Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлээ өргөн бариад буй. Мэдээж жил бүр Үндсэн чиглэл өргөн барьж, намрын чуулганаар батлуулдаг уламжлалтай. Энэ удаагийн Үндсэн чиглэл Төв банкны хараат байдал, бие даасан бодлогыг илүү их бататгах чухал хуулийн төсөл бөгөөд УИХ-аар хэлэлцэгдэхээр ажлын хэсэг байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд Төв банк хараат бусаар ажиллах чиг үүрэгтэй явж ирсэн ч УИХ-аас, Засгийн газраас хамааралтай бодлого, шийдвэр гаргасаар ирсэн. Аль ч улсын Төв банк нь хараат бусаар ажилладаг ч манайд бол төсвийн нэг хэсэг болон хувирсан нь нууц биш.
Хүнд хэцүү цагт ипотекийн зээл олгох, мөнгө хэвлэх, валютын ханшийн өсөлтийг барих, төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гээд цаг үеийн хүнд нөхцөл байдал, Засгийн газрын бодлогын хэрэгжилтэд “нөхөөс” байсаар ирсэн нь бодит үнэн.
Харин энэ удаа Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл яагаад өөр вэ гэдэгт дүгнэлт хийе. Төв банкны хараат бус байдал өнөөдрийн үйл ажиллагаанд дүгнэлт хийе гэвэл инфляц ямар байгаа, бодлогын хүү ямар байна, ам.доллар ханш хэд хүрсэнд л дүгнэлт хийчихэд болно гэсэн ойлголт олон нийтэд бий. Өнөөдөр инфляц 13.4 хувь хувьд хүрсэн. Инфляц өндөр байгаа шалтгаан ердөө л өрхийн орлого. Инфляц өсөөд байна гэдэг нь өдрөөс өдөрт иргэдийн амьдралын чанар доройтож байна л гэсэн үг. Хүнс, шатахууны үнийн өсөлт шууд утгаараа иргэдийн амьжиргаанд нөлөөлж байгаа, дээрээс нь шатахууны хомсдол үүсэх, төсвийн зардал, төрийн байгууллагын цалингийн өсөлт шууд утгаараа инфляцыг хөөрөгдөж буй. Ийм суурь шалтгаануудын “онош”-ийг зөв тавьж чадвал Монголбанк цаашид инфляцыг 5 хувь руу бууруулах боломжтой гэж үзжээ.
Төв банкнаас өргөн барьсан Үндсэн чиглэлд тусгаснаар дараах үндсэн шалтгаанууд Төв банкны алдагдлыг нэмэгдүүлжээ. Энэ алдагдал 2011 онд 1 их наяд байсан бол өнөөдөр 6.9 их наяд төгрөг болж, өсчээ.
- Мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа сул
- Төсвийн шинжтэй санхүүжилт
- Хөтөлбөр санхүүжүүлэх
- Валютын захад төв банк тоглогч болох
- Нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдал
- Экспортын мөчлөгөөс үүдэх илүүдэл нөөц
Цаашид ийм байдлаар явбал Төв банк бие даасан байдал, бодлогын хүү бууруулах, инфляцыг бууруулах бодлогууд хэрэгжих боломжгүй гэж харж байгаа учраас ийнхүү Үндсэн чиглэлийг Төв банкны урт, дунд хугацааны хөтөлбөртөө уялдуулан өргөн барьжээ. Инфляцыг бууруулж чадвал зээлийн хүүг бууруулах боломжтой гэсэн тооцооллоо ч Үндсэн чиглэлдээ тусгажээ.
Хэрэв инфляцын шалтгаанд тохирсон бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй тохиолдолд ирэх жилүүдэд дахин өндөр инфляцтай тулгарч болзошгүй байгааг Монголбанкнаас сануулж байна.
Суурь шалтгааны нэг нь Төв банк Засгийн газрын “халаас” байсаар өнөөдрийг хүрсэнтэй холбоотой. Төв банк ипотекийн зээл олгох, хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрүүд санхүүжүүлэх, үнэ тогтворжуулах төсвийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх, валютын захын савлагаанаас үүдэж ханшийн алдагдал хүлээх зэрэг хуримтлагдсан өр гэхэд 6.9 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн дутагдал 4.8 их наяд төгрөгт хүрчээ.
Ипотекийн зээлийг олон жил “дааж” ирсэн Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх хүсэлт тавиад олон жил болж байна. Гэвч Засгийн газар ипотекийн зээлийг өөрсдөдөө авахгүй байгаа нь төсвийн гадуурх “халаас” болгож хувиргасан.
Түүгээр зогсохгүй цар тахлын дараа эдийн засгаа тэлэх зорилгоор 10 их наядын санхүүжилтийг Монголбанк олгосон ч мөн л Засгийн газрын “БЭТ” гээд тодорхойлчиж буй. Үндсэндээ Монголбанк 2012 оноос хойш ипотекийн зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөр, цар тахлын үеийн санхүүжилт зэрэг төсвийн шинж чанартай олон арга хэмжээг хэрэгжүүлж, нийт 15.8 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон байна.
Эдгээр хөтөлбөрүүд нь Засгийн газрын ажил бөгөөд Төв банк өөрт байхгүй мөнгийг хэвлэж, үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй эдгээр хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлыг эхлүүлж цаашид өсөх шалтгаан болсон гэж Монголбакны ерөнхийлөгч С.Наранцогт тодотгосон.
Өөрөөр хэлбэл, Төв банк нь үндсэн үүргээ гүйцэтгэж, Засгийн газар буюу төр нь өөрийн хэрэгжүүлж буй төсвүүдээ төсвөөсөө санхүүжүүлэх замаар явах нь зөв голдиролд оруулна гэж тооцож, Үндсэн чиглэлээ өргөн барьж. Мэдээж Засгийн газрын тэргүүн, Сангийн яам гээд энэхүү Үндсэн чиглэлийг эсэргүүцэх хүмүүс байгаа ч цаашид олон төсөвтэй мэт явах замдаа Төвбанкаа татаад унагачихаж болохгүй, болдоггүй гэдэг зарчмыг л баримталж Үндсэн чиглэлээ боловсруулжээ.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Нэргүй 2026-11-11 59.153.113.243
Ха ха чадах уу. утсан хүүхэлдэйнүүд юм биш үү
Нэргүй 2026-11-11 64.119.20.206
Эхлээд дилерүүдээ хөөж явуул! Мөн Монголбанкны орон тоог 300 болтол нь бууруул!
Нэргүй 2026-11-11 59.153.115.17
Зөв л дөө. Гэхдээ хэрэгжүүлэх улс төрийн эр зориг МАН-ын эрх баригчдад байхгүй. Эдийн засгийн БХ-н дээр наад саналуудыг чинь мөлийлгөөд баталсан болоод дуусна.
Сэржээ 2026-11-11 103.57.95.183
Одоо л сэрж, Монголбакны тухай хуулиа саналаа юу. Энэ олон жил буруу ажилласан хариуцлагыг хэн үүрэх вэ. Монголбанк бол бараг ганцхан үүрэгтэй,, тэр нь төгрөгийн ханшийг тогтоон барьж байх юм ш дээ хуулиараа. Та нар гэмт хэрэг үйлдэж байсан байх шүү бараг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах, арилжаа хийх, төсөв хөтөлбөр санхүүжүүлэх бол та нарын ажил ёстой биш байсан, гэхдээ та нар яг л ашгийн төлөөх компани. арилжааны банк шиг ажиллаж ирсэн шүү.
Нэргүй 2026-11-11 66.181.168.8
Төрийн 3 өндөрлөг ингэ тэг гээд дарамт шахалт өгдөг байсан нь нууц биш, Монголбанкны ерөнхийлөгч эсэргүүцсэн тохиолдолд шууд огцруулдаг. Жишээ авбал тэтгэврийн зээлийг тэглэх зорилгоор мөнгө хэвлэ гэхэд тухайн үеийн Баяртсайхан эсэргүүцэхэд Женко, Зандка 2 нийлээд ажлыг нь авсан байдаг. Ийм нөхцөлд ажиллаж байна даа Монголбанкны хэд чааваас. Попролтын сөрөг үр дагавруудыг ард түмэн үнийн өсөлтөөр л мэдэрч байна даа. Монголчууд маань ухаантай байцгаая.
Нэргүй 2026-11-11 66.181.181.95
Ямар Ерөнхийлөгч хэдий хэмжээний мөнгө хэзээ хэвлэсэн юм бол ? Тодорхой тоо байвал гаргаж тавиач.
Нэргүй 2026-11-11 66.181.184.146
маш зөв
Нэргүй 2026-11-11 126.15.33.219
Унтаа,аймхай амиа хоохойлсон Наранцогт мөнгөний бодлогыг засгаас хараат бус байлгаж барахгүй
Нэргүй 2026-11-11 49.0.147.143
Маш зөв шүү. Төв банк үндсэн ажлаа хийхгүй маш удаж байгаа . Улстөрчдийн үгээр, ЗГ-ын шийдвэрээр хөдөлж болохгүй хуулиа л мөрдөнө.