоос болсон байдаг уу?

Эрчим хүчний яамны газрын дарга С.Цэрэнжамц: 

-Эрчим хүчний салбарт 2022 онд 4 осол, 2023 онд 8, 2024 онд 5, 2025 онд 12, 2026 оны хувьд урьдчилсан байдлаар 11 осол гэмтэл гарсан. Ослын улмаас 2022 онд 1, 2023 онд 3, 2024 онд 4, 2025 онд 2 хүн нас барсан.

Дамжуулах сүлжээн дээр 5, түгээх сүлжээн дээр 20 осол гарсан. Гэмтлийн шалтаг шалтгаан нь хүний хүчин зүйлээс 55 хувь, машин тоног төхөөрөмж, багажаас  хамаарсан 5, удирдлага зохион байгуулалтаас хамаарсан 30, байгаль цаг уур орчноос хамаарсан осол 10 хувьтай байна.

Төгсгөлд нь хэт ерөнхий хариу ирүүлсэн, асуулгад хангалттай хариулсангүй хэмээн асуулга тавьсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дүгнэсэн юм. 

16 : 46
2026-11-11

ЭЗБХ: Орон нутагт шилжиж очсон ХБИ-нд  газрыг дараалал харгалзахгүй олгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.11.11/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын санаачилсан Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.

Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газраас тогтоодог болсон. Энэхүү жил бүр Засгийн газраар эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээг батлуулах зохицуулалт нь нэг талаар хяналтыг сайжруулж, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эрчимжүүлж богино хугацаанд олон жил төлөвлөгөөгүй газар олгож ирсэн 100 орчим сум суурин газар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй болж, хууль зөрчсөн газар олголтыг тодорхой хэмжээнд хязгаарлаж ирсэн ач холбогдолтой байсан.  Гэсэн хэдий ч газар олголтын үйл ажиллагаа олон шат дамжлагатай болж, иргэдийн газар олгох үйл ажиллагааны удаашрах шалтгаан болоод байна. Мөн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор газар олголтод хяналт тавих боломж бүрдсэн энэ цаг үед Засгийн газраас давхардсан хяналт тавьж, шийдвэр гаргах шаардлага бага тул Засгийн газраас эзэмшүүлж, ашиглуулах газрыг тогтоож байгаа байдлыг өөрчилж орон нутагт нь эрхийг олгосон эргээд хяналтыг сайжруулсан зохицуулалтыг бий болгох шаардлагатай байна гэж үзжээ.

Иймд дээрх хуулийн төсөлд дараах зохицуулалт тусгажээ. Үүнд, Засгийн газраас улсын хэмжээнд тухайн жилд хөдөө аж ахуй, хот суурин, зам, шугам сүлжээ, улсын тусгай хэрэгцээний газар зэрэг газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг байх зохицуулалтыг тусгана.

Гэр бүлийн хэрэгцээнд цахимаар газар эзэмшүүлэхэд нийслэлээс хөдөө орон нутагт шилжин ирсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрэмбэ дараалал харгалзахгүй шийддэг байх.

Мөн тухайн аймаг, сумын засаг захиргааны нэгжид харьяалалтай, өмнө нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж, өмчилж байгаагүй иргэнд газрыг эзэмшүүлэх асуудлыг тусгана.

Аймаг, суманд газрын зориулалтыг газар зохион байгуулалт, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн өөрчлөх зохицуулалтыг тусгана.

Улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулалтын зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулдаг байх, газрын зориулалтыг бүсчилсэн хөгжлийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн онцлогт нийцүүлэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох зохицуулалтыг тусгана.

Хууль, тогтоомжийн дагуу тогтоосон газар ашиглалтын дэглэм, горим бүхий хориглолт, хамгаалалт, хязгаарлалтын бүс, зурвас газрын болон хот суурин, зам, шугам сүлжээ, ойн сан, усны сан бүхий газар, тусгай хамгаалалттай газар, газрын тос, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн орон зайн мэдээллийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон бусад холбогдох төрийн байгууллагууд нь Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд тухай бүр бүртгүүлдэг байх, энэхүү мэдээлэл бүртгэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг тухайн мэдээллийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг байх зохицуулалтыг тусгана.

Хуулийн төсөл батлагдсаны дараа нийгэм, эдийн засаг, газрын харилцаанд дараах хууль зүйн үр дагавар гарна.

  • Засгийн газраас бодлогын түвшинд хот сууриныг тэлэх, тариалангийн газрыг шинээр бий болгох, шинээр зам, шугам сүлжээ байгуулах, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах зэрэг газрын нэгдмэл санд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг болсноор улсын хэмжээнд тухайн жилд хэрэгжих бодлогын арга хэмжээнд шаардагдах газрууд дээр давхардсан газар олголт хийгдэж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
  • Дээрх төлөвлөгөөнд нийцүүлэн газар олгох асуудлыг орон нутаг бие даан шийдвэрлэх нөхцөл бүрдэж, газар олгох үйл ажиллагааны шат дамжлага буурч, газрын асуудал иргэдэд хүндрэл чирэгдэл багатай хурдан шуурхай шийдэгдэх боломж бүрдэнэ.
  • Нийслэлээс хөдөө орон нутагт шилжин ирсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хэрэгцээний газрыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүй авах, газраа авч чадаагүй иргэд нэн тэргүүнд харьяа орон нутагтаа газар авах боломж бүрдэнэ. Ингэснээр орон нутагт иргэд газартай болох боломж нэмэгдэж нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд саармагжуулахад дэмжлэг үзүүлнэ.
  • Орон нутагт аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдүүлж, газрыг илүү үр дүнтэй ашиглаж, газраас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх хөшүүрэг болно.
  • Газрын тухай хуулийн зарим зүйл заалт нийслэл, орон нутагт ялгаатай зохицуулагдсан байдал арилна.
  • Салбаруудын мэдээллийг Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд байршуулснаар газрын ашиглалтад тавигдах хяналт сайжирч, салбар хоорондын уялдаа хангагдан, газрын зөрчил маргааны тоо буурна.

Энэхүү хуулийн төслийг хэрэгжүүлэхэд улс, орон нутгийн төсөв болон иргэдэд санхүүгийн нэмэлт ачаалал үүсэхгүй, зардал шаардагдахгүй болно гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-11-11 202.131.225.53

halamjiin neg helber

Avatar

Зочин 2026-11-11 202.126.89.139

Энэ эрчим хүчний салбарын замбараагүй, хүнд сурталжсан, авилгажсан нууц ажилгаанд шилжсэн байдалд иж бүрэн шалгалт оруулж бүр мөсөн цэгцэлээчээ. Жишээлбэл Улаанбаатар хотын хэмжээнд цахилгааны тасалдал, эрчим хүчний янз бүрийн асуудал гарахад түүнийг шийдвэрлэх чадамж үнэн байхгүй болсон байна. 70047004 гэсэн ганцхан утас олон нийтэд өгдөг бусад утас нь хаалттай хэнд ч мэдэгдэхгүй байна. 70047004 утаснууд нь зуун удаа залгасан ч авахгүй иргэд хэнд хандахаа мэдэхгүй бодчихоод байна.

Avatar

зочин 2026-11-11 66.181.178.82

ХБИ гэдгээ задалж бичих ёстой шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж